| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00367/И |
| Дугаар | 181/ШШ2016/00323 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2016/00323
|
2016 оны 07 сарын 07 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00323 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлооо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,
1975 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 36-57 тоотод оршин суух, Хэрэйд овогт Дашдэмбэрэлийн Болор /РД:ХВ75031372/-д архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 6 дугаар хорооны хэсгийн байцаагч д/а Д.Бат-Орших, гуравдагч этгээд Д.Болор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дэслэгч Д.Бат-Орших шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 36-57 тоотод оршин суух, Хэрэйд овогт Дашдэмбэрэлийн Болор нь байнга архидан согтуурч аж ахуйн нэгж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж цагдаагийн алба хаагчийн үүрэг даалгавар биелүүлдэггүй үндэслэлээр захиргааны арга хэмжээ авагдаж байсан боловч засрал хүмүүжил авдаггүй, 2016 оны 1 дүгээр сард архины албадан эмчилгээнд явсан боловч ирээд ахин ууж байгаа юм.
Өмнө нь удаа дараа эрүүлжигддэг, саатуулагддаг баривчилгаанд явж байсан.
Мөн тэрээр Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Болор нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байнга архи уудаг нь үнэн. Архины эмчилээнд явахад татгалзах зүйлгүй гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Д.Болорыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Д.Болор нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 36-57 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Тэрээр удаа дараа эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж, архины эмчилгээнд явж байсан тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч болон тус хорооны иргэн Д.Болор, тус хорооны цагдаа дэд ахлагч Б.Ууганбаяр, Ш.Мөнхтулга, 6 дугаар хорооны засаг дарга Э.Нарангэрэл, 8 дугаар хорооны засаг дарга С.Эрдэнэцэцэг, Сэргэлт 22 СӨХ-ийн дарга Б.Чулуунбаатар нарын тайлбар мэдүүлэгт “Д.Болор нь 6,8 дугаар хороны нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдарч иргэд оршин суугчдын амгалаг тайван байдлыг алдагдуулж архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэж түгшүүртэй байдал үүсгэдэг” гэсэн байна.
Д.Болор нь “Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Хэрэйд овогт Дашдэмбэрэлийн Болорыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.Д.Болорыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО