| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06945/И |
| Дугаар | 5342 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 5342
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 42-р байранд байрлах, Замчдын хотхон СӨХ-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 76-р байрны 31 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УЖ71032776, Олхон овогт Батгэрэлийн Батхүүд холбогдох,
нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 683 710 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Замчдын Хотхон СӨХ хариуцагч Б.Батхүүгээс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 683 710 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 3-р хороо, 76-р байрны 31 тоотод оршин суух Б.Батхүү нь 2010 оны 1 сараас 2016 оны 8 сарыг дуустал хугацаанд 80 сарын зардал 683 710 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй.
Иймд Б.Батхүүгээс 683 710 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн 3-р хороо 2-р хороолол Замчдын хотхон СӨХ-ны харьяа, 76-р байрны 31 тоот оршин суугч Олхон овогт Батгэрэлийн Батхүү нь СӨХ-ны нэхэмжилсэн 683 710 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Замчдын хотхон СӨХ нь хариуцагч Б.Батхүүд холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2010 оны 01 сараас 2016 оны 08 сарыг дуусталх хугацааны зардалд 683 710 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Замчдын хотхон СӨХ-ны нэхэмжилсэн 683 710 төгрөгийг хариуцагч Б.Батхүү нь төлж барагдуулсан шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 20 960 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Батхүүгээс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2010 оны 01 сараас 2016 оны 08 сарыг дуусталх хугацааны зардалд 683 710 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Замчдын хотхон СӨХ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 20 960 төгрөгөөс 10 480 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 данснаас 10 480 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ