| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0087/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 86
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Н.Н ,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овгийн Н.Н д холбогдох 1928000960083 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, Өмнөговь Ханхонгор суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Магнай трейд ХХК-д түгээгч ажилтан, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, .................... тоотод оршин суудаг, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Адуучин овгийн Н.Н , регистрийн дугаар .......................;
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ...................... тоот хашаанд иргэн Н.М тай харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Н г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр түүнээс өмнө манайх хашаа газраа зарах гээд зар өгсөн байсан. Тиймээс Н.М гийнд орж боломжоороо нүүгээрэй гэж хэлсэн. Манай нөхөр 2, 3 жил ажил хийгээгүй банкны зээлтэй учраас хашаа газраа зарах хэрэгтэй болсон. Түүнээс хойш 7, 8 хоногийн дараа Н.М ирсэн. Н.М миний төрсөн эгч байгаа юм бид нар нэг хашаанд 10 орчим жил хамт амьдарч байна энэ хугацаанд манай ээжийг нас барсны дараа ээжийн эд хөрөнгийг надтай булаацалдаж муудалцаж байсан тухайн үед Н.М бид хоёрын хооронд хэрүүл болж байсан тэгэхэд би чамтай эгч дүүгийн холбоогүй болсон шүү гэж хэлж загнаж байсан, тухайн өдөр би ороод Н.М д танайх хэзээ нүүх гэж байна гэж асуусан чинь Н.М өмнөөс үхсэн ч нүүхгүй гэсэн тэгэхээр нь би за за угаасаа эгч дүүсийн холбоогүй болсон юм чинь би явдаг газраараа явъя гэж хэлээд гарсан тэгсэн чинь араас чамайг өөдлөхийг харна сайхан явахыг харна гэж хэлээд Н.М гараад ирсэн тэгэхээр нь миний уур хүрээд шороо аваад цацсан тэгсэн чинь Н.М шороо цацчихаад миний үснээс зулгаасан тэгээд миний хүзүүг самардаад байхаар нь би зөрүүлж үснээс нь зулгаагаад тонгойж байхад охин Н.Т нь гэрээсээ гарч ирээд миний нуруу руу хоёр цохисон тэгж байхад манай нөхөр ирээд бид нарыг салгасан тэгээд бид нар гэртээ орцгоосон тэгэхэд миний хүзүүнд хумсны самардсан шарх, улайсан байсан тэгэхээр нь би тос түрхчихсэн. Тэгсэн манай нөхөр одоо наад шархыг чинь ажлынхан чинь хараад нөхөр нь зодсон байна гэж хэлнэ дээ гэж хэлж байсан. Тухайн зүйл болоод дууссанаас 30 минутын дараа цагдаа ирсэн. Н.М өргөдөл дээрээ толгой өвдөөд босож чадахгүй байсан гэж бичсэн байна лээ би тэгж бичсэнийг нь гайхаж байгаа. Цагдаа явснаас 2 цагийн дараа бид 2 гадаа шорооны ажил хийгээд зогсож байхад Н.М манай нөхрийг чаддаг юм бол намайг зод гээд дайраад байсан би түүн дээр их гайхаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцахад гуянд няцрал зөөлөн эдийн гэмтэл гэсэн байсан. Гуя руу нь цохисон зүйл байхгүй. Мөн тархины доргилт үүсэх нөхцөл бүрдээгүй байгаа. Би битүүхэндээ Н.М г өөрийг нь хардаж байгаа. Яагаад гэвэл дараа нь чамайг зүгээр орхино гэж бодоо юу гэж занаж байсан. Мөрдөн байцаалтын шатанд болсон зүйлийг бүгдийг ярьсан байгаа. Би Магнай трейд ХХК-д 15 жил ажиллаж байна. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг байсан. Газар хашаа авахдаа би аав, ээжийн мөнгөнөөс 800.000 төгрөг авсан байдаг.
Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Тогосмаагийн хамт гэртээ байж байхад төрсөн дүү Н.Н гэрт орж ирээд хэзээ нүүх гэж байна, хурдан нүү гээд эгч дүүгийн тангараг тасарсан хүмүүс гээд хэлэх, хэлэхгүй үгээр хэлж байсан. Би нүүхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд гэрээс гараад буцаж манай гэр рүү шороо, чулуу цацаад байсан. Болиоч гэж хэлээд зууралдаж байхад манай охин болон Э.Ү нар гарч ирсэн. Э.Ү ирээд толгойны араас үснээс зулгааж авсан. 2 хүн хоёр талаас урд араас үснээс зулгаагаад татаад байхаар нь охиныг цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа дууд гэж хэлсний дараа бүгдээрээ гараа тавьсан. Дуудлага өгснөөс хойш 15 минутын дараа цагдаа ирсэн. Манай гэрт 1 цагдаа орж ирээд юу болсон талаар асуугаад удаагүй байхад Н.Н орж ирээд манай нөхөр яагаа ч үгүй, оролцоогүй салгасан юм гэж цагдаад хэлж байсан. Миний гуянд хөхрөлт үүссэн байсан. Толгой үснээс зулгаагаад байсан тул тухайн үед яаж цохисныг мэдэхгүй байна. Гомдолтой байна. Төрсөн дүү Н.Н , Э.Ү нар нь миний эрх чөлөөнд халдсанаас болж үүссэн гэмтэлд гарч байгаа зардал хохирлыг нөхөн төлүүлнэ. Эмчилгээндээ гарсан зардлаа гаргуулмаар байна. /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 27-ны өглөө 10 цагийн үед байх, ээж бид хоёр гэртээ хоол хийх гээд ээж мах хэрчээд би аяга угаагаад сууж байхад манай хажуу айлын хүн болох ээжийн төрсөн дүү Н.Н гэрт орж ирээд танайх одоо нүү, та бид хоёр ах дүүсийн холбоо аль хэдийн тасарсан энэ хашаанаас нүү гэж хэлчихээд гэрийн хаалга саваад гарснаа гэр рүү шороо авч цацсан. Тэгэхээр нь ээж энэ юу болж байна гээд гэрээс гарсан. Би удаагүй араас нь гараад очиход ээж, Н.Н эгч хоёр үсдэлцээд хоёр гэрийн голд зогсож байхаар нь та нар болиоч ээ гээд хэлсэн. Тэр хоёрыг салгах гээд Н.Н эгчийн цамцны араас нь татаад салгаж байхад Н.Н эгчийн нөхөр Э.Ү ах ирээд Н.М чи болиоч ээ гээд ээжийн үсний ар хэсгээс татаад базсан, тэгсэн ээж над руу цагдаа дууд дууд гэж хэлсэн тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн. /хх-ийн 44-45-р хуудас/
Гэрч Э.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6-р баг .................. тоотод оршин суудаг бөгөөд манай эхнэрийн эгч Н.М нэг хашаанд хамт амьдардаг. Тэгтэл 2019 оны 04 сарын 27-ны өдөр 10 цаг өнгөрч байхад эхнэр хажуу гэр рүү орж Н.М д нүү гэж хэлнэ гээд би бас гэрээс хамт цуг гараад бие засах гээд 00-д ороод сууж байтал гэрийн гадаа, манай эхнэр Н.Н , Н.М , Н.М гийн хүүхэд Н.Т нар үсдэлцээд хашгиралдаад байхаар нь 00-оос гарч очоод та хоёр боль аль нэг нь гараа тавь гээд эхнэрийнхээ гарыг хуруунаас татаад тавиулаад тэр хоёрыг салгаад гэр рүүгээ орсон. Гэрт ороод эхнэр рүү харахад эхнэр Н.Н гийн хүзүү улайсан хумсны сорви гарсан байсан. Тэгээд би эхнэрт хүмүүс юу гэж бодно оо намайг эхнэрээ зодсон гэж бодно доо гэж хэлж тоглож байгаад Нисэх рүү дүүгийнх рүү дүүгээ авах гээд явж байсан чинь араас манай эхнэр Н.Н утасдаад цагдаа ирсэн, Н.М бид хоёрыг гэрт нь орж дарамталсан гээд яриад байна гэсэн. Би дүүгээ аваад гэртээ ирсэн чинь манай эхнэр гэртээ хоол хийгээд сууж байсан. Цагдаа ирээд юу гэж ярьж байна гэсэн чинь миний иргэний үнэмлэхийг аваад явсан гэж ярьж байсан. Би Н.М тай хэрүүл маргаан хийж муудалцаагүй. /хх-ийн 50-51-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.М гийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөхгүй. /хх-ийн 17-р хуудас/
Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Н.М миний төрсөн эгч байгаа юм. Бид нар нэг хашаанд 10 орчим жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд манай ээжийг нас барсны дараа ээжийн эд
хөрөнгийг надтай булаацалдаж муудалцаж байсан. Тухайн үед Н.М бид
хоёрын хооронд хэрүүл болж байсан. Тэгэхэд би чамтай эгч дүүгийн холбоогүй
болсон шүү гэж хэлж загнаж байсан юм. Н.М бас дүү нартайгаа их хэрүүл
хийдэг. Одоогийн амьдарч байгаа ................ тоот хашаа газар бол манай нэр
дээр байдаг юм. Манайх хашаагаа зарахаар болоод Н.М д газар хашаагаа
зарахаар болсон. Танайх боломжоороо нүүх хэрэгтэй байна гэж би эхлээд хүүхдэд
нь хэлж байсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа 2019 оны 04 дүгээр сарын 27-
ны өглөө 10 цагийн үед Н.М г гэртээ байхад нь би гэрт нь орж манайх хашаа
газраа зарах гэж байна. Танайх хэзээ нүүх гэж байна гэж асуусан чинь Н.М өмнөөс үхсэн ч нүүхгүй, чи муу эх эцгийн газрыг луйвардаж авчихаад гэж хэлэхээр
нь би за за угаасаа эгч дүүсийн холбоогүй болсон юм чинь би явдаг газраараа
явъя гэж хэлээд гарсан. Тэгсэн чинь араас чамайг өөдлөхийг харна, сайхан явахыг
чинь харна гэж хэлээд Н.М гараад ирсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд шороо
аваад цацсан. Тэгсэн чинь Н.М шороо цацчихаад миний үснээс зулгаагаад миний хүзүүг самардаад байхаар нь би зөрүүлж үснээс нь зулгаагаад тонгойж байхад охин нь гэрээсээ гарч ирээд миний нуруу руу хоёр цохьсон. Тэгж байхад манай нөхөр ирээд бид нарыг салгаад бид нар гэртээ орцгоосон. Тэгэхэд миний хүзүүнд хумсны самардсан шарх, улайсан байсан. Тэгэхээр нь би тос түрхчихсэн юм. /хх-ийн 55-56-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн29-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ................. тоот хашаанд иргэн Н.М тай харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.М гийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс 151.242 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт хохирогчийн гарган өгсөн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлаад 31.242 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 31.242 төгрөгийг гаргуулан хохирогч Н.М д олгохоор шийдвэрлэж, хохирогч Н.М гийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 120.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр компьютер томограффикийн зураг авахуулсан төлбөр 120.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг компьютер томограффикийн зургаар тархины эдийн бүтэц жигд, голомтот эмгэг өөрчлөлтгүй, тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн голын бүрдэл тэгш, хажуугийн ховдлууд байрлал ердийн, хэлбэр ердийн гэж оношлогдсон төдийгүй өөрийн сайн дурын үндсэн дээр энэхүү шинжилгээг хийлгэсэн болох нь тогтоогдож байна.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М гийн нэхэмжилсэн компьютер томограффикийн зураг авахуулсан 120.000 төгрөгийн нэхэмжлэл нь тухайн хэрэгт хамааралгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамаарахгүй баримт гэж үзэх үндэслэлтэй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээр илэрсэн байх тул түүний 6 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн ор, хоногийн төлбөр 31.242 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлж оногдуулах хүсэлт гаргаж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н нь бусдад 31.242 төгрөгийн төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА