Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 207/ма2025/00029

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2025/00029

 

 

 

 

******нэхэмжлэлтэй,

  хариуцагч ******холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, ****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01700 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ******нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч ******, түүний өмгөлөөгч Т.Эрдэнэзаяа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагч ******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Э.******тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2021 оны 10 сард ****** ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны машиныг ******18,500,000 төгрөгөөр зарж, 9,100,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 9,400,000 төгрөгийг 11 сард надад төлөхөөр болж машиныг маань авч явсан. Тухайн үед уг машин миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй байсан учраас ******той гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд ковид дуусмагц нэр дээр нь болгохоор ярилцсан байсан. Гэтэл ****** нь машиныг маань унагаж эвдсэн байсан бөгөөд үлдэгдэл мөнгөө авъя машиныг чинь шилжүүлж өгье гэхээр урдаас миний мөнгийг өгөөд машинаа аваад яв гэсэн утгатай юм яриад одоо болтол хөдөлдөггүй. Эвлэрүүлэн зуучлал дээр болохоор шүүхээрээ явж ав гэж хэлээд бас шийдвэрлүүлээгүй хаалгасан байсан. Чи засаад өг гэхээр мөнгө байхгүй гээд байдаг. Иймд ******оос машины үлдэгдэл үнэ болох 9,400,000 төгрөгийг гаргуулан авах эсхүл энэ мөнгөндөө эвдэрхий машиныг гаргуулан авахыг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Өөрөө худалдаж авъя гэсэн саналаар нь үнэ тохирсон. Би 20,000,000 төгрөгөөр зарна гэсэн боловч 19,000,000 төгрөгөөр ав гээд 500,000 төгрөгөөр кабин халаагчийг нь аваад надад 18,500,000 төгрөг өгчих гэсэн. Гэтэл хариуцагч 15,000,000 төгрөгөөр тохирсон. 10,500,000 төгрөгийг өгсөн гэж яриад байна. Би малынх нь үнийг хажууд нь бичээд бүгдийг нь хүмүүст зээлээр тарааж өгсөн гэжээ.

Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2021 оны 10 дугаар сард ****** ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso маркийн ачааны машиныг ******ээс худалдан авсан. Уг машин нь салхины шил хагархай, тормозны аппарат, пар, конс, гар тормз, хаалганы бариулуудыг засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр 4,500,000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан машиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн. Уг машины бүрэн бүтэн байдлаас болж хөдөлгөхгүй хэд хоноход засвар үйлчилгээ яаралтай хийхийг шаардсан боловч зүгээ ойр зуур явахад болно гэж өөрөө барьж үзүүлсэн боловч би бүрэн бус техник хэцүү, хоёулаа наймаагаа буцаая гэж олон удаа гуйсан. Гэвч наймаагаа буцаахгүй, чи нэг яваад ир, ирэхээр нь янзын болгоод өгнө гэдэг байсан. Би анх том машин авмаар байна гэхэд миний машин сайн гэсэн. Машиныг нь өөртэй нь анх 17,000,000 төгрөгөөр тохироод хамт малаа ачаад ирсэн. Тэгээд хамт явж байгаад малаа аваад явж байгаад Сайханы төв дээр эвдэрсэн. Би бүтэхгүй юм байна гэхэд зүгээр чи ав гэсэн. Тэгээд миний малын мөнгийг бүгдийг нь авсан. Бүх малыг маань зараад 9,200,000 төгрөг болоод нэг гүү үлдсэнийг 1,300,000 төгрөг гэж тооцоод 10,500,000 төгрөгийг өгсөн. Намайг чаддаг хүнээр бариул чи чадахгүй байна гэсэн. Уг машиныг аваад Оросын булаг руу даваад машин нь консгүй болсон. Тэгээд би машинаа ав гэсэн. Гэтэл за би үзье гэсэн. Дэнж рүү машинаа янзлуулаад ****** рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд эвдэрхий машин авснаас болоод би осолд орсон. Иймд би нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй гэв.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01700 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч ******оос 8,707,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******эд олгож, нэхэмжлэлээс 693,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******оос 154,262 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******, түүний өмгөлөөгч Т.Эрдэнэзаяа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэлийн тухайд: 2021 оны 10 сард ****** ОРХ улсыг дугаартай Mitsibushi fuso ачааны машиныг ******18,500,000 төгрөгөөр зарж, 9,100,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 9,400,000 төгрөгийг 11 сард надад төлөхөөр болж машиныг маань авч явсан машин миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй байсан учраас ******той гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд ковид дуусмагц нэр дээр нь болохоор ярилцсан байсан..., ...миний мөнгийг өгөед машинаа аваад яв гэсэн утгатай юм яриад одоо болтол хөдөлдөггүй..., ...******оос машины үлдэгдэл үнэ болох 9,400,000 төгрөгийг гаргуулан авах эсхүл энэ мөнгөндөө эвдэрхий машиныг гаргуулан авахыг хүсэж байна гэжээ.Хариуцагч: Миний бие ******2021 оны 10 дугаар сард ****** ОРХ улсын дугаартай Mitsibyshi Fuso маркийн ачааны машины эзэн иргэн ******тэй үнэ тохирч 15,000,000 төгрөгөөр худалдан авахдаа 10,500,000 төгрөгийг төлсөн билээ. Уг машины салхины шил хагархай, тормозны аппарат, пар, конс, гар тормоз, хаалганы бариулуудыг засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр болох 4,500,000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан уг машиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн юм. Уг машины бүрэн бус байдлаас болж хөдөлгөхгүй хэд хоноход засвар үйлчилгээ яаралтай хийхийг шаардсан боловч “зүгээрээ ойр зуур явж болно” гэж өөрөө барьж үзүүлсэн боловч би бүрэн бус техник хэцүү больё хоёулаа наймаагаа буцаая гэж олон удаа хэлж гуйсан байдаг. Гэвч наймаагаа буцаахгүй ээ чи нэг яваад ир би ирэхээр чинь янзын сайхан засвар үйлчилгээ хийгээд өгнө гэж хэлээд байдаг байсан юм аа. Тэгээд арга буюу ажпаа амжуулах шаардлагатай байсан тул дүүгээрээ бариулж өвс ачиж яваад авто осолд орж эрүүл мэндээрээ их хохирсон. Уг машины бичиг баримтыг /өөрийн/ иргэн ****** өөрийн нэр дээр болгохдоо ****** надаас асуугаагүй бичиг баримтыг нь ч аваагүй болно. Иймд уг машины бичиг баримтыг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдүүлсэн ба 4,500,000 төгрөгийн үнийн үлдэгдлийн оронд 9,400,000 төгрөг нэхэмжилж шударга бус хандаж байгаа... гэсэн хариу тайлбарыг гаргаж шүүх хуралдаануудад үүнийгээ дэмжиж ирсэн. Нэг.Нэхэмжпэгч 18,500,000 төгрөг, хариуцагч 15,000,000 төгрөг гэхдээ салхины шил хагархай, тормозны аппарат, пар, конс, гар тормоз, хаалганы бариулуудыг засварлаж өгөхгүй бол 4,500,000 төгрөг ч төлөхгүй гэж тохирсон гэдэг. Нэхэмжпэгч 18,500,000 төгрөг гэдгийг нотлуулахаар эхнэр ******гэрчээр оролцуулсан. Хх-ийн 25-р хуудаст “...Анх 20,000,000 гэж байсан. Тэгээд найзтайгаа 19,000,000 төгрөг гээд тохирсон гэсэн. Тэгээд юунаас болоод билээ 500,000 төгрөг хассан. Тэгээд 18,500,000 төгрөгөөр зарахаар боллоо гэсэн...”, Хариуцагч 15,000,000 төгрөг гэдгийг нотлуулахаар найз ******гэрчээр оролцуулсан. Хх-ийн 212 хуудаст “...15,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэдгийг гэрчилдэг. Хх-ийн 232 хуудаст “хариуцагчийн өмгөөлөгч: Та ****** ОРХ улсын дугаартай MITSUBISHI FUSO маркийн машиныг анх хэн гэдэг хүнээс, хэдэн төгрөгөөр худалдж авсан бэ? худалдаж аваад хэдэн жил унасан бэ? гэхэд, нэхэмжлэгч: Би 2017 онд Хүдрээ гээд залуугаас 8,000,000 төгрөгөөр аваад 4-5 жил гаруй хугацаанд өөрөө унасан..., хх-ийн 233 хуудаст нэхэмжпэгч: ...дүү ****** гээд дүүгээс нь 2017 онд 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэжээ. Хх-ийн 3 хуудас ****** ОРХ MITSUBISHI FUSO, инпортолсон огноо 2007 оны 3 сарын 1, 1997 онд үйлдвэрлэгдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******өмчлөгч болсон. Автомашин 1997 онд үйлдвэрлэгдэж, 2007 оны 03 дугаар сарын 01-нд Монгол улсад орж ирсэн. 2021 оны 10 дугаар capын байдлаар автомашин үйлдвэрлэгдээд 24 жил гаран хугацаа өнгөрсөн байна. 8,000,000 төгрөгөөр худалдаж аваад 4-5 жил унасан машины элэгдэл хорогдлыг хасч тооцохоор яаж ч бодсон 20,000,000 төгрөг хүрэхгүй юм. ****** нь ******ийг таньж мэддэг харилцаандаа үндэслэн автомашиныг худалдан борлуулах гэхэд ****** эвдрэлтэй машин авахгүй малынхаа мөнгийг авья гэж нэхсэн. ****** эхнэр махыг зарахдаа таньдаг хүмүүст зээлээр худалдсан мөнгө байхгүй. Миний машин сайн гээд машинаа хашаанд нь авчрахдаа архи, хадагтай ирээд үлдээгээд явсан. Үүнийг хх-ийн 27 хуудаст: нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ...би өөрөө жолоодож чаддаг байсан бол хашаанд аваачижтавих байсан гэж хэлсэн үгээр нотлогдож байна..., Хх-ийн 230 хуудаст ...нэхэмжлэгч... би алтан шар зам нь өлзийтэй байг гээд архи, хадаг хоёртой очсон нь үнэн...Нэхэмжпэгч автомашиныг хариуцагчийг унаж явсан гэж ярих болсон. Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтаар хариуцагч машиныг унаагаагүй буюу нэхэмжпэгч автомашиныг өөрөө унаж хашаанд аваачиж тавьсан гэдэг нь нотлогддог. Хоёр.Автомашины эвдрэл гэмтэлтэй байсан гэдэг дээр зохигчид маргадаг. Нэхэмжлэгч өөрийнхөө ажилд унаж хэрэглээд зүгээр байсан гэдэг. Харин хариуцагч анхнаасаа салхины шил хагархай, тормозны аппарат, пар, конс, гар тормоз, хаалганы бариулууд дотор талаас нь уячихсан байсан гэдэг. Хх-ийн 214 хуудас гэрч ******...машиныг үзэхэд надад бол таалагдаагүй, өнгө үзэмж муу байсан, урд талын цонх цуурсан, хаалганууд нь гажсан, хаалгийг нь мяндсаар уясан байдалтай байсан..., ...бид хоёр өвсөнд явах болоод хөдлөх гэтэл ухас хийгээд хашааны хаалгаа мөргөчихөөр нь яасан юу болсон гээд очтол торомз барихгүй мөргөчихлөө гэж хэлэхээр нь тэр өдөр би тооромз барихгүй машинтай яваад яах бэ янзлуулчихаад хэлээрэй гэж хэлээд би яваад өгсөн...Хх-ийн 5 хуудас ...Өргөдөл гаргагч: Миний мөнгө авна. Энэ хүн худлаа ярьж байна. Нэг удаа над руу ярьж машин болохгүй байна гэж ярьж байсан. Би очиж янзалж өгсөн..., Уригдагч тал: Мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би машиныг нь өгөөд мөнгөө авна. Машины кабин нь эвдэрсэн. Тэрийг нь засаад өгнө.../2022.05.17-ны өдрийн 142/ЭТ2022/00482/ Хх-ийн 26 хуудас “...урд салхины шил чинь хагарсан байсан уу? гэхэд гэрч: ******: Цуурсан байсан гэв..., хариуцагч: Би машин эвдэрсэн гээд танай нөхрийг дуудсан биздээ гэхэд. Гэрч: Тийм гэв..., Хх-ийн 230 хуудаст: Нэхэмжпэгч ...******чи машин барьж чадахгүй учир чаддаг хүнээр нь бариулж байгаарай гэж хэлсэн. Нэг талын цонх нь буудаггүй байсан үнэн..., ...Арзгарын даваа гэх газар очиход машины хос троссны боолт нь мултарсан байсан, тэрнээс биш торомзгүй болсон зүйл байхгүй..., хээр хоносон учир хийгээ хураасан байсан тэгээд би очиж засч өгөөд явсан...,Хх-ийн 23хуудаст Даргалагчаас: Тоормоз ажиллахгүй байсан гэж байна, тийм үү? гэхэд нэхэмжлэгч: Үгүй, дугуйны хоёр тоормоз байхгүй гээд мөнгөө хассан. Хх-ийн 72 хуудаст ...холбогдогч ******: “...2021 оны 11 сарын 02-ны өглөө 08 цагийн үед манай ах болох ****** гэдэг хүн миний 95031222 дугаарын утас руу залгаад миний автомашиныг бариад ******сум руу яваад өгөөч гэжхэлэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд 10 цагийн үед би ахын эзэмшлийн Fuso маркийн ****** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад ******сум руу хөдөлсөн. Тэгээд 13 цагийн үед ****** аймгийн төв рүү орж ирэх үед миний жолоодож явсан автомашин тоормоз ажиллахгүй бас араандаа орохгүй байсан Тэгэхээр нь би Шунхлайгийн уулзварын тэнд нэг автомашин байхаар нь тэр автомашиныг мөргөхгүй гээд тойрч гарах гэж байгаад ачиж явсан ачаандаа дийлдээд зүүн гар тал руугаа хажуулдаж унасан..., ...Тэр автомашины хянах самбарууд нь ажиллахгүй байсан. Би тухайн үед 30-40 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна...”, Хх-йн 74 хуудаст хохирогч ******: “...Би 2021 оны 11 сарын 02-ны өдөр найз П ******. дүү нь болох ******ын хамт ******сум руу хөдөлсөн ****** нь ******ийн эзэмшлийн Fuso маркийн ****** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьж явсан. Тэгээд 13 цагийн үед ****** аймгийн төв рүү орж ирэх үед ****** тоормоз ажиллахгүй, араандаа орохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Шунхлай колонкын ард талын 3 замын уулзвар луу ертөнцийн зүгээр хойд талаасаа орж ирээд онхолдсон. Тэгээд автомашинаасаа гараад байж байх үед эмнэлгийн автомашин ирж ******ийг эмнэлэг рүү авч явсан...,Хх-ийн 75 хуудасны ар талд хохирогч ******: “...13 цагийн үед ****** аймгийн төв рүү орж ирээд ****** тоормоз ажиллахгүй, араандаа орохгүй байна гэж хэлсэн..., Хх-ийн 82 хуудаст Эрх бүхий албан тушаалтны магадлагаа 2021 оны 11 сарын 04-ний өдөр. ...Замын цагдаагийн тасгийн /шинжилгээг/ шинжээч томилж хийлгэх шаардпагагүй, зөрчил шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой байна...,...Жолооч ****** нь Fuso маркийн ****** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. А/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажпын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Магадлагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч, оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. Хх-ийн 84 хуудас Шийтгэлийн хуудас 2021 оны 11 сарын 04-ний өдөр 0192153 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар 100.000 төгрөгөөр торгосон. Хх-ийн 144 хуудас нэхэмжлэгч: Салхины шил булан дээрээ жижиг цав гарсан байсан. Хаалганы бариул биш шил өргөдөг нь механикаар өргөдөг болсон..., Хх-ийн 146 хуудас Даргалагчаас: Хэзээ Оросын булаг дээр очсон бэ? гэхэд хариуцагч: Осол гарахаас 2 хоногийн өмнө гэв. Даргалагчаас: Нэхэмжпэгчээс асууя, Оросын булаг дээр очсон уу? гэхэд нэхэмжлэгч: Очсон гэв. Даргалагчаас: Диск нь эвдэрсэн байсан уу? гэхэд нэхэмжлэгч: Диск нь эвдэрсэн, сольж өгсөн. Хх-ийн 149 хуудас даргалагчаас: нэхэмжлэгчээс асууя, ******ийн ярьж байгаа консны хос тросны талаар мэдэж байгаа юу сэлбэг ховор гэсэн үнэн үү? гэхэд нэхэмжпэгч: Мэдэж байгаа энэ хос тросны арааны гадна талд хийдэг боолтоо хийгээгүй тэрнээсээ болоод араандаа орохгүй гэж байсан би янзалж өгсөн сэлбэг элбэг байдаг машин гэв. Даргалагчаас: Хий алддаг гэсэн үнэн үү? гэхэд нэхэмжлэгч: Хий алдадгүй, хүнд ачаатай тэргийг хөнгөн араатай уруу газар явснаар тэр хооронд тоормоз олон гишгэснээр хий алдалт гарна. Тэгээд зогсож чадаагүй юм байна..., Хх-ийн 150 хуудас даргалагчаас: Оросын булаг дээр диск ямар шалтгаанаар эвдэрсэн бэ, буцаж хэвийн байдалдаа орсон уу? гэхэд нэхэмжлэгч: Хэвийн байдалдаа орсон би янзалж тавьсан, дискний пердаж шатаад дискээ эргүүлж явсаар байгаад шатаасан байсан... гэсэн баримтуудаар уг тээврийн хэрэгсэл эвдрэлтэй байсан гэдэг нь нотлогдож байна. Гурав. Малын тоо болон үнэ дээр зохигчид мөн маргадаг. Хх-ийн 147 хуудаст ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Адуу нь хэдэн кг болсон бэ? гэхэд гэрч ******: 164 кг болсон гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 190 кг гэж байгаа нь том биетэй шар үхэр үү? гэхэд гэрч ******: Тийм гэв. Хх-ийн 148 хуудаст ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хаан банкны ямар дансны дугаар байсан бэ? гэхэд гэрч Т.Сарантуяа: 5127010353 гээд дансны дугаар байсан гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Данс руу чинь адуу, үхэрний мөнгө орж байна,  энийгээ хараад тайлбарлаж хэлж өгөх боломж байна уу? гэхэд гэрч ******: Мөнгө өгснийг нь тодруулаад бичсэн байгаа гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Дэвтэр дээр бичсэн үнийн дүн данстайгаа таарч байгаа юу? гэхэд гэрч ******: Таарна байгаа гэв. Анхан шатны шүүхийн шийдвэрт: 4.1 2021 оны 10 дугаар сард ****** ОРХ улсын дугаартай Mitsibushi Fuso ачааны автомашиныг ****** нь ******ээс 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. 4.2 Хариуцагч ****** нь ******хамттухайн машинаараа хөдөөгөөс 6 үхэр, 2 адууг Орхон аймагт ачиж ирсэн гэдэг дээр маргаагүй бөгөөд нэг адууг нь нэхэмжлэгч нь ******ийг өөрөө аваад явсан гэдэг, хариуцагч 2 адуугаа хоёуланг нь төлбөрт нь өгсөн гэж маргадаг. 4.3 Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн дэвтэрт: ******ийн ачиж ирсэн малын махыг зарж борлуулсан тооцооллыг 40 дүгээр хуудаст 6 үхэр нийт 8,393,000 төгрөг болсноор тэмдэглэгдсэн, нэг адууг 900,000 төгрөг болсон гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарласан. Ингээд нийт 9,293,000 төгрөгийг ****** авсан болох нь нотлогдож байна гэжээ. Нэхэмжпэгчээс гаргаж өгсөн гэх дэвтрийн бичилт болон дансны хуулгын тодруулсан хэсэг үнийн дүнтэйгээ таарахгүй зөрүүтэй байхад нэхэмжпэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дөрөв. 2023 оны 02 сарын 01-ний өдрийн шүүгчийн 142/Ш32023/00903 дугаартай захирамжийн биелэлт хангагдаагүй байгаа тухайд: Хх-ийн 62-р хуудас: нэхэмжпэгчийн өмгөөлөгч ******: 1. Хариуцагч ****** нь Mitsubishifuso маркийн ачааны ****** ОРХ дугаартай машиныг жолоодож яваад 2021 оны 11 сард унагаж, осолдсон гэх зөрчлийн хэргийг шалгасан материалыг ****** аймгийн Цагдаагийн газраас хуулбарлан ирүүлж хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгнө үү. 2          Mitsubishifuso маркын ачааны ****** ОРХ дугаартай машинаар 2020-2021 онуудад мал мах ачиж Эрдэнэт рүү орсон талаарх бүртгэл байгаа эсэхийг ****** аймгийн шалган нэвтрэх хяналтыг постоос гаргуулж өгнө үү. 3. 2021 оны 10 сард үхэр, адууны махны 1 кг тутмын үнэ ямар үнэ ханштайгаар зарагдаж байсан, мөн тухайн онд мал махны ченжээр ажилладаг ****** нь Mitsubishifuso маркын ачааны ****** ОРХ дугаартай машинаар мал ачиж, оруулан нядпуулж байсан талаар бүртгэл байгаа эсэх талаарх лавлагааг Орхон аймагт ******захын захиргаанаас тус тус гаргуулан өгнө үү. Хх-ийн 63, 64 хуудас 2023 оны 02 сарын 01-ний өдрийн шүүгчийн 142/Ш32023/00903 дугаартай захирамжид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****** нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ****** аймгийн Цагдаагийн газраас Mitsubishifuso маркын ачааны ****** ОРХ дугаартай машиныг жолоодож яваад 2021 оны 11 сард унагаж, осолдсон гэж зөрчлийн хэргийг шалгасан материалыг нотлох баримтын шаардлага ханган хуулбарлан ирүүлэх, ****** аймгийн шалган нэвтрэх хяналтын постоос Mitsubishifuso маркийн ачааны ****** ОРХ дугаартай машинаар 2020-2021 онуудад мал мах ачиж Эрдэнэт рүү орсон талаарх бүртгэл байгаа эсэх лавлагаа, Орхон аймгийн ******захын захиргаанаас 2021 оны 10 сард үхэр, адууны махны 1 кг тутмын үнэ ямар үнэ ханштайгаар зарагдаж байсан, мөн тухайн онд мал махны ченжээр ажилладаг ****** нь Mitsubishifuso маркийн ачааны 49- 24 ОРХ дугаартай машинаар мал ачиж, оруулан нядлуулж байсан талаар бүртгэл байгаа эсэх талаарх лавлагааг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар захирамжилсан. Уг захирамжаас ****** аймгийн Цагдаагийн газраас Зөрчлийн хэргийг шалгасан материал ирсэн. Б, В заалтууд биелэгдээгүй байна. Захирамжинд заагдсан ажиллагаагхийлгэх нь энэ хэрэгт чухал ач холбогдолтой юм. Зохигчид малын тоо, махны үнийг өөрөөр тайлбарлаж маргалдаж байгаа энэ нөхцөлд махны үнэ ханшийг тогтоох нь зүйтэй байна. Уг тээврийн хэрэгсэл эвдрэлтэй, эвдрэлгүй байсан гэх зэргээр зөвшөөрдөггүй учраас бүртгэлийг авах ажиллагааг хийлгэх шаардлагатай. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******оос 8,707,000 төгрөг гаргуулан нэхэмжпэгч ******эд олгож, нэхэмжлэлээс 693,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж. худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж үзсэн. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос зөрүүтэй байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 001/ХТ2024/00136 дугаартай тогтоолд: ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй ба эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байгаа тохиолдолд худалдагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлснээ нотлох үүрэгтэй..., ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийгтус тус хүлээнэ, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан ...гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1- д тус тус зохицуулжээ..., ...254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илэрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох..., ...Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2- т зааснаар хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тайлбарлажээ. Дээрх тогтоолд худалдах- худалдан авах гэрээг байгуулахдаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ. Зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь худалдагчид мэдэгдэж гарсан зардлаа нэхэмжпэх эрхтэй байна. Нэхэмжпэгч, хариуцагч нар бичгээр гэрээ хийгээгүй. Үүнийг хэн хэн нь хэлдэг. Бичгээр гэрээ хийгээгүйгээс болоод автомашины худалдсан үнэ, хэдэн мал хэдэн төгрөг болсон гэх зэргээр маргаж ирсэн. Худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогддог. Mitsubishifuso маркийн ачааны ****** ОРХ дугаартай автомашин нэхэмжпэгчийн нэр дээр байдаггүй нь тогтоогддог. 2022 оны 01 сарын 10-ны өдөр Mitsubishifuso маркийн ачааны ****** ОРХ дугаартай автомашиныг нэхэмжпэгч өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн байгаа. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн нэр дээр автомашиныг шилжүүлж өгөөгүй байна. Нэхэмжлэгч биет байдлын доголдолгүй автомашин хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан баримтуудыг гаргадаг боловч 2-3 удаа очиж автомашиныг засварласан байгаа. Доголдолгүй автомашиныг янзлах ямар ч шаардлагагүй юм. Mitsubishifuso маркийн ачааны ****** ОРХ дугаартай автомашиныг нэхэмжпэгч 2021 оны 10 сарын 09-ны өдөр хариуцагчийн хашаанд аваачиж өгсөн. 2021 оны 11 сарын 02-н өдөр осол болсон. Хоног хугацааг тоолох юм бол 24 хоног юм. Зөрчлийн хэргийн материал байгаа гэрчүүдийн мэдүүлгээс Орхон аймгаас 10 цагийн үед гараад ****** аймгийн төв рүү орохдоо 13 цаг өнгөрч байхад орсон. 60 км газрыг 3 цаг гаран явсан зэргийг анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан байх тул зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл нь бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн хуулийн 56.5-д “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх” талаар зохицуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр тус тус заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэнгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас нэхэмжлэгчийн талаас гаргасан дэвтэрт үндэслэн хэргийн шийдсэн гэж харж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, зөрчлийн хэрэгт байгаа материалаас алийг нь үнэлээд, алийг нь үнэлэхгүй байгаагаа дурьдаагүй. Хариуцагч ****** нь малынхаа мөнгийг авъя машинаа буцааж ав би энэ машиныг авахгүй, эвдэлтэй байна гэдгийг нэхэмжпэгчид удаа дараа хэлсэн. Нэхэмжпэгч ****** мөнгө байхгүй. Зээлээр махыг худалдсан. Мөнгө байхгүй гээд машинаа авдаггүй байсан. Хариуцагч малынхаа мөнгийг ч авч чадаагүй, ослын дараа ******эд кабины үнийг хасаад үлдсэн мөнгийг минь өг. Би эмчилгээ хийлгэх гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. ****** хөдлөхгүй байсан учраас ****** аймагт ******хамаатны хүнд 6,000,000 төгрөгт худалдсан. Эцэстээ эвдэрхий машинаас болж ****** эрүүл мэндээрээ хохирсон. Хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01700 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ****** хариуцагч ******холбогдуулан худалдах, худалдан гэрээний үнэ 9,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан/хх1х/

Хариуцагч ****** нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан./13х/

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, 2021 оны 10 дугаар сард ****** ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны авто машиныг ****** нь ******ээс худалдан авахаар тохиролцож өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4.Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

 

4.1 Нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд ****** ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны авто машиныг шилжүүлсэн байх тул тэрээр худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцнэ.

4.2 Зохигчид автомашины хэлэлцэн тохирсон үнийн талаар маргаж, нэхэмжлэгч “...18,000,000 төгрөг”, хариуцагч “...15,000,000 төгрөг”-өөр тохирсон гэж мэтгэлцсэн.

4.3 Анхан шатны шүүх ...Зохигчид машиныг 18,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохирсон байх боловч, дараа нь дахин ярилцаж үнийг бууруулсан ......гэж нэхэмжлэлээс татгалзаж байгаа боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.5 Тодруулбал нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар “...автомашиныг 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотолсон баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхад тайлбараа нотлох үүргийг нөгөө талд хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

 

4.6 Нэхэмжлэгчийн эхнэр ******“…анх 20,000,000 төгрөг гэж байсан.Тэгээд найзтайгаа 19,000,000 төгрөг гээд тохирсон гэсэн.Тэгээд юунаас болоод билээ 500,000 төгрөг хассан.Тэгээд 18,500,000 төгрөгөөр зарахаар боллоо гэсэн” гэсэн /хх25х/, гэрч ******“…15,000,000 төгрөгөөр худалдан авсан, 5,000,000 төгрөгөөр хийх юм байна, нийт 20,000,000 төгрөгөөр гайгүй машин болчих байх гэж надад ****** хэлж байсан” гэсэн /хх215х/ мэдүүлэг тус тус өгсөн.

 

4.7 Гэрч ******нь нэхэмжлэгч ******гэр бүлийн гишүүн тул тэрээр энэ хэрэгт нэхэмжлэгчтэй ашиг сонирхол нэгтэй, ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив тусгах боломжтой учраас шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

 

4.8 Зохигч хэн алины автомашины үнийн талаархи тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 15,000,000 төгрөгөөр автомашины үнийг тооцож, үүнээс ******хүлээн авсан /малын үнэ/ 9 293 000 төгрөгийг хасч, үлдэх 5,707,000 төгрөгийг хариуцагч ******оос гаргуулж нэхэмжлэгч ******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,693,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

5. Хариуцагч “...надад эвдрэлтэй автомашиныг худалдсан” гэж маргаж автомашины эвдрэл, гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан хэдий ч уг хүсэлтээсээ татгалзсан /хх102,103, 107х/ байна.

5.1 Хариуцагч “...эвдэрхий автомашин авсан” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, түүнчлэн эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан учир тэрээр шаардах эрхээ алдана гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д нийцсэн байна.

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****** нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг /хх62х/ шүүх 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 903 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч ****** аймгийн шалган нэвтрэх хяналтын пост, Орхон аймгийн ******захын захиргаанаас гаргуулахаар шийдвэрлэсэн баримтууд ирээгүй байна.

 

6.1 Гэвч уг баримтуудыг гаргуулах, мөн малын үнэлгээ гаргуулах хүсэлтээсээ нэхэмжлэгч тал татгалзсан, энэ тухайгаа шүүх хуралдаанд, шүүхэд илэрхийлсэн байх тул нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын давж заалдсан гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01700 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч ******оос 5,707,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,693,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дах заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******оос 106,262 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******эд олгосугай...”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ******, түүний өмгөлөөгч Т.Эрдэнэзаяа нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

                                 ШҮҮГЧ                                            Р.ҮҮРИЙНТУЯА