Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 5197

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Жаргалан хотхон, 8 тоотод байрлах, Халиун төгөл ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 20-р байрны 56 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УШ89050858, Боржигин овогт Алтанцогийн Жавхланд холбогдох

 гэмт хэргийн улмаас учирсан хохирол 27 296 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 16 өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 21 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Халиун төгөл ХХК хариуцагчаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 27 296 600 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: А.Жавхлан тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого болох 27 296 600 төгрөгийг хувьдаа завшин, үрэгдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг үйлдсэн.

А.Жавхланд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас шалган тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд А.Жавхлангаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 27 296 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч А.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: Халиун төгөл ХХК-ийн нэхэмжилсэн 27 296 600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Дээрх төлбөрийг 2016-10-20 өдөр 3 000 000 төгрөг, 2016-11-20 өдөр 3 000 000 төгрөг, 2016-12-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-01-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-02-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-03-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-04-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-05-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-06-20 өдөр 3 296 600 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.             

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Халиун төгөл ХХК-ийн нэхэмжилсэн 27 296 600 төгрөгийг хариуцагч А.Жавхлан 2016-10-20 өдөр 3 000 000 төгрөг, 2016-11-20 өдөр 3 000 000 төгрөг, 2016-12-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-01-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-02-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-03-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-04-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-05-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-06-20 өдөр 3 296 600 төгрөгөөр тус тус төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 295 000 төгрөгөөс 147217 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 147783 төгрөгийг, хариуцагч А.Жавхлангаас 147217 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 27 296 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Халиун төгөл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Жавхлан 2016-10-20 өдөр 3 000 000 төгрөг, 2016-11-20 өдөр 3 000 000 төгрөг, 2016-12-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-01-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-02-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-03-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-04-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-05-20 өдөр 3 000 000 төгрөг, 2017-06-20 өдөр 3 296 600 төгрөгөөр тус тус төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 295 000 төгрөгөөс 147217 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 147783 төгрөгийг, хариуцагч А.Жавхлангаас 147217 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Д.НАРАНЦЭЦЭГ