Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 301

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогч Г.С,

Шүүгдэгч У.Ё, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Ё холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У.Ё /регистрийн дугаар: ........./, 1983 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Болор эрхэст Цамхаг” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын Үүд сумын ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй. урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн,

-Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч У.Ё нь согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Ариундалай” караоке баарны гадна хувийн маргааны улмаас иргэн Г.С  цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

D:\Shiitgeh togtool\Yondonjamts-11.4-1.docx

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ё мэдүүлэхдээ “...Би С-тай эхлээд утсаар ярьсан. Тэгээд С бид 2 биржийн үүдэнд таараад би С-д “архи уумаар байна” гэж хэлсэн. Тэгээд С “Ихэр могой” ороод АТМ-ээс мөнгө аваад надад 1 шил архи авч өгсөн. Би тэр архийг аваад алт мөнгөний дархан хийдэг найзынхаа ажил дээр уусан. Найзынхаа ажлаас гараад караоке ороод тэндээ 1 шил архи нэмж уугаад тасарсан. Болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна гэв.

 -Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би хөдөөнөөс Дархан-Уул аймаг руу орж ирсэн. Ё  над руу залгаад намайг дуудсан. Намайг очиход “архи аваад өгчих” гэж хэлсэн. Би архи авч өгсөн. Надаар авахуулсан архиа аваад алт мөнгөний дархан хийдэг найзынхаа ажил руу очиж уухаар болсон. Тэгээд алт мөнгөний дархан найзынхаа ажил дээр нь 2 шил архи уусан. Дараа нь караоке орж тэндээ 1 шил архи нэмж авхуулж уусан. Тэр үед цуг явж байсан 2 найз нь “архи уухгүй, боллоо” гээд яваад өгсөн. Тэгсэн Ё  “дахиад мөнгө байна уу” гэж надаас асуухад нь би “байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл баарны гадаа гараад Ё  гэнэт намайг цохиод авсан.

...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1918002920314 дугаартай хэргээс:

 

-Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[1],

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг бичлэгийг нээж үзэхэд нийт 13 секундийн бичлэг байх ба саарал өнгийн өмд, дээгүүрээ саарал өнгийн хүрэмтэй эрэгтэй хүнийг саарал малгайтай, цэнхэр өнгийн мөр хэсгээрээ хар хөх оруулгатай хүрэмтэй, хар өнгийн мөд өмссөн махлаг биетэй эрэгтэй хүн хүзүүгээр нь зүүн гараараа тэвэрч явах ба саарал өнгийн өмд, дээгүүрээ саарал өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн гарыг нь хүзүүн дээрээсээ татаж авах үед махлаг биетэй эрэгтэй баруун гараараа зүүн шанаан тус газар нь гараараа цохиж унагаснаар үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл[2],

 

-Хохирогч Г.С хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Биржийн мах зардаг хэсэгт танил Ё  ахтай тааралдаад юм ярьж байгаад Ё  ах архи уумаар байна ганц юм аваад өгчхөөч гэхээр нь 0.5 граммын Хараа нэртэй архи авч өгсөн. Тэгээд дахиад ганц шил архи аваад хувааж уучхаад караоеке орж дуулъя гээд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ариундалай” караоеке бааранд Ё  ахын хоёр найзтай хамт ороод 1 шил 0,75 гр архи хувааж уугаад сууж байгаад хоёр нь явлаа гээд яваад өгсөн. Ё  бид хоёр караоеке бааранд сууж байгаад гарсан. Тэгээд баарны гадна Ё  ах дахиад нэг ганц юм уучихмаар байна гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд пизда минь ганц юм ууя гээд байгаа юм биш үү гээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиход би газар унасан. Тэгээд газарт хэсэг хэвтэж байгаад босоод ирэхэд зүүн шүд өвдөөд байхаар нь би босоод яваад өгсөн. Тэгээд миний зүүн шанаа хавдаад өвдөөд байхаар нь нэгдсэн эмнэлэг ороод үзүүлэхэд эрүү хугарчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[3],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “...Г.С биед доод эрүүний зүүн хэсгийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Г.С  учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 349 дугаартай дүгнэлт[4],

 

-У.Ё ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...хорих 435 дугаар ангид гал хам байсан Г.С миний гар утас руу ярьсан. Тэгэхээр би Дархан сумын 5 дугаар багт байрлах “Ихэр могой” төвийн урд байна хүрээд ир гэж хэлчхээд хүлээгээд зогсож байтал удалгүй Г.С  хүрээд ирсэн. ...Ариундалай караоке баар луу ороод тэнд нэг шил 0.75 литрийн Хараа архи аваад ууж байгаад баарнаас гарахад ...би С-г хүзүүгээр нь тэврээд явъя гэхэд ална шүү пизда минь гэж хэлээд миний гарыг хүзүүн дээрээсээ татаад авахаар нь зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Г.С  хойшоогоо саваад унахаар нь би хол очоод хараад зогсож байтал Г.С  босоод яваад өгөхөөр нь би гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэх хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч У.Ё ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Ё ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Ё нь согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Ариундалай” караоке баарны гадна хувийн маргааны улмаас иргэн Г.С  цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[6],

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг бичлэгийг нээж үзэхэд нийт 13 секундийн бичлэг байх ба саарал өнгийн өмд, дээгүүрээ саарал өнгийн хүрэмтэй эрэгтэй хүнийг саарал малгайтай, цэнхэр өнгийн мөр хэсгээрээ хар хөх оруулгатай хүрэмтэй, хар өнгийн мөд өмссөн махлаг биетэй эрэгтэй хүн хүзүүгээр нь зүүн гараараа тэвэрч явах ба саарал өнгийн өмд, дээгүүрээ саарал өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн гарыг нь хүзүүн дээрээсээ татаж авах үед махлаг биетэй эрэгтэй баруун гараараа зүүн шанаан тус газар нь гараараа цохиж унагаснаар үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл[7],

 

-Хохирогч Г.С хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Биржийн мах зардаг хэсэгт танил Ё  ахтай тааралдаад юм ярьж байгаад Ё  ах архи уумаар байна ганц юм аваад өгчхөөч гэхээр нь 0.5 граммын Хараа нэртэй архи авч өгсөн. Тэгээд дахиад ганц шил архи аваад хувааж уучхаад караоеке орж дуулъя гээд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ариундалай” караоеке бааранд Ё  ахын хоёр найзтай хамт ороод 1 шил 0,75 гр архи хувааж уугаад сууж байгаад хоёр нь явлаа гээд яваад өгсөн. Ё  бид хоёр караоеке бааранд сууж байгаад гарсан. Тэгээд баарны гадна Ё  ах дахиад нэг ганц юм уучихмаар байна гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд пизда минь ганц юм ууя гээд байгаа юм биш үү гээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиход би газар унасан. Тэгээд газарт хэсэг хэвтэж байгаад босоод ирэхэд зүүн шүд өвдөөд байхаар нь би босоод яваад өгсөн. Тэгээд миний зүүн шанаа хавдаад өвдөөд байхаар нь нэгдсэн эмнэлэг ороод үзүүлэхэд эрүү хугарчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[8],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “...Г.С биед доод эрүүний зүүн хэсгийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Г.С  учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 349 дугаартай дүгнэлт[9],

 

-У.Ё ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...хорих 435 дугаар ангид гал хам байсан Г.С миний гар утас руу ярьсан. Тэгэхээр би Дархан сумын 5 дугаар багт байрлах “Ихэр могой” төвийн урд байна хүрээд ир гэж хэлчхээд хүлээгээд зогсож байтал удалгүй Г.С  хүрээд ирсэн. ...Ариундалай караоке баар луу ороод тэнд нэг шил 0.75 литрийн Хараа архи аваад ууж байгаад баарнаас гарахад ...би С-г хүзүүгээр нь тэврээд явъя гэхэд ална шүү пизда минь гэж хэлээд миний гарыг хүзүүн дээрээсээ татаад авахаар нь зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Г.С  хойшоогоо саваад унахаар нь би хол очоод хараад зогсож байтал Г.С  босоод яваад өгөхөөр нь би гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг[10]зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч У.Ё нь хохирогч Г.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч У.Ё , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч У.Ё ын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч У.Ё ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

Хохирогч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч У.Ё ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч У.Ё , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь нийтэд тустай ажил хийх ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч У.Ё ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.Ё нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

 

Шүүхээс шүүгдэгч У.Ё ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч У.Ё ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У.Ё ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.Ё ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ё ад 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ё ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.ИДЭР         

 


[1] Хавтаст хэргийн 6-7 тал

[2] Хавтаст хэргийн 8 тал

[3] Хавтаст хэргийн 10-11 тал

[4] Хавтаст хэргийн 16 тал

[5] Хавтаст хэргийн 25 тал

[6] Хавтаст хэргийн 6-7 тал

[7] Хавтаст хэргийн 8 тал

[8] Хавтаст хэргийн 10-11 тал

[9] Хавтаст хэргийн 16 тал

[10] Хавтаст хэргийн 25 тал