| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00273/И |
| Дугаар | 181/ШШ2016/00349 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2016/00349
| 2016 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2016/00349 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б. М нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Б.Ч холбогдох
гэрлэлт цуцлах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Б.Ч, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Б.Ч 1999 онд танилцан, 2004 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү М.Ү төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2007 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, тэр цагаас хойш хүү маань эхийн асрамжид байдаг бөгөөд хэн аль нь тус бүрдээ гэр бүлтэй болсон. Бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү, Хүүхдийг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй тухай эвлэрлийн гэрээг хийсэн болно гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Б.М 1999 онд танилцан 2004 онд гэрлэлтээ батлулсан. Бидний хувьд 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь тус бүрдээ гэр бүлтэй болсон. Хүү Ү-г би өөрийн асрамжид үргэлжлүүлэн авах бөгөөд бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй тухай эвлэрлийн гэрээг хийсэн болно гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хангах үндэстэй.
Б.М, Б.Ч нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү М.Үйлстөгөлдөрийг төрүүлжээ.
Гэрлэгчид хоорондоо таарч тохирохгүйгээс 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч, хэн аль нь гэр бүлтэй болж, гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, хүү М.Ү 6 дугаар ангид сурдаг, эрүүл бойжиж байгаа тухай хэсгийн эмчийн тодорхойлолт, 23 дугаар дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд зохигчдын харилцан тохиролцсоноор гэрлэлтийг цуцлаж, хүү М.Үйлстөгөлдөрийг эхийн асрамжид үлдээх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан Б.М, Б.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Ү-г эх Б.Ч асрамжид үлдээсүгэй.
3.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО