| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 319/2025/00104/и |
| Дугаар | 15 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 15
2025 05 06 206/МА2025/00015
Д.ын хүсэлттэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2025/00142 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн ******* *******ын ******* ******* ******* *******, ******* ******* ******* ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Миний бие 1969 оны 05 сарын 12-нд Ховд аймгийн зэрэг *******ын Түвээ ******* ******* хоёр дахь хүү болж төрсөн. Одоо 56 настай. ******* *******ын 8-н жилийн сургууль 1977 онд орж суралцаад 1985 онд төгссөн. 1985 оны 06 сарын 18-ны өдрөөс эхлэн ******* *******ын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 сард цэргийн албанд татагдаж 1989 оны 10-р сард цэргээс халагдаж ирээд аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1992 онд Цэдэнбалын Цэцэгбалтай гэр бүлж болж амьдарсан. Хөдөлмөр нэгдлийг тартал тус нэгдэлд малчнаар ажиллаж Хөдөлмөр компани болоход мөн малчнаар ажиллаж байсан. Би одоог хүртэл ******* *******ын Түвээ ******* мал маллаж амьдарч байна.
******* *******ын Түвээ ******* 1985 оны 06 сарын 18-наас 1993 оны 02 сарыг дуустал ******* *******ын “Хөдөлмөр” нэгдэл болон Хөдөлмөр ХК-д малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 319/ШШ2025/00142 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* ******* Должонгийн ыг Ховд аймгийн ******* *******ын “Хөдөлмөр” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл “Хөдөлмөр” ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сар хүртэл “Хөдөлмөр” ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
3.3 Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хүсэлт гаргагч Д.ын давж заалдсан гомдлын агуулга: Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхэд миний бие Д. нь Ховд аймгийн ******* *******ын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Ховд аймгийн ******* *******ыг Хөдөлмөр ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх миний 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сар хүртэл “Хөдөлмөр" ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар миний хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 02 сар хүртэл хөдөлмөрийн хөлс бичигдсэн, мөн 1991, 1992 оны мал тооллогын баримтууд байсаар байхад дээрх ажилласан жилийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Үүний улмаас миний ажиллаж байсан үеийнхээ зохих жилийг авч чадахгүй тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж миний 1992 оны 01 дүгээр сарын 29- ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “Хөдөлмөр" ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Д. нь “1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн ******* *******ын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* *******ын Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь шаардлагаа нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний болон төрсний бүртгэлийн лавлагаа, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, иргэн даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудас, Үндэсний төв архивын лавлагаа, 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 1991 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр тус тус нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, 70-р дансны хуулбарууд, 1992 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай “Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын тогтоол”-н хуулбар, Мал тооллогын картууд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* ыг Ховд аймгийн ******* *******ын “Хөдөлмөр” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл “Хөдөлмөр” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сар хүртэл “Хөдөлмөр” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Хүсэлт гаргагч Д. нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, "Миний хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 02 дугаар сар хүртэл хөдөлмөрийн хөлс бичигдсэн, мөн 1991, 1992 оны мал тооллогын баримтууд байсаар байхад дээрх ажилласан жилийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл "Хөдөлмөр" ХК-нд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэх агуулгатай гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
5.1 Шүүх хүсэлт гаргагч Д.ыг Ховд аймгийн ******* *******ын “Хөдөлмөр” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл “Хөдөлмөр” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сар хүртэл “Хөдөлмөр” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулах замаар бодитой үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанд мэтгэлцэх зарчим үйлчлэхгүй тул анхан шатны шүүх мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх учиртай бөгөөд энэ ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
5.2 Тодруулбал, хүсэлт гаргагч Д. нь хэрэгт Ховд аймгийн ******* *******ын Хөдөлмөр нэгдлээс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээж, нэгдлийн дарга Ж.Дамдин гарын үсэг зурж, нэгдлийн тамга дарж, “эрэгтэй, Балганы ”-д олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлсэн бөгөөд уг дэвтэрт 1991 оны 1 сараас 1993 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд Б.ын ажилласан сар, хоног, олгосон урьдчилгаа цалингийн хэмжээг төгрөг, мөнгөөр тооцон бичилт хийж гарын үсэг зуруулсан байна. /хавтаст хэргийн 9-11-р хуудас/
Дээрх нотлох баримтад 1991 оны 01 дүгээр сараас 1993 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд Д.ыг ажил эрхэлж, хөлс авч байсан талаар бичиж тэмдэглэсэн байна.
5.3 Хүсэлт гаргагч нь хэрэгт “Ховд аймгийн ******* *******ын ******* бригадын “1985-1987, 1989-1992 оны өрхийн тэргүүн Үхэрчин Лхагвагийн Балган, түүний эхнэр Рэнцэнгийн Должин, том хүү Балганы , охин Балганы Цэвэлсүрэн, хүү Балганы Сүхбаатар нарын ажил гүйцэтгэсэн хүн өдрийг сар, өдрөөр тооцож, олговол зохих үндсэн хөлс, урьдчилгаа хөлс, Үйлдвэрчний эвлэлийн татварт суутгасан суутгал, жинхэнэ олгосон цалин” зэргийг бичиж тэмдэглэсэн 70-р дансны хуулбарыг эх баримтаас нь хуулбарлан хавсаргасан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 20 дугаартай архивын лавлагааг ирүүлжээ.
Уг баримтаар 1992 оны 1-12 сард, ажил гүйцэтгэсэн хүн өдрийг сар бүр 30 хоногоор тооцож, Үхэрчин Лхагваагийн Балганы нэр дээр 1-12 сард үндсэн хөлс 23966 төгрөг, үүнээс ын нэр дээр 7988 төгрөг, Сүхбаатарын нэр дээр 7989 төгрөг, Цэвэлсүрэнгийн нэр дээр 7988 төгрөг олговол зохих хөлс гэж тооцож, бичилт хийсэн байна. / хавтаст хэргийн 21-р хуудас/
Мөн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд: 1989 оны Монгол Улсын хүн амын тооллогын бүртгэлээр “Ховд аймгийн ******* *******ын Хөдөөд, Өрхийн тэргүүн Лхагвагийн Балган 41 настай- эр, түүний эхнэр Рэнцэнгийн Должин 47 настай-эм, Балганы 23 настай- эр, Балганы Цогбадрах 17 настай-эр, Балганы Цэвэлсүрэн 15 настай-эм, Балганы Сүхбаатар 12 настай-эр, Балганы Сүхбат 11 настай-эр, Балганы Цэцэгбэлэг, 9 настай-эм, Балганы Уламбаяр 7 настай-эм, Балганы Отгонсүрэн 2 настай-эм гэж бүртгэсэн байна. /хавтаст хэргийн 8-р хуудас/
Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүн Л.Балган, түүний эхнэр Р.Должин, тэдний хүүхдүүд болох Б., охин Б.Цэвэлсүрэн, хүү Б.Сүхбаатар нар нь нэг өрхөд бүртгэлтэй, эцэг Л.Балганы нэр дээр эхнэр болон өрх тусгаарлаагүй хүүхдүүдийн хөдөлмөрийн хөлсийг бичиж олгож байсан үйл баримт тогтоогдож байна.
5.4 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд шүүх Д.ын хүсэлтээр 1968-1993 онуудад Ховд аймгийн ******* *******ын ******* бригадын дарга, тоо бүртгэгч, малын бага эмчээр ажиллаж байсан хүмүүс болох Д.Баатаржав, Д.Гарий нарыг гэрчээр асууж мэдүүлэг авч, гэрчүүд нь “...Д.ыг 1992 онд гэр бүл болж өрх тусгаарласан. Ховд аймгийн ******* *******ын Хөдөлмөр нэгдэл 1992 онд тарж Хөдөлмөр ХК болоход, Д. нь уг компанид малчнаар ажиллаж байсан” гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хугацаанд Д.ыг Хөдөлмөр ХК-д ажиллаж байсан талаар гэрчүүд гэрчилсэн байна.
Гэтэл шүүх хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар хэрхэн няцаагдаж, үгүйсгэгдэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
5.5 Анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай албан бичгийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, нотлох баримт бүрдүүлсэн байх ба тус хэлтсээс ирүүлсэн ХААТР-15 буюу Гэрлэсний бүртгэлд “... РД:ПЕ69051216, Ховд аймгийн ******* *******анд ******* *******, захчин, Монгол, бүрэн бус дунд боловсролтой, ******* багийн хоньчин, хоршоолсон ард, Балганы , мөн ******* багийн хоньчин Цэдэнбалын Цэцэгбал нар нь 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэснийг 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, зааварлагч Бямбабаяр бүртгэсэн” талаар бичигджээ. Өөрөөр хэлбэл Д. нь Ц.Цэцэгбалтай 1992 оны 12 сарын 12-нд гэрлэлтээ бүртгүүлэх үед Ховд аймгийн ******* *******ын ******* ******* хоньчин байсан талаарх мэдээлэл дээрх баримтад агуулагдсан байна.
5.6 Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхээс Д.ын хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хугацаа буюу 1991 оны 01 дүгээр сараас 1993 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд Д. нь Хөдөлмөр ХК-д мал маллаж, ажил эрхэлж, хөдөлмөрийн хөлс авч байсан талаарх мэдээлэл агуулагдаж, бичиж тэмдэглэгдсэн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт цугларч, бүрдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байхад анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа эсэх талаараа шүүхийн шийдвэртээ тусгахгүйгээр хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6. Мөн хүсэлт гаргагч нь Ховд аймгийн ******* *******ын Хөдөлмөр ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байхад уг Хөдөлмөр хувьцаат компани хэзээ үүсгэн байгуулагдаж, хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр татан буугдсан эсэх талаарх хуулийн этгээдийн лавлагаа хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна. Дээрх нотлох баримт нь хүсэлт гаргагчийн Хөдөлмөр ХК-нд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг нотлоход чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудын нэг болно.
7. Анхан шатны хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасан “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” заалтыг удирдлага болгон шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
8. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн, хүсэлтийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж, түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 319/ШШ2025/00142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагч Д.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР