| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06743/И |
| Дугаар | 5296 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 5296
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энэрэл хотхоны 4-р байрны 00 тоотод байрлах, Энэрэл 3 СӨХ-ны,
хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энэрэл хотхон 2-р байрны 18 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ОЭ73032681, Далантай овогт Доржбалын Отгонцэцэгт холбогдох
639 300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 29 өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 05 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Энэрэл 3 СӨХ хариуцагчаас 639 300 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Энэрэл 3 СӨХ Энэрэл хотхоны оршин суугчдын санаачлагаар байгуулагдаж, орон сууцанд оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан зэвэрч элэгдсэн даруйд шинэчлэн солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гражийн гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, орцны цэвэрлэгээг тогтмол хийж, оршин суугчдыг ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог ханган ажиллаж байна.
Хариуцагч Д.Отгонцэцэг нь 2015 оны 01 сараас өмнөх хугацааны СӨХ-ны төлбөрийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014-08-07 өдрийн 3752 захирамжийн дагуу төлсөн.
Түүнээс хойш 2015 оны 1-12 сарын 402 500 төгрөг, 2016 оны 1-7 сарын 236 800 төгрөг, нийт 639 300 төгрөгийг төлөлгүй оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна.
Иймд Д.Отгонцэцэгээс 639 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Энэрэл 3 СӨХ-ны нэхэмжилсэн 639 300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Дээрх төлбөрийг 2016-10-15 өдөр 213 100 төгрөг, 2016-11-15 өдөр 213 100 төгрөг, 2016-12-15 өдөр 213 100 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Энэрэл 3 СӨХ-ны нэхэмжилсэн нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-7 саруудын зардал 639 300 төгрөгийг хариуцагч Д.Отгонцэцэг 2016-10-15 өдөр 213 100 төгрөг, 2016-11-15 өдөр 213 100 төгрөг, 2016-12-15 өдөр 213 100 төгрөгөөөр тус тус төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчид шүүх танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 19 829 төгрөгөөс 9915 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9914 төгрөгийг, хариуцагч 9914 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагчаас 639 300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Энэрэл 3 СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Отгонцэцэг 2016-10-15 өдөр 213 100 төгрөг, 2016-11-15 өдөр 213 100 төгрөг, 2016-12-15 өдөр 213 100 төгрөгөөөр тус тус төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 19 829 төгрөгөөс 9915 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9914 төгрөгийг, хариуцагч 9914 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ