| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/05874/И |
| Дугаар | 210/МА2025/00695 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00695
*******, *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/01674 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-т холбогдох,
3 хувьцаа эзэмшигчийн 5 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад арилжааны банкууд дахь данснуудыг битүүмжилсэн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******-т холбогдуулан 3 хувьцаа эзэмшигчийн 5 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад арилжааны банкууд дахь данснуудыг битүүмжилсэн ажиллагааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ...орон сууцнууд болон арилжааны банкууд дахь данснуудын битүүмжлэлийг тус тус чөлөөлүүлэх, банкны данснаас суутгасан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ...орон сууцнууд болон арилжааны банкууд дахь данснуудын битүүмжлэлийг тус тус чөлөөлүүлэх
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ...орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, арилжааны банкууд дахь данснуудын битүүмжлэлийг тус тус чөлөөлүүлэх, банкнуудын данснаас суутгасан мөнгөн хөрөнгийг тус тус буцаан гаргуулах гэж тус тус гаргасан нь нэхэмжлэгч нар 3 хувьцаа эзэмшигчийн 5 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад арилжааны банкууд дахь данснуудыг битүүмжилсэн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзэхээр байна.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаар захирамжаар ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 278,250,000 төгрөгийг гаргуулж *******-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэжээ. /хх38-40/
4.1. Төлбөр төлөгч ******* ХХК нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2019/11992 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2019/00863 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ. /хх-36, 37, 41/
6. Хариуцагч байгууллага нь ******* ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад уг компани нь төлбөр барагдуулах хөрөнгөгүйн улмаас хувьцаа эзмшигч нарын банкны дансыг болон тэдгээрийн хөрөнгийг битүүмжлэх зэрэг ажиллагааг хийсэн байна. Үүнд:
6.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20280109/09-154, 20280109/10-154, 20280109/11-154 дугаартай мэдэгдлүүдээр ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигч *******, *******, ******* нарт ******* ХХК -ийн 2019 оноос хойшхи татварын тайлан, санхүүгийн тайлан, арилжааны банкууд дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүлэх, уг баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг компанийн эд хөрөнгөөс тодорхой зааглаагүй гэж хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр төлбөрийг барагдуулахыг тус тус мэдэгджээ./хх203-205/
6.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20280109/154 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигч ******* гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028586 дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* хороо, ******* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20280109/14 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигч ******* ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011559 дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* хороо, ******* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг тус тус түдгэлзүүлэх ажиллагааг хийсэн байна. /хх19-22, 185/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20280109/12 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигч *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* хороо, ******* тоот сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* хороо, ******* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* хороо, ******* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагаануудыг хийсэн байна. /хх-20, 21, 22/
6.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20280109/15, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20280109/18 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигч *******-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг төлбөрийн тус бүр 69,939,925 төгрөгийн хэмжээнд, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20280109/19, 20280109/20 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигч ******* , ******* нарын дансны зарлагын хөдөлгөөнийг төлбөрийн 69,939,925 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхийг тус тус даалгасан байна. /хх24-26, 2хх-11 /
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. гэж тус тус заажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20280109/09-154, 20280109/10-154, 20280109/11-154 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхгүй.
Учир нь хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.3, 44.2.10, 44.2.11-д тус тус зааснаар бусад хүн, хуулийн этгээдээс шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах, төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг авах, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эрэн сурвалжлах, төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах, эрх хэмжээ чиг үүргийн дагуу зохих этгээдээс ******* ХХК -ийн 2019 оноос хойшхи татварын тайлан, санхүүгийн тайлан, арилжааны банкууд дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтыг гаргуулах зэрэг ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр тус компанийн хувьцаа эзэмшигч нарт дээрх мэдэгдлийг хүргүүлснээр компанийн хувьцаа эзэмшигчдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй гэж үзэж, хувьцаа эзэмшигчдийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх, төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх, дээрх ажиллагааг явуулсан нь буруу болжээ.
8. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20280109/154, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20280109/12-154, 20280109/14-154, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20280109/21-154, 20280109/22-154 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20280109/15-154, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20280109/18-154, 20280109/19-154, 20280109/20-154 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
9. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь буруу байгааг залруулан шийдвэрт хассан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/01674 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20280109/154 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20280109/12-154, 20280109/14-154 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20280109/21-154, 20280109/22-154 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20280109/15-154 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20280109/18-154, 20280109/19-154, 20280109/20-154 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын болгосугай. гэснийг болгож, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 421,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******, ******* нарт олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН