| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 153/2024/00165/и |
| Дугаар | 14 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 14
202******* 04 29 206/МА202*******/00014
Ш.ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн 1**************/ШШ202*******/0014******* ******* шийдвэртэй,
Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* ******* *******, ******* ******* *******ны ******* ******* оршин суух, овогт ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 202******* оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Шагдар овогтой миний бие нь 1968 онд төрсөн. 198******* онд Мянгад сумын 8 жилийн сургуулийн 8 ******* ангийг төгсөн. 1984 оны 06 ******* сарын 01-нээс 1988 оныг хүртэл аав ээжийн хамт малчин, 1988 оны 01 дүгээр сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын бетон цехэд ажиллаж байсан. Миний бие нь ажилласан жил нөхөн тооцох тухай хуулиар 11 жилээ нөхөн авч чадаагүй. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, тухайн байгууллага татан буугдсаны улмаас цалин, тушаал байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд миний 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 ******* сарын *******0-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд барилгачин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн барилга угсралтын трест, Тулга ХХК-нд бетон цехийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 0******* дугаар сарын 2*******-ний өдрийн *******19/ШШ202*******/0014******* ******* шийдвэрээр:
2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** ******* зүйлийн 1**************.2.6 дахь заалтад зааснаар овогт ийн 1988 оны 0******* ******* сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчин, барилгачнаар ажиллаж байсныг тогтоож, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал Тулга ХК-нд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 ******* зүйлийн *******6.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж
2.******* Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
2.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
*******. Хүсэлт гаргагч Ш.ийн давж заалдсан гомдлын агуулга: Миний бие Ш. нь 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 ******* сарын *******0-ны өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд барилгачин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн барилга угсралтын трест болон Тулга ХК-нд бетон цехийн ажилчнаар ажиллаж байсан боловч анхан шатны шүүх 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Тулга ХК-нд ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 ******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад, мөн хуулийн 167 ******* зүйлийн 167.1.******* дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Ш. 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 ******* сарын *******0-ны өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд барилгачин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн барилга угсралтын трест болон “Тулга” ХК-нд бетон цехийн ажилчнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
*******. Хүсэлт гаргагч нь шаардлагаа нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 199******* онд Барилгын трестэд ажиллаж байх үедээ сургалтын дараа авахуулсан гэх, мөн Барилгын трестэд ажиллаж байхдаа 1994 онд хамтлаг дуучдын хамт авахуулсан гэх 2 ширхэг гэрэл зураг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай, ажилд авах тухай, нөхцөлийн нэмэгдэл олгох тухай, тэтгэмж олгох тухай тушаалуудын хуулбар, гэрлэсний болон төрсний бүртгэлийн лавлагаа, иргэн С.Өлзийтогтох, Г.Наажав нарын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн, харин шүүх Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа буюу ХААТР-1, 21, Иргэний хаягийн хуудас №7, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** ******* зүйлийн 1**************.2.6 дахь хэсэгт зааснаар ийг 1988 оны 0******* ******* сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд норомчин, барилгачнаар ажиллаж байсныг тогтоож, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал “Тулга” ХК-нд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
*******. Хүсэлт гаргагч Ш. нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “... Миний бие Ш. нь 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 ******* сарын *******0-ны өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд барилгачин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн барилга угсралтын трест болон Тулга ХК-нд бетон цехийн ажилчнаар ажиллаж байсан боловч анхан шатны шүүх 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Тулга ХК-нд ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
*******.1 Шүүх хүсэлт гаргагч Ш.ийг 1988 оны 0******* ******* сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчин, барилгачнаар ажиллаж байсныг тогтоож, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал Тулга ХК-нд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулах замаар бодитой үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 ******* зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигчид гаргаж мэтгэлцдэг харин онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ мэтгэлцэх зарчим хамаарахгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх учиртай бөгөөд энэ ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
*******.2 Тодруулбал, хүсэлт гаргагч Ш. нь 1992-1994 оныг дуустал Тулга ХК-нд ажиллаж ажиллаж байсан байдлаа тогтоолгохтой холбоотой тухайн үед хамт ажиллаж байсан гэх иргэн С.Өлзийтогтох, Г.Наажав нарын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг тодорхойлолтод хүсэлт гаргагч Ш.ийг 1988-1994 оныг дуустал барилгачин, армотарчин болон бетон цехэд ажиллаж байсан гэж тэмдэглээд, өөрсдийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсарган шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх дээрх 2 хүний тодорхойлолтыг хэрхэн үнэлж байгааг шүүхийн шийдвэртээ заагаагүйгээс гадна хүсэлтийн шаардлагын талаар мэдэх боломжтой, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хүнийг гэрчээр оролцуулж, хүсэлт гаргагч Ш.ийн ажиллаж байсан байдлыг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний гаргасан тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх зохицуулалт байхгүй боловч тэдгээр хүмүүсийг гэрчээр асууж эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нотлох баримтаар үнэлдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикийг шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан энэ тохиолдолд эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах тухай хэргийн оролцогчийн хүсэлт байх шаардлагагүй бөгөөд онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг харгалзан шүүх санаачилгаараа гэрчээр асуух боломжтой.
Хүсэлтийг хянан шийдвэрлэсэн 202******* оны 0******* ******* сарын 2*******-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч нь “ тухайн үед /Тулга компанид/ надтай хамт ажиллаж байсан хүмүүс байгаа...” гэхэд даргалагчийн зүгээс “ ... тухайн хүмүүс нь Ховд аймагт ирж мэдүүлэг өгөх боломжгүй хүмүүс байсан...” гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд гэрчээр шүүхэд дуудсан, гэрчээр асуугдах боломжгүй байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн..., гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг..., шүүх бүрдүүлнэ...”, шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгаж, шүүхийн даалгавар гүйцэтгүүлж шүүх нотлох баримт бүрдүүлэх бүрэн боломжтой байна.
*******.******* Мөн анхан шатны шүүх хүсэлт гаргагч Ш.ийн хүсэлтийг шийдвэрлэхдээ түүний шүүхэд гаргаж өгсөн 2 ширхэг гэрэл зургийг хэрхэн үнэлж байгаа эсвэл үнэлэх боломжгүй байгаа талаараа дүгнэлт хийгээгүй, мөн тухайн гэрэл зургийг хэзээ, хаана, ямар үйл ажиллагааны үед авахуулсан болох, уг зурагт байгаа хүмүүсийг гэрчээр асуулгах боломжтой эсэхийг нэхэмжлэгчээс тодруулаагүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
6. Хүсэлт гаргагч нь 1992-1994 оныг дуустал Тулга ХК-нд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт “Аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны ******* ******* сарын *******1-ний өдрийн *******0 ******* тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн Мужаан, цахилгаан сан эдлэл бэлтгэх цехийн ажилчдыг “Тулга” хувьцаат компанийн мэдэлд шилжүүлсэн тухай Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн 41 *******тай тушаал нотлох баримтаар авагдсан байна.
Гэвч Тулга хувьцаат компани хэзээ үүсгэн байгуулагдаж, хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр татан буугдсан эсэх талаархи хуулийн этгээдийн лавлагаа хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна. Дээрх нотлох баримт нь хүсэлт гаргагчийн Тулга ХК-нд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг нотлоход чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудын нэг болно.
7. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 ******* зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ нөхцөлд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж, түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.*******, 168 ******* зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 0******* ******* сарын 2*******-ны өдрийн *******19/ШШ202*******/0014******* ******* шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.******* дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагч Ш.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.*******, 172 ******* зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ