| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0085/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 84
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: И.Ц ,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтжин овгийн И.Ц од холбогдох 1928000770074 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чинхуа Мак нарийн сухайт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо .............................. оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Алтжин овгийн И.Ц , регистрийн дугаар: ...........................,
Шүүгдэгч И овогтой И.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 6310 УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Даланзадгад сум руу явах чиглэлийн засмал замын 10 дахь километрт замын хаалт шороо мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч И.Ц ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Би Улаанбаатар хотод ээж дүүгийн хамт амьдардаг. Чинхуа Мак Нарийн сухайт ХХК-д улс хоорондын тээврийн жолооч ажилтай. Гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Жолооны үнэмлэхээр амьдралаа залгуулж яваа. Тиймээс жолооны эрх болон зорчих эрхийг минь хасахгүйгээр хэргийг минь шийдвэрлэж өгнө үү? гэж хүсэж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би нөхрийн хамтаар Өмнөговь аймгийн Шивээ хүрэн хилийн боомтод амьдардаг юм. Би хоол хийж зардаг. Манай нөхөр нүүрсний тээвэрт явдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нөхрийн биеийг эмнэлэгт үзүүлэх зорилгоор Улаанбаатар хот руу тоёота приус-20 маркийн автомашинаар нөхөр бид 2 явсан юм. Бид хоёртой хамт нөхөртэй хамт ажилладаг И.Ц гэдэг залуу явсан. Шивээ хүрэн хилийн боомтоос манай нөхөр машинаа барьж яваад Баяндалай сумын төв дээр ирээд засмал зам дээр гараад И.Ц ыг машин бариад яваатахаач гэсэн. Тэгээд И.Ц машин барьж яваад 10 км газар явж байхад өмнөөс хурц гэрэлтэй машин гарч ирсэн. Тэгэхэд И.Ц зам харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд зам дээр овоолсон зам хаасан шороог мөргөөд замын хажуу руу гараад зогссон юм. Тэгээд шороо мөргөсний дараагаар би буух гэсэн чинь болохгүй байсан. Нуруу маш их өвдөж байсан. Арай гэж машинаас буугаад газар хэвтсэн. Тэгж байхад манай нөхөр зам дээр гар өргөөд нэг машин зогсоогоод Баяндалай сумын эмнэлэгт очиж анхны тусламж авсан. Маргааш нь Өмнөговь аймгийн эмнэлэгт очиж нэг хоног эмчлүүлээд маргааш нь Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад нурууны хагалгаанд орсон. Тэгээд эмнэлгээс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гараад гэрээр хэвтэж байгаа. Өдөр бүр боолт хийлгэж байгаа. 63-10 УНҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин байсан. 2018 оны 04 дүгээр сард лизингээр авсан байсан. Одоо Алтан эг ББСБ-ын нэр дээр байдаг. Тухайн үед И.Ц жолоодож явсан. З.000.000 төгрөгийн зардал гарсан. И.Ц 1.000.000 төгрөг өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Баасан овогтой Б.Д гэж хүнийг би үзсэн. Өвчтөн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны орой Баяндалай сумын эмнэлэгт машинтай явж байгаад осолд орж гэмтсэн гэж ирсэн.Тухайн үед Б.Д нь ууц нуруугаар өвдөж байна гээд хүнээр түшүүлж эмнэлэгт орж ирсэн. Албадмал байдалтай хөдөлж чадахгүй бөхийсөн байсан тул амин үзүүлэлтүүдийг үзэж хэвтүүлэн аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Б гэж хүнээс зөвлөгөө авч эмчилсэн. Уг хүнд өвчин намдаах цус тогтоох эмчилгээг зааврын дагуу хийж хэвтүүлж ажиглаад маргааш буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 15-16 цагийн үед өвчин намдаах тариа хийж Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү 13а маягтаар шилжүүлсэн. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй тул гэмтлийн эмчээс заавар авч өвчин намдаах тариа хийж Даланзадгад сум руу явуулсан. /хх-ийн 31-32-р хуудас/
Шинжээч Д.Нанчинбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ганболдын шинжээч томилох тогтоолоор 2019 оны 04 дүгээр сарын 25-нд 15 дугаартай дүгнэлтийг гаргахдаа хэрэг бүртгэлтийн хэргийн 29 хуудас материалтай танилцахад жолооч И.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6-д заасан "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчөөгүй бол хохирогчид гэмтэл учруулахгүй байх, мөн дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ
асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэснийг
зөрчөөгүй бол уг зам тээврийн осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан гэж
үзсэн ба хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам засварын ажил явуулж
байгаа аж ахуйн нэгжийн замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтуудыг
зөрсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн юм. /хх-ийн 35-36-р хуудас/
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Зам хааж овоолсон шороог мөргөөд түүн дээр байсан 2 ширхэг тэмдгийг мөргөөд газар унагасан байсан. 1 тэмдэг нь анх байрлуулсан газраа байсан. Манай Дарданговь ХХК Баяндалай сумаас Даланзадгад сум орох хатуу хучилттай замыг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Баяндалай сумаас зүүн тийш 10 км-т зам засварын ажил хийгээд замыг хааж шороон далан хийж зам хаан тэмдэг хийсэн байсан. Тухайн шорооноос зүүн талд ертөнцийн зүгээр урд хэсгээр нь машин явах түр шороон зам хийсэн байсан. Тухайн замыг хааж овоолсон шороон дээр орохыг хориглох, түр зам руу буух чиглэл заасан тэмдэг байрлуулсан байсан. /хх-ийн 37-38-р хуудас/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомт дээр ажил хийж байгаад амраад 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед эхнэр Б.Д надтай хамт ажилладаг И. И.Ц нарын хамт миний өөрийн Приус маркийн 63-10 УНҮ улсын дугаартай машинаа би өөрөө бариад Улаанбаатар хот орох Шивээ хүрэн хилийн боомтоос гараад явж байгаад Өмнөговь аймгийн Баяндалай сум руу орж ирээд Даланзадгад явах засмал зам дээр гараад би ядраад байхаар нь хамт явсан И.Ц гэж хүнд жолоогоо шилжүүлээд Баяндалай сумаас 10 орчим километрт явж байхад эхнэр болон И.Ц нар ямар хурц гэрэлтэй машин бэ? гэрлээ шилжүүл гэж эхнэр хэлж байсан. Удалгүй манай машин замын хаалт хийсэн шороо мөргөөд замын хажуу тал руу ороод зогссон. Осол болох үед цаг 21 цаг болж байсан байх. Тэгээд Даланзадгадын чиглэлээс ирж байгаа машин зогсоогоод Баяндалай сумын эмнэлэгт ирсэн. Манай эхнэр болон И.Ц нарыг ямар хурц гэрэлтэй машин бэ гэхэд л манай машин замын хориул хийсэн овоолсон шороо мөргөсөн. Би эргээд харахад нэг машин цаашаа явж байсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. /хх-ийн 39-40-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 585.000 төгрөг /хх-ийн 47-48-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Д ын биед тархины доргилт, бүсэлхийн 2-р нугалмын далд шахагдсан хугарал, нугасны хатуу хальсны урагдал, булчингийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 52-53-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-1. Приус-20 маркийн 63-10 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ичинхорлоо овогтой И.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэснийг тус тус зөрчсөн байна. Тухайн дүрмийг зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хариулт-2. Тухайн зам засварын ажил явуулж буй аж ахуйн нэгж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4.а/-д заасан “засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэснийг зөрчсөн байна. Тухайн дүрмийг зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. Хариулт-3. Приус-20 маркийн 63-10 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан И овогтой И.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан. Хариулт-4. Жолооч И овогтой И.Ц /.................../ нь BCCED ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох 1067363 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна. /хх-ийн 73-74-р хуудас/
Шүүгдэгч И.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Чин хуа мак” ХХК-д ажиллаж байсан ба 2019 оны 04 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хот руу явахаар унаа хайж байтал хамт ажилладаг С.Б гэж хүн өөрийн Приус 20 маркийн автомашинаараа хот явна гэсэн. Түүнд нь сууж хамт явахаар болоод замын зардлаа аймгийн төв орж өгөхөөр тохироод машины арын суудалд ганцаараа жолоочийн эсрэг талын суудалд С.Б гийн эхнэр Б.Д суугаад С.Б машин жолоодоод 13 цаг өнгөрч байх үед гараад сааталгүй явсаар Баяндалай сумаас Өмнөговь аймгийн төв хүртэлх засмал зам руу орж машинаа зогсоогоод гурвуулаа бууж бие засацгаасан. Тэгээд буцаж суухдаа С.Б “гар өвдөөд байна чи аймгийн төв хүртэл машин жолоодох уу” гэж эхнэр Б.Д таа хэлсэн эхнэр нь “өө төвөг төвөг чи өөрөө барь” гэж хэлсэн. Тэгээд С.Б надад хандаж “чи барьчих" гэхээр нь би "за за тэгье” гээд машиныг жолоодож эхнэр нь мөн жолоочийн эсрэг талын суудалд С.Б арын суудалд суусан байдалтай засмал замаар 10 орчим километр явж байтал уг замаар бидний урдаас хурц цагаан гэрэлтэй машин 700-800 метр орчим зайд ирж явсан. Би гэрлээ шилжүүлж дохьсон болов ч тэр машин явсаар хажуугаар зөрж өнгөрсөн. Энэ үед миний жолоодож явсан машины гэрэлд зам дээр овоолсон шороо харагдсан. Би тормосоо гишгэсэн боловч шороог машины урд хэсгээр мөргөж дээгүүр нь даваад онхолдож цаашаа засмал замаас бууж 100 орчим метр яваад машин зогссон. Тэгээд Б.Д "ёо ёо нуруу нуруу, хүн алаад хаячихлаа шүү дээ чи” гээд байсан. Б.Д ыг С.Б бид хоёр машинаас өргөж буулгаад газар хэвтүүлсэн. Тэгээд Баяндалай сум руу явах замын унаа тосож байгаад нэг машинд Б.Д ыг С.Б гийн хамт суулгаж эмнэлэг бараадуулахаар явуулчихаад өөрөө машиныг нь хараад тэндээ хоносон. Өглөө сумын цагдаа болон шинжээч ирж осол болсон газарт үзлэг хийгээд машиныг чирээд сум руу явсан. Түүнээс хойш уг осол хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. /хх-ийн 79-80-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 130-135-р хуудас/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 128-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 156-160-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И овогтой И.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 6310 УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Даланзадгад сум руу явах чиглэлийн засмал замын 10 дахь километрт замын хаалт шороо мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Д ын биед тархины доргилт, бүсэлхийн 2-р нугалмын далд шахагдсан хугарал, нугасны хатуу хальсны урагдал, булчингийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 52-53-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 18.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-1. Приус-20 маркийн 63-10 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан И овогтой И.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэснийг тус тус зөрчсөн байна. Тухайн дүрмийг зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна... /хх-ийн 73-74-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хохирогч Б.Д т 1.000.000 төгрөг төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас С.С.Б гийн эзэмшлийн тоёота приус-20 маркийн автомашинд нийт 585.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 585.000 төгрөг /хх-ийн 47-48-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч И.Ц нь автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг эзэмшигч С.С.Б д төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ирүүлсэн түүний хүсэлт, хохирол төлбөр төлсөн баримт зэргээр /хх-ийн 120-121-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал буюу тухайлбал үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг сайн дураараа нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу шүүгдэгч И.Ц ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул №1067363 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч И.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА