| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0094/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Баярмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгч: А.О, М.А, О.Г, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанцэцэгийн О, Халзан овогт Мөнхдалайн А, Балдандаш овогт Отгонбаярын Г, Гутай овогт Энхбаатарын Г нарт холбогдох 1829000340079 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн, нүүрс тээвэр хийлгэхээр А.Од итгэмжлэн хариуцуулж өгсөн 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж, завшин “Хероесвин” ХХК-нд нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1-р хх-н 15-р хуудаст/,
16-27 ӨМҮ улсын дугаартай, 13-76 БЧ дугаарын чирэгчтэй “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 19-20-р хуудаст/
“Хероесвин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн мэдүүлэг /1-р хх-н 25-27-р хуудаст/,
З.Батжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-н 31-32-р хуудаст/,
Д.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-40 дугаар хуудас/,
Ц.Баатарсүрэнгийн гэрчээр өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,
М.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Э.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
А.Огийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/
О.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/
Б.Мөнхбатын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний Ц03/018, Ц04/018 дугаартай дүгнэлт, үнэлгээний тайлан /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
О.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 69-72 дугаар хуудас/,
А.Огийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 73-77 дугаар хуудас/,
М.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 78-81 дүгээр хуудас/,
Э.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 82-85 дугаар хуудас/,
А.Дэлгэрмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг ” /3-р хх-н 67-69 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-н 86-104 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /1-р хх-н 105-108 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нарын гэрэл зураг, гарын дардас /1-р хх-ийн 110-117 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа / 1-р хх-ийн 125 дугаар хуудас/,
А.О, М.А, О.Г, Э.Г нарын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 164-223 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайгаас өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /2-р хх-н 1-118 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатаас өгсөн хохирол, төлбөрийн баримтууд /2-р хх-н 179-199 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа /3-р хх-ийн 28 дугаар хуудас/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний Ц03/018 дугаартай үнэлгээний тайлангийн хавсралт /3-р хх-ийн 75 дугаар хуудас/,
Хураан авсан эд мөрийн баримтыг хадгалж байгаа талаарх мөрдөгчийн тэмдэглэл, баримт /3-р хх-ийн 97, 98 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад шүүгдэгч нараас хохирол, төлбөр төлсөн баримт /3-р хх-ийн 144-147 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
1. Шүүгдэгч А.О нь шүүгдэгч М.А, О.Г, Э.Г нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн, нүүрс тээвэр хийлгэхээр өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж, завшин “Хероесвин” ХХК-нд нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1-р хх-н 15-р хуудаст/,
- 16-27 ӨМҮ улсын дугаартай, 13-76 БЧ дугаарын чирэгчтэй “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 19-20-р хуудаст/
- “Хероесвин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн: “...Тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Ганц модны боомтод манай хөтөч, хэлмэрч Буян нь А.Од хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-н 25-27-р хуудаст/,
- Гэрч З.Батжаргалын өгсөн: “...Манай компанийн эзэмшлийн 16-27 ӨМҮ улсын дугаартай /LBZ446DB64A015211 арлын дугаартай/, 13-76 БЧ улсын дугаартай /LS96VNS5840LHC604 арлын дугаартай/ тээврийн хэрэгслийг Алтанцэцэг овогтой О /НХ78032518/ нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэн хариуцаж аваад Монгол улсын хилээр нэвтрэн орсон өдрөөс хойш сураггүй алга болсон” гэх мэдүүлэг /1-р хх-н 31-32-р хуудаст/,
- Гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...Тухайн автомашин нь улсын дугааргүй, хуучин улаан хүрэн өнгөтэй, мотор хропноос нь тос гоожсон байдалтай машин байсан. Чиргүүл нь хүрэн өнгийн чиргүүлтэй, дугуйнууд нь хуучирч муудсан байсан. Миний мэдэж байгаагаар Хөлөгөө, Хуягаа гэх нэртэй 2 хүн байсан. Тэр хоёроос гадна дахиад 2 хүн байсан ба нийтдээ 4 хүн хамт ирж зарсан. Манай нөхөр тухайн үед шилжүүлэг хийгээгүй ба “гэрээ хийхгүй юм уу” гэж нөхрөөсөө асуухад эргэж бичиг баримттай болгож өгөх юм. Тэр үед нь би шилжүүлэг хийнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Баатарсүрэнгийн өгсөн: “...Манай хүү Б.Мөнхбат 24 сая төгрөгөөр нүүрс тээвэрлэдэг чиргүүлтэй Нордбенз маркийн автомашин худалдаж авсан гэж байсан... Манай хүү нөгөө хүмүүс баримт бичиг авчирч өгөхгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,
- М.Аийн гэрчээр өгсөн: “...Намайг 2018 оны 01 дүгээр сарын эхээр би сар өдрийг санахгүй байна. Над руу манай танил О залгаад машинаа зарах гэсэн юм. Норд бенз худалдаж авах хүн байна уу гэж асуусан тэгэхээр нь би хүнээс асууж өгье гэж хэлээд Груу залгаад Норд бенз машин зарна гэж байна авах хүн байна уу гэж асуухад Г би хүнээс давхар асууя гэж хэлсэн. Тэгээд маргааш О дахин залгаад юу болж байна ах нь ямар ч асуудалгүй би хурдан машинаа зармаар байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн тэгэхээр нь би Гтай очиж уулзаад ярилцаж байх үед Г нэг хүн рүү утсаар залгаад асуусан чинь нөгөө ярьсан хүн худалдаж авахаар болсон. Тэгээд би эргээд О рүү залгаад машиныг чинь авах хүн байна гэхдээ та Чойр орж өгөх юм байна шүү гэж хэлсэн чинь ахын дүү машин олоод Дундговь аймаг дээр хүрээд ир, би тийшээ зам мэдэхгүйш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гийн хамт Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 34-43 УН дараагийн үсгийг нь би санахгүй байна тэр машинтай Дундговь аймгийн чиглэлд явсан ба улмаар О ахтай Дундговь аймаг дээр ирж уулзаад тэндээсээ шууд шороон замаар салаад Говьсүмбэр аймаг руу явсан. Тэгээд Говьсүмбэр аймгийн баруун зах хэсэгт нь очоод Г нэг хүн рүү залгаад би нөгөө зарах машинаа аваад ирчихлээ ирж үзэж хар гэж хэлсэн. Тэгээд удалгүй Гийн найз нь гэсэн нэг жижиг машинтай залуу 40 литр түлш аваад ирсэн. Тэгээд машиндаа түлшээ хийчихээд Г хэлэхдээ О бид хоёрыг та хоёр эндээ байж бай та хоёр тэр хүнтэй уулзах, царайг нь харах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр жижиг машинтайгаа үлдээд тэр хоёр машинаа унаад явсан. Тэгээд өдөр 16 цагийн үед Г ганцаараа ирсэн. Тэгээд машин зарсан гэх мөнгийг Од өгсөн. Надад 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянган төгрөг/ өгсөн учир нь замдаа миний унаж явсан машин эвдэрсэн байсан болохоор сэлбэгийн мөнгө гэж Г өгсөн. Би Гийг хэдэн төгрөг авсныг мэдээгүй. Тэгээд тэндээсээ бид Улаанбаатар хот руу очоод салж яваад дахиж бид хэд уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,
- Э.Гийн гэрчээр өгсөн: “...Энэ машин нь компанийн нэр дээр бүртгэлтэй машин байгаа, угаасаа хулгайн автомашин байгаа юм гэж хэлсэн чинь Мөнхбат тэр хамаагүй надад шатсан бичиг баримт байгаа тэр бичиг баримтаар аваад явчихна гэж хэлсэн, тэгэхээр нь би Груу залгаад “нэг хүн авъя, Дундговь аймаг дээр аваад ир гэж байна” гэж хэлсэн чинь тэр хэд зөвшөөрөөд тухайн автомашиныг Дундговь дээр авчраад Мөнхбаттай холбогдоход та хэд наад машинаа Говьсүмбэр аймагт аваад ир гэж хэлсэн гэхээр нь би Дундговь аймгаас Говьсүмбэр аймаг руу гарсан. Г ямар хүмүүстэй хамт Говьсүмбэр лүү гарсныг би мэдэхгүй байна, тэгээд Говьсүмбэр аймгаас баруун тийш 10 орчим км-т байхад би таксигаар очиж уулзсан. Тэгээд тэнд Мөнхбат ирээд тухайн автомашиныг үзэж байгаад араам нь хугарсан ба гагнуулсан байна энэ чинь хөгшин онтой машин байна энэ машинаа 24,000,000 төгрөг /хорин дөрвөн сая/-өөр зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би О болон Г нарт 24 сая төгрөгөөр худалдаж авна гээд байна гэж хэлсэн чинь тэр хэд зөвшөөрөөд тухайн автомашиныг Г унаад Говьсүмбэр аймгаас хойш байх хөдөө айлын гадаа очиж байрлуулж тавьсан. Тэгээд тэндээсээ тухайн автомашины улсын дугаарыг нь салгаж аваад, тэндээсээ Мөнхбат түүний эхнэр Г, бид 4 тухайн үед хамт явсан. Тэгээд тэндээс бид хэд Говьсүмбэр аймагруу яваад “Дреам хаус” гэх нэртэй зоогийн газар орж хоол идээд нэг шил, 0,75 литрийн “Болор” нэртэй архи хувааж уугаад тэнд сууж байх үед Мөнхбатын эхнэр бэлэн мөнгө авчирч өгсөн ба Г тэр мөнгийг нь аваад надад тухайн үед бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- А.Огийн гэрчээр өгсөн: “...Би Ганц модны боомтоос хятад эзнээс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16-27 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн нүүртэй, хүрэн өнгийн чирэгч толгойтой 13-76 БЧ улсын дугаартай хүрэн өнгийн чиргүүлтэй Норд бенз маркийн автомашиныг анх хүлээн авч нүүрс тээвэрт явсан юм. Тэр цагаас хойш тухайн автомашинаар нүүрс тээвэр хийж байгаад хамгийн сүүлд 2017 оны 12-р сарын 09-ны өдөр Гашуун сухайт хийлийн боомтоор унаж орж ирээд хятад эзэндээ мэдэгдэхгүй байх гэж бодоод бэлэн мөнгөний ачаанд 2 удаа явсан юм. Улмаар хулгайн тээвэр хийснийг манай хятад эзэн мэдчихээр нь би айгаад тухай үед нь автомашинаа Цогтцэций сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 2017 оны 12-р сарын 13-ны орой оруулж тавиад тэр оройдоо Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2018 оны 01-р сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд тээврийн хэрэгсэл саатуулах хашаанаас 16-27 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ чиргүүлийн хамт гаргаж аваад авсан өдрөө хятад эзэнрүүгээ залгаад журмын хашааны мөнгө байвал явуулаач ээ гэж хэлэхэд “чи оны өмнө бэлэн зоосонд явсан, чамд машин бариулахгүй, чи өөрөө мөнгөө төл” гэж хэлсэн. Тэгээд намайг хятад эзэн уурхайн амнаас нүүрсээ ачаад хилээр оруулаад ир хоёулаа тооцоотой гэж хэлсэн, тэгэхээр нь би айгаад өөрийн унаж байсан тээврийн хэрэгслээ унаад Дундговь аймагруу явсан. Улмаар очоод би А, Г, нартай холбогдоод машинаа зарах гэж байна гэж хэлсэн чинь тэгвэл асуудалгүй юм байна аа. Наад машиныг чинь Чойрт аваачаад зарна гэж хэлсэн, тэгээд Улаанбаатар хотоос Г, А нар жижиг машинтай ирээд бид хэд Чойр яваад үүр цайж байх үед Чойрын захад нь очоод миний машины түлш дууссан. Тэгээд тэнд очоод Г найз болох Г рүү залгаад машины түлш дууслаа, чи түлш аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд найз нь Сонато-7 маркийн автомашинтай 40 литр түлш авчирч өгсөн ба түлшийг хийгээд цаашаа жаахан яваад уг автомашинаа зарахаар ярилцаж байгаад Г над руу хэлэхдээ ах наад машины чинь араам нь хугархай, он хуучирсан машин байна. 18 сая төгрөгнөөс илүү мөнгөөр авахгүй гэж байна гээд утсаар холбогдож хэлсэн. Тэгэхээр нь би тийм хямдхан бол зарахгүй, түлш хийгээд буцаад машинаа аваачиж өгье гэж хэлсэн чинь Г, Г хоёр над руу уурлаад “та ямар тоглоомтой юм бэ, энэ хүртэл явчаад буцна гэж байхгүй, ярьсан хэлсэндээ байгаарай, та эндээс буцах юм бол амьд буцахгүй байх шүү” гэж заналхийлээд байсан. Тэгээд буцах гэхээр нь түлш тосны мөнгө байхгүй ш дээ яаж буцах юм машинаа энд нь зарчихаад явья гэж Г, Г нар хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт явах гэтэл Г машин худалдаж авч байгаа хүнтэй уулзуулахгүй, би өөрөө очиж уулзаж байгаад машиныг чинь зарна гэж хэлээд Г, Г нар машин унаад явсан. Тэгээд явж байгаад тэр өдрийн 15 цагийн үед машинаа зарчаад буцаад ирсэн. Тээврийн хэрэгсэл зарсан мөнгийг Г бэлнээр авсан байсан надад бэлнээр хагас мөнгийг нь өгсөн ба дансаар хагас мөнгийг нь авсан юм. Тэр хэд бас хэд хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/
- О.Гийн гэрчээр өгсөн: “...Намайг 2018 оны 01-р сарын эхээр Улаанбаатар хотод байх үед манай найз А над руу 99994168 гэсэн дугаараас миний 99997916 гэсэн дугаарлуу залгаад манай танил ах өөрийн унаж байгаа Норд бенз маркийн автомашинаа хямдхан зармаар байна гэнээ авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Дорноговь аймагт байдаг найз Грүү залгаад Норд бенз зарах хүн байна, наагуур чинь авах хүн байна уу гэж асуусан чинь би хүнээс асууя гэж хэлсэн, тэгээд удалгүй Г над руу залгаад наад машиныг чинь Говьсүмбэр аймагт нэг хүн авья гэж байна, хаана байгаа юм үзмээр байна гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь А рүү эргэж залгаад Чойрт авах хүн байна аа аваад ир үзье гэж байна гэж хэлсэн. Тэгээд О зарах машинаа унаад Дундговь аймаг дээр ирээд, би Аийн хамт жижиг машинтай Улаанбаатар хотоос гараад Дундговь аймаг дээр очиж уулзаад тэгээд хамтдаа Говьсүмбэр аймагруу явсан. Тэгээд би Грүү залгаад машины түлш дуусчихсан түлш аваад ир гэж хэлсэн тэгээд Г 40 литр түлш авчраад машиндаа хийсэн, тэгээд Г нөгөө машин худалдаж авах хүн рүү залгаад Говьсүмбэр аймагт машинаа авчирсан гэж хэлсэн, тэгэхээр нь би А, О хоёрыг хол очоод байж бай, олуулаа дэмий байх гэж бодоод тэр хоёрыг явуулчихсан юм. Тэгээд би нөгөө машин үзэх хүн ирж машин үзээд авахаар болоод 24 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд тэр залуу гялгар уутанд хийчихсэн бэлэн мөнгө авчраад надад өгсөн. Тэр залуу машиныг авсан ба би тэр машиныг нь унаад Гийн хамт Говьсүмбэр аймгийн төвөөс баруун хойш 20 орчим км-т байх хөдөө айлын гадаа аваачиж тавиад би тухайн автомашины улсын дугаарыг нь салгаж аваад нүүрс хучдаг хучлагыг нь буулгаж байгаад толгойг нь хучаад хөдөө айлын гадаа үлдээсэн. Би тэндээсээ Мөнхбат түүний эхнэр болон Гийн хамт Говьсүмбэр аймгийн төвд очиж хоолны газар орж хоол идэнгээ 1 шил 0,75 литрийн Болор нэртэй архи хувааж уугаад тэндээсээ А, О бид гурав Улаанбаатар хот руу явсан ба Г тэндээсээ Дорноговь аймаг руу явсан. Би машин зарсан гэх мөнгөнөөсөө Гт 2,000,000 төгрөг өгөөд явуулчихсан үлдсэн мөнгөнөөс нь Ад 2 сая төгрөг өгсөн Од бэлнээр болон дансаар 18 сая төгрөг өгсөн ба үлдсэн 2 сая төгрөгийг нь би өөрөө авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/
- Б.Мөнхбатын гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хуягаа гэх бас нэг танихгүй хоёр залуугийн хамт Говьсүмбэр аймгийн ертөнцийн зүгээр баруун талд нь зарах машинаа авчирчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг дуудаад машиныг нь очиж үзэхэд 16-27 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн нүүртэй хүрэн бор өнгийн чирэгч толгой, чиргүүлийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна бас хүрэн чиргүүлийн хамт байсан. Дугуйнууд нь муудчихсан араам нь 3-4 газар хугарчихсан гагнасан байдалтай машин байсан болохоор би “наад машин чинь надад таалагдахгүй байна, би авахгүй ээ, муу машин байна” гэж хэлсэн. Тэгсэн Хөлөгөө гэх Дорноговь аймгийн залуу нь надад нэгэнтээ энд ирчихсэн юм чинь чи худалдаад авчихаа гээд гуйгаад байхаар нь би Хөлөгөөтэй тохиролцоод 24 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Хөлөгөө надад хотод компанид нь хэдэн төгрөг тушаах ёстой юм. Бид хэд хот руу яваад тэр мөнгийг нь тушаагаад бичиг баримтаа шилжүүлээд аваад ирье гэхээр нь “за тэг тэг” гээд бичиг баримтгүй автомашинаа Аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 орчим км-т байх Бямбаа гэх айлын гадаа Хуягаа унаж очоод тавьсан. Тухайн үед машинаа малын хорооны ард талд ертөнцийн зүгээр зүүн тийш харуулан тавиад чирэгч толгойг нь нүүрс бүтээдэг хучлагаар нь хучаад тэнд үлдээсэн. Тэгээд тэндээсээ миний эзэмшлийн 99-88 ГСА улсын дугаартай приүс 20 маркийн автомашинд Хуягаа, Хөлгөө хоёр суугаад, манай эхнэр тухайн үед хамт яваад тэндээсээ Говьсүмбэр аймгийн төврүү ороод Хас банкин дээр очиж бэлнээр 9,000,000 сая төгрөг гаргаж Хуягаад өгсөн. Үлдсэн 15,000,000 арван таван сая төгрөгийг би хүнээс зээлэх гээд данс руу орж ирэхийг хүлээх зуур хоолонд орохоор болсон. Тэгээд бид хэд хоол идээд 0,75 литрийн Болор нэртэй архи хувааж уугаад Хөлөгөө тэндээс Сонато-7 маркийн автомашинд суугаад Дорноговь аймгийн чиглэлд яваад өгсөн. Тэгээд удалгүй миний дансанд хүнээс зээлж авч байгаа 15,000,000 арван таван сая төгрөг орж ирэхээр нь Хуягаа гэх хүний данс руу АТМ-ээс шилжүүлээд, тэр машин зарсан хүмүүс Улаанбаатар хот руу явлаа гээд яваад өгсөн. Явахдаа бичиг баримтаа хурдан шилжүүлээрэй гэж хэлсэн, асуудалгүй удахгүй гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
- О.Гийн яллагдагчаар өгсөн: “...Би Огийн машиныг Хятад эзэнтэй, өөрийнх нь машин биш гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-72 дугаар хуудас/,
- А.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би машиныг Хятад эзнээс авсан. 2018 оны 01 сарын 03-ны өдөр машиныг жолоодон уурхайгаас явсан ба маргааш орой нь буюу 01 сарын 04-ний орой машиныг зарсан“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-77 дугаар хуудас/,
- М.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би Огийн машиныг өөр хүний машин, өөрийнх нь машин биш гэдгийг мэдэж байсан. Дундговь аймаг дээр ирээд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр авч яваа хулгайн машин болохыг мэдсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-81 дүгээр хуудас/,
- Э.Гийн яллагдагчаар өгсөн: “...Машиныг 24,000,000 төгрөгөөр зарсан байх... Би хүний машиныг хулгайгаар зарж байгааг мэдэж байсан. Зараад өгвөл мөнгө өгнө гэсэн. Тухайн үед банкны зээл нэхэгдээд байсан учир ийм юм хийчихсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85 дугаар хуудас/,
- Гэрч А.Дэлгэрмаагийн: “...Нямбатын хамаатан А.О ах миний утасруу залгаад “ах нь Нямбатад мөнгө хадгалуулсан байгаа. Цаадахын чинь утас нь холбогдохгүй байна. Хадгалуулсан мөнгөнөөсөө авах гэсэн юм. Чиний дансруу хийчихсэн байгаа” гэсэн би “миний карт Нямбатад байгаа” гэхэд О ах “чи тэгвэл данснаасаа аваад өгчих” гэсэн учир би иргэний үнэмлэхээрээ өрийн данснаас 5,000,000 төгрөгийг бэлнээр авч О ахын охин О.Дэлгэрмаагийн дансруу шилжүүлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Нямбат баривчлагаанд орсон гээд хүрч ирсэнээсээ хойш “Цагаан ах /О/ дансанд хийсэн мөнгөнөөсөө авна гэнэ, би авч өгчихөөд ирье” гээд хэд хэдэн удаа явсан” гэх мэдүүлэг ” /3-р хх-н 67-69 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч М.А нь шүүгдэгч А.О, О.Г, Э.Г нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн, нүүрс тээвэр хийлгэхээр А.Од итгэмжлэн хариуцуулж өгсөн 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл болохыг мэдсээр байж 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж, завшин “Хероесвин” ХХК-нд нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1-р хх-н 15-р хуудаст/,
- 16-27 ӨМҮ улсын дугаартай, 13-76 БЧ дугаарын чирэгчтэй “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 19-20-р хуудаст/
- “Хероесвин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн: “...Тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Ганц модны боомтод манай хөтөч, хэлмэрч Буян нь А.Од хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-н 25-27-р хуудаст/,
- Гэрч З.Батжаргалын өгсөн: “...Манай компанийн эзэмшлийн 16-27 ӨМҮ улсын дугаартай /LBZ446DB64A015211 арлын дугаартай/, 13-76 БЧ улсын дугаартай /LS96VNS5840LHC604 арлын дугаартай/ тээврийн хэрэгслийг Алтанцэцэг овогтой О /НХ78032518/ нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэн хариуцаж аваад Монгол улсын хилээр нэвтрэн орсон өдрөөс хойш сураггүй алга болсон” гэх мэдүүлэг /1-р хх-н 31-32-р хуудаст/,
- Гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...Тухайн автомашин нь улсын дугааргүй, хуучин улаан хүрэн өнгөтэй, мотор хропноос нь тос гоожсон байдалтай машин байсан. Чиргүүл нь хүрэн өнгийн чиргүүлтэй, дугуйнууд нь хуучирч муудсан байсан. Миний мэдэж байгаагаар Хөлөгөө, Хуягаа гэх нэртэй 2 хүн байсан. Тэр хоёроос гадна дахиад 2 хүн байсан ба нийтдээ 4 хүн хамт ирж зарсан. Манай нөхөр тухайн үед шилжүүлэг хийгээгүй ба “гэрээ хийхгүй юм уу” гэж нөхрөөсөө асуухад эргэж бичиг баримттай болгож өгөх юм. Тэр үед нь би шилжүүлэг хийнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Баатарсүрэнгийн өгсөн: “...Манай хүү Б.Мөнхбат 24 сая төгрөгөөр нүүрс тээвэрлэдэг чиргүүлтэй Нордбенз маркийн автомашин худалдаж авсан гэж байсан... Манай хүү нөгөө хүмүүс баримт бичиг авчирч өгөхгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,
- М.Аийн гэрчээр өгсөн: “...Намайг 2018 оны 01 дүгээр сарын эхээр би сар өдрийг санахгүй байна. Над руу манай танил О залгаад машинаа зарах гэсэн юм. Норд бенз худалдаж авах хүн байна уу гэж асуусан тэгэхээр нь би хүнээс асууж өгье гэж хэлээд Груу залгаад Норд бенз машин зарна гэж байна авах хүн байна уу гэж асуухад Г би хүнээс давхар асууя гэж хэлсэн. Тэгээд маргааш О дахин залгаад юу болж байна ах нь ямар ч асуудалгүй би хурдан машинаа зармаар байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн тэгэхээр нь би Гтай очиж уулзаад ярилцаж байх үед Г нэг хүн рүү утсаар залгаад асуусан чинь нөгөө ярьсан хүн худалдаж авахаар болсон. Тэгээд би эргээд О рүү залгаад машиныг чинь авах хүн байна гэхдээ та Чойр орж өгөх юм байна шүү гэж хэлсэн чинь ахын дүү машин олоод Дундговь аймаг дээр хүрээд ир, би тийшээ зам мэдэхгүйш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гийн хамт Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 34-43 УН дараагийн үсгийг нь би санахгүй байна тэр машинтай Дундговь аймгийн чиглэлд явсан ба улмаар О ахтай Дундговь аймаг дээр ирж уулзаад тэндээсээ шууд шороон замаар салаад Говьсүмбэр аймаг руу явсан. Тэгээд Говьсүмбэр аймгийн баруун зах хэсэгт нь очоод Г нэг хүн рүү залгаад би нөгөө зарах машинаа аваад ирчихлээ ирж үзэж хар гэж хэлсэн. Тэгээд удалгүй Гийн найз нь гэсэн нэг жижиг машинтай залуу 40 литр түлш аваад ирсэн. Тэгээд машиндаа түлшээ хийчихээд Г хэлэхдээ О бид хоёрыг та хоёр эндээ байж бай та хоёр тэр хүнтэй уулзах, царайг нь харах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр жижиг машинтайгаа үлдээд тэр хоёр машинаа унаад явсан. Тэгээд өдөр 16 цагийн үед Г ганцаараа ирсэн. Тэгээд машин зарсан гэх мөнгийг Од өгсөн. Надад 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянган төгрөг/ өгсөн учир нь замдаа миний унаж явсан машин эвдэрсэн байсан болохоор сэлбэгийн мөнгө гэж Г өгсөн. Би Гийг хэдэн төгрөг авсныг мэдээгүй. Тэгээд тэндээсээ бид Улаанбаатар хот руу очоод салж яваад дахиж бид хэд уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,
- Э.Гийн гэрчээр өгсөн: “...Энэ машин нь компанийн нэр дээр бүртгэлтэй машин байгаа, угаасаа хулгайн автомашин байгаа юм гэж хэлсэн чинь Мөнхбат тэр хамаагүй надад шатсан бичиг баримт байгаа тэр бичиг баримтаар аваад явчихна гэж хэлсэн, тэгэхээр нь би Груу залгаад “нэг хүн авъя, Дундговь аймаг дээр аваад ир гэж байна” гэж хэлсэн чинь тэр хэд зөвшөөрөөд тухайн автомашиныг Дундговь дээр авчраад Мөнхбаттай холбогдоход та хэд наад машинаа Говьсүмбэр аймагт аваад ир гэж хэлсэн гэхээр нь би Дундговь аймгаас Говьсүмбэр аймаг руу гарсан. Г ямар хүмүүстэй хамт Говьсүмбэр лүү гарсныг би мэдэхгүй байна, тэгээд Говьсүмбэр аймгаас баруун тийш 10 орчим км-т байхад би таксигаар очиж уулзсан. Тэгээд тэнд Мөнхбат ирээд тухайн автомашиныг үзэж байгаад араам нь хугарсан ба гагнуулсан байна энэ чинь хөгшин онтой машин байна энэ машинаа 24,000,000 төгрөг /хорин дөрвөн сая/-өөр зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би О болон Г нарт 24 сая төгрөгөөр худалдаж авна гээд байна гэж хэлсэн чинь тэр хэд зөвшөөрөөд тухайн автомашиныг Г унаад Говьсүмбэр аймгаас хойш байх хөдөө айлын гадаа очиж байрлуулж тавьсан. Тэгээд тэндээсээ тухайн автомашины улсын дугаарыг нь салгаж аваад, тэндээсээ Мөнхбат түүний эхнэр Г, бид 4 тухайн үед хамт явсан. Тэгээд тэндээс бид хэд Говьсүмбэр аймагруу яваад “Дреам хаус” гэх нэртэй зоогийн газар орж хоол идээд нэг шил, 0,75 литрийн “Болор” нэртэй архи хувааж уугаад тэнд сууж байх үед Мөнхбатын эхнэр бэлэн мөнгө авчирч өгсөн ба Г тэр мөнгийг нь аваад надад тухайн үед бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- А.Огийн гэрчээр өгсөн: “...Би Ганц модны боомтоос хятад эзнээс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16-27 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн нүүртэй, хүрэн өнгийн чирэгч толгойтой 13-76 БЧ улсын дугаартай хүрэн өнгийн чиргүүлтэй Норд бенз маркийн автомашиныг анх хүлээн авч нүүрс тээвэрт явсан юм. Тэр цагаас хойш тухайн автомашинаар нүүрс тээвэр хийж байгаад хамгийн сүүлд 2017 оны 12-р сарын 09-ны өдөр Гашуун сухайт хийлийн боомтоор унаж орж ирээд хятад эзэндээ мэдэгдэхгүй байх гэж бодоод бэлэн мөнгөний ачаанд 2 удаа явсан юм. Улмаар хулгайн тээвэр хийснийг манай хятад эзэн мэдчихээр нь би айгаад тухай үед нь автомашинаа Цогтцэций сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 2017 оны 12-р сарын 13-ны орой оруулж тавиад тэр оройдоо Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2018 оны 01-р сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд тээврийн хэрэгсэл саатуулах хашаанаас 16-27 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ чиргүүлийн хамт гаргаж аваад авсан өдрөө хятад эзэнрүүгээ залгаад журмын хашааны мөнгө байвал явуулаач ээ гэж хэлэхэд “чи оны өмнө бэлэн зоосонд явсан, чамд машин бариулахгүй, чи өөрөө мөнгөө төл” гэж хэлсэн. Тэгээд намайг хятад эзэн уурхайн амнаас нүүрсээ ачаад хилээр оруулаад ир хоёулаа тооцоотой гэж хэлсэн, тэгэхээр нь би айгаад өөрийн унаж байсан тээврийн хэрэгслээ унаад Дундговь аймагруу явсан. Улмаар очоод би А, Г, нартай холбогдоод машинаа зарах гэж байна гэж хэлсэн чинь тэгвэл асуудалгүй юм байна аа. Наад машиныг чинь Чойрт аваачаад зарна гэж хэлсэн, тэгээд Улаанбаатар хотоос Г, А нар жижиг машинтай ирээд бид хэд Чойр яваад үүр цайж байх үед Чойрын захад нь очоод миний машины түлш дууссан. Тэгээд тэнд очоод Г найз болох Г рүү залгаад машины түлш дууслаа, чи түлш аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд найз нь Сонато-7 маркийн автомашинтай 40 литр түлш авчирч өгсөн ба түлшийг хийгээд цаашаа жаахан яваад уг автомашинаа зарахаар ярилцаж байгаад Г над руу хэлэхдээ ах наад машины чинь араам нь хугархай, он хуучирсан машин байна. 18 сая төгрөгнөөс илүү мөнгөөр авахгүй гэж байна гээд утсаар холбогдож хэлсэн. Тэгэхээр нь би тийм хямдхан бол зарахгүй, түлш хийгээд буцаад машинаа аваачиж өгье гэж хэлсэн чинь Г, Г хоёр над руу уурлаад “та ямар тоглоомтой юм бэ, энэ хүртэл явчаад буцна гэж байхгүй, ярьсан хэлсэндээ байгаарай, та эндээс буцах юм бол амьд буцахгүй байх шүү” гэж заналхийлээд байсан. Тэгээд буцах гэхээр нь түлш тосны мөнгө байхгүй ш дээ яаж буцах юм машинаа энд нь зарчихаад явья гэж Г, Г нар хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт явах гэтэл Г машин худалдаж авч байгаа хүнтэй уулзуулахгүй, би өөрөө очиж уулзаж байгаад машиныг чинь зарна гэж хэлээд Г, Г нар машин унаад явсан. Тэгээд явж байгаад тэр өдрийн 15 цагийн үед машинаа зарчаад буцаад ирсэн. Тээврийн хэрэгсэл зарсан мөнгийг Г бэлнээр авсан байсан надад бэлнээр хагас мөнгийг нь өгсөн ба дансаар хагас мөнгийг нь авсан юм. Тэр хэд бас хэд хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/
- О.Гийн гэрчээр өгсөн: “...Намайг 2018 оны 01-р сарын эхээр Улаанбаатар хотод байх үед манай найз А над руу 99994168 гэсэн дугаараас миний 99997916 гэсэн дугаарлуу залгаад манай танил ах өөрийн унаж байгаа Норд бенз маркийн автомашинаа хямдхан зармаар байна гэнээ авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Дорноговь аймагт байдаг найз Грүү залгаад Норд бенз зарах хүн байна, наагуур чинь авах хүн байна уу гэж асуусан чинь би хүнээс асууя гэж хэлсэн, тэгээд удалгүй Г над руу залгаад наад машиныг чинь Говьсүмбэр аймагт нэг хүн авья гэж байна, хаана байгаа юм үзмээр байна гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь А рүү эргэж залгаад Чойрт авах хүн байна аа аваад ир үзье гэж байна гэж хэлсэн. Тэгээд О зарах машинаа унаад Дундговь аймаг дээр ирээд, би Аийн хамт жижиг машинтай Улаанбаатар хотоос гараад Дундговь аймаг дээр очиж уулзаад тэгээд хамтдаа Говьсүмбэр аймагруу явсан. Тэгээд би Грүү залгаад машины түлш дуусчихсан түлш аваад ир гэж хэлсэн тэгээд Г 40 литр түлш авчраад машиндаа хийсэн, тэгээд Г нөгөө машин худалдаж авах хүн рүү залгаад Говьсүмбэр аймагт машинаа авчирсан гэж хэлсэн, тэгэхээр нь би А, О хоёрыг хол очоод байж бай, олуулаа дэмий байх гэж бодоод тэр хоёрыг явуулчихсан юм. Тэгээд би нөгөө машин үзэх хүн ирж машин үзээд авахаар болоод 24 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд тэр залуу гялгар уутанд хийчихсэн бэлэн мөнгө авчраад надад өгсөн. Тэр залуу машиныг авсан ба би тэр машиныг нь унаад Гийн хамт Говьсүмбэр аймгийн төвөөс баруун хойш 20 орчим км-т байх хөдөө айлын гадаа аваачиж тавиад би тухайн автомашины улсын дугаарыг нь салгаж аваад нүүрс хучдаг хучлагыг нь буулгаж байгаад толгойг нь хучаад хөдөө айлын гадаа үлдээсэн. Би тэндээсээ Мөнхбат түүний эхнэр болон Гийн хамт Говьсүмбэр аймгийн төвд очиж хоолны газар орж хоол идэнгээ 1 шил 0,75 литрийн Болор нэртэй архи хувааж уугаад тэндээсээ А, О бид гурав Улаанбаатар хот руу явсан ба Г тэндээсээ Дорноговь аймаг руу явсан. Би машин зарсан гэх мөнгөнөөсөө Гт 2,000,000 төгрөг өгөөд явуулчихсан үлдсэн мөнгөнөөс нь Ад 2 сая төгрөг өгсөн Од бэлнээр болон дансаар 18 сая төгрөг өгсөн ба үлдсэн 2 сая төгрөгийг нь би өөрөө авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/
- Б.Мөнхбатын гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хуягаа гэх бас нэг танихгүй хоёр залуугийн хамт Говьсүмбэр аймгийн ертөнцийн зүгээр баруун талд нь зарах машинаа авчирчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг дуудаад машиныг нь очиж үзэхэд 16-27 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн нүүртэй хүрэн бор өнгийн чирэгч толгой, чиргүүлийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна бас хүрэн чиргүүлийн хамт байсан. Дугуйнууд нь муудчихсан араам нь 3-4 газар хугарчихсан гагнасан байдалтай машин байсан болохоор би “наад машин чинь надад таалагдахгүй байна, би авахгүй ээ, муу машин байна” гэж хэлсэн. Тэгсэн Хөлөгөө гэх Дорноговь аймгийн залуу нь надад нэгэнтээ энд ирчихсэн юм чинь чи худалдаад авчихаа гээд гуйгаад байхаар нь би Хөлөгөөтэй тохиролцоод 24 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Хөлөгөө надад хотод компанид нь хэдэн төгрөг тушаах ёстой юм. Бид хэд хот руу яваад тэр мөнгийг нь тушаагаад бичиг баримтаа шилжүүлээд аваад ирье гэхээр нь “за тэг тэг” гээд бичиг баримтгүй автомашинаа Аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 орчим км-т байх Бямбаа гэх айлын гадаа Хуягаа унаж очоод тавьсан. Тухайн үед машинаа малын хорооны ард талд ертөнцийн зүгээр зүүн тийш харуулан тавиад чирэгч толгойг нь нүүрс бүтээдэг хучлагаар нь хучаад тэнд үлдээсэн. Тэгээд тэндээсээ миний эзэмшлийн 99-88 ГСА улсын дугаартай приүс 20 маркийн автомашинд Хуягаа, Хөлгөө хоёр суугаад, манай эхнэр тухайн үед хамт яваад тэндээсээ Говьсүмбэр аймгийн төврүү ороод Хас банкин дээр очиж бэлнээр 9,000,000 сая төгрөг гаргаж Хуягаад өгсөн. Үлдсэн 15,000,000 арван таван сая төгрөгийг би хүнээс зээлэх гээд данс руу орж ирэхийг хүлээх зуур хоолонд орохоор болсон. Тэгээд бид хэд хоол идээд 0,75 литрийн Болор нэртэй архи хувааж уугаад Хөлөгөө тэндээс Сонато-7 маркийн автомашинд суугаад Дорноговь аймгийн чиглэлд яваад өгсөн. Тэгээд удалгүй миний дансанд хүнээс зээлж авч байгаа 15,000,000 арван таван сая төгрөг орж ирэхээр нь Хуягаа гэх хүний данс руу АТМ-ээс шилжүүлээд, тэр машин зарсан хүмүүс Улаанбаатар хот руу явлаа гээд яваад өгсөн. Явахдаа бичиг баримтаа хурдан шилжүүлээрэй гэж хэлсэн, асуудалгүй удахгүй гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
- О.Гийн яллагдагчаар өгсөн: “...Би Огийн машиныг Хятад эзэнтэй, өөрийнх нь машин биш гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-72 дугаар хуудас/,
- А.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би машиныг Хятад эзнээс авсан. 2018 оны 01 сарын 03-ны өдөр машиныг жолоодон уурхайгаас явсан ба маргааш орой нь буюу 01 сарын 04-ний орой машиныг зарсан“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-77 дугаар хуудас/,
- М.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би Огийн машиныг өөр хүний машин, өөрийнх нь машин биш гэдгийг мэдэж байсан. Дундговь аймаг дээр ирээд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр авч яваа хулгайн машин болохыг мэдсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-81 дүгээр хуудас/,
- Э.Гийн яллагдагчаар өгсөн: “...Машиныг 24,000,000 төгрөгөөр зарсан байх... Би хүний машиныг хулгайгаар зарж байгааг мэдэж байсан. Зараад өгвөл мөнгө өгнө гэсэн. Тухайн үед банкны зээл нэхэгдээд байсан учир ийм юм хийчихсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч О.Г нь шүүгдэгч А.О, М.А, Э.Г нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн, нүүрс тээвэр хийлгэхээр А.Од итгэмжлэн хариуцуулж өгсөн 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл болохыг мэдсээр байж 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж, завшин “Хероесвин” ХХК-нд нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

4. Шүүгдэгч Э.Г нь шүүгдэгч А.О, М.А, О.Г нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн, нүүрс тээвэр хийлгэхээр А.Од итгэмжлэн хариуцуулж өгсөн 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл болохыг мэдсээр байж 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж, завшин “Хероесвин” ХХК-нд нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

- Э.Гийн яллагдагчаар өгсөн: “...Машиныг 24,000,000 төгрөгөөр зарсан байх... Би хүний машиныг хулгайгаар зарж байгааг мэдэж байсан. Зараад өгвөл мөнгө өгнө гэсэн. Тухайн үед банкны зээл нэхэгдээд байсан учир ийм юм хийчихсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж, А.О нь гэмт хэрэг үйлдэх санааг анхлан сэдсэн, М.А, О.Г, Э.Г нар нь дээрх санааг дэмжин, бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.Иймд
- Шүүгдэгч А.Ог бүлэглэн, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах,
- Шүүгдэгч М.Аийг бүлэглэн, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах,
- Шүүгдэгч О.Гийг бүлэглэн, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах,
- Шүүгдэгч Э.Гийг бүлэглэн, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчээр хохирогч “Хероесвин” ХХК бүртгэлтэй болох нь
Хохирогч “Хероесвин” ХХК-д учирсан хохирлын үнэлгээ нь 38,000,000 /гучин найман сая/ төгрөгөөр үнэлэгдсэн болох нь
- “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Ц03/018, Ц04/018 дугаартай дүгнэлт, үнэлгээний тайлан /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
- “Вендо” хөрөнгийн үнэлгээний Ц03/018 дугаартай үнэлгээний тайлангийн хавсралт /3-р хх-ийн 75 дугаар хуудас/-аар тогтоогджээ.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй байна.
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/110 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж авсан /1-р хх-н 19-20-р хуудаст/ 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн гэрээт “Мишээл заяа” ХХК-н тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /3-р хх-ийн 97, 98 дугаар хуудас/-аас гаргуулж хууль ёсны эзэмшигч “Хероесвин” ХХК-д буцаан олгож, хохиролгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх гэмт хэргийн улмаас “Хероесвин” ХХК-д 8,568,552 /найман сая таван зуун жаран найман мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийн хор уршиг учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайгаас өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /2-р хх-н 1-118 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2,067,138 /хоёр сая жаран долоон мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор “Хероесвин” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасан ба дээрх гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн бодит хохирол, 759,900 /долоон зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөгийн хор уршиг учирсан учирсан болох нь
- Гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...Тухайн автомашин нь улсын дугааргүй, хуучин улаан хүрэн өнгөтэй, мотор хропноос нь тос гоожсон байдалтай машин байсан. Чиргүүл нь хүрэн өнгийн чиргүүлтэй, дугуйнууд нь хуучирч муудсан байсан. Миний мэдэж байгаагаар Хөлөгөө, Хуягаа гэх нэртэй 2 хүн байсан. Тэр хоёроос гадна дахиад 2 хүн байсан ба нийтдээ 4 хүн хамт ирж зарсан. Манай нөхөр тухайн үед шилжүүлэг хийгээгүй ба “гэрээ хийхгүй юм уу” гэж нөхрөөсөө асуухад эргэж бичиг баримттай болгож өгөх юм. Тэр үед нь би шилжүүлэг хийнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Баатарсүрэнгийн өгсөн: “...Манай хүү Б.Мөнхбат 24 сая төгрөгөөр нүүрс тээвэрлэдэг чиргүүлтэй Нордбенз маркийн автомашин худалдаж авсан гэж байсан... Манай хүү нөгөө хүмүүс баримт бичиг авчирч өгөхгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,
- М.Аийн гэрчээр өгсөн: “...Тэгээд машин зарсан гэх мөнгийг Од өгсөн. Надад 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянган төгрөг/ өгсөн учир нь замдаа миний унаж явсан машин эвдэрсэн байсан болохоор сэлбэгийн мөнгө гэж Г өгсөн. Би Гийг хэдэн төгрөг авсныг мэдээгүй. Тэгээд тэндээсээ бид Улаанбаатар хот руу очоод салж яваад дахиж бид хэд уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,
- Э.Гийн гэрчээр өгсөн: “...Тэгээд тэнд Мөнхбат ирээд тухайн автомашиныг үзэж байгаад араам нь хугарсан ба гагнуулсан байна энэ чинь хөгшин онтой машин байна энэ машинаа 24,000,000 төгрөг /хорин дөрвөн сая/-өөр зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би О болон Г нарт 24 сая төгрөгөөр худалдаж авна гээд байна гэж хэлсэн чинь тэр хэд зөвшөөрөөд тухайн автомашиныг Г унаад Говьсүмбэр аймгаас хойш байх хөдөө айлын гадаа очиж байрлуулж тавьсан. ...тэндээс бид хэд Говьсүмбэр аймагруу яваад “Дреам хаус” гэх нэртэй зоогийн газар орж хоол идээд нэг шил, 0,75 литрийн “Болор” нэртэй архи хувааж уугаад тэнд сууж байх үед Мөнхбатын эхнэр бэлэн мөнгө авчирч өгсөн ба Г тэр мөнгийг нь аваад надад тухайн үед бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- А.Огийн гэрчээр өгсөн: “...Тээврийн хэрэгсэл зарсан мөнгийг Г бэлнээр авсан байсан надад бэлнээр хагас мөнгийг нь өгсөн ба дансаар хагас мөнгийг нь авсан юм. Тэр хэд бас хэд хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/,
- О.Гийн гэрчээр өгсөн: “...Тэгээд би нөгөө машин үзэх хүн ирж машин үзээд авахаар болоод 24 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. ...Би тэндээсээ Мөнхбат түүний эхнэр болон Гийн хамт Говьсүмбэр аймгийн төвд очиж хоолны газар орж хоол идэнгээ 1 шил 0,75 литрийн Болор нэртэй архи хувааж уугаад тэндээсээ А, О бид гурав Улаанбаатар хот руу явсан ба Г тэндээсээ Дорноговь аймаг руу явсан. Би машин зарсан гэх мөнгөнөөсөө Гт 2,000,000 төгрөг өгөөд явуулчихсан үлдсэн мөнгөнөөс нь Ад 2 сая төгрөг өгсөн Од бэлнээр болон дансаар 18 сая төгрөг өгсөн ба үлдсэн 2 сая төгрөгийг нь би өөрөө авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/
- Б.Мөнхбатын гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хуягаа гэх бас нэг танихгүй хоёр залуугийн хамт Говьсүмбэр аймгийн ертөнцийн зүгээр баруун талд нь зарах машинаа авчирчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг дуудаад машиныг нь очиж үзэхэд 16-27 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн нүүртэй хүрэн бор өнгийн чирэгч толгой, чиргүүлийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна бас хүрэн чиргүүлийн хамт байсан. Дугуйнууд нь муудчихсан араам нь 3-4 газар хугарчихсан гагнасан байдалтай машин байсан болохоор би “наад машин чинь надад таалагдахгүй байна, би авахгүй ээ, муу машин байна” гэж хэлсэн. Тэгсэн Хөлөгөө гэх Дорноговь аймгийн залуу нь надад нэгэнтээ энд ирчихсэн юм чинь чи худалдаад авчихаа гээд гуйгаад байхаар нь би Хөлөгөөтэй тохиролцоод 24 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Хөлөгөө надад хотод компанид нь хэдэн төгрөг тушаах ёстой юм. Бид хэд хот руу яваад тэр мөнгийг нь тушаагаад бичиг баримтаа шилжүүлээд аваад ирье гэхээр нь “за тэг тэг” гээд бичиг баримтгүй автомашинаа Аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 орчим км-т байх Бямбаа гэх айлын гадаа Хуягаа унаж очоод тавьсан. Тухайн үед машинаа малын хорооны ард талд ертөнцийн зүгээр зүүн тийш харуулан тавиад чирэгч толгойг нь нүүрс бүтээдэг хучлагаар нь хучаад тэнд үлдээсэн. Тэгээд тэндээсээ миний эзэмшлийн 99-88 ГСА улсын дугаартай приүс 20 маркийн автомашинд Хуягаа, Хөлгөө хоёр суугаад, манай эхнэр тухайн үед хамт яваад тэндээсээ Говьсүмбэр аймгийн төврүү ороод Хас банкин дээр очиж бэлнээр 9,000,000 сая төгрөг гаргаж Хуягаад өгсөн. Үлдсэн 15,000,000 арван таван сая төгрөгийг би хүнээс зээлэх гээд данс руу орж ирэхийг хүлээх зуур хоолонд орохоор болсон. Тэгээд бид хэд хоол идээд 0,75 литрийн Болор нэртэй архи хувааж уугаад Хөлөгөө тэндээс Сонато-7 маркийн автомашинд суугаад Дорноговь аймгийн чиглэлд яваад өгсөн. Тэгээд удалгүй миний дансанд хүнээс зээлж авч байгаа 15,000,000 арван таван сая төгрөг орж ирэхээр нь Хуягаа гэх хүний данс руу АТМ-ээс шилжүүлээд, тэр машин зарсан хүмүүс Улаанбаатар хот руу явлаа гээд яваад өгсөн. Явахдаа бичиг баримтаа хурдан шилжүүлээрэй гэж хэлсэн, асуудалгүй удахгүй гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирол, төлбөрийн баримтууд /2-р хх-н 179-199 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад учирсан хохирол төлбөрийг төлөхөд шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь нэгэн адил хариуцлага хүлээх бөгөөд 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч нараас авсан хэмжээгээр нь буюу А.Огээс 18,000,000 /арван найман сая/ төгрөг, М.А, О.Г, Э.Г нараас тус бүр 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мөн 759,900 /долоон зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөгийн хор уршгийг шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 189,975 /нэг зуун наян есөн мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан Б.Мөнхбатад олгох нь зүйтэй.
Шүүгдэгч М.Аээс 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, О.Гаас 2,000,000 /хоёр сая/ төгрөг , Э.Гөөс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн /3-р хх-ийн 144-147 дугаар хуудас/ болохыг шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас зээлийн гэрээний хүүгийн төлбөр 9,000,000 /есөн сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Б.Мөнхбаяр нь холбогдох баримтаа ирүүлэх бүрэн бололцоотой байсан боловч ирүүлээгүй байх тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулав. Иймд
- Шүүгдэгч А.Од улсын яллагчаас оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, А.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх,
- Шүүгдэгч М.Ад улсын яллагчаас оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-н хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх,
- Шүүгдэгч О.Гт улсын яллагчаас оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, О.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-н хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх,
- Шүүгдэгч Э.Гт улсын яллагчаас оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Э.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-н хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/110 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Эд мөрийн баримтаар хураасан 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч “Хероесвин” ХХК-д буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.О, М.А, О.Г, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Алтанцэцэгийн Ог бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Халзан овгийн Мөнхдалайн Аийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Балдандаш овгийн Отгонбаярын Гийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Утай овгийн Энхбаатарын Гийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг
- Шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-н хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг,
- Шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-н хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг,
- Шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-н хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар А.О, М.А, О.Г, Э.Г нар нь тэнсэгдсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/110 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж авсан 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн гэрээт “Мишээл заяа” ХХК-н тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас гаргуулж хууль ёсны эзэмшигч “Хероесвин” ХХК-д буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар 8,568,552 /найман сая таван зуун жаран найман мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийн төлбөрийг шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2,067,138 /хоёр сая жаран долоон мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор “Хероесвин” ХХК-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар М.Аээс 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, О.Гаас 2,000,000 /хоёр сая/ төгрөг , Э.Гөөс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч А.Огээс 18,189,975 /арван найман сая нэг зуун наян есөн мянга есөн зуун далан тав/ төгрөг, М.Аээс 1,589,975 /нэг сая таван зуун наян есөн мянга есөн зуун далан тав/ төгрөг, О.Гаас 189,975 /нэг зуун наян есөн мянга есөн зуун далан тав/ төгрөг, Э.Гөөс 189,975 /нэг зуун наян есөн мянга есөн зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын гаргасан зээлийн гэрээний хүүгийн төлбөр 9,000,000 /есөн сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, А.О, М.А, О.Г, Э.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.О, М.А, О.Г, Э.Г нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.О, М.А, О.Г, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН