| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0292/Э |
| Дугаар | 305 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 305
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч А.Батболд,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт У овогт Б-н О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000332 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овогт Б-ийн О /регистрийн дугаар МВ90112211/,1990 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 4 дүгээр гудамжны 42 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн.
-Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлсэн.
-Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн.
-Орхон аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
D:2019on\shiitgeh togtool.Otgonbaatar-11.6-1 [1].docx
тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
-Орхон аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Арбатын гудамжинд хувийн маргааны улмаас иргэн А.Б-ын нүүрэн тус газар нь цохиж унагаж эрүүл мэндэд нь тархины хөнгөн зэргийн няцрал, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “...Тэр өдөр Д бид хоёр Арбатын гудамж руу уруудаж байхад явган хүний зам дээр нэг залуу зогсож байсан. Тэр залууг надтай хамт явсан Д зүс таньдаг юм шиг байсан. Би тэр залуу дээр очоод нэг шил архи авъя тал мөнгийг нь гаргачих гэхэд тэр надад өгөөд байх мөнгө байхгүй гээд хэрэлдэж муудалцсан. Тэр залуу эхлээд миний баруун шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд баруун шанаа руу нь гараараа цохиход явган хүний зам дээр толгойгоороо саваад уначихсан. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гараад байхаар нь би цээжнээс нь өргөөд босгох гэхэд босохгүй байсан. Тэгэхэд хажууд байсан хоёр эмэгтэй цагдаа дуудчихсан гэж хоорондоо ярихаар нь би айсандаа зугтаагаад яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “...Би согтуу байсан болохоор болсон хэргийн талаар юу ч санахгүй байна, нэг мэдэхэд л эмнэлэгт сэрсэн. Одоо шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байхгүй.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918000000332 дугаартай хэргээс:
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
-Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлсэн “...Миний биед учирсан энэ гэмтлийг О учруулсан. О гэх залуутай дараа нь Дархан зах дээр тааралдахад надаас уучлалт гуйж, би таны шанаа руу нэг удаа гараараа цохиход та газарт нүүрээрээ уначихсан. Тэгэхэд таны нүүрнээс цус гараад байхаар нь би айгаад зугтаад явчихсан гэж хэлсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...О бид хоёр Б ах дээр очсон. Тэгээд би наана нь бие засчхаад эргээд хартал Б ахыг О цохиод газар унагаачихсан байсан. Тэгэхэд Батболд ахын зүүн талынх нь чихнээс цус гараад зогсохгүй гоожоод байсан ... тухайн үед дээгүүрээ цагаан өнгийн майктай, цайвар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй явж байсан. Харин би хар өнгийн путболктой, хар өнгийн өмдтэй явж байсан.” гэх мэдүүлэг[3],
-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “...А.Б-ын биед тархины хөнгөн зэргийн няцрал, духны зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Б-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх 547 дугаартай дүгнэлт[4],
-Б.О-ын мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...явган хүний зам дээр нэг залуу зогсож байсан. Тэр залууг надтай хамт явсан Д зүс таньдаг юм шиг байсан. Тэгээд Д бид хоёр тэр залуу дээр очоод нэг юм авъя тал мөнгийг нь гаргачих гэхэд тэр надад өгөөд байх мөнгө байхгүй гэж хэлээд миний баруун шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд баруун шанаа руу нь гараараа цохиход явган хүний зам дээр толгойгоороо саваад уначихсан. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гараад байхаар нь би цээжнээс нь өргөөд босгох гэхэд босохгүй байсан. Тэгэхэд хоёр эмэгтэй цагдаа дуудчихсан гэж хоорондоо ярихаар нь би айсандаа зугтаагаад яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэх хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Арбатын гудамжинд хувийн маргааны улмаас иргэн А.Б-ын нүүрэн тус газар нь цохиж унагаж эрүүл мэндэд нь тархины хөнгөн зэргийн няцрал, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[6],
-Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлсэн “...Миний биед учирсан энэ гэмтлийг О учруулсан. О гэх залуутай дараа нь Дархан зах дээр тааралдахад надаас уучлалт гуйж, би таны шанаа руу нэг удаа гараараа цохиход та газарт нүүрээрээ уначихсан. Тэгэхэд таны нүүрнээс цус гараад байхаар нь би айгаад зугтаад явчихсан гэж хэлсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[7],
-Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...О бид хоёр Б ах дээр очсон. Тэгээд би наана нь бие засчхаад эргээд хартал Б ахыг О цохиод газар унагаачихсан байсан. Тэгэхэд Б ахын зүүн талынх нь чихнээс цус гараад зогсохгүй гоожоод байсан ...О тухайн үед дээгүүрээ цагаан өнгийн майктай, цайвар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй явж байсан. Харин би хар өнгийн путболктой, хар өнгийн өмдтэй явж байсан.” гэх мэдүүлэг[8],
-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “...А.Б-ын биед тархины хөнгөн зэргийн няцрал, духны зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Б-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх 547 дугаартай дүгнэлт[9],
-Б.О-ын мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...явган хүний зам дээр нэг залуу зогсож байсан. Тэр залууг надтай хамт явсан Д зүс таньдаг юм шиг байсан. Тэгээд Д бид хоёр тэр залуу дээр очоод нэг юм авъя тал мөнгийг нь гаргачих гэхэд тэр надад өгөөд байх мөнгө байхгүй гэж хэлээд миний баруун шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд баруун шанаа руу нь гараараа цохиход явган хүний зам дээр толгойгоороо саваад уначихсан. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гараад байхаар нь би цээжнээс нь өргөөд босгох гэхэд босохгүй байсан. Тэгэхэд хоёр эмэгтэй цагдаа дуудчихсан гэж хоорондоо ярихаар нь би айсандаа зугтаагаад яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг[10] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.О нь хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Ц нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.О-ын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Шүүгдэгч Б.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.
Хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц нь улсын яллагчийн саналын дагуу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр урьд 5 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Б-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 2-3 тал
[2] Хавтаст хэргийн 6-7 тал
[3] Хавтаст хэргийн 11 тал
[4] Хавтаст хэргийн 20-21 тал
[5] Хавтаст хэргийн 24 тал
[6] Хавтаст хэргийн 2-3 тал
[7] Хавтаст хэргийн 6-7 тал
[8] Хавтаст хэргийн 11 тал
[9] Хавтаст хэргийн 20-21 тал
[10] Хавтаст хэргийн 24 тал