| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05643/И |
| Дугаар | 181/ШШ2016/00389 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2016/00389
2016 оны 07 сарын 28 өдөр Дугаар 181/ШШ2016/00389 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 35Б байрны 11 тоот, Стандартформ ХХК /РД:5709873/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 1/12 Ди Би бюльдинг, 8 дугаар давхар Грандповер ХХК /РД:2655292/-д холбогдох
Түрээсийн төлбөрт 8 063 820 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Грандповер ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Стандартформ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээслэж авсан. Түрээсийн төлбөрийг харилцан тохиролцож төлөхөөр болсон боловч санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар төлбөрөө дутуу төлж гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8 063 820 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Грандповер ХХК-нь 5 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 3 063 820 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-нд төлөхөөр болж эвлэрч байна гэжээ
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани Стандарт форум ХХК-д 8 063 820 төгрөгийн өглөгтэй нь үнэн. 2016 оны 7 дугаар сарын 19-нд 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдэх 3 063 820 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-нд багтаан төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь хариуцагч Грандповер ХХК-иас 8 063 820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагаас 5 сая төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар болон баримтаар тогтоогдож байна. Үлдэх 3 063 820 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-нд багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 сая төгрөгийг төлж, үлдэх 3 063 820 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-нд багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 төгрөгийн тал хувь 72000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гагах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО