Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/00390

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00390

 

 

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Ичинхорлоо би,   

нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул ОУХТөв, Баялаг Ундраа худалдааны төв, Хас банк /РД:2578697/-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай ДС 26-05 тоотод оршин суух Харнууд овогт Халтарын Бямбахүү /РД:ЧГ72121601/

хариуцагч:Чингэлтэй дүүргийн 18 дугаархороо Сургуулийн 18 дугаар гудамжны 164 тоотод оршин суух Дархад овогт Чойжилсүрэнгийн Бат-Эрдэнэ /ХЖ72110111/нарт холбогдох

зээлийн төлбөрт 8 568 513 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Бямбахүү нь Хас банктай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1510005427 дугаартай зээлийн гэрээ, 1510005427-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж 8 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, 36 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Ч.Бат-Эрдэнэ хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд 42 инчийн зурагт 1 ширхэг, LG брендийн хөргөгч 1 ширхэг, Hair брендийн компьютер 1 ширхэг, 5 ханатай монгол гэр 1 ширхэг, эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгч нар зээлийн үндсэн төлбөрт 5 350 940 төгрөг, хүү 2 905 914 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 311 660 төгрөг нийт 8 568 513 төгрөгийг төлөөгүй байх тул зээлийн гэрээг цуцалж гэрээний дагуу  8 568 513 төгрөг, нотариатын зардал 10 500 төгрөг, нийт 8 579 013 төгрөгийг зээлдэгч Х.Бямбахүү, Ч.Бат-Эрдэнэ нараас гаргуулан өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Одоо нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал болох 10 500 төгрөгийн шаардлагаас татгалзаж үлдэх 8 568 513 төгрөгийг хариуцагч нар 4 сарын хугацаатай буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-нд 1 сая төгрөг,  2016 оны 10 дугаар сарын 20-нд 1 сая төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 2 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-нд 4 568 513 төгрөг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн болно гэжээ

Хариуцагч Х.Бямбахүү, Ч.Бат-Эрдэнэ нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Бямбахүү Ч.Бат-Эрдэнэ бид хоёр 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1510005427 дугаартай зээлийн гэрээ, 1510005427-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж 8 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, 36 хувийн хүүтэй зээл авсан. Эхэндээ зээлээ төлж байгаад сүүлийн 2 жил төлөөгүй нь үнэн. Хас банкны нэхэмжилж буй 8 579 013 төгрөгний нотариатын зардал болох 10 500 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 8 568 513 төгрөгийг зээлдэгч Х.Бямбахүү, Ч.Бат-Эрдэнэ нар 4 сарын хугацаатай буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-нд 1 сая төгрөг,  2016 оны 10 дугаар сарын 20-нд 1 сая төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 2 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-нд 4 568 513 төгрөг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн болно гэжээ.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Х.Бямбахүү, Ч.Бат-Эрдэнэ нараас  8 579 013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зохигчид эвлэрэн хэлэлцэж “нэхэмжлэлийн үнийн дүнг 10 500 төгрөгөөр багасган үлдэх 8 568 513 төгрөгийг зээлдэгч Х.Бямбахүү, Ч.Бат-Эрдэнэ нар 4 сарын хугацаатай буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-нд 1 сая төгрөг,  2016 оны 10 дугаар сарын 20-нд 1 сая төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 2 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-нд 4 568 513 төгрөг төлж барагдуулах”-аар харилцан тохиролцож  эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн үнийн дүнг 10 500 төгрөгөөр багасган үлдэх 8 568 513 төгрөгийг хариуцагч Х.Бямбахүү, Ч.Бат-Эрдэнэ нар /4 сарын хугацаатай буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-нд 1 сая төгрөг,  2016 оны 10 дугаар сарын 20-нд 1 сая төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 2 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-нд 4 568 513 төгрөг/ төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа 42 инчийн зурагт 1 ширхэг, LG брендийн хөргөгч 1 ширхэг, Hair брендийн компьютер 1 ширхэг, 5 ханатай монгол гэр 1 ширхэг, эргэлтийн хөрөнгө зэргийг албадан худалдаж борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152215 төгрөгийн тал хувь 76107,50 төгрөгийг  Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас, хариуцагч Х.Бямбахүү, Ч.Бат-Эрдэнэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 76107,50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

5.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

                           ШҮҮГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО