Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00322

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00322

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлооо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,

1972 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 байр, 98 тоот хаягт бүртгэлтэй, тодорхой оршин суух хаяггүй, Хондогынхон овогт Цэдэндамбын Батболд /РД:ХВ72101370/-д архины албадан эмчилгээ хийлгэх  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 1 дүгээр хорооны хэсгийн байцаагч Б.Эрдэнэхүү, гуравдагч этгээд Ц.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.                                                                                                                                                                  

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дэслэгч Б.Эрдэнэхүү шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хондогынхон овогт Цэдэндамбын Батболд нь Сүхбаатар дүүргийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 байрны хогийн цэг дээр  авьдарч тэнэмэл байдлаар архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй.

2013 оны 1 дүгээр сард архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан, удаа дараа эрүүлжигддэг.

Мөн тэрээр Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ц.Батболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байнга архи уудаг нь  үнэн. Би элэгний церозтой тул архины эмчилгээнд явмааргүй байна, гэхдээ явах ёстой бол ингэж архи ууж явж байхаар архины албадан эмчилгээнд яваад биеэ тэнхрүүлчмээр байна гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Ц.Баболдыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Ц.Батболд нь тодорхой оршин суух хаяггүй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хогийн цэг дээр амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тэрээр удаа дараа эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо  хариуцсан хэсгийн байцаагч болон  тус хорооны иргэн Б.Ууганбаяр,  тус хорооны зохион байгуулагч М.Мөнхзул нарын тайлбар мэдүүлэгт “Ц.Батболд нь байнга архи уудаг, тус хорооны иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна” гэсэн  байна.

 

Ц.Батболд нь “Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Билэгчү овогт Дугарын Энхтүвшинг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2.Ц.Батболдыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                        

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО