Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 292

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000297 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 26-ны  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт Ц.Д /регистрийн дугаар:.../, 1971 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-Дархан-Уул аймгийн шүүхийн 1996 оны 12 сарын 12-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймгийн шүүхийн 1998 оны 6 сарын 25-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-1 дүгээр зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Д нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 3 дугаар багт байрлах

 

 

2019.shiitgeh togtool\Darkhanbayar- 17.2-.1.docx

“Долоогийн буудал”-ын орчим иргэн М.Н-ийн Groed маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээсээ гараад “Бирж” орж архи уусан. Тэгээд маргааш өглөө нь голын эрэг дээр сэрсэн. Би сүүлийн үед архи уухаараа юу хийснээ санадаггүй болсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хоёр.Эрүүгийн 1918000000297 дугаартай хэргээс:

 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч М.Н-с таныг дээрэмдсэн гэх хүн энэ 5 зураг дунд байна уу гэж асуухад, байна 2 тоогоор дугаарласан энэ залуу мөн байна гэж өөрийн гараар заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, ямар содон шинж тэмдгээр нь таньсан эсэхийг асуухад тухайн хүний дэлдэн чих, нүүрний төрхөөр нь танилаа гэснийг тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

-Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гараад багийн төвийн ард байдаг Хаан банк орж группийн мөнгөө авах гээд алхаад явсан. Хөл муу болохоор их удаан алхаж явдаг. Тэгээд 14 цагийн үед Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Долоогийн буудал”-ын орчим алхаад явж байтал манай эхнэр Ц миний гар утас руу залгахаар нь би утсаа аваад яриад явж байтал хаанаас гараад ирснийг мэдэхгүй, манай тэр хавиар яваад байдаг зүс таних нэг гаргүй залуу гарч ирээд яриад явж байсан гар утсыг маань булааж аваад “Ихэр саран” дэлгүүрийн тийшээ гүйгээд явчихсан. Би хөл муу учраас араас нь хөөж чадаагүй. Тэгээд би цаашаа Хаан банк ороод хүний утсаар эхнэр лүү залгаад Хаан банк дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд манай эхнэр цагдаад өргөдөл бичиж өгсөн байх.” гэх мэдүүлэг[2],

 

-Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр  мэдүүлсэн “...Манай нөхөр М.Н нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Тосгоны Хаан банк руу явж байгаад гар утсаа үл таних хүнд булаалгасан байна лээ. Тэр үед нь би нөхөр Н-н 95376654 гэсэн дугаар луу нь залгаж хаана явж байгаа юм гэж асуухад “Долоогийн буудал” руу дөхөж байна гэж хэлж байсан юм. Тэгээд би хэсэг байж байгаад залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд удаж байгаад 15 цагийн орчим над руу 94989810 гэсэн дугаараас 2 удаа дохихоор нь буцаагаад залгатал манай нөхөр Н ...чамтай утсаар яриад явж байтал нэг өрөөсөн гар муутай залуу миний гар утсыг аваад явчихлаа. Би араас нь явж чадалгүй хоцорчихлоо. Хаан банкан дээр хүрээд ирээч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[3],

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “...иргэн М.Н-ийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн марк тодорхойгүй, 2 сим карт ордог гар утас /хуучин/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 6 дугаар сарын  6-ны байдлаар 60.000 /жаран мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт[4]

-Ц.Д-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 6 сарын 5-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Дархан зах орж архи ууж явж байгаад орой 17 цагийн үед Дархан захаас автобусанд суугаад гэр лүүгээ харих гээд явсан. Тэгээд автобус Дархан сумын 3 дугаар багийн “Долоогийн буудал” дээр зогсдог юм тэнд автобуснаасаа буусан байх. Тэр өдөр би гэртээ хариагүй голын тэнд очоод унтчихсан байсан. Тэр өдөр би хаана юу хийж байснаа санахгүй байна. Угаасаа архи уучхаараа юу хийснээ санадаггүй юм. Би сүүлийн 2 жил тасралтгүй уугаад архины хамааралтай болсон.” гэх мэдүүлэг[5] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Д-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 3 дугаар багт байрлах “Долоогийн буудал”-ын орчим иргэн М.Н-ийн Groed маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч М.Н-с таныг дээрэмдсэн гэх хүн энэ 5 зураг дунд байна уу гэж асуухад, байна 2 тоогоор дугаарласан энэ залуу мөн байна гэж өөрийн гараар заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, ямар содон шинж тэмдгээр нь таньсан эсэхийг асуухад тухайн хүний дэлдэн чих, нүүрний төрхөөр нь танилаа гэснийг тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[6],

 

-Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гараад багийн төвийн ард байдаг Хаан банк орж группийн мөнгөө авах гээд алхаад явсан. Хөл муу болохоор их удаан алхаж явдаг. Тэгээд 14 цагийн үед Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Долоогийн буудал”-ын орчим алхаад явж байтал манай эхнэр Ц миний гар утас руу залгахаар нь би утсаа аваад яриад явж байтал хаанаас гараад ирснийг мэдэхгүй, манай тэр хавиар яваад байдаг зүс таних нэг гаргүй залуу гарч ирээд яриад явж байсан гар утсыг маань булааж аваад “Ихэр саран” дэлгүүрийн тийшээ гүйгээд явчихсан. Би хөл муу учраас араас нь хөөж чадаагүй. Тэгээд би цаашаа Хаан банк ороод хүний утсаар эхнэр лүү залгаад Хаан банк дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд манай эхнэр цагдаад өргөдөл бичиж өгсөн байх.” гэх мэдүүлэг[7],

 

-Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр  мэдүүлсэн “...Манай нөхөр М.Н нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Тосгоны Хаан банк руу явж байгаад гар утсаа үл таних хүнд булаалгасан байна лээ. Тэр үед нь би нөхөр Н-ийн 95376654 гэсэн дугаар луу нь залгаж хаана явж байгаа юм гэж асуухад “Долоогийн буудал” руу дөхөж байна гэж хэлж байсан юм. Тэгээд би хэсэг байж байгаад залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд удаж байгаад 15 цагийн орчим над руу 94989810 гэсэн дугаараас 2 удаа дохихоор нь буцаагаад залгатал манай нөхөр Н ...чамтай утсаар яриад явж байтал нэг өрөөсөн гар муутай залуу миний гар утсыг аваад явчихлаа. Би араас нь явж чадалгүй хоцорчихлоо. Хаан банкан дээр хүрээд ирээч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[8],

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “...иргэн М.Н-ийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн марк тодорхойгүй, 2 сим карт ордог гар утас /хуучин/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 6 дугаар сарын  6-ны байдлаар 60.000 /жаран мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт[9]

 

-Ц.Д-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 6 сарын 5-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Дархан зах орж архи ууж явж байгаад орой 17 цагийн үед Дархан захаас автобусанд суугаад гэр лүүгээ харих гээд явсан. Тэгээд автобус Дархан сумын 3 дугаар багийн “Долоогийн буудал” дээр зогсдог юм тэнд автобуснаасаа буусан байх. Тэр өдөр би гэртээ хариагүй голын тэнд очоод унтчихсан байсан. Тэр өдөр би хаана юу хийж байснаа санахгүй байна. Угаасаа архи уучхаараа юу хийснээ санадаггүй юм. Би сүүлийн 2 жил тасралтгүй уугаад архины хамааралтай болсон.” гэх мэдүүлэг[10] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Д-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчид учруулсан 60.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нараас нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн, архинд хэт хамааралтай байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Д-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

 

Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг ажлын 4 хоногийн хугацаагаар завсарлуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад хохирогч М.Нид 60.000 /жаран мянган/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, урьд зургаан удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа нь шүүгдэгч Ц.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ц.Д-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр урьд 3 удаа ял шийтгэгдсэн, хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ц.Д нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ц.Д-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг  зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Д нь 23 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ц Д-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Дыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Д-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг  зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Д нь 23 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 8-10 тал

[2] Хавтаст хэргийн 16-17 тал

[3] Хавтаст хэргийн 19 тал

[4] Хавтаст хэргийн 24-25 тал

[5] Хавтаст хэргийн 31-32 тал

[6] Хавтаст хэргийн 8-10 тал

[7] Хавтаст хэргийн 16-17 тал

[8] Хавтаст хэргийн 19 тал

[9] Хавтаст хэргийн 24-25 тал

[10] Хавтаст хэргийн 31-32 тал