| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/04636/И |
| Дугаар | 181/ШШ2016/00350 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2016/00350
2016 оны 07 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2016/00350 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж-47, Мобиком корпораци ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гранд оффис центрийн 32 тоот Зуун найман ойл ХХК /РД:5272378/-д холбогдох хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зуун найман ойл ХХК-нь Мобиком корпораци ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Интернетийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах гэрээ байгуулан тус үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Зуун найман ойл ХХК-нь гэрээний заалтыг зөрчин 2015 оны 8 дугаар сарын үйлчилгээний төлбөр 2 461 303,22 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 2 461 303,22 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манай Зуун найман ойл ХХК-нь Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжилж буй Интернетийн байнгын холболтын үйлчилгээ, түрээсийн шугам ашиглуулах гэрээний төлбөр 2 461 303,22 төгрөгийг 3 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөхөөр нэхэмжлэгч талтай тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Мобиком Корпораци ХХК нь Зуун найман ойл ХХК-иас 2 461 303,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Зуун найман ойл ХХК-нь нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжилж буй 2 461 303,22 төгрөгийг 3 сарын хугацаанд тэнцүү хуваан төлж бүрэн дуусгахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 2 461 303,22 /хоёр сая дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун гурван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг 3 сарын хугацаанд тэнцүү хуваан бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54331 төгрөгийн тал хувь болох 27165,5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27165,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО