| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0277/Э |
| Дугаар | 300 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 300
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч О.Л, Ж.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Л, Ж.Бнарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
А.Монгол Улсын иргэн, О.Л/регистрийн дугаар: ......../, 1959 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантекникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт суудаг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан сумын ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:
-Барилгын цэргийн шүүхийн 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109а-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
Монгол Улсын иргэн, Ж.Б /регистрийн дугаар:........./, 1973 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын группт байдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаа ял шийтгүүлсэн. Үүнд: -Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн
D:\shiitgeh togtool \Lhasuren, Batbayar nar- 17.2-.1.docx
хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн.
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч О.Л, Ж.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Тана” хүнсний дэлгүүрийн лангуунаас 0.75 литрийн “Хараа” шошготой 1 шил архийг худалдагч С.Өнөржаргалд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Л мэдүүлэхдээ: “...Би булааж аваад дээрэмдсэн гэдгээ ойлгоод тэр дор нь архийг буцаагаад өгсөн. Тухайн өдөр бичиг баримтаа барьцаалаад архи өгчих гэж хэлээд гуйхад зөвшөөрөөгүй тул ийм үйлдэл гаргасан гэв.”
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...О.Л ахтай 16 цаг өнгөрөөгөөд гудамжинд тааралдсан. Тэгтэл шүүгдэгч О.Лхасүрэн ах нэг шил архи аваад өгөөч гэж хэлсэн. Би мөнгөгүй байгаа талаар хэлэхэд бичиг баримт чинь байна уу? гэж асуусан. Байгаа талаар хэлэхэд энэ дэлгүүр рүү ороод бичиг баримтаа барьцаанд тавиад нэг шил архи аваад ир гэж хэлсэн. Тэгээд би тухайн дэлгүүр рүү ортол худалдагч нь архи зээлэхгүй талаар хэлсэн. Тэгээд уг дэлгүүрээс гарч ирээд шүүгдэгч О.Л зээлэхгүй байгаа талаар хэлэхэд шүүгдэгч О.Л ах хамт уг дэлгүүр рүү оръё гээд хамт орсон. Тэгээд 0,75 литрийн архийг бариад авъя гэхэд өгөхгүй гэж хэлсэн ш дээ гэж худалдагч хэлсэн. Тэгтэл шүүгдэгч О.Л ах шууд дэлгүүр дотор байсан архийг бариад надад өгөөд аваад гарч бай гэж хэлсэн тул би аваад гарсан.” гэв.
Хоёр. Эрүүгийн .......... дугаартай хэргээс:
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгтэй CD-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[1],
-Хохирогч С.Ө мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би Хээтэй хороололд байрлах “Тана” дэлгүүрийн худалдагчаар ажилладаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчим хар куртиктэй өндөр танихгүй ах орж ирээд иргэний үнэмлэх барьцаанд тавиад нэг шил архи зээлүүлээч гэхээр нь би танихгүй хүнд зээлээр бараа өгөхгүй гээд гаргасан. Тэгтэл удалгүй саарал куртиктэй хөгшин ахыг нөгөө хар куртиктэй ах дагуулж дэлгүүрт орж ирээд бичиг баримтаа барьцаанд тавиад нэг шил архи авъя гэхээр нь барааг зээлээр өгөхгүй гэсэн чинь намхан саарал куртиктэй ах яахаараа зээлээр өгдөггүй юм гээд намайг түлхэж холдуулаад архины лангуунаас Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад хар куртиктэй өндөр ахад өгсөн, архи авах үеэс нь авахуулаад би саарал өнгийн куртиктэй намхан ахыг яаж байгаа юм бэ архиа буцаагаад тавь гээд хувцаснаас нь бариад авсан чинь миний гар луу цохиод тавиулах гээд байсан би архиа буцааж авах гээд тэр ахын хувцаснаас тавихгүй байсан юм. Тэгээд өндөр ах нь архийг аваад гараад явсан би намхан ахаас нь зуураад дагаад гарсан тэр ах миний гар луу цохиод байсан. Тэгж байгаад дэлгүүрийн хашаанаас гарах үед дэлгүүрийн гадна хог ачиж байсан хүмүүсээс гуйж нөгөө ахыг дэлгүүр лүү оруулуулсан. Дэлгүүрт орж ирээд нягтлан бодогч Г болон өөрийнхөө нөхрийг дуудсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч Ц.Г мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчим манай Тана дэлгүүрийн худалдагч С.Ө над руу гар утсаар залгаад согтуу хүн лангуун дээрээс архи аваад гарах гэж байна гээд ярихаар нь 5 минутын дараа яваад очиход Ө нөгөө архи авсан гэх ахыг барьчихсан дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг[3],
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.Ө биед зүүн бугалган дахь цус хуралт, 2 гарын сарвууны гадна хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 340 дугаартай дүгнэлт[4],
-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “...Тана хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байгаа Хараа архи /0.75 л/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар 12.500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөг байна.” гэх дүгнэлт[5],
-О.Л мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Тана” дэлгүүрт бичиг баримтаа барьцаанд тавиад нэг шил архи авъя гэхэд өгөхгүй болохоор нь лангуун дээр байсан архинаас нь авсан чинь намайг зуураад архийг өгөхгүй байсан. Тэр үед гаднаас хамт явсан Батбаяр ороод ирэхээр нь Батбаярт өгч явуулаад өөрөө үлдсэн. ...Намайг явуулчих архийг буцаагаад аваад ирье гээд хэлсэн чинь тавихгүй болохоор нь гар луу нь хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг[6],
-Ж.Б мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...Тана дэлгүүр лүү Л ах бид хоёр хамт орсон. Л ах ороод дэлгүүрийн худалдагчийг архи зээлээч гэсэн чинь зээл өгөхгүй гэхэд тэр охиныг Л ах түлхэж хажуугаар нь гараад лангуун дээрээс 0.75 литрийн 1 шил Хараа архийг аваад надад өгөхөөр нь би тэр архийг нь аваад дэлгүүрээс гарч Краб дэлгүүрийн орчимд хүлээж байтал гарч ирэхгүй болохоор нь буцаад очсон чинь дэлгүүрийн худалдагч охин түүний нөхөр, дэлгүүрийн нэг ажилтан бололтой хүн байсан бөгөөд би архийг нь өгсөн чинь яагаад архи аваад зугтаж байгаа юм бэ та түр хүлээж бай цагдаа дуудсан байгаа гэхээр нь хүлээж байтал цагдаа нар ирээд Лхасүрэн ахыг авч яваад намайг дуудсан цагт ирээрэй гээд явуулсан.” гэх мэдүүлэг[7] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч О.Л, Ж.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Л, Ж.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Л, Ж.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Тана” хүнсний дэлгүүрийн лангуунаас 0.75 литрийн “Хараа” шошготой 1 шил архийг худалдагч С.Өнөржаргалд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгтэй CD-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[8],
-Хохирогч С.Ө мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би Хээтэй хороололд байрлах “Тана” дэлгүүрийн худалдагчаар ажилладаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчим хар куртиктэй өндөр танихгүй ах орж ирээд иргэний үнэмлэх барьцаанд тавиад нэг шил архи зээлүүлээч гэхээр нь би танихгүй хүнд зээлээр бараа өгөхгүй гээд гаргасан. Тэгтэл удалгүй саарал куртиктэй хөгшин ахыг нөгөө хар куртиктэй ах дагуулж дэлгүүрт орж ирээд бичиг баримтаа барьцаанд тавиад нэг шил архи авъя гэхээр нь барааг зээлээр өгөхгүй гэсэн чинь намхан саарал куртиктэй ах яахаараа зээлээр өгдөггүй юм гээд намайг түлхэж холдуулаад архины лангуунаас Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад хар куртиктэй өндөр ахад өгсөн, архи авах үеэс нь авахуулаад би саарал өнгийн куртиктэй намхан ахыг яаж байгаа юм бэ архиа буцаагаад тавь гээд хувцаснаас нь бариад авсан чинь миний гар луу цохиод тавиулах гээд байсан би архиа буцааж авах гээд тэр ахын хувцаснаас тавихгүй байсан юм. Тэгээд өндөр ах нь архийг аваад гараад явсан би намхан ахаас нь зуураад дагаад гарсан тэр ах миний гар луу цохиод байсан. Тэгж байгаад дэлгүүрийн хашаанаас гарах үед дэлгүүрийн гадна хог ачиж байсан хүмүүсээс гуйж нөгөө ахыг дэлгүүр лүү оруулуулсан. Дэлгүүрт орж ирээд нягтлан бодогч Ганболдыг болон өөрийнхөө нөхрийг дуудсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[9],
-Гэрч Ц.Г мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчим манай Тана дэлгүүрийн худалдагч С.Ө над руу гар утсаар залгаад согтуу хүн лангуун дээрээс архи аваад гарах гэж байна гээд ярихаар нь 5 минутын дараа яваад очиход Ө нөгөө архи авсан гэх ахыг барьчихсан дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг[10],
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.Ө биед зүүн бугалган дахь цус хуралт, 2 гарын сарвууны гадна хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 340 дугаартай дүгнэлт[11],
-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “...Тана хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байгаа Хараа архи /0.75 л/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар 12.500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөг байна.” гэх дүгнэлт[12],
-О.Л мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Тана” дэлгүүрт бичиг баримтаа барьцаанд тавиад нэг шил архи авъя гэхэд өгөхгүй болохоор нь лангуун дээр байсан архинаас нь авсан чинь намайг зуураад архийг өгөхгүй байсан. Тэр үед гаднаас хамт явсан Б ороод ирэхээр нь Б өгч явуулаад өөрөө үлдсэн. ...Намайг явуулчих архийг буцаагаад аваад ирье гээд хэлсэн чинь тавихгүй болохоор нь гар луу нь хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг[13],
-Ж.Б мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...Тана дэлгүүр лүү Л ах бид хоёр хамт орсон. Л ороод дэлгүүрийн худалдагчийг архи зээлээч архи зээлээч гэсэн чинь зээл өгөхгүй гэхэд тэр охиныг Л ах түлхэж хажуугаар нь гараад лангуун дээрээс 0.75 литрийн 1 шил Хараа архийг аваад надад өгөхөөр нь би тэр архийг нь аваад дэлгүүрээс гарч Краб дэлгүүрийн орчимд хүлээж байтал гарч ирэхгүй болохоор нь буцаад очсон чинь дэлгүүрийн худалдагч охин түүний нөхөр, дэлгүүрийн нэг ажилтан бололтой хүн байсан бөгөөд би архийг нь өгсөн чинь яагаад архи аваад зугтаж байгаа юм бэ та түр хүлээж бай цагдаа дуудсан байгаа гэхээр нь хүлээж байтал цагдаа нар ирээд Л ахыг авч яваад намайг дуудсан цагт ирээрэй гээд явуулсан.” гэх мэдүүлэг[14] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Л, Ж.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.Л, Ж.Б, түүний өмгөөлөгч А.М “шүүгдэгч нарын хэргийг бүлэглэж үйлдсэн дээр маргаж мэтгэлцэх зүйлгүй. Харин холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэсэн шинжгүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэж маргаж мэтгэлцсэн болно.
Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон шинж нь учрах саадыг арилгахаар хохирогчийн амь бие, эрүүл мэндэд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлээр илрэх ба шунахай сэдэлтэй байна.
Шүүгдэгч О.Л хохирогчийг эсэргүүцсэн, түлхсэн, цохисон, үг хэлээр айлган сүрдүүлсэн үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл бөгөөд довтолгоо нь эхэлснээр дээрэмдэх гэмт хэрэг төгссөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”
Мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”
2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэхэд О.Л санаатай нэгдэж, дээрэмдсэн архийг авч зугтаасан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцсон байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд согтууруулах ундаанд хэт хамааралтай байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч О.Л, Ж.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч О.Л, Ж.Б нар нь дээрэмдсэн архи буцаан өгсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас “гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, урьд зургаан удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лхасүрэнд 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 31 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сараар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч О.Лхасүрэнгийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбатаас “шүүгдэгч О.Л, Ж.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Л тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял, шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ялыг тус тус оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхээс шүүгдэгч О.Л, Ж.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч О.Л, Ж.Б нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч О.Л нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн, өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон, шүүгдэгч Ж.Б нь урьд 3 удаа ял шийтгэгдсэн, хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгосон хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заажээ.
Шүүгдэгч О.Л, Ж.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л 1 жил 4 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 31 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 4 сараар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч О.Л цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Л, Ж.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Л, Ж.Бнарыг согтуурсан үедээ бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч О.Л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Л нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л, Ж.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л урьд цагдан хоригдсон 15 /арван таван/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Л, Ж.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Ж.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Л, Ж.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 12-13, 14 тал
[2] Хавтаст хэргийн 16-17 тал
[3] Хавтаст хэргийн 19 тал
[4] Хавтаст хэргийн 35 тал
[5] Хавтаст хэргийн 26-27 тал
[6] Хавтаст хэргийн 52 тал
[7] Хавтаст хэргийн 56 тал
[8] Хавтаст хэргийн 12-13, 14 тал
[9] Хавтаст хэргийн 16-17 тал
[10] Хавтаст хэргийн 19 тал
[11] Хавтаст хэргийн 35 тал
[12] Хавтаст хэргийн 26-27 тал
[13] Хавтаст хэргийн 52 тал
[14] Хавтаст хэргийн 56 тал