Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 5150

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би, 

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 38, Монгол Тайваны соёлын төв 416 тоотод байрлах, РД-5686725, Жүнолэндинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 16-р гудамж, 119 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧП85093014, Сартуул овогт Намбаргаравын Эрдэнэчулуунд холбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 456 000 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэргийг хянаад,

 

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Н.Эрдэнэчулуун нь 2016-02-08 өдөр манай компанитай зээлийн ЗГ/336 тоот гэрээ, фидуцийн ФД/336 тоот фидуцийн гэрээг байгуулан 90 хоногийн хугацаатай, 3 000 000 төгрөгийг, сард 7 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Хариуцагч нь зээлээс одоог хүртэл нэг ч төлөлт хийгээгүй бөгөөд компанийн зүгээс хариуцагчийг удаа дараа зээл, зээлийн хүүг төлөхийг шаардсан боловч төлөөгүй.

Иймд үндсэн төлбөр 3 000 000 төгрөг, зээлийн хүү 1 211 000 төгрөг, алданги 1 245 000 төгрөг, нийт 5 456 000 төгрөгийг Н.Эрдэнэчулуунаас гаргуулж өгнө үү гэжээ.                                              

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Эрдэнэчулуун 96-62 УНЭ улсын дугаартай Honda civic маркийн автомашиныг төлбөрийн үнийн дүндээ дүйцүүлэн манайд хүлээлгэж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл баримтыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жүнолэндинг ХХК хариуцагч Н.Эрдэнэчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 456 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

 

Шүүх хариуцагч Н.Эрдэнэчулууныг удаа дараа дуудаж, түүнийг албадан ирүүлэх захирамжийг 2016-08-26 өдөр гаргаж, 2016-08-29 өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан байна.

Хариуцагч Н.Эрдэнэчулуун нэхэмжилсэн 5 456 000 төгрөгийн үүрэгт 96-62 УНЭ улсын дугаартай, өөрийн Honda civic маркийн автомашиныг шилжүүлэн өгч, гэрээний үүргийг гүйцэтгэсэн шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу  түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4  дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 102 246 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1  дэх хэсгийг удирдлага болгон,                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Эрдэнэчулуунаас  зээлийн гэрээний үүрэгт 5 456 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Жүнолэндинг ХХК татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 102 246 төгрөгөөс 51123 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 51123 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.НАРАНЦЭЦЭГ