Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 5310

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, Буянт-Өргөө СӨХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, 24-р байрны 106 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЕ60042000, Дуутан овогт Дамдинсүрэнгийн Оюунсүрэнд холбогдох,

дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 377 550 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Даваахүү, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар  оролцов.  

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 377 550 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Д.Оюунсүрэн 2015 оны 4-12 сар, 2016 оны 1-7 саруудад орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 377 550 төгрөгийг төлөлгүйгээр манай СӨХ-г 16 сар хохироож байна.

Иймд Д.Оюунсүрэнгээс 377 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Оюунсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би Буянт-Өргөө СӨХ-ны нэхэмжилсэн 2015 оны 5 сараас 2016 оны 7 сар хүртэлх хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний зардал 377 550 төгрөгийг 2016 онд багтааж төлнө. Харин сууц өмчлөгчдийн холбоо манай сар бүрийн засвар үйлчилгээний 7000 төгрөгийг 16 сарын хугацаанд чөлөөлөхөөр болж тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2015 оны 04 сараас 2016 оны 07 сарыг дуусталх хугацааны зардалд 377 550 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны  дагуу  тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 11977 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Оюунсүрэнгээс 11977 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон,

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.Оюунсүрэнд холбогдох орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 377 550 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Буянт-Өргөө СӨХ-ны нэхэмжлэлийг хариуцагч  Д.Оюунсүрэн 2016 онд багтаан бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 11977 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Оюунсүрэнгээс 11977 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                            ШҮҮГЧ                                                       Д.НАРАНЦЭЦЭГ