Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 283

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч А.Э, О.Б болон тэдний өмгөөлөгч Ө.Өлзиймаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-0746) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Б овогт А.Э, Б овогт О.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918003340309 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 19-ний хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Б овогт А.Э /регистрийн дугаар: .../, 1991 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт ...  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дархан сумын 1 дүгээр баг Пионерийн 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл, гавъяа шагналгүй.

 

2.Монгол Улсын иргэн, Б овогт О.Б /регистрийн дугаар: ТД90060271/, 1990 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл, гавъяа шагналгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.Э, О.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “муурын байшин” гэж нэрлэгдэх хуучин байшин дотор иргэн

 

D:\received files from judge Batjargal\Zasah\Erdenechuluun nar 12.1-2.2.docx

А.Ц-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсан мансуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

  Хоёр. Эрүүгийн 1918003340309 дугаартай хэргээс

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

-Хохирогч А.Ц-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би 7 сартай жирэмсэн байж байгаад дутуу төрөөд хүүхдээ алдсан. Ингээд миний хувьд сэтгэл гутралын байдалтай байж байгаад орчноо өөрчлөөд Дарханд том ахынх байдаг учраас 2019 оны 05 дугаар сарын эхээр ирсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр манай найзууд намайг гараад ирээч уулзъя гэсэн. Ингээд би найзуудын хамтаар “Арвин далай” бааранд орсон. Арвин далайд тавуулаа 2 шил Хараа архийг худалдаж авч уугаад 22 цагийн орчим шиг санаж байна түрүүлээд би харилаа гээд явсан. Ингээд явж байхдаа Арбатын гудамжинд тухайн үед таньдаггүй байсан одоо нэрийг нь муухан мэддэг болсон Э, Б бас нэг ахын хамт таараад хамт караоекед орсон. Ингээд тэндээ 1 шил 0,75 литрийн Хараа архийг хувааж уусан. Хөгшин ах нь түрүүлээд явсан. Тэндээс гараад би харилаа гэхэд Э нь намайг хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь би нээрээ л намайг Э нь гэрт маань хүргээд өгөх юм байх гэж бодоод хамт Эрүүл мэндийн 2 дугаар төвийн тэр хавьд явж байхад гэнэт Э намайг татаж чирээд араас Б нь ирээд Э миний бүсэлхий хэсгээс чирээд харин Б миний хөлнөөс өргөөд балгас руу чирч оруулсан. Тухайн үед би орилоод туслаарай авраарай болиоч гэж зөндөө орилсон. Тэгээд балгас байшин руу оруулж байгаад Б миний өмдийг тайлаад Э намайг хүчиндсэн. Тухайн үед би Э-д би саяхан төрсөн хүүхдээ алдсан би бэлгийн харьцаанд орж болохгүй битгий намайг хүчиндээч гэж зөндөө гуйсан боловч зүгээр гээд байсан миний гуйлтыг хүлээн зөвшөөрөөгүй, тэгээд Э намайг хүчиндсэн. Тухайн үед Б өмдөө доош нь шувталж бэлэг эрхтнээ гаргаад бэлэг эрхтнээ надаар хөхүүлэх гээд байхаар нь би үгүй гээд түлхтэл Б миний хацар луу 2 удаа  алгадсан. Тэгээд намайг болиоч туслаачээ гээд орилж байхад цагдаа ирээд Э-г барьж авсан. Б нь зугтаасан. Хэдий Б намайг хүчиндээгүй ч Э-тэй хамтарч намайг балгас руу чирч оруулж Б миний өмд, дотуур хувцасыг тайлж өгсөн болно.” гэх мэдүүлэг[2],

 

-Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 4-ний орой цагдаагийн туслах хүч болох олон нийтийн цагдаа О.У-н хамт Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороололд нийтийн хэв журам хамгаалах явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 5 дугаар сарын 4-ний орой 22 цаг 25 минутын үед “Дархан сумын 5 дугаар баг 20-4 дүгээр байрны орчим эргүүл шалгалт хийж явтал хуучнаар “Дархан даллах” ХХК-ний байр байсан балгас болсон байрны тэндээс эмэгтэй хүний орилох, хашхирах чимээ гарсан. Тэр хуучин байрны тэндээс эмэгтэй хүний “болиоч ээ, зүгээр байгаач” гэж хашхирч орилох чимээ гарсан тэр зүгт гүйгээд очтол балгас болсон байрны дотор эмэгтэй хүний хашхирах чимээ гарсан. Тэгээд байрны дотогш гар чийдэн тусгаж харахад нэг эрэгтэй хүн өндийгөөд босоод ирсэн. Тэгсэн цаанаас нь дахиад нэг хүн дуугарах  шиг болсон. Тэгээд дотогшоо яваад ортол газар нэг эмэгтэй хүн доогуур нүцгэн байдалтай хэвтэж байсан. Тэр эмэгтэй хүний дээрээс нэг эрэгтэй хүн өмдөө татаад босоод ирсэн. Тэгээд яваад очтол согтуу эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд тэр 2 эрэгтэй хүнийг саатуулсан юм. Тэгсэн нэг эрэгтэй хүн нь зугтаагаад гараад гүйсэн.” гэх мэдүүлэг[3],

 

-Гэрч П.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...Г-г таксинд суулгаж өгөөд Б бид 2 замын нөгөө талаар тойроод ирэхэд Э гудамжинд нэг танихгүй согтуу хүүхэнтэй юм яриад зогсож байсан. Тэгээд” Касс” баарны хажуугийн бааранд орсон баарныхаа нэрийг мэдэхгүй байна. Э, Б бид 3 орохоор болоод Э тэр хүүхнийг дагуулаад баар луу хамт орсон. Бааранд ороод дахин 1 шил 0,5 литрийн хараа архийг Э худалдаж аваад Э болон Б тэр эмэгтэй бид 4 хувааж уусан. Тэгээд би 21 цагийн орчим шиг санаж байна Б-д ах нь явлаа харьж амарлаа гэж хэлээд баарнаас гараад явсан. Бааранд Э, Б, нөгөө хүүхэн 3 үлдсэн. Тэгээд би гэртээ харьсан. Ингээд гэртээ хариад байж байтал 23 цагийн алдад миний утас руу хүн залгаж яриад цагдаагаас ярьж байна гэсэн. Намайг баарнаас гараад гэрлүүгээ харих үед Э, Б 2 халамцуу байсан боловч тэгтлээ согтуу байгаагүй. Э-н дагуулж бааранд орсон эмэгтэй бол нэлээн согтуу бололтой харагдсан.” гэх мэдүүлэг[4],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 519 дугаартай “...А.Ц-ын биед зүүн нүдний зовхи, бүсэлхийн хажуу хэсэг, зүүн гуянд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу унах, цохигдох үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт[5],

 

-А.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Урьд би энэ хэрэгт өмгөөлөгч Өлзиймааг байлцуулан гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв, бүрэн дүүрэн мэдүүлэг өгсөн тул одоо тухайн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйлгүй. Ц гэх эмэгтэйг согтуурсан байхад нь би хүч хэрэглэн хүчиндсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[6],

 

-О.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Урьд би энэ хэрэгт өмгөөлөгч Өлзиймааг оролцуулж гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж мэдүүлэг өгөхгүй. Ц гэх эмэгтэйг согтуурсан байхад нь би хамт ажилладаг Э-н хамтаар хүчиндэх гэж байсан нь үнэн боловч цагдаа ирээд би тухайн эмэгтэйг хүчиндээгүй, зугтаж явсан. Буруу үйлдэл хийсэн, буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг[7] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч А.Э, О.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

                                                                                                                                                                        

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Э, О.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “муурын байшин” гэж нэрлэгдэх хуучин байшин дотор иргэн А.Ц-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсан мансуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[8],

 

-Хохирогч А.Ц-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би 7 сартай жирэмсэн байж байгаад дутуу төрөөд хүүхдээ алдсан. Ингээд миний хувьд сэтгэл гутралын байдалтай байж байгаад орчноо өөрчлөөд Дарханд том ахынх байдаг учраас 2019 оны 05 дугаар сарын эхээр ирсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр манай найзууд намайг гараад ирээч уулзъя гэсэн. Ингээд би найзуудын хамтаар “Арвин далай” бааранд орсон. Арвин далайд тавуулаа 2 шил Хараа архийг худалдаж авч уугаад 22 цагийн орчим шиг санаж байна түрүүлээд би харилаа гээд явсан. Ингээд явж байхдаа Арбатын гудамжинд тухайн үед таньдаггүй байсан одоо нэрийг нь муухан мэддэг болсон Э, Б бас нэг ахын хамт таараад хамт караоекед орсон. Ингээд тэндээ 1 шил 0,75 литрийн Хараа архийг хувааж уусан. Хөгшин ах нь түрүүлээд явсан. Тэндээс гараад би харилаа гэхэд Э нь намайг хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь би нээрээ л намайг Э нь гэрт маань хүргээд өгөх юм байх гэж бодоод хамт Эрүүл мэндийн 2 дугаар төвийн тэр хавьд явж байхад гэнэт Э намайг татаж чирээд араас Б нь ирээд Э миний бүсэлхий хэсгээс чирээд харин Б миний хөлнөөс өргөөд балгас руу чирч оруулсан. Тухайн үед би орилоод туслаарай авраарай болиоч гэж зөндөө орилсон. Тэгээд балгас байшин руу оруулж байгаад Б миний өмдийг тайлаад Э намайг хүчиндсэн. Тухайн үед би Э-д би саяхан төрсөн хүүхдээ алдсан би бэлгийн харьцаанд орж болохгүй битгий намайг хүчиндээч гэж зөндөө гуйсан боловч зүгээр гээд байсан миний гуйлтыг хүлээн зөвшөөрөөгүй, тэгээд Э намайг хүчиндсэн. Тухайн үед Б өмдөө доош нь шувталж бэлэг эрхтнээ гаргаад бэлэг эрхтнээ надаар хөхүүлэх гээд байхаар нь би үгүй гээд түлхтэл Б миний хацар луу 2 удаа  алгадсан. Тэгээд намайг болиоч туслаачээ гээд орилж байхад цагдаа ирээд Эыг барьж авсан. Б нь зугтаасан. Хэдий Б намайг хүчиндээгүй ч Этай хамтарч намайг балгас руу чирч оруулж Б миний өмд, дотуур хувцасыг тайлж өгсөн болно.” гэх мэдүүлэг[9],

-Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 4-ний орой цагдаагийн туслах хүч болох олон нийтийн цагдаа О.Ууганбаярын хамт Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороололд нийтийн хэв журам хамгаалах явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 5 дугаар сарын 4-ний орой 22 цаг 25 минутын үед “Дархан сумын 5 дугаар баг 20-4 дүгээр байрны орчим эргүүл шалгалт хийж явтал хуучнаар “Дархан даллах” ХХК-ний байр байсан балгас болсон байрны тэндээс эмэгтэй хүний орилох, хашхирах чимээ гарсан.Тэр хуучин байрны тэндээс эмэгтэй хүний “болиоч ээ, зүгээр байгаач” гэж хашхирч орилох чимээ гарсан тэр зүгт гүйгээд очтол балгас болсон байрны дотор эмэгтэй хүний хашхирах чимээ гарсан. Тэгээд байрны дотогш гар чийдэн тусгаж харахад нэг эрэгтэй хүн өндийгөөд босоод ирсэн. Тэгсэн цаанаас нь дахиад нэг хүн дуугарах  шиг болсон. Тэгээд дотогшоо яваад ортол газар нэг эмэгтэй хүн доогуур нүцгэн байдалтай хэвтэж байсан. Тэр эмэгтэй хүний дээрээс нэг эрэгтэй хүн өмдөө татаад босоод ирсэн. Тэгээд яваад очтол согтуу эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд тэр 2 эрэгтэй хүнийг саатуулсан юм. Тэгсэн нэг эрэгтэй хүн нь зугтаагаад гараад гүйсэн.” гэх мэдүүлэг[10],

 

-Гэрч П.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...Г-г таксинд суулгаж өгөөд Б бид 2 замын нөгөө талаар тойроод ирэхэд Э гудамжинд нэг танихгүй согтуу хүүхэнтэй юм яриад зогсож байсан. Тэгээд” Касс” баарны хажуугийн бааранд орсон баарныхаа нэрийг мэдэхгүй байна. Э, Б бид 3 орохоор болоод Э тэр хүүхнийг дагуулаад баар луу хамт орсон. Бааранд ороод дахин 1 шил 0,5 литрийн хараа архийг Э худалдаж аваад Э болон Б тэр эмэгтэй бид 4 хувааж уусан. Тэгээд би 21 цагийн орчим шиг санаж байна Б-д ах нь явлаа харьж амарлаа гэж хэлээд баарнаас гараад явсан. Бааранд Э, Б, нөгөө хүүхэн 3 үлдсэн. Тэгээд би гэртээ харьсан. Ингээд гэртээ хариад байж байтал 23 цагийн алдад миний утас руу хүн залгаж яриад цагдаагаас ярьж байна гэсэн. Намайг баарнаас гараад гэрлүүгээ харих үед Э, Б 2 халамцуу байсан боловч тэгтлээ согтуу байгаагүй. Э-н дагуулж бааранд орсон эмэгтэй бол нэлээн согтуу бололтой харагдсан.” гэх мэдүүлэг[11],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 519 дугаартай “...А.Ц-ын биед зүүн нүдний зовхи, бүсэлхийн хажуу хэсэг, зүүн гуянд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу унах, цохигдох үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт[12],

 

-А.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Урьд би энэ хэрэгт өмгөөлөгч Өлзиймааг байлцуулан гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв, бүрэн дүүрэн мэдүүлэг өгсөн тул одоо тухайн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйлгүй. Ц гэх эмэгтэйг согтуурсан байхад нь би хүч хэрэглэн хүчиндсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[13],

 

-О.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Урьд би энэ хэрэгт өмгөөлөгч Өлзиймааг оролцуулж гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж мэдүүлэг өгөхгүй. Ц гэх эмэгтэйг согтуурсан байхад нь би хамт ажилладаг Э-н хамтаар хүчиндэх гэж байсан нь үнэн боловч цагдаа ирээд би тухайн эмэгтэйг хүчиндээгүй, зугтаж явсан. Буруу үйлдэл хийсэн, буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг[14] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Э О.Б нар нь бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсан мансуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэг  үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.Э О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна гэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Э О.Б, тэдний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлзээгүй болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.Э О.Б нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч А.Э О.Б нарыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсан мансуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 1.000.000 төгрөг[15], шүүгдэгч О.Б нь 1.100.000 төгрөг[16]-ийг тус тус хохирогч А.Ц-д төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Э-д 6 жил 4 сар хорих ял, шүүгдэгч О.Б-д 5 жил 4 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа “...шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Э, О.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч А.Э, О.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Э, О.Б нар нь хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”

2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан  ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч А.Э, О.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч А.Э-д 1 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч О.Бт 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт А.Э, Б овогт О.Б нарыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсан мансуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Э-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Э, О.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.7, 1.9-т зааснаар шүүгдэгч А.Э, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Э, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 7 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Э, О.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 9-11 тал

[2] Хавтаст хэргийн 16-22 тал

[3] Хавтаст хэргийн 32 тал

[4]Хавтаст хэргийн 50-52 тал

[5] Хавтаст хэргийн 81-82 тал

[6] Хавтаст хэргийн 99-101 тал

[7] Хавтаст хэргийн 104-106 тал

[8] Хавтаст хэргийн 9-11 тал

[9] Хавтаст хэргийн 16-22 тал

[10] Хавтаст хэргийн 32 тал

[11]Хавтаст хэргийн 50-52 тал

[12] Хавтаст хэргийн 81-82 тал

[13] Хавтаст хэргийн 99-101 тал

[14] Хавтаст хэргийн 104-106 тал

[15] Хавтаст хэргийн 28 тал

[16] Хавтаст хэргийн 27 тал