Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 308

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Б.Ариунзаяа,

Шүүгдэгч Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Й овогт Б-ийн С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918004010335 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Й овогт Б-ийн С /регистрийн дугаар: .../, 1998 оны 5 сарын сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, хүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүрэнгийн гудамж”-нд хувийн маргааны улмаас иргэн Б.А-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний цус хуралт, баруун хөлний шилбэний цус харалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

D:\ 2019on.shiitgeh-togtool\Sodontsetseg-11.6-1.docx

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.  

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ “...Баарнаас гараад гэр лүүгээ харих гээд С-ийн гудамжинд явж байхад сааданд сууж байсан эмэгтэй манай найз Ж-ийг хэл амаар доромжлоод маргалдсан би түрүүлээд явж байсан болохоор найзыгаа авах гээд очиход гэх эмэгтэй надтай маргалдаж, хэлэх хэлэхгүйгээр доромжилж намайг үстэж дараад нүүрийг самардаж, цохиж, хөл рүү өшиглөж зодсон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид  хоёрыг салгасан. Зодуулж байхад утасны дэлгэц хагарсан байсан. Утасны дэлгэц солиулах, сорвины тос авсан, толгойгоо бариулсан зардалд нийт 185.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 1918004010335 дугаартай хэргээс:

 

-Хохирогч Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...хоёр эмэгтэй манай найз Ж-тэй маргалдаад байхаар нь Ж-ийг аваад явах гэхэд над руу нэг махлаг биетэй, шаргал өнгийн сул загварын дэрвэгэр өмд, хар өнгийн цамц өмссөн эмэгтэй хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь ганц нэг үг хэлээд маргалдсан тэгэхэд уг эмэгтэй миний нүүр рүү гараараа цохиод, нүүр нүдгүй маажсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд явах гэхэд миний хувцас хунар урагдчихсан, нүүрнээс цус гараад байхаар нь би цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Уг эмэгтэй над руу дайраад намайг цохиж байхад миний халаасанд байсан самсунг эс-6 эджи маркийн гар утасны дэлгэж хагарчихсан байсан. ...Гар утасны дэлгэцээ засуулж авмаар байна. Сорвины тос, өө дарагчийг 110.000 төгрөг, тархи доргисон гээд 3 хоног бариачаар өдрийн 8000 төгрөгийн зардал тус тус гаргасан. Эдгээр гарсан зардлуудыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[1],

           

-Гэрч Б.У-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн “...Тухайн орой цагдаа дээр ирэхэд зодуулсан А гэх эмэгтэй намайг хараад энэ эмэгтэйтэй би зодолдоогүй. Энэ эмэгтэйтэй хамт явсан махлаг биетэй, урт цамц өмссөн эмэгтэй намайг татаж үстэж зулгаагаад маажсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[2],

 

-Гэрч Б.У-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би тэр туранхай биетэй хүүхэнтэй зууралдаж байгаад салахад л А нүүрээ маажуулчихлаа гээд зогсож байсан. Тэгэхээр махлаг биетэй эмэгтэй А-ийн бие учирсан гэмтлийг учруулсан байж магадгүй. Учир нь туранхай биетэй эмэгтэй надтай зууралдаж салчхаад зодоон цохион хийж яваагүй.” гэх мэдүүлэг[3],

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.А-ийн биед тархи доргилт, нүүрний цус хуралт, баруун хөлийн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.А-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №491 тоот дүгнэлт[4],

            -Б.С-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 30-ны орой ...С-ийн гудамжинд пиво уугаад сууж байтал 2-3 эмэгтэй өнгөрсөн. Тэгэхэд тэд нартай У маргалдаад араас хэрүүл маргаан хийгээд яваад байхаар нь би салгах санаатай явж байгаад нэг эмэгтэйтэй нь маргалдаад зодолдож байснаа санаж байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж чаддаггүй болохоор амархан согтчихдог юм. ...нэг эмэгтэйтэй үстэлцээд зууралдаж байснаа санаж байна. Тухайн зодооны үйл явдал маш хурдан тэрхэн зуур болоод өнгөрсөн.“ гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүрэнгийн гудамж”-нд хувийн маргааны улмаас иргэн Б.А-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний цус хуралт, баруун хөлний шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...хоёр эмэгтэй манай найз Ж-тэй маргалдаад байхаар нь Ж-ийг аваад явах гэхэд над руу нэг махлаг биетэй, шаргал өнгийн сул загварын дэрвэгэр өмд, хар өнгийн цамц өмссөн эмэгтэй хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь ганц нэг үг хэлээд маргалдсан тэгэхэд уг эмэгтэй миний нүүр рүү гараараа цохиод, нүүр нүдгүй маажсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд явах гэхэд миний хувцас хунар урагдчихсан, нүүрнээс цус гараад байхаар нь би цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Уг эмэгтэй над руу дайраад намайг цохиж байхад миний халаасанд байсан самсунг эс-6 эджи маркийн гар утасны дэлгэж хагарчихсан байсан.

 ...Гар утасны дэлгэцээ засуулж авмаар байна. Сорвины тос, өөд дарагчийг 110.000 төгрөг, тархи доргисон гээд 3 хоног бариачаар өдрийн 8000 төгрөгийн зардал тус тус гаргасан. Эдгээр гарсан зардлуудыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[6],

           

-Гэрч Б.У-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн “...Тухайн орой цагдаа дээр ирэхэд зодуулсан Агэх эмэгтэй намайг хараад энэ эмэгтэйтэй би зодолдоогүй. Энэ эмэгтэйтэй хамт явсан махлаг биетэй, урт цамц өмссөн эмэгтэй намайг татаж үстэж зулгаагаад маажсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[7],

 

-Гэрч Б.У-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би тэр туранхай биетэй хүүхэнтэй зууралдаж байгаад салахад л А нүүрээ маажуулчихлаа гээд зогсож байсан. тэгэхээр махлаг биетэй эмэгтэй А-ийн бие учирсан гэмтлийг учруулсан байж магадгүй. Учир нь туранхай биетэй эмэгтэй надтай зууралдаж салчхаад зодоон цохион хийж яваагүй.” гэх мэдүүлэг[8],

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.А-ийн биед тарх доргилт, нүүрний цус харалт, баруун хөлийн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.А-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №491 тоот дүгнэлт[9],

 

            -Б.С-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 30-ны орой ...Сүрэнгийн гудамжинд пиво уугаад сууж байтал 2-3 эмэгтэй өнгөрсөн. Тэгэхэд тэд нартай У маргалдаад араас хэрүүл маргаан хийгээд яваад байхаар нь би салгах санаатай явж байгаад нэг эмэгтэйтэй нь маргалдаад зодолдож байснаа санаж байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж чаддаггүй болохоор амархан согтчихдог юм. ...нэг эмэгтэйтэй үстэлцээд зууралдаж байснаа санаж байна. Тухайн зодооны үйл явдал маш хурдан тэрхэн зуур болоод өнгөрсөн.“ гэх мэдүүлэг[10]  зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б. нь хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.С нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.С-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.С-ийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Б.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 185.000 нэхэмжилсэн ба шүүгдэгч нь төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Содонцэцэгээс 185.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.А-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч Б.С нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо ямар нэгэн санал байхгүй гэв.

Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Й овогт Б-ийн С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ээс 185.000 /нэг зуун наян таван мянган/ төгрөгийг  гаргуулж хохирогч ... тоотод оршин суух Б-н А-д /РД:.../ олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ИДЭР                

 

 


[1] Хавтаст хэргийн 8-9 тал

[2] Хавтаст хэргийн 16 тал

[3] Хавтаст хэргийн 20-21 тал

[4] Хавтаст хэргийн 25-26 тал

[5] Хавтаст хэргийн 40 тал

[6] Хавтаст хэргийн 8-9 тал

[7] Хавтаст хэргийн 16 тал

[8] Хавтаст хэргийн 20-21 тал

[9] Хавтаст хэргийн 25-26 тал

[10] Хавтаст хэргийн 40 тал