| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0272/Э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 287
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч Ш.П,
Шүүгдэгч Д.Д, Ш.П /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э овогт Ш.П, Н овогт Д.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918003630317 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Э овогт Ш.П /регистрийн дугаар: ..../, 1967 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бие тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.
2.Монгол Улсын иргэн, Н овогт Д.Д /регистрийн дугаар:.../, 1961 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Дархан Дулааны сүлжээ ХК-д мастер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ш.П нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 19 дүгээр байрны орчим иргэн С.Г-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын
D:\2019\Shiitgeh togtool-Purevdorj nar 11.6-1.docx
шарх, 1 дүгээр шүдний хөдөлгөөнтэй байдал, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 19 дүгээр байрны орчим найз С.Г-ийг зодсон гэх шалтгааны улмаас иргэн Ш.П-ийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дагзны хуйхны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.П мэдүүлэхдээ “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.П мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг “Хараа” зочид буудлаас “Дархан-Номин” орох чиглэлийн замаар машинтайгаа явж байсан юм. Гэтэл миний урд гарц дээр тоёота приус маркийн цагаан өнгийн машин зогссон. Би ард зогстол миний машины тормосны наклад гяхраад муухай дуугарсан чинь урд зогссон машины урдуур гарах гэж байсан охидууд хашхирсан. Тэгээд би хөдлөөд нөгөө цагаан машины хажуугаар гартал жолоочийн хажууд сууж явсан нэг залуу яаж яваад байгаа пизда бэ гээд гараараа занаад амандаа хараагаад байсан. Тэгэхээр нь би машинтайгаа урд нь гарж зогсоод бууж очоод юу гээд байгаа юм бэ гэхэд нөгөө залуу согтуу хэл амаар доромжлоод байхаар нь цонхоор нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгсэн нөгөө залуу бас 2 залуугийн хамт бууж ирээд над руу дайрхаар нь дахин нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь нүүрээ дараад газарт суусан. Тэгэхэд цус уруулаас нь гарч байсан. Тэгтэл Д гэх машинаас бууж ирсэн залуу нь миний толгой руу нэг удаа хүчтэй цохисон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918003630317 дугаартай хэргээс:
-Хохирогч С.Г-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Би Д, М гэх найзын хамт манай гэрт 0,5-ийн хараа нэртэй архи уусан, тэгээд Д-гийн гэр лүү явахаар болоод машинаа бариулахаар Б-г дуудсан. Тэгээд Д-гийн машиныг Б бариад манай эхнэр С, найз М бид 5 Д-гийн гэр буюу хуучин хорооллын 19 дүгээр байр луу явж байсан чинь гарц дээр хэдэн хүүхэд зогсож байсан бөгөөд бид нарыг өнгөрсөн чинь орилолдоод явчихсан тэгэхээр нь харсан чинь нэг хар өнгийн рэнж роур гэдэг том машин гүйцэж түрүүлээд хажууд ирээд зогссон тэгэхээр нь би тэр машин барьж явсан зүс таних П гэх залуу руу цонх онгорхой байсан учраас “хүүхэд дайрлаа шүү дээ аятайхан яваач ээ пизда минь” гэж хэлээд цонхоор гараа гаргасан тухайн үед чичилсэн байх тэгсэн чинь тэр залуу манай машиныг гүйцэж түрүүлж ирээд миний сууж явсан машиныг хаагаад үгийн зөрүүгүй цонх онгорхой байсан учраас намайг гараараа нэг удаа нүүр, эрүү буйл хэсэг рүү цохисон тэгэхээр нь миний уур хүрээд яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд машинаас буусан чинь дахиад нүүр лүү цохиод унагаасан, тэгсэн хамар амнаас цус гараад эхэлсэн, манай эхнэр бууж ирээд миний цусыг тогтоох гэж байсан. Тэр үед би доошоо харчихсан байсан бөгөөд Д, М 2 тэр залуутай хэрэлдээд замын цаад талд зогсоод байсан би тэгээд эмнэлэг яваад өгсөн.” гэх мэдүүлэг[1],
-Хохирогч Ш.П-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 сарын 19-ний өдөр Би “Дархан 50”-ийн урдуур Номин талруу явж байсан. Тэгсэн хажуу талын цагаан өнгийн машин дотроос нэг эрэгтэй хүн гараараа занаад аман дотроо юм яриад байсан тэгэхээр нь би машиныхаа цонхыг онгойлгоод машинтайгаа зэрэгцэж ирээд тэр хүнийг” чи яагаад байгаа юм бэ” гэсэн чинь тэр намайг хуцаарай пизда минь хүүхэд дайрлаа ална шүү” гэхээр нь машинаа зогсоож очоод яагаад байгаа юм бэ салаавч гаргаад янз бүр болоод байх юм аа гэсэн чинь /Г одоо нэрийг нь мэддэг болсон/ хуцаад байгаарай чи муу хүүхэд дайрлаа пизда минь гэсэн тухайн үед бас нэлээн архи үнэртэж байсан тэгэхээр нь би уур хүрээд зүүн шанаа руу нь гараараа атгаж байгаад тулгаад түлхчихсэн юм аа тэгээд явсан нөгөөх чинь уурлаад чамайг ална гээд машинаасаа бууж ирээд гараа савчуулаад намайг цохих гэж дайрсан тэгэхээр нь би гарыг нь хаагаад зогсож байсан чинь ард нь сууж байсан 2 найз нь бууж ирээд одоо нэрийг нь мэддэг болсон Д нь миний дагз руу гараараа л байх гартаа юм бариагүй байсан ямар ч байсан хүчтэй 1 удаа цохисон. Тэгэхээр нь би эргээд Д руу харсан чинь Г гэх залуу миний гуя хэсэг рүү өшиглөсөн тэгэхээр нь би эргэж хараад гараараа нүүр хэсэг рүү нь нэг цохисон чинь амаа бариад доошоо суусан цус гарах шиг болсон.
...Тэгтэл жижигхэн биетэй Д-гийнх нь нөгөө залуу араас бас хөл рүү өшиглөөд авсан тэгэхээр нь би зугтаагаад зам гараад хойно замын хойд талд зогсож байсан чинь Д нь нөгөө жижигхэн залуутайгаа ирээд над руу дайраад чулуу газраас аваад цохих гээд би болиулаад хаагаад байж байсан чинь цагдаа хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч В.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “..2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад манай нөхрийн 2 найз гэрт ирээд байж байгаад Г түүний 2 найз бид 4 гараад С-н гэр лүү буюу хуучин хорооллын 13 дугаар байрны тийшээ яваад С-н машин дээр очоод С Б гэж залууг дуудаад машинаа бариулаад хөдөлтөл явган хүний гарц өнгөртөл охин хашхирсан. Тэгтэл тэгсэн манай нөхөр жолоочийн хажуу талын суудал дээр сууж явж байгаад тэр явган зорчигч дайрах шахсан залуу руу яаж байгаа юм бэ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд бид нар хуучин хорооллын 19 дүгээр байрны орчимд зогстол нөгөө машинтай залуу машинаасаа бууж ирээд шууд онгорхой цонхоор манай нөхрийг цохисон. Тэгээд нөхөр машинаасаа буусан чинь дахиж цохиод зам дээр унагаасан.” гэх мэдүүлэг[3],
-Гэрч Д.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...Д-н гэр лүү явж байсан чинь “Дархан-50”-ийн урдуур баруунаасаа зүүн чиглэлтэй явж байхад хүүхдүүд гэнэт чарлалдах шиг болсон. Тэгсэн Г хэнийг хэлээд байгааг мэдээгүй, цонхоор нэг машинтай хүн рүү яасан онгироо пизда вэ хүүхэд дайрлаа шүү дээ гэж хашхирсан. Тэгсэн нэг хар машинтай залуу бид нарын машины урдуур шахаж зогсоод бууж ирээд Г-ийг яасан их хүнийг пиздагаар дууддаг юм гээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Г машинаас буугаад тэр залуу руу уурлаад барьцалдаад авсан тэгсэн чинь дахиад Гийг цохисон. Тэгэхээр нь Д бид хоёр машинаас буугаад тэр залуу руу яагаад хүн цохиж байгаа юм гээд очсон тэгсэн тэр залуу замын цаана гүйгээд гарсан чинь араас нь очоод чулуу бариад байхаар нь би араас нь очоод чулууг нь хаяулсан тэгээд л цагдаа ирээд Г эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг[4],
- Хохирогч гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл[5],
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.Г-ийн биед дээд уруулд шарх, 1 дүгээр шүдний хөдөлгөөнтэй байдал, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаартай дүгнэлт[6],
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ш.П-ийн биед тархи доргилт, зүүн дагзны хуйхны цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Пид учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 467 дугаартай дүгнэлт[7],
-Яллагдагч Ш.П-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр машинтайгаа хуучин хорооллын 19 дүгээр байрны урдуур явж байхад дуут дохио өгөөд Г нэг машины урд суучихсан согтуу над руу элдвээр хараагаад байсан түүнээс болж би тэр хүнтэй маргалдаж муудалцах болсон. Тэгээд 2 удаа нүүр хэсэг рүү нь цохчихсон.” гэх мэдүүлэг[8],
-Яллагдагч Д.Д-гийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би П-тэй маргалдаж байснаа бол сайн санаж байгаа, яг цохисноо сайн сайн санахгүй байгаад байна, нэлээн халчихсан байсан болохоор санахгүй байх шиг байна.” гэх мэдүүлэг[9],
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “...Ш.П 52 настай дагзанд хавдартай, тархины доргилт” гэх тодорхойлот[10] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.П, Д.Д нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.П нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 19 дүгээр байрны орчим иргэн С.Г-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, 1 дүгээр шүдний хөдөлгөөнтэй байдал, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 19 дүгээр байрны орчим найз С.Г-ийг зодсон гэх шалтгааны улмаас иргэн Ш.П-ийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дагзны хуйхны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Г-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Би Д, М гэх найзын хамт манай гэрт 0,5-ийн хараа нэртэй архи уусан, тэгээд Д-гийн гэр лүү явахаар болоод машинаа бариулахаар Б-г дуудсан. Тэгээд Д-гийн машиныг Б бариад манай эхнэр С, найз М бид 5 Д--гийн гэр буюу хуучин хорооллын19 дүгээр байр луу явж байсан чинь гарц дээр хэдэн хүүхэд зогсож байсан бөгөөд бид нарыг өнгөрсөн чинь орилолдоод явчихсан тэгэхээр нь харсан чинь нэг хар өнгийн рэнж роур гэдэг том машин гүйцэж түрүүлээд хажууд ирээд зогссон тэгэхээр нь би тэр машин барьж явсан зүс таних П гэх залуу руу цонх онгорхой байсан учраас “хүүхэд дайрлаа ш дээ аятайхан яваач ээ пизда минь” гэж хэлээд цонхоор гараа гаргасан тухайн үед чичилсэн байх тэгсэн чинь тэр залуу манай машиныг гүйцэж түрүүлж ирээд миний сууж явсан машиныг хаагаад үгийн зөрүүгүй цонх онгорхой байсан учраас намайг гараараа нэг удаа нүүр, эрүү буйл хэсэг рүү цохисон тэгэхээр нь миний уур хүрээд яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд машинаас буусан чинь дахиад нүүр лүү цохиод унагаасан, тэгсэн хамар амнаас цус гараад эхэлсэн, манай эхнэр бууж ирээд миний цусыг тогтоох гэж байсан. Тэр үед би доошоо харчихсан байсан бөгөөд Д, М 2 тэр залуутай хэрэлдээд замын цаад талд зогсоод байсан би тэгээд эмнэлэг яваад өгсөн.” гэх мэдүүлэг[11],
-Хохирогч Ш.Пийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 сарын 19-ний өдөр Би “Дархан 50”-ийн урдуур Номин талруу явж байсан. Тэгсэн хажуу талын цагаан өнгийн машин дотроос нэг эрэгтэй хүн гараараа занаад аман дотроо юм яриад байсан тэгэхээр нь би машиныхаа цонхыг онгойлгоод машинтайгаа зэрэгцэж ирээд тэр хүнийг” чи яагаад байгаа юм бэ” гэсэн чинь тэр намайг хуцаарай пизда минь хүүхэд дайрлаа ална шүү” гэхээр нь машинаа зогсоож очоод яагаад байгаа юм бэ салаавч гаргаад янз бүр болоод байх юм аа гэсэн чинь /Г одоо нэрийг нь мэддэг болсон/ хуцаад байгаарай чи муу хүүхэд дайрлаа пизда минь гэсэн тухайн үед бас нэлээн архи үнэртэж байсан тэгэхээр нь би уур хүрээд зүүн шанаа руу нь гараараа атгаж байгаад тулгаад түлхчихсэн юм аа тэгээд явсан нөгөөх чинь уурлаад чамайг ална гээд машинаасаа бууж ирээд гараа савчуулаад намайг цохих гэж дайрсан тэгэхээр нь би гарыг нь хаагаад зогсож байсан чинь ард нь сууж байсан 2 найз нь бууж ирээд одоо нэрийг нь мэддэг болсон Д нь миний дагз руу гараараа л байх гартаа юм бариагүй байсан ямар ч байсан хүчтэй 1 удаа цохисон. Тэгэхээр нь би эргээд Д руу харсан чинь Г гэх залуу миний гуя хэсэг рүү өшиглөсөн тэгэхээр нь би эргэж хараад гараараа нүүр хэсэг рүү нь нэг цохисон чинь амаа бариад доошоо суусан цус гарах шиг болсон.
Тэгтэл жижигхэн биетэй Д-гийнх нь нөгөө нэг залуу араас бас хөл рүү өшиглөөд авсан тэгэхээр нь би зугтаагаад зам гараад хойно замын хойд талд зогсож байсан чинь Д нь нөгөө жижигхэн залуутайгаа ирээд над руу дайраад чулуу газраас аваад цохих гээд би болиулаад хаагаад байж байсан чинь цагдаа хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг[12],
-Гэрч В.С-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “..2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад манай нөхрийн 2 найз гэрт ирээд байж байгаад Г түүний 2 найз бид 4 гараад Сгийн гэр лүү буюу хуучин хорооллын 13 дугаар байрны тийшээ яваад С-н машин дээр очоод С Б гэж залууг дуудаад машинаа бариулаад хөдөлтөл явган хүний гарц өнгөртөл охин хашхирсан. Тэгтэл тэгсэн манай нөхөр жолоочийн хажуу талын суудал дээр сууж явж байгаад тэр явган зорчигч дайрах шахсан залуу руу яаж байгаа юм бэ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд бид нар хуучин хорооллын 19 дүгээр байрны орчимд зогстол нөгөө машинтай залуу машинаасаа бууж ирээд шууд онгорхой цонхоор манай нөхрийг цохисон. Тэгээд нөхөр машинаасаа буусан чинь дахиж цохиод зам дээр унагаасан.” гэх мэдүүлэг[13],
-Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...Д-н гэр лүү явж байсан чинь “Дархан-50”-ийн урдуур баруунаасаа зүүн чиглэлтэй явж байхад хүүхдүүд гэнэт чарлалдах шиг болсон. Тэгсэн Г хэнийг хэлээд байгааг мэдээгүй, цонхоор нэг машинтай хүн рүү яасан онгироо пизда вэ хүүхэд дайрлаа шүү дээ гэж хашхирсан. Тэгсэн нэг хар машинтай залуу бид нарын машины урдуур шахаж зогсоод бууж ирээд Г-ийг яасан их хүнийг пиздагаар дууддаг юм гээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Г машинаас буугаад тэр залуу руу уурлаад барьцалдаад авсан тэгсэн чинь дахиад Г-ийг цохисон. Тэгэхээр нь Д бид хоёр машинаас буугаад тэр залуу руу яагаад хүн цохиж байгаа юм гээд очсон тэгсэн тэр залуу замын цаана гүйгээд гарсан чинь араас нь очоод чулуу бариад байхаар нь би араас нь очоод чулууг нь хаяулсан тэгээд л цагдаа ирээд Г эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг[14],
-Хохирогч гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл[15],
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.Г-ийн биед дээд уруулд шарх, 1 дүгээр шүдний хөдөлгөөнтэй байдал, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаартай дүгнэлт[16],
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ш.П-ийн биед тархи доргилт, зүүн дагзны хуйхны цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.П-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 467 дугаартай дүгнэлт[17],
-Яллагдагч Ш.П-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр машинтайгаа хуучин хорооллын 19 дүгээр байрны урдуур явж байхад дуут дохио өгөөд Г нэг машины урд суучихсан согтуу над руу элдвээр хараагаад байсан түүнээс болж би тэр хүнтэй маргалдаж муудалцах болсон. Тэгээд 2 удаа нүүр хэсэг рүү нь цохчихсон.” гэх мэдүүлэг[18],
-Яллагдагч Д.Д-гийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би П-той маргалдаж байснаа бол сайн санаж байгаа, яг цохисноо сайн сайн санахгүй байгаад байна, нэлээн халчихсан байсан болохоор санахгүй байх шиг байна.” гэх мэдүүлэг[19],
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “...Ш.П 52 настай дагзанд хавдартай, тархины доргилт” гэх тодорхойлот[20] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.П, Д.Д нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ш.П, Д.Д нар нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.П, Д.Д нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Д-гийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шүүгдэгч Ш.П-ийн нийгмийн хэв журам зөрчсөн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ш.П, Д.Д нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ш.П нь мөрдөн байцаалтад “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн[21] байх тул шүүгдэгч Д.Д-гаас гаргуулах төлбөргүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч С.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 180.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ш.П нь төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч Б.Г нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ш.П, Д.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.П, Д.Д нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ш.П, Д.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ш.П, Д.Д нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.П, Д.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хоёр зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.П, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э овогт Ш.П, Н овогт Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ш.П, Д.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П, Д.Д нарт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.П, Д.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван/ мянган төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6.Хохирогч С.Г нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.П, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 4-5 тал
[2] Хавтаст хэргийн 7-8 тал
[3] Хавтаст хэргийн 10, 14 тал
[4] Хавтаст хэргийн 14 тал
[5] Хавтаст хэргийн 18, 19 тал
[6] Хавтаст хэргийн 22-23 тал
[7] Хавтаст хэргийн 27-28 тал
[8] Хавтаст хэргийн 27-28 тал
[9] Хавтаст хэргийн 36 тал
[10] Хавтаст хэргийн 53 тал
[11] Хавтаст хэргийн 4-5 тал
[12] Хавтаст хэргийн 7-8 тал
[13] Хавтаст хэргийн 10, 14 тал
[14] Хавтаст хэргийн 14 тал
[15] Хавтаст хэргийн 18, 19 тал
[16] Хавтаст хэргийн 22-23 тал
[17] Хавтаст хэргийн 27-28 тал
[18] Хавтаст хэргийн 27-28 тал
[19] Хавтаст хэргийн 36 тал
[20] Хавтаст хэргийн 53 тал
[21] Хавтаст хэргийн 8 тал