Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 5340

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 42-р байранд байрлах, Замчдын хотхон СӨХ-ны,

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 42-р байрны 2 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШБ59010202, Догмид овогт  Дамбийнямын Нарангэрэлд холбогдох,

нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 456 060 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 20 өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 26 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Замчдын хотхон СӨХ хариуцагч Д.Нарангэрэлээс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 456 060 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 3-р хороо, 42-р байрны 2 тоотод оршин суух, Д.Нарангэрэл нь 2010 оны 6 сараас 2016 оны 9 сарыг дуустал хугацаанд 76 сарын зардал 456 060 төгрөгийг шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул түүнээс уг зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 3-р хороо, 42-р байрны 2 тоотод оршин суугч Д.Нарангэрэл миний бие Замчдын хотхон СӨХ-ны нэхэмжилсэн 76 сарын төлбөр 456 060 төгрөгийг 2016 оны 12 сарын 31 өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Замчдын хотхон СӨХ-оос нэхэмжилсэн нийтийн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2010 оны 6 сараас 2016 оны 9 сарыг дуустал 76 сарын зардал 456 060 төгрөгийг хариуцагч Д.Нарангэрэл бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 14 332 төгрөгөөс 7 166 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7 166 төгрөгийг, хариуцагчаас 7 166 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2010 оны 6 сараас 2016 оны 9 сарыг дуустал 76 сарын зардал 456 060 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Замчдын хотхон СӨХ-ны нэхэмжлэлийг хариуцагч Д.Нарангэрэл  2016 оны 12 сарын 31 өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 14 332 төгрөгөөс 7 166 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7 166 төгрөгийг, хариуцагчаас 7 166 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭГ