Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 89

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Хяналтын  прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д-ийн Б-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Яллагдагч Д.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны зүүн талын авто зам дээр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэг заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Д-ын хөлийг нь дайрч, баруун шилбэ ясыг нь хугалан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Урьд нь ярьсан зүйл дээр нэмж ярих зүйл байхгүй ...” гэв.

 

 Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би машинтайгаа урагшаа хөдлөөд буцаад ухрах үйлдэл хийгээд тэгээд зүүн гар тал руугаа дараад хөдөлсөн юм. Тэгэхдээ машины урдуур явж байгаа хүнийг анзааралгүй зүүн гар талын урд дугуйгаараа тухайн хүний хөл дээгүүр нь гарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50- 51 дүгээр хуудас/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

 

           Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч Ч.Ууганбаярын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...цагдаагийн ерөнхий газрын “АСАП” сангаас Д-ийн Б /.../-ыг жолооч эсэхийг шалгаж үзэхэд В ангиллын ... дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг, хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1 “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр  эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Явган зорчигч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.1 “явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар / тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг, Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” гэсэн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ ,

 

Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд би Саран хөхөө театрын зүүн талаар нь саадны баруун талаар нь чигээрээ хойшоо гараад Хаан банкны зүүн талын авто зогсоолоор чигээрээ хойшоо явж байхад Хаан банкны зүүн урд талд зам дээр нэг саарал өнгийн суудлын автомашин эргэх гээд ухарч байгаа харагдсан юм. Тэгээд би чигээрээ хойшоо алхаж байхад араас нэг юм түлхээд унагах шиг болсон юм. Тэгээд л газар унахад нөгөө машин зүүн гар талын урд талын дугуйгаараа миний баруун талын шагай орчмоор гараад цаашаа очоод зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

                

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны зүүн талын авто зам дээр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэг заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр  эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчиж зам тээврийн осол гарган, хохирогч Б.Д-ын баруун хөлийг дайрч, баруун шилбэ ясыг нь хугалан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Дн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би машинтайгаа урагшаа хөдлөөд буцаад ухрах үйлдэл хийгээд тэгээд зүүн гар тал руугаа дараад хөдөлсөн юм. Тэгэхдээ машины урдуур явж байгаа хүнийг анзааралгүй зүүн гар талын урд дугуйгаараа тухайн хүний хөл дээгүүр нь гарчихсан юм...” гэсэн мэдүүлэг нь

 

Хохирогч Б.Д-цын мөрдөн шалгах ажиллагаа “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд би Саран хөхөө театрын зүүн талаар нь саадны баруун талаар нь чигээрээ хойшоо гараад Хаан банкны зүүн талын авто зогсоолоор чигээрээ хойшоо явж байхад Хаан банкны зүүн урд талд зам дээр нэг саарал өнгийн суудлын автомашин эргэх гээд ухарч байгаа харагдсан юм. Тэгээд би чигээрээ хойшоо алхаж байхад араас нэг юм түлхээд унагах шиг болсон юм. Тэгээд л газар унахад нөгөө машин зүүн гар талын урд талын дугуйгаараа миний баруун талын хөлийн шагай орчмоор гараад цаашаа очоод зогссон...” гэсэн мэдүүлэг

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч Ч.Уын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...цагдаагийн ерөнхий газрын “АСАП” сангаас Д. Б /.../-ыг жолооч эсэхийг шалгаж үзэхэд В ангиллын ... дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Д.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-д заасан  “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” Явган зорчигч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.1 “явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар / тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна” гэсэн 14 дугаартай дүгнэлт,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD зэргээр давхар нотлогдож эдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний эмчилгээний бүх зардлыг Д.Б гаргасан ба надад ямар нэгэн гомдол санал байхгүй, Б-оос нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоосугай.

 

4. Эрүүний хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         

5. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА