| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06758/И |
| Дугаар | 5217 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 5217
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, Ажилчны гудамж, өөрийн байранд байрлах, РД-2040034, Акума эрин ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 9-р хороо, Гэмтлийн эмнэлэгийн замын хойд талд байрлах, Элит хүлэг ХХК-д холбогдох,
1 131 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай компани 2012 оны 04 сард Элит хүлэг ХХК-тай бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компани худалдан авагчийн шаардсан олон улсын стандартад нийцсэн, техникийн үзүүлэлтийг бүрэн хангах, чанарын баталгаатай тос, тосолгооны материал нийлүүлэх, харин Элит хүлэг ХХК нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сардаа багтааж барагдуулахаар үүрэг хүлээсэн.
Элит хүлэг ХХК нь 2012-05-17 өдөр 3 964 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан боловч төлбөрийн үлдэгдэл болох 754 000 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна.
2012-06-01 өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл эхлэн нэхэмжлэл гаргах хүртэлх нийт 1460 хоногийн хугацааны алданги 377 000 төгрөг болсон.
Иймд Элит хүлэг ХХК-иас гэрээний үүрэгт 754 000 төгрөг, алданги 377 000 төгрөг, нийт 1 131 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манайх Элит хүлэг ХХК-д холбогдуулан 2012 оны 04 сард байгуулсан бараа зээлээр худалдах болон худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 1 131 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч байгууллага гэрээний үндсэн төлбөрийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
2012 оны 04 сард байгуулсан бараа зээлээр худалдах болон худалдан авах гэрээний үүрэгт 754 000 төгрөг, алдангид 377 000 төгрөг, нийт 1 131 000 Нэхэмжлэгч Акума эрин ХХК хариуцагч Элит хүлэг ХХК-д холбогдуулан 1 131 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Элит хүлэг ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилсэн 1 131 000 төгрөгөөс үндсэн төлбөр 754 000 төгрөгийг төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 32 000 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Элит хүлэг ХХК-иас 1 131 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Акума эрин ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 32 000 төгрөгөөс 16151 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 15847 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ