Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Орхоны 8-р гудамж, 32 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УМ92041501, утас-80081661, Тайчууд овогт Ганбатын Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Г.Баярдавааг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Г.Баярдавааг эрэн сурвалжлуулахаар шаардсан байна. 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Г.Ганчимэг нь Г.Баярдаваатай 2014 онд танилцаж, хамт амьдарсан.

2016-02-14 өдөр Хүү Наранцолмон төрсөн. 2016-07-22 өдрөөс хамт амьдрахаа больсон бөгөөд Г.Баярдаваагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Буянт-Ухаагийн 20-р гудамж, 737 тоот хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Дураал овогт Гомбын Баярдаваа РД-ЙЮ8300312, 88830309 утастай. Цагдаагийн мэдээлэл шуурхай удирдлагын төвд холбооны инженер ажилтай бөгөөд цагдаагийн хошууч цолтой. Е1122868 гадаад паспорттой. Өвөрхангай аймгийн харъяат, түүний эх н.Лхамдэгдийн утас 89299495 болно.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Г.Баярдавааг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-08-23 өдрийн 102/ШЗ2016/22614 захирамж зэрэг  бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Г.Ганчимэг нь шүүхэд хариуцагчаар Г.Баярдавааг оролцуулж,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч байгаа байх боловч хариуцагчаар оролцвол зохих Г.Баярдаваа оршин суугаа гэх хаягтаа бүртгэлтэй боловч уг хаягт оршин суугаагүй,  түүний хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхийн шүүгчийн захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Г.Баярдавааг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй байна.

     Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1  дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг  удирдлага болгон,

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Дураал овогт Гомбын Баярдавааг /РД-ЙЮ83030312/-г  эрэн сурвалжилсугай.

 

2.Хариуцагчаар оролцвол зохих Г.Баярдавааг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200  төгрөгийг  улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14  хоногийн дотор давж заалдах гомдлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.  

 

 

 

  

 

                   ДАРГАЛАГЧ                                                    Д.НАРАНЦЭЦЭГ