| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2016/00694/И |
| Дугаар | 5144 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 5144
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 23-3 байрны 8А тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧК79032274, Буурал да овогт Буянбадрахын Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 105-р байрны 60 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХМ82052769, Чорос овогт Лхагвасүрэнгийн Пүрэвхишигт холбогдох
зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 сарын 7 өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлэн ирүүлснийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир хариуцагч Л.Пүрэвхишигт холбогдуулан 33 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Л.Пүрэвхишигтэй 2015-11-23 өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай 2016-11-23 өдөр хүртэл зээлүүлсэн.
Л.Пүрэвхишиг нь зээл болон хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй өнөөг хүрсэн.
Иймд Л.Пүрэвхишигээс үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү алданги 13 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Пүрэвхишиг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын нэхэмжилсэн 33 000 000 төгрөгийг 2016-11-23 өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын нэхэмжилсэн 33 000 000 төгрөгийг хариуцагч Л.Пүрэвхишиг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 322 950 төгрөгөөс 161 475 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 161 475 төгрөгийг, хариуцагчаас 161 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Пүрэвхишиг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн нэхэмжлэгчийн төлсөн 322 950 төгрөгөөс 161 475 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 161 475 төгрөгийг, хариуцагчаас 161 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ