Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 303

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Г.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б овогт Г.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Г.Г /РД:........./, 1993 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан сумын ........... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 жилийн хорих ял шийтгүүлж, ял хойшлуулсан.

-Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

-Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 хоногийн хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас Өршөөлийн хуулиар суллагдсан.

-Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны

 

D:\shiitgeh togtool\Ganbayar-11.6-1.docx

11 дүгээр сарын 2-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

-Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 6 дугаар орцонд иргэн Б.Баярбахдалыг зодож эрүүл мэндэд нь баруун хөлийн тавхайн хууларсан шарх, зүүн тохой, зүүн өвдөг, баруун өвдөгний зулгаралт, цээжний зүүн өмнө, баруун тохойн дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ “...Тухайн өдөр гэрийнхээ гадаа гараад орцны хажууд эхнэр хүүхэдтэйгээ салхилаад зогсож байхад Г гэх энэ залуу гүйж ирсэн. Би тухайн үед хүүхдээ тэврээд зогсож байсан. Г гэх энэ залуу дайраад ирэхээр нь би орцны хаалга руу түлхээд эхнэртээ хүүхдээ өгөөд орц руу орж Г барьцалдсан. Тэгээд энэ гэмтлийг авсан.

...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн ...........  дугаартай хэргээс:

 

-Баримт хүлээн авсан тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

-Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 06 дугаар 19-ний өдрийн 23 цагийн үед хүүхдээ салхилуулж эхнэр хүүхдийнхээ хамтаар гадуур явж байгаад гэр лүүгээ орох гэж байснаа болиод дэлгүүрээс юм авахаар болоод эхнэрийгээ дэлгүүр лүү орчих гээд хоорондоо ярилцаад би 1 настай хүүхдээ тэврээд гэрийнхээ гадаа буюу 39 дүгээр байрны 6 дугаар орцны гадна зогсож байхад 5 дугаар орцны тэндээс цээж нүцгэн согтуу залуу гүйж ирээд шууд намайг заамдаад авахаар нь хүүе яаж байнаа би хүүхэдтэй байна гээд нэг гараараа түүний цээж рүү түлхээд нөгөө гартаа тэвэрчихсэн байсан хүүхдээ эхнэртээ өгсөн. Тэгсэн чинь тэр залуу намайг түлхээд 6 дугаар орц руу ороод заамдаад авахаар нь тэр залуу цээж нүцгэн байсан тул түүний толгойг нь гараараа уургалсан чинь миний хөлөөс татахад нь би түүнийг толгойг уургалсан байсан гараа тавихад дээш нь өргөөд намайг газар унагасан. Тэгээд миний дээр гарахад нь би түүний дээр гарах гэж түүнтэй ноцолдох үед миний цээж рүү гараараа цохисон. Тэгээд би түүний дээр нь гарах гээд дийлэхгүй доор нь орчихсон харин тэр залуу миний дээр гараад цээжээрээ дараад хэвтчихсэн. Би босох гэхэд тухайн залуу нэлээн махлаг биетэй байсан тул би дийлэхгүй доор нь орчихсон хэвтэж байхад тухайн байранд байдаг хүнсний дэлгүүрийн худалдагч П гэх залуу ирээд тухайн залууг бос гээд босгосон. Ингээд босоход нь би мөн адил боссон чинь миний баруун хөлийн чигчий хуруунаас шагай хүртэлх орчим, мөн хөлний шагай орчим юманд зүсэгдсэн байдалтай арьс хууларчихсан цус гараад байсан.” гэх мэдүүлэг[2],

   -Гэрч Б.Т мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед зодуулсан гэх залуугийн баруун хөл нь тавхайны хажуугаар зүсэгдсэн бололтой их хэмжээний цус гарсан алхаж чадахгүй доголсон байдалтай байсан. Тухайн хөл нь гэмтсэн залуугаас юу болсон талаар асуухад  хүүхдээ тэвэрчихсэн гэррүүгээ орох гээд 39 дүгээр байрны 6 дугаар орцны үүдэнд байхад нэг цээж нүцгэн залуу хаанаас гэдгийг мэдэхгүй гэнэт гүйж хүрч ирээд л заамдаад тэвэрч унагаад дээр гараад зодож эхэлсэн. Харин энэ үед “Тансаг” дэлгүүрийн худалдагч П гэх залуу хүрч ирээд салгасан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[3],        

 

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...бид хоёр ярилцаад зогсож байхад 39 дүгээр байрны 5 дугаар орцны тэндээс цээж нүцгэн 25-30 орчим насны согтуу залуу хүрч ирээд ямар ч үгийн зөрүү байхгүй шууд манай нөхрийг заамдаад авсан.Тухайн үед манай нөхөр 1 настай хүүхдээ тэвэрчихсэн байсан бөгөөд хүүе хүүхдээ тэвэрчихсэн хүнийг яаж байнаа гээд түүнийг түлхээд хүүхдээ надад өгсөн. Тэгсэн нөгөө залуу шууд манай нөхрийг түлхээд харанхуй орц руу буюу 6 дугаар орц руу оруулсан. Цагдаа ирсний дараа нөхөр дээрээ явж очиход баруун хөлийнх нь тавхайн дээд хэсэгт буюу чигчий хуруунаас нь шагай хүртэл ярагдаж зүсэгдсэн нэлээн цус гарсан байдалтай гишгэж чадахгүй доголоод байсан.” гэх мэдүүлэг[4],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “...Б.Б биед баруун хөлийн тавхайн хууларсан шарх, зүүн тохой, зүүн өвдөг, баруун өвдөгний зулгаралт, цээжний зүүн өмнө, баруун тохойн дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 543 дугаартай дүгнэлт[5],

 

-Г.Г мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...би юу болсон талаар огт санахгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд орчихсон сууж байсан бөгөөд өглөө нь согтуу явж байгаад хүн зодсон талаараа мэдсэн.” гэх мэдүүлэг[6] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэх хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Г холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 6 дугаар орцонд иргэн Б.Б зодож эрүүл мэндэд нь баруун хөлийн тавхайн хууларсан шарх, зүүн тохой, зүүн өвдөг, баруун өвдөгний зулгаралт, цээжний зүүн өмнө, баруун тохойн дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Баримт хүлээн авсан тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7],

 

-Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 06 дугаар 19-ний өдрийн 23 цагийн үед хүүхдээ салхилуулж эхнэр хүүхдийнхээ хамтаар гадуур явж байгаад гэр лүүгээ орох гэж байснаа болиод дэлгүүрээс юм авахаар болоод эхнэрийгээ дэлгүүр лүү орчих гээд хоорондоо ярилцаад би 1 настай хүүхдээ тэврээд гэрийнхээ гадаа буюу 39 дүгээр байрны 6 дугаар орцны гадна зогсож байхад 5 дугаар орцны тэндээс цээж нүцгэн согтуу залуу гүйж ирээд шууд намайг заамдаад авахаар нь хүүе яаж байнаа би хүүхэдтэй байна гээд нэг гараараа түүний цээж рүү түлхээд нөгөө гартаа тэвэрчихсэн байсан хүүхдээ эхнэртээ өгсөн. Тэгсэн чинь тэр залуу намайг түлхээд 6 дугаар орц руу ороод заамдаад авахаар нь тэр залуу цээж нүцгэн байсан тул түүний толгойг нь гараараа уургалсан чинь миний хөлөөс татахад нь би түүнийг толгойг уургалсан байсан гараа тавихад дээш нь өргөөд намайг газар унагасан. Тэгээд миний дээр гарахад нь би түүний дээр гарах гэж түүнтэй ноцолдох үед миний цээж рүү гараараа цохисон. Тэгээд би түүний дээр нь гарах гээд дийлэхгүй доор нь орчихсон харин тэр залуу миний дээр гараад цээжээрээ дараад хэвтчихсэн. Би босох гэхэд тухайн залуу нэлээн махлаг биетэй байсан тул би дийлэхгүй доор нь орчихсон хэвтэж байхад тухайн байранд байдаг хүнсний дэлгүүрийн худалдагч П гэх залуу ирээд тухайн залууг бос гээд босгосон. Ингээд босоход нь би мөн адил боссон чинь миний баруун хөлийн чигчий хуруунаас шагай хүртэлх орчим, мөн хөлний шагай орчим юманд зүсэгдсэн байдалтай арьс хууларчихсан цус гараад байсан.” гэх мэдүүлэг[8],

 

   -Гэрч Б.Т мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед зодуулсан гэх залуугийн баруун хөл нь тавхайны хажуугаар зүсэгдсэн бололтой их хэмжээний цус гарсан алхаж чадахгүй доголсон байдалтай байсан. Тухайн хөл нь гэмтсэн залуугаас юу болсон талаар асуухад хүүхдээ тэвэрчихсэн гэр лүүгээ орох гээд 39 дүгээр байрны 6 дугаар орцны үүдэнд байхад нэг цээж нүцгэн залуу хаанаас гэдгийг мэдэхгүй гэнэт гүйж хүрч ирээд л заамдаад тэвэрч унагаад дээр гараад зодож эхэлсэн. Харин энэ үед “Тансаг” дэлгүүрийн худалдагч П гэх залуу хүрч ирээд салгасан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[9],        

 

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...бид хоёр ярилцаад зогсож байхад 39 дүгээр байрны 5 дугаар орцны тэндээс цээж нүцгэн 25-30 орчим насны согтуу залуу хүрч ирээд ямар ч үгийн зөрүү байхгүй шууд манай нөхрийг заамдаад авсан.Тухайн үед манай нөхөр 1 настай хүүхдээ тэвэрчихсэн байсан бөгөөд хүүе хүүхдээ тэвэрчихсэн хүнийг яаж байнаа гээд түүнийг түлхээд хүүхдээ надад өгсөн. Тэгсэн нөгөө залуу шууд манай нөхрийг түлхээд харанхуй орц руу буюу 6 дугаар орц руу оруулсан. Цагдаа ирсний дараа нөхөр дээрээ явж очиход баруун хөлийнх нь тавхайн дээд хэсэгт буюу чигчий хуруунаас нь шагай хүртэл ярагдаж зүсэгдсэн нэлээн цус гарсан байдалтай гишгэж чадахгүй доголоод байсан.” гэх мэдүүлэг[10],          

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “...Б.Б биед баруун хөлийн тавхайн хууларсан шарх, зүүн тохой, зүүн өвдөг, баруун өвдөгний зулгаралт, цээжний зүүн өмнө, баруун тохойн дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 543 дугаартай дүгнэлт[11],

 

-Г.Г мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...би болсон талаар огт санахгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд орчихсон сууж байсан бөгөөд өглөө нь согтуу явж байгаад хүн зодсон талаараа мэдсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Г согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч Г.Г үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

 

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй нэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч Г.Г нь торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр урьд 5 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Ганбаяр эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ганбаярт анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР               

 

 


[1] Хавтаст хэргийн 4-6 тал

[2] Хавтаст хэргийн 9-10 тал

[3] Хавтаст хэргийн -10-11 тал

[4] Хавтаст хэргийн -10-11 тал

[5] Хавтаст хэргийн 20-21 тал

[6] Хавтаст хэргийн 27-28 тал

[7] Хавтаст хэргийн 4-6 тал

[8] Хавтаст хэргийн 9-10 тал

[9] Хавтаст хэргийн -10-11 тал

[10] Хавтаст хэргийн -10-11 тал

[11] Хавтаст хэргийн 20-21 тал