Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 302

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Ч.Т/өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Ч.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ч.Т, /регистрийн дугаар: ........../, 1974 оны 10 сарын сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны мэргэжилтэй, “Петровис” ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ч.Т нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 6 дугаар байрны 28 тоотод хардалтын улмаас иргэн Д.Г хаалганы бариул төмрөөр цохиж эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний зовхи, хамар, цээжний баруун хэсэг, баруун, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлын газрын Бадамсүрэн гэх эмэгтэйн хамт Сутай баарны тэр

 

D:\shiitgeh togtool \Tumenbayar-11.6-1 [1].docx

хавьд хамт хүний 3 ширхэг пиво уусан. Г утсаар холбогдоод ирсэн. Тухайн бааранд ирээд би өөрөө төлчихнө гээд зөндөө зүйл нэмж захиалаад байсан. Тэгээд явах болчихлоо гээд гарсан. Тэгээд уг тооцоог төлөх гэхэд миний мөнгө дутсан учир өөрийн 5S маркийн гар утсыг барьцаанд үлдээсэн. Уг тооцооны төлбөрийн Галсанцэрэнгээс авах гээд гэрт нь орох гэхэд хоёр эмэгтэй хүн дотор нь яриад байсан. Хаалгыг тогшиход тэр эмэгтэйчүүд хаалгаа онгойлгох уу гээд дотроо яриад байсан. Хаалгыг нилээн нүдтэл хаалганы бариул нь салсан. Тэгтэл дотроос нь Ганчимэг онгойлгоод намайг шууд үстсэн. Тэгээд би тэр бариулаар хохирогчийг санаандгүй цохисон. Хэрэв хохирогч хаалгыг зүгээр онгойлгож өгсөн бол ийм зүйл болохгүй байсан.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1918003900323  дугаартай хэргээс:

 

-Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Г гэрт нь ороод авсан архинаасаа нэг, нэг хундагыг татчихаад юм яриад сууж байтал хаалга нэг эмэгтэй хүн цохиод байхаар нь би очоод хэн бэ гэхэд Г янхан пизда хаалгаа онгойлгооч гээд нүдээд байсан. ...би хаалгыг нь онгойлгоод өгөхөд нэг эмэгтэй хүн үгийн зөрөөгүй орж ирээд хаалганы бариулаар миний нүүр лүү цохиод авахаар нь би өөрийгөө хамгаалаад аргагүй хамгаалалт хийж байхдаа нөгөө эмэгтэйн хамар луу цохичих шиг болсон тэгэхэд нөгөө эмэгтэйн хамраас цус гарсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Ч.Т гэх эмэгтэй учруулсан. Тухайн үед үгийн зөрөөгүй орж ирээд хаалганы төмөр бариулаар миний дух, гар, цээж рүү цохиод байсан тэгэхэд эдгээр гэмтлүүд учирсан.” гэх мэдүүлэг[1],

 

   -Гэрч Д.Н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Тэгэхэд нөгөө эмэгтэй хаалга хүчтэй балбаад нүдээд байхаар нь би хаалгаа онгойлгоод өгчих гэхэд Ганчимэг онгойлгож өгөхөд гаднаас нэг эмэгтэй орж ирээд үгийн зөрөөгүй гартаа барьсан хаалганы бариулаар Г нүүр лүү цохиход Г нөгөө эмэгтэйг зөрүүлээд үстээд хоорондоо зодолдож байгаад Г уг  эмэгтэйн хамар руу гараараа цохиод цус гаргачихсан.” гэх мэдүүлэг[2],           

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “...Д.Г биед дух, зүүн нүдний зовхи, хамар, цээжний баруун хэсэг, баруун, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 474 дугаартай дүгнэлт[3],

 

-Ч.Т мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...би гартаа барьсан байсан хаалганы төмөр бариулаар Г нүүр лүү цохисон тэгээд бид хоёр нэлээн удаан зууралдаж байгаад салсан. Тэгэхэд Г толинд нүүрээ харчхаад чи яаж байгаа юм бэ би ийм нүүр царайтай яаж гэртээ харих юм бэ гээд байхаар нь би Г уучлалт гуйсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Г бид хоёрыг эрүүлжүүлэхэд хонуулсан.” гэх мэдүүлэг[4] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэх хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ч.Т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Т нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 6 дугаар байрны 28 тоотод хардалтын улмаас иргэн Д.Г хаалганы бариул төмрөөр цохиж эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний зовхи, хамар, цээжний баруун хэсэг, баруун, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Г гэрт нь ороод авсан архинаасаа нэг, нэг хундагыг татчихаад юм яриад сууж байтал хаалга нэг эмэгтэй хүн цохиод байхаар нь би очоод хэн бэ гэхэд Галсан янхан пизда хаалгаа онгойлгооч гээд нүдээд байсан. ...би хаалгыг нь онгойлгоод өгөхөд нэг эмэгтэй хүн үгийн зөрөөгүй орж ирээд хаалганы бариулаар миний нүүр лүү цохиод авахаар нь би өөрийгөө хамгаалаад аргагүй хамгаалалт хийж байхдаа нөгөө эмэгтэйн хамар луу цохичих шиг болсон тэгэхэд нөгөө эмэгтэйн хамраас цус гарсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Ч.Т гэх эмэгтэй учруулсан. Тухайн үед үгийн зөрөөгүй орж ирээд хаалганы төмөр бариулаар миний дух, гар, цээж рүү цохиод байсан тэгэхэд эдгээр гэмтлүүд учирсан.” гэх мэдүүлэг[5],

 

   -Гэрч Д.Н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Тэгэхэд нөгөө эмэгтэй хаалга хүчтэй балбаад нүдээд байхаар нь би хаалгаа онгойлгоод өгчих гэхэд Г онгойлгож өгөхөд гаднаас нэг эмэгтэй орж ирээд үгийн зөрөөгүй гартаа барьсан хаалганы бариулаар Г нүүр лүү цохиход Г нөгөө эмэгтэйг зөрүүлээд үстээд хоорондоо зодолдож байгаад Г уг  эмэгтэйн хамар руу гараараа цохиод цус гаргачихсан.” гэх мэдүүлэг[6],     

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “...Д.Г биед дух, зүүн нүдний зовхи, хамар, цээжний баруун хэсэг, баруун, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 474 дугаартай дүгнэлт[7],

 

-Ч.Т мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...би гартаа барьсан байсан хаалганы төмөр бариулаар Г нүүр лүү цохисон тэгээд бид хоёр нэлээн удаан зууралдаж байгаад салсан. Тэгэхэд Г толинд нүүрээ харчхаад чи яаж байгаа юм бэ би ийм нүүр царайтай яаж гэртээ харих юм бэ гээд байхаар нь би Ганчимэгээс уучлалт гуйсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Г бид хоёрыг эрүүлжүүлэхэд хонуулсан.” гэх мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Т нь хохирогч Д.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ч.Т нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Т өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Т согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч Ч.Т үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

 

Хохирогч Д.Г нь хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, баримт гаргаж өгөөгүй ба хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт[9] гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч Ч.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.00 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР               

 

 

 


[1] Хавтаст хэргийн 8-9 тал

[2] Хавтаст хэргийн 10-11 тал

[3] Хавтаст хэргийн 19-20 тал

[4] Хавтаст хэргийн 30 тал

[5] Хавтаст хэргийн 8-9 тал

[6] Хавтаст хэргийн -10-11 тал

[7] Хавтаст хэргийн 19-20 тал

[8] Хавтаст хэргийн 30 тал

[9] Хавтаст хэргийн 43 тал