| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0083/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Н |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 87
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Т.Нансалмаа,
Шинжээч: Т.Түмэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Шүүгдэгч: Б.Э ,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саарал овгийн Б.Э т холбогдох 1828002270010 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 15-р хороо .................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Саарал овгийн Б.Э /регистрийн дугаар ............................./
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 07-08 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш Баяндалай сум явах хатуу хучилттай замын 35 дахь километр зам дээр 08-84 УБА улсын дугаартай Тоёото Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.б/.... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,... “гэсэн заалт, 29.3.а ...тээврийн хэрэгслийн тээврийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мөсөн дээр зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан иргэн М.О , Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 44 настай, эрэгтэй, Н.П ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Э ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө би 120-н буудал дээр байхад над руу хүнээр залгуулаад таны утас холбогдохгүй байна гэж Г.Б над руу залгасан. Таныг Н.П захирал асуугаад байна гэхээр нь би залгаад та яав гэсэн чинь чи хүрээд ир гэсэн. Тэгээд хүрээд очиход чи 08-84 УБА гэсэн машиныг унаад урагшаа хүргээд өг гэсэн. Тэгээд тэндээс Д.С , Г.М , Б.Г , Р.Э дөрвийг суулгаад наашаа 12-01 цагийн хооронд түрүүлж гараад Өндөр:Дов дээр хүлээж байсан. Хүлээж байхад үдээс хойш Н.П захирал ирээд бид нар наашаа явсан. Н.П захирал өөрийнхөө машиныг П ад бариулаад миний хажууд суугаад Р.Э ыг хойш нь суулгаад аймгийн төв дээр орой 10 цаг өнгөрч байхад ирж Говь Сэндст хоноод маргааш өглөө нь би 07 цагт бүх хүмүүсээ дуудаж сэрээсэн. Тэгээд өглөө 08 өнгөрч байхад аймгаас гараад аймгаас 35 километрт эргэлттэй мөсөн дээр осол гарч харамсалтай хэрэг гарсан. Болгоомжгүй байдлаар 1 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэнд маш их харамсаж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Сауд гоби колл транс ХХК-д уурхайн дарга ажилтай байсан юм. Талийгаач Улаанбаатар хот, Гурвантэс сум хоёрын хооронд их явдаг байсан юм. Байнга явдаг учраас надад хэлээд байдаг зүйл байхгүй. Талийгаач худалдаж авсан цагаан өнгийн ланд-100 маркийн машинаар яваад зам тээврийн осолд орсон байсан. Жолоочоор нь Б.Э гэдэг залуу явж байсан байна лээ. Нэгэнт л зам тээврийн ослоор нас барсан учраас гомдол санал байхгүй. Бидний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаачийн ажиллаж байсан компаниас санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн байгаа. /хх-ийн 33-34-р хуудас/
Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 08-09-ний өдрийн хооронд намайг Ховд аймагт байж байхад манай найз Найнаа залгаад Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ковшийн операторын ажил байна. Чи хүрээд ир гэж хэлсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховдоос Улаанбаатарын автобусанд суугаад 2018 оны 12 дугаар сарын 11-ний орой Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө нэг эмэгтэй яриад Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу унаа явах гэж байна чи суугаад явчих гэж хэлсэн. Би хорооллын Өргөө дээр байна гэж хэлсэн. Удалгүй нэг дугаараас залгаад Өргөө дээр ирсэн байна, гараад ир гэж хэлсэн. Тэгээд гараад ирэхэд Ланд круйзер-100 маркийн цагаан өнгийн машинд 4 хүн сууж байсан. Жолооч нь Б.Э гэдэг хүн байсан. Намайг суулгаад шууд Өмнөговь аймгийн чиглэлд гараад 100 гаруй км яваад арын машинаа хүлээнэ гээд 3-4 цаг хүлээсэн байх. Тэгж байхад ланд крузер-200 маркийн автомашинтай хүмүүс хүрээд ирсэн. Тэр машинтай хүмүүс дагаад яв гээд бид нар дагаад явсан. Дундговь аймаг орж нэг хоолны газар хоол идээд цаашаа яваад Өмнөговь аймагт 22 цагийн үед очсон. Өмнөговь аймагт очоод “Говь сэндс" зочид буудалд буусан. Би жолооч Б.Э , бас нэг танихгүй ахын хамтаар нэг өрөөнд орсон юм. Жолооч буудалд байхдаа гарч ороод яваад л байсан. Г.М ах хажуу талын орон дээр утсаа үзээд байсан. Би фэйсбүүк үзэж байгаад унтсан юм. Унтаж байхад жолооч Б.Э орж ирээд орондоо ороод унтахад нь би сэрж харчихаад эргээд унтсан. Тэгээд өглөө нь буюу 2018 оны 12 сарын 13-ны өглөө 07 цагийн үед босоорой гээд жолооч Б.Э дуудаж сэрээгээд одоо явъя гэж хэлсэн. Бид нар бүгдээрээ босоод доошоо очиж өглөөний цай уугаад машин машиндаа суугаад хөдөлсөн. Манай машиныг жолооч Б.Э жолоодоод хажууд нь талийгаач суугаад арын суудалд Б.Г ах, Г.М ах хоёр суугаад би хамгийн арын суудалд нь суугаад буудлын өмнөөс хөдөлсөн юм. Урагшаа яваад нэг хүн авна гээд нэг хүн замаараа авсан. Тэр замаараа авсан хүн нь ажлаараа орж 2 ширхэг туухай аваад баруун тийшээ хөдөлсөн. Би арын суудалд ганцаараа сууж байсан учраас машинд суугаад унтсан. Нэг сэрэхэд дэлгүүрийн гаднаас хөдөлж байсан. Тэгээд аймгаас гараад би суудал дээрээ хажуу тийшээ налаад унтсан. Нэг сэрэхэд машины дор хэсэгт нэг юм хяхтнаад дуугарахаар нь би сэрэхэд машин мөсөн дээр эргэж байсан. Би нэг мэдэхэд мөсөн дээр хэвтэж байсан. Босох гэхэд босч чадахгүй байсан учир нэлээд сууж байгаад босоод машины хажууд байх малгайгаа авч өмсчихөөд харсан чинь талийгаач газар хэвтчихсэн жолооч ах хажууд нь очоод өнгөрчихлөө шүү дээ гээд уйлаад тэврээд байгаа харагдсан. Тэр үед араас явсан ланд круйзер-200 маркийн автомашин зам дээр ирээд манай машинд байсан хүмүүс тэр машин руу очиж байхаар нь би араас нь дагаж яваад нөгөө машин дээр очиход бид нарыг тэр машинд суулгаад Өмнөговь аймаг руу явж, аймгийн эмнэлэгт ирээд биеэ үзүүлэхэд намайг мөр мултарсан байна. Нуруу гулссан, зүүн rap хугарсан байна гэж хэлээд хэвтэх бичиг хийж өгсөн. Тэгээд эмнэлэгт хоёр хоног хэвтээд Өмнөговь аймгийн эмнэлгийн машинаар хот руу ирээд Гэмтлийн эмнэлэгт томограффикийн зураг авахуулаад Мөнгөн гүүр эмнэлэгт очиж хэвтээд тэндээ нурууны хагалгаанд ороод 5 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гараад гэрээр боолт хийлгэсэн юм. Намайг унтаж байхад Б.Э ах намайг дуудаж сэрээсэн. Тэгэхэд архи согтууруулах ундаа үнэртэхгүй байсан. Архи уугаагүй, эрт боссон байдалтай байсан. Миний эмчилгээнд нийт 10.000.000 төгрөг гарсан байх. Эмчилгээний зардлыг Сауд гоби кол транс гэдэг компаниас төлсөн байгаа. Жолооч Б.Э ах надад байр түрээсэл гэж 750.000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 36-37-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Санал, хүсэлт гомдол байхгүй. /хх-ийн 39-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Жолоочийг машин бариад явж байхад талийгаач, жолоочид архи хийж өгсөн. Түүнийг жолооч уусан эсэхийг мэдэхгүй. Машин бариад явж байхдаа эрүүл байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал ажиглагдаагүй. Санал, хүсэлт гомдол байхгүй. /хх-ийн 41-р хуудас/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Сауд гоби коэл транс ХХК-д Ерөнхий нягтлан ажилтай юм. 2018 оны 12 дугаар capын 12-ны өдөр Улаанбаатар хотоос 16 цагийн үед Шивээ хүрэн хилийн боомт орж гаалийн үйл ажиллагаатай биеэр танилцах мөн уурхай дээр ажиллаж байгаа нягтлан, нярав гэх мэт өөрийн ажилчиддаа санхүүгийн сургалт өгөх зорилготой Сауд гоби коэл транс ХХК-ийн уурхайн дарга Н.П , Сауд гоби коэл транс ХХК-ийн санхүү хариуцсан захирал Т.М , Хэмжих хэрэгсэл ХХК-ийн ажилтан Б.Г , Гаалийн дарга Л гэх хүний хамтаар Ланд круйзер 200 маркийн 90-90 УНТ улсын дугаартай авто машинаар Өмнөговь аймаг руу гарсан юм. Тухайн машин нь уурхайн захирал Н.П ын хувийн машин байгаа юм. Улаанбаатараас гарахад захирал Н.П машинаа бариад явсан. Тэгээд Дундговь аймгийн Өндөр дов гэх газар хамт явах байсан хүмүүстэйгээ уулзаад нөгөө машинтайгаа ханьсаад явсан. Манай нөгөө машиныг манай гэрээт харуул хамгаалалтын компанийн ээлжийн ахлагч Б.Э жолоодоод хажууд нь Сауд гоби коэл транс ХХК-ны нягтлан Р.Р.Э , нярав О.Очир, шинээр ажилд орж байгаа 2 хүн явсан юм. Тэгээд Дундговь аймагт очиж Өндөр ээж гэдэг хоолны газарт хоол идчихээд явах болоход уурхайн захирал Н.П харанхуй болсон чинь хараа муудаад юм харахгүй байна гээд Т.М ахад жолоогоо шилжүүлсэн. Өмнөговь аймагт 22 цагийн үед ирээд Гоби сэндс зочид буудалд орж 4 өрөө авсан. Уурхайн захирал Н.П машины ард нэг шил архи байгаа аваад ороод ир гэсэн. Би машины араас нь гадаад нэртэй нэлээд том архи байсан. Түүнийг нь аваад буудалд оруулж Н.П захирлын өрөөнд өгсөн. Би өөрөө өрөөндөө ороод байж байгаад 30 орчим минутын дараагаар Н.П захирлын өрөөнд ороход Т.М , Б.Г , Л , Б.Э , Н.П нар нөгөө архиа уугаад юм яриад сууцгааж байсан. Намайг орж очиход надад нэг хийж өгсөн. Бид нар тулгаад нэг уусан. Түүний дараагаар Н.П захирал шувууны бага нь жиргэдэг юм чи сөн түш гэж хэлсэн. Тэгээд би сөн түшээд тэр архийг дуусгасан. Би өөрөө уугаагүй. Б.Г бас бараг уугаагүй. Б.Э 2-3 удаа татсан. Т.М ах, Н.П захирал, Л дарга нар архийг юм яриад уугаад дуусгасан. Тэгээд 22 цаг 55 минут болж байхад Н.П захирал намайг доошоо буугаад 1 шил архи аваад ир гэж хэлсэн. Б.Э бид хоёр доошоо буугаад ресепшин дээр очоод архи байгаа юу гэхэд өнөөдөр Өмнөговь аймагт архи зарахгүй 23 цагаас хойш архи олдож болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 23 цаг өнгөрөөгөөд нэг шил архи авчихъя гэж хэлээд 200.000 төгрөг өгөөд нэг грегүс архи авна гэж хэлсэн. Тэгээд буцаж ороод ийм байна гэж хэлсэн чинь Т.М ах одоо амръя өглөө эрт явна гэсэн. Би өрөөндөө орж унтаад 2018 оны 12 дугаар cap 13-ны өглөө 06 цаг 40 минутад босоод нүүр гараа угаачихаад Б.Э ыг өрөөнөөс нь дуудсан. Тэгээд Б.Э бид хоёр хамт гараад би Н.П захирлын машиныг халаасан. Б.Э өөрийн унаж явсан ланд 100 машиныг халаасан. Машинаа халааж байхад Б.Э надад 130.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь наад хоёр чинь уугаа юу гэхэд тэр хоёр уусан 50.000 төгрөгөөр нэг шил эвок архи авч уусан гэж хэлсэн. Би буудал руу ороод ресепшин дээр нь очоод мастер картыг нь аваад Н.П захирлын өрөөг онгойлгож орсон. Өрөөнд ороод Н.П захирал, Л дарга нарыг дуудаад явцгаая гэхэд тэр хоёр босоод Н.П захирал намайг хүмүүсээ сэрээ явцгаая гэж хэлээд ширээн дээр байсан эвок архины шилийг хаячих Т.М харчих юм бол үглээд унана гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө шилийг нь авч гараад Б.Э ын өрөөнд ороод хувцасны өлгүүрт нь тавьсан тэгээд би хүмүүсийг сэрээчихээд өрөөндөө байж байхад Н.П захирал намайг дуудсан. Өрөөнд нь ороод очиход Н.П захирал Г.Б аа ахын дүү та нар түрүүлээд явж бай 2 ах нь жаахан унтаж байгаад араас чинь яваад очъё Б.Э , Р.Э , нарыг үлдээчих бид 5 араас чинь яваад очно гэж хэлсэн. Тэгээд би доошоо ороод цай захиалаад явах бэлтгэлээ хийгээд байж байгаад буцаад дээшээ гараад Н.П захирлын өрөөнд ороход Т.М ах Н.П захирал хоёр хоорондоо яриад Т.М ах та тэгвэл араас хүрээд ир бид нар очоод ажлаа амжуулаад байж байя гэж хэлсэн. Тэгсэн Н.П ах за тэгье гэж байснаа гэнэт ээ би энд хэвтсэн машинд хэвтсэн ямар ялгаа байна, явах уу Лхавгаа ах гэсэн. Тэгсэн Л ах тэгье гэсэн. Тэр хоёр босоод хувцсаа өмсөөд гараад доошоо орж цай уучихаад гараад машиндаа сууцгаасан. Би ланд крузер 200 машинд суусан. Машиныг Т.М ах жолоодсон Л дарга урд суудалд суусан. Ард нь Р.Э , Очир бид гурав арын суудалд суусан. Н.П дарга Б.Э ын жолоодож явсан ланд круйзер 100 маркийн машины урд суудалд суусан. Нэг байрны гаднаас М.О ыг авсан. Тэгээд гарцгаая гээд хөдөлсөн. М.О ын ажил дээр очоод багажаа авсан. Тэгээд Өмнөговь аймгаас баруун тийшээ засмал замаар хөдөлсөн юм. Тэгээд Н.П захирлын машин манай машины өмнө явсан юм. Тэгээд аймгаас гарах гэж байхад өмнөх машин дэлгүүрийн гадаа зогсоод Н.П захирал дэлгүүр орж байгаа харагдсан. Юу авсан эсэхийг нь мэдэхгүй. Тэгээд цаашаа явсан. Пост гарч байхад би нэг өндийж харсан Н.П захирал 2 машины мөнгө өгч байгаа харагдсан. Би машинд унтсан юм. Унтаад явж байхад наана чинь машин байна гэж хэлсэн. Тэгсэн Т.М ах манай машин байна шүү дээ гээд зогссон. Бид нар буугаад машин дээр очиход машины бүх шил цонх хагарчихсан Н.П захирал мөсний цаад шороон дээр шидэгдчихсэн ухаангүй байсан. Б.Э толгойгоо цээж хэсэг дээр нь тавиад ахаа та сэрээч ээ гээд уйлж байснаа би хүн алчихлаа гээд хашгираад байсан. Би тэр үед мөсний урд талд машинд сууж явсан хүмүүс дээр очиж уулзаад та нар зүгээр үү яасан юм бэ гэж асуугаад тэд нарыг машинд суулгасан. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудах гэхэд сүлжээ байхгүй байсан. Сүлжээнд гарч дуудлага өгье гэж хэлээд Т.М ах бид нар буцаад аймаг руу явхаар болсон. Явах үедээ машины хойд талаас хөнжил гаргаж өгөөд Н.П ахыг хуч гэж хэлээд өгсөн. Тэгээд Т.М ах бид хоёр осолд орсон машин дотор байсан 4 хүнийг аваад хөдөлсөн юм. Тэгээд сүлжээ орох үед би 103-т дуудлага өгсөн. Мөн 102-т дуудлага өгсөн юм. Эмнэлэг орж хүмүүсээ буулгаж яаралтай тусламжийн төв дээр нь буулгаад буцаад хэргийн газар руу явсан. Аймаг руу явж байх замд түргэн тусламжийн машин зөрөөд явж байсан. Тэгээд буцаад очиход эмнэлгийн машин ирчихсэн байсан. Буугаад эмчтэй уулзахад Н.П ахыг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн юм. /хх-ийн 44-45-р хуудас/
Гэрч Б.Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил дээр байж байхад Саус гоби коэл транс ХХК-ийн захирал байх яг ямар ажилтайг нь мэдэхгүй байна. Тэр хүн над руу яриад чи манай уурхай дээр ирж авто пүүг шалгаж тохируулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд хотоос машин гарах гэж байна тэр машинд суугаад гарчих гэж хэлсэн. Намайг 13 дугаар хорооллын буудлаас Н.П гэдэг хүн ирж авсан. Тэр хүн өөрөө машинаа бариад явж байсан. Надаас гадна 4 хүн байсан. Тэгээд бөглөрч явсаар байгаад 17 цагийн үед хотоос гарсан байх. Тухайн үед ланд круйзер 200 машинаар хотоос гарсан юм. Өндөр дов гэдэг газар ирэхэд цагаан өнгийн 100 машинтай 5 хүн хүлээж байсан юм. Тэр хүмүүстэйгээ нийлээд наашаа явсан. Дундговь аймагт харанхуй болсон байхад ирээд хоол идээд хөдөлсөн. Өмнөговь аймагт 22 цагийн үед ирээд Говь сэндс буудалд бууцгаасан. Тэр буудалд буугаад бүгдээрээ 1 шил архи хувааж уугаад 00 цагийн орчимд унтацгаасан юм. Тэгээд өглөө 06 цаг өнгөрөөгөөд босоод цай уучихаад хамт явах М.О руу би залгаад хаанаас очиж авахыг нь асуусан. Тэгээд буудлын гаднаас хөдлөхдөө би 08-84 дугаартай цагаан өнгийн ланд круйзер 100 машинд 5 хүний хамт суусан. Бид нар М.О ыг аваад манай машинд 6 хүн болсон юм. М.О ын ажлаар орж ажлын багажийг нь аваад тэгээд хөдөлсөн. Замаараа нэг дэлгүүр ороод талийгаач Н.П машинаас буугаад дэлгүүр ороод нэг шил авсан байсан. Мөн ус, кука зэргийг авсан. Тэгээд хөдөлж яваад товчоо гараад явдал дунд талийгаач архиа задлаад цаасан аяганд хийгээд хамгийн түрүүнд надад өгсөн. Би сэржим өргөөд буцаагаад өгсөн. Дахин сэргээгээд М.О д өгөөд машинд байгаа хүмүүст тойруулсан. Машинд байсан хүмүүс уухгүй байсан. Жолоочид өгсөн, жолооч уугаагүй. Талийгаач өөрөө нэг татчихаад архийг далд хийсэн. Тэгээд нэг их удаагүй өгсөөд явж байхад гялаан мөс гараад ирсэн. Тэр гялаан дээр яах ийхийн зуургүй машин хөндөлдөөд явсан. Тэгж явахдаа замын хажуу талын шонг мөргөөд хөмрөөд эргэлдээд яваад өгсөн. Хэд эргэсэн талаар мэдэхгүй. Машин дугуйн дээрээ зогсчихсон байсан. Би машинаас буухад машин аймаг руу харсан байсан. Жолооч машинаас буугаад талийгаач Н.П дээр очсон байсан. Талийгаач машины баруун талд шороон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Толгой хэсэг нь улаан нялга болсон байсан. Машины арын суудалд сууж явсан залуу мөсөн дээр хэвтчихсэн байхаар нь очиход залуу босоод ирсэн. Тэгээд би зам руу очоод хойноос ирж байгаа машиныг далласан юм. Араас ирж байсан машин ирээд ланд крузерын ард сууж явсан 4 хүнийг аваад аймгийн эмнэлэг рүү явсан. /хх-ийн 48-49-р хуудас/
Гэрч Р.Р.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018.12.12-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймагт Улаанбаатар хотоос ирээд буудалд буусан. Тэгээд амраад өглөө 07 цаг 30 минутын үед Баяндалай сумын чиглэлд хөдөлсөн. Явахдаа би 90-90 УНБ улсын дугаартай 200 маркийн машинд сууж явсан. Бидний өмнө ланд крузер 100 маркийн автомашин явсан. Бид нар араас нь дагаад явж байсан. Аймгийн төвөөс 35 орчим км газар яваад ирэхэд мөсөн дээр нэг цагаан машин эргэчихсэн замын хажууд хүмүүс гараад зогсчихсон бид нарыг зогсохыг хүссэн. Тэгсэн манай машинд суусан хүмүүс зогсоорой манайхан байна гэж хэлсэн. Тэгээд зогсоод машинаас буухад 4 хүн гайгүй гэмтэлтэй гараа барьсан мөрөө барьсан хүрээд ирсэн. Мөсний цаана машины хажууд уурхайн дарга Н.П дээшээ хараад хэвтчихсэн дээр нь машин барьж явсан жолооч Б.Э энэ хүн үхчихлээ гээд уйлаад цээжин дээр нь толгойгоо наагаад байж байсан. Бид нар ойртож харахад талийгаачийн толгойны хэсгээс нэлээд цус гоожсон ухаангүй хэвтэж байсан. Тэгээд миний сууж явсан ланд 200 маркийн машин онхолдсон. Машинд сууж байсан хүмүүсийг аваад явсан. Би талийгаачийг харж чадахгүй байсан учраас замын хажууд зогсож байсан. Миний хажууд Л ах, Очир гэдэг залуу бид гурав байсан. Талийгаачийн хажууд жолооч Б.Э байсан. Тэгээд байж байхад эмч цагдаа нар ирсэн юм. /хх-ийн 52-р хуудас/
Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар capын 12-ны өдөр Улаанбаатар хотоос ланд крузер 100 маркийн 08-84 УБА улсын дугаартай автомашинаар тавуулаа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байх Сауд гоби коэл транс ХХК-руу явахаар гарсан. Уг машиныг Эрхэмээ ах жолоодож явсан. Уг машинд Р.Э , ковшийн оператор хийхээр ажилд орсон залуу мөн гаалийн мэдүүлэгчээр ажилд орсон нэг залуу бид тавуул гарсан юм. Тэгээд хотоос гараад явж байгаад Өндөр дов гэх газарт зогсоод Н.П даргыг 3-4 цаг хүлээсэн байх. Н.П захирал 16 цагийн үед тэр газар ирсэн. Дундговь аймагт ирж хоолонд ороод Өмнөговь аймаг руу явсан. Өмнөговь аймагт 22 цаг болох гэж байхад ирсэн. Өмнөговь аймагт ирээд Говь сэндс зочид буудалд буусан. Би Р.Э , Зоригоо гэдэг хоёр хүнтэй буудалд буусан. Тэгээд зурагт үзэж хэвтэж байгаад унтсан. Өглөө 07 цагт Г.Б орж ирж сэрээсэн. Тэгээд цайнд орчихоод гараад нэг машинд 6 хүн суулгана гэж Н.П захирал хэлсэн. Би 90-90 улсын дугаартай ланд крузер 200 маркийн машинд суусан. Н.П захирал ланд 100 маркийн машины урд суусан. Н.П захирлын машиныг Б.Э ах жолоодож явсан. Миний суусан машиныг Мөнхөө гэдэг ах жолоодоод Н.П захирлын машиныг дагаад явсан юм. Н.П захирлын машин түрүүлж яваад нэг залууг замаасаа аваад машиндаа суулгаад мөн ажил дээр нь очиж багажийг нь авсан. Тэгээд аймгаас гараад Баяндалай сумын засмалаар явсан. Н.П захирлын машин бид нараас түрүүлээд яваад өгсөн. Манай машин араас нь дагаад явж байхад зам дээр мөстэй газар ороод ирсэн. Тэгээд явж байхад замын урд талд цагаан өнгийн машин байсныг харахад машин дотроос нэг нь манайхан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоогоод буугаад очиход нэг нь гүйж ирээд түргэн дуудаарай гэсэн. Би яваад машин дээр очиход Н.П даргын толгойноос маш их цус гарчихсан нэг гараа толгой тийшээ байрлуулсан байдалтай байсан. Эрхэмээ ах цээжин дээр нь толгойгоо наачихаад өнгөрчихлөө шүү дээ гээд уйлаад байсан. Тэгээд түргэн дуудах гэсэн боловч сүлжээ барихгүй байсан. Миний сууж явсан машин ард явсан 4 хүнийг нь аваад хөдөлсөн. Осол болсон газарт Л ах Б.Э ах, Р.Э бид 4 үлдсэн юм. Эрхэмээ ах машины цаад талд талийгаачийн ойролцоо ганцаараа байгаад байсан. Бид гурав сүлжээ хайгаад зам дагаж уруудаад довон дээр гарсан боловч сүлжээ байхгүй байсан учир буцаад ирсэн юм. Удалгүй түргэн тусламжийн машин хүрээд ирсэн. Араас нь манай машин ирсэн. Араас нь цагдаа нар ирсэн. Эмч талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн юм. /хх-ийн 53-54-р хуудас/
Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018.12.12-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймагт Улаанбаатар хотоос ирээд буудалд буусан. Тэгээд амраад өглөө 07 цаг 30 минутын үед Баяндалай сумын чиглэлд хөдөлсөн. Явахдаа аймгаас Стандарт хэмжилзүйн ажилтан гэх залууг авсан. Тэр хүн миний өмнө сууж явсан цагаан өнгийн ланд крузер 100 маркийн автомашинд суусан. Тэгээд Өмнөговь аймгаас гарч яваад пост гараад цагаан 100 хурдтай яваад өгсөн. Би араас нь ланд крузер 200 маркийн автомашиныг жолоодоод бага хурдтай явсан. Тэгээд аймгийн төвөөс 35 орчим км газар яваад ирэхэд мөсөн дээр нэг цагаан машин эргэчихсэн замын хажууд хүмүүс гараад зогсчихсон бид нарыг зогсохыг хүссэн. Тэгсэн манай машинд суусан хүмүүс зогсоорой манайхан байна гэж хэлсэн. Тэгээд зогсоод машинаас буухад 4 хүн гайгүй гэмтэлтэй гараа барьсан мөрөө барьсан хүрээд ирсэн. Мөсний цаана машины хажууд уурхайн дарга Н.П дээшээ хараад хэвтчихсэн дээр нь машин барьж явсан жолооч Б.Э энэ хүн үхчихлээ гээд уйлаад цээжин дээр нь толгойгоо наагаад байж байсан. Бид нар ойртож харахад талийгаачийн толгойны хэсгээс нэлээд цус гоожсон ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би талийгаачийн хажуугаар оччихоод өвчтэй хүмүүсийг нь би аваад явъя гээд машинд суулгаад Г.Бын хамт аймаг руу буцаад явсан. Явах замд Г.Б эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм. Г.Б бид хоёр эмнэлэгт хүмүүсээ хүргэж өгөөд буцаад хэргийн газар дээр ирэхэд эмнэлгийн машин ирчихсэн байсан. Мөн цагдаагийн машин ирсэн байсан. Эмнэлгийн эмч энэ хүн өнгөрсөн байна гэж хэлсэн юм. /хх-ийн 58-59-р хуудас/
Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр талийгаач Н.П ын хамтаар талийгаачийн машинаар Өмнөговь аймаг руу явсан юм. Өмнөговь аймагт шөнө 22 цагийн орчимд ирсэн. Өмнөговь аймагт ирээд буудалд буугаад талийгаач бид хоёр нэг өрөөнд орсон юм. Нэг өрөөнд ороод унтахын өмнө талийгаач машинаасаа 1 шил архи авахуулаад цуг явсан хүмүүсийн хамтаар ууцгаасан. Дараа нь машин барьж явсан Б.Э гэдэг залуу нэг шил архи авч ирсэн. Түүнийг нь талийгаач Н.П , жолооч Б.Э бид гурав хувааж уусан. Өглөө 06 цагийн үед явна гэж ярьцгаагаад өглөө 07 цагийн үед босоод усанд ороод доошоо бууж өглөөний цай уугаад гараад машиндаа сууцгаах гээд гарахад талийгаач би энэ цагаан машинд сууна. Энэ машиныг шалгана манайх худалдаж авах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хөдлөөд замаараа жин хэмжүүрийн нэг хүн авсан. Тэгээд тэр залуугийн ажил орж багажийг нь аваад Баяндалай сумын чиглэлд хөдөлсөн юм. Цагаан өнгийн ланд крузер 100 маркийн автомашин түрүүлээд яваад өгсөн. Аймгаас гардаг постоор зэрэг гарсан байх. Би машинд унтаад өгсөн. Намайг унтаад явж байхад хүмүүс зам дээр rap өргөж байна гэцгээсэн. Тэгээд зогссон чинь манай машин байна гээд бид нар буугаад очиход жолооч Б.Э нас барчихлаа гээд орилоод байсан. Манай хэд унасан машинд сууж явсан хүмүүсийг аваад явцгаасан. Тэд нар дуудлага өгсөн юм. Бид нарыг араас нь очоод харахад талийгаач өнгөрчихсөн харагдаж байсан. Тэгээд түргэн тусламж, араас нь цагдаа ирсэн. Түргэн тусламжийн эмч ирээд өнгөрсөн байна гэдгийг хэлээд хамгийн ахмад та байгаа юм байна гээд миний даралтыг үзээд эмнэлэг рүү явсан юм. /хх-ийн 60-61-р хуудас/
Гэрч Ж.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Сауд гоби колл транс ХХК-ийн уурхайн даргаар ажилладаг байсан юм. Манай нөхөр уурхайн даргын ажил хийгээд 2 жил болж байсан. Манай нөхрийн ажил нь хөдөө учраас байнга ирж очиж явдаг байсан юм. Энэ удаад мөн л уурхай руугаа ажлаар явж байгаад зам тээврийн осолд орсон байна. Миний нөхрийн алтан амь үрэгдсэнд дотроо бол маш их харамсаж байгаа. Бид нарт маш том гарз учирсан. Гэхдээ гэнэтийн ийм зүйл болсон учраас би хэн нэгнийг буруутгаж ял шийтгүүлэх хүсэл сонирхол байхгүй байна. /хх-ийн 62-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.П ын цогцост үзлэг шинжилгээгээр духны арьсны гүн язарч урагдсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, гавлын хүрхрээ болон суурь ясны олон шугамын үйрч бяцарсан хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдал, тархины эдийн бяцрал, цусан хураа, өвчүүний далд хугарал, сүвээ, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Н.П ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Н.П нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шүүхийн шинжилгээгээр Н.П ын цусанд 2.2 проммилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 67-68-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тоёота ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ “...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлээхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Хариулт-2. Тоёота ланд крузер 100 маркийн 08-84 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн тормозны мөр авто зам дээр байхгүй нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургаар тогтоогдож байна. Иймд уг тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Хариулт-3. Жолооч Б.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Мөн зам тээврийн осол болсон авто замын ертөнцийн зүгээр баруун талын зорчих хэсгийн гадаргуу мөстөж халтиргаа, гулгаа үүссэн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн байх магадлалтай. /хх-ийн 73-р хуудас/
Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Асуулт1. Toyota Landcruiser-100 маркийн 08-84 УБА улсын дугаартай автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох. Хариулт1, : Урд салхины шил хагарсан, баруун болон зүүн гар талын толь сууриараа байхгүй, урд буфер суурь дундуураа хугарсан, буфер байхгүй, зүүн болон баруун гар талын урд крыло зурагдаж цөмөрсөн, зүүн гар талын урд дохио хагарсан, зүүн гар талын 2 хаалга болон арын тээшний цонхнууд хагарсан, зүүн rap талын урд дугуй нь хийгүй, зүүн rap талын хаалга цөмөрсөн, зүүн гар талын хойд баруун крыло урагдаж цөмөрсөн, кабины дээд хэсэг дээш өргөгдсөн, хөргөлтийн системийн радиаторын доод хэсэг шингэн гоожсон, баруун гар талын арын дугуйны хий байхгүй, урд нүүр доод хэсгээрээ хагарсан зэрэг гэмтэлтэй байна. Асуулт2. Дээрх тээврийн хэрэгслийн жолоодлогын болон тоормосны систем, явах эд ангиуд бүрэн ажиллагаатай эсэх? Хэрэв бүрэн бус бол аль хэсэгтээ ямар эвдрэл, гэмтэл байна вэ? Хариулт2. 08-84 УБА улсын дугаартай Toyota маркийн Landcruiser - 100 загварын автомашины хөдөлгүүрийг асаах, өөрөөр нь хөдөлгөх боломжгүй байгаагаас жолооны механизм, тоормосны систем, явах эд ангиудын ажиллагааг ямар нэгэн туршилт болон багаж тоног төхөөрөмжөөр шалгаж эвдрэл гэмтэл байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Асуулт З. Хэрэв бүрэн бус болон эвдрэлтэй бол энэ нь ослоос үүдэлтэй эвдрэл, ослын өмнөх эвдрэл аль нь болох? Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх? Хариулт З. Урд салхины шил хагарсан, баруун болон зүүн гар талын толь сууриараа байхгүй, урд буфер суурь дундуураа хугарсан, буфер байхгүй, зүүн болон баруун гар талын урд крыло зурагдаж цөмөрсөн, зүүн гар талын урд дохио хагарсан, зүүн гар талын 2 хаалга болон арын тээшний цонхнууд хагарсан, зүүн гар талын урд дугуй нь хийгүй, зүүн гар талын хаалга цөмөрсөн, зүүн гар талын хойд баруун крыло урагдаж цөмөрсөн, кабины дээд хэсэг дээш өргөгдсөн, хөргөлтийн системийн радиаторын доод хэсэг шингэн гоожсон, баруун гар талын арын дугуйны хий байхгүй, урд нүүр доод хэсгээрээ хагарсан зэрэг гэмтлүүд нь ослын үед үүссэн байна. Асуулт4. Уг тээврийн хэрэгслийн буруу талын хойд, урд дугуйны хий гарсан мөн зөв талын урд дугуйны хий тус тус гарч хагарсан байх бөгөөд энэ дугуйнуудын хагарал хэзээ үүссэн бэ? Осол болохоос өмнө үүссэн байж болох уу? Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх? Хариулт4. Тухайн тээврийн хэрэгслийн дугуйнуудын хийгүй байгаа шалтгааныг ослын өмнө болон ослын үед, ослын дараа аль үед үүссэн болохыг нүдээр үзэж тодорхойлох боломжгүй тусгай лабораторт дугуйны гэмтэл тодорхойлогдоно. Иймд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. /хх-ийн 75-76-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.С ын биед зүүн бугалга ясны дээд булууны их төвгөр дайрсан хугарал, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 5-р нугалмын хугарал, бүсэлхийн 2- 5-р нугалмын цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 78-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1208 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 5.229.000 төгрөг /хх-ийн 91-92-р хуудас/
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө гэрээс гараад явж байхад Сауд гоби колл транс ХХК-ны нягтлан Г.Б гэдэг залуу миний гар утас руу залгаад таныг Н.П захирал утсаа унтраагаад алга болчихлоо гээд байна гэж хэлсэн. Би тухайн үед мобикомын дугаараа унтраасан байсан юм. Тэгээд 09 цагийн үед 120 буудал дээр автобуснаас буугаад Н.П захирал руу залгахад Н.П захирал чи яагаад утсаа унтраагаад алга болчихсон юм бэ? Наадам центр дээр хурдан хүрээд ир гэж хэлсэн. Би яваад очиход талийгаач өөрөө ирээгүй байсан. Тэнд Сауд гоби колл транс ХХК-ны нягтлан Г.Б , Р.Э нар байсан. Тэгээд яасан юм бол гэхэд Н.П захирал Хүннү хороололд хүрээд ир гэж байна гэсэн. Бид нар яваад Хүннү хороололд очиход Н.П захирал грашдаа байж байсан. Тэгээд намайг энэ цагаан машиныг унаад Гурвантэс сум руу хүргээд өг гэж хэлсэн. Тэр машин нь Ланд крузер 100 маркийн цагаан өнгийн машин байсан. Тэгээд намайг машиндаа 4 хүнтэй явна шүү гэсэн. Би тэндээс тэр машиныг унаад хажуудаа Р.Э ыг суулгасан. Ард 2 танихгүй залуу суусан. Тэгээд хороолол орж бас нэг танихгүй залуу суулгаад хүнээ авчихлаа гээд Н.П захирал руу ярихад та нар гараад явж бай би араас чинь гарна. Та нар Өндөр довын гуанз дээр хүлээж бай гэсэн. Тэгээд бид нар хотоос гараад Өндөр дов дээр 13 цаг өнгөрч байхад ирж хүлээж байхад Н.П захирал 16 цагийн үед ирээд бид нарыг араас дагаад яв гэж хэлсэн. Би араас нь дагаж яваад Дундговь аймагт ирээд хоол идчихээд Өмнөговь аймаг руу гарсан юм. Тэгээд Цогт- Овоо сум дөхөж явахад өмнөх машин зогссон. Тэгсэн Н.П захирал машинаасаа буугаад миний хажууд сууж явсан Р.Э ыг урд машинд суу гэж хэлээд өөрөө миний хажууд суусан. Тэгээд явж байхад Н.П захирал энэ машин ямар машин байна мотор кроп нь ямар юм байна гэхээр нь би дажгүй тэрэг байна гэхэд за ашгүй дээ би наад машиныг чинь авсан юм гэж хэлж байсан. Орой 22 цагийн үед Өмнөговь аймагт орж ирээд Говь сэндс” зочид буудалд буусан. Зочид буудалд би танихгүй хоёр залуутай нэг өрөөнд орсон. Талийгаач Н.П захирал Л ахтай нэг өрөөнд орсон юм. Би буудлын өрөөнд ороод хувцсаа нимгэлээд сууж байхад хаалганы гаднаас нэг нь Эрхэмээ ахаа таныг Н.П захирал өрөөнд ороод ир гэж байна гэж хэлсэн. Би өрөөнд нь яваад ороход Н.П захирал Л ах, Г.Б , Т.М захирал, бас нэг танихгүй залуу нар том шилтэй нэрийг нь мэдэхгүй архи тойруулаад сууцгааж байсан. Намайг ороод очиход Г.Б надад нэг хундагаар архи өгсөн. Би тэрийг нь татчихаад сууж байхад архи тойруулж явж байгаад дахин надад архи хундагаар өгөхөөр нь би аваад цааш нь тавьсан. Тэгээд архи тойруулаад дууссан чинь талийгаач Н.П захирал Г.Б ыг архи олоод ир гэж хэлсэн. Тэгсэн Г.Б 3 дахь өдөр архи олдохгүй байх гэж хэлсэн. Тэгж байгаад Г.Б бид хоёр доошоо бууж ресепшинтэй уулзахад архи зарахгүй гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан хамгаалагч бололтой залууг Г.Б дуудаад чи нэг шил архи олоод ир гээд 200 мянган төгрөг өгч явуулаад буцаад өрөөнд ороход өрөөнд Н.П захирал, Л ах хоёр байсан бусад нь гараад явчихсан байсан тэгээд өрөөнд ороод архи олдохгүй байж магадгүй юм байна гэхэд Н.П захирал чи ямар ч байсан аргалаарай гэж хэлсэн. Тухайн үед Г.Б өрөөндөө амарлаа гээд орчихсон байсан юм. Би өөрийн өрөөндөө ороод нэг кофе уучихаад доошоо буухад нөгөө залуу нэг шил эвок бариад ороод ирсэн. Тэр залуугаас архийг аваад оруулж өгөөд гарах гэхэд Н.П захирал дүү наад архиа аягалаад бид хоёрт жаахан хань болоод суугаатах гэж хэлсэн. Тэгээд би архийг нь аягалж өгөөд сууж байхад чи өөртөө нэг хийгээд татчих гэхээр нь би өглөө эрт явна уухгүй гэхэд Л ах надад нэг хийж өгөөд одоо амрахын хооронд гайгүй байлгүй гэсэн. Би тэр хийж өгсөн архинаас нь талыг нь уугаад буцаагаад тавьсан. Дараа нь талийгаач надад мөн нэг хийж өгсөн. Би тэрийг нь амсаад уугаагүй буцаагаад тавьсан юм. Тэгээд сууж байхад Л ах орон дээрээ тасраад унах шиг болсон. Тэгэхээр нь Л ахыг орон дээр нь эгцэлж хэвтүүлээд хучиж өгсөн. Талийгаач Н.П захирал ч нэлээд согтсон байсан учраас одоо амар гэж хэлсэн. Тэгсэн Н.П захирал надад хань болох хүн байхгүй бол би амарлаа гэж хэлсэн. Би сайхан амраарай гэж хэлээд гараад өрөөндөө ороод унтсан юм. Өглөө 07 цагийн үед сэрээд босъё доо гэж бодоод хэвтэж байхад Г.Б өрөөнд ороод ирсэн. Тэгээд хоёулаа гарч машинаа асаая гэж хэлээд бид хоёр гараад машинаа асаасан. Тэгэхэд Г.Б би дээшээ гарч хүмүүсээ сэрээе гээд яваад орсон. Удалгүй буцаж гарч ирээд Н.П захирал хаалгаа тайлахгүй байна гэж хэлээд Б.Э ахаа бид нар түрүүлээд явж байя цаад хоёр чинь жаахан амраг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаа унтраачихаад Г.Б буудал руу ороод явчихсан. Би гадаа нэг тамхи татчихаад явж ороод дээшээ гараад ирэхэд Н.П захирлын өрөөний хаалга дэлгээтэй байхаар нь би өрөөнд нь ороод очиход Н.П захирал хувцсаа өмсөөд байж байсан. Би орж очоод энэ хүмүүс түрүүлээд явж байя гэнэ. Бид хэдийг жаахан амарч байгаад араас хүрээд ир гэж байна гэж хэлэхэд Н.П захирал хэрэггүй хэдүүлээ цуг хөдөлнө гэж хэлсэн. Тэгээд би за за би хэлчихье гээд буудлын өрөөнөөс гараад доошоо буухад манайхан цай ууцгааж байсан. Удалгүй Н.П захирал Л ах хоёр буугаад ирсэн. Тэр хоёр бууж ирээд юм идчихээд явцгаах болсон. Миний жолоодож явсан машинд миний хажууд Н.П захирал ард Б.Г , Д.С , Г.М нар суусан /тухайн үед танихгүй байсан/. Тэгээд тэндээс хөдлөөд 15 давхар байрны ойролцоогоос нэг залуу авсан. Тэр залуу Стандарт хэмжилзүйн хэлтсээс 3 туухай авсан. Тэгээд баруун тийшээ гарахаар явсан. Аймгаас гарахын үед нэг сүпермаркет онгойж байсан чинь Н.П захирал энд зогсчих гэж хэлсэн. Тэгээд зогсоход Н.П захирал өөрөө буугаад дэлгүүр ороод гарч ирэхдээ цагаан өнгийн тортой зүйл аваад гараад ирээд машинд суухад нь харахад нэг шил эвок архи харагдсан. Тэндээс шууд баруун тийшээ засмал замаар явсан. Н.П захирал Баяндалай орж хоол иднэ гэж хэлж байсан. Пост орох гэж байхад талийгаач нөгөө архиа задлаад надад нэг хийж өгсөн. Би түүнийг нь уруулдаа хүргээд өгсөн. Хойно байсан хүмүүст тойруулсан байх. Тэгээд ямар ч байсан өөрөө бол хоёр татсан. Пост ороод мөнгө төлсөн. Арын машины мөнгийг мөн өгөөд цаашаа явж байхад архинаасаа 2-3 удаа татсан байх. Нэг харахад архи нэлээд дундарсан харагдаж байсан. Тухайн үед талийгаач суудлаа бага зэрэг хойш нь хэвтүүлээд явж байхад гэнэт зам дээр мөс гараад ирсэн. Би арын машин хүлээгээд тэгээд өгсүүр газарт 70-80 км цагийн хурдтай явж байсан. Мөсөн дээгүүр гарахад их чимээ гараад яах ийхийн зуургүй замын зүүн талд байх шонг урд гуппер хэсгээрээ мөргөөд цаашаа мөс рүү ороод өнхөрсөн. Тэгээд цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин 4 дугуйн дээрээ буусан юм. Машин зогсох үед би машинд байсан хүмүүсээс Н.П ах хаачив гэхэд араас нэг нь цонхоор уначихсан байна шүү дээ гэж хэлсэн. Би хамгаалах бүсээ тайлаад машинаас буухад талийгаач яг миний талд шороон дээр доошоо хараад хэвтэж байсан. Би гүйж очоод зөөлөн дээш нь харуулахад толгойноос болон хамар амнаас нь цус гоожчихсон байдалтай байсан. Би талийгаачийг тэврээд уйлаад сууж байхад арын машин ирчихсэн манай машинд байсан хүмүүсийг суулгаж байгаа харагдсан. 3 хүн үлдсэн байх шиг байсан. Нэг мэдэхэд би ганцаараа талийгаачтай хамт үлдчихсэн байсан. Би тухайн үед яахаа мэдэхгүй машин руу нэг гүйгээд талийгаач дээр нэг ирээд байж байхад талийгаачийн ууж явсан тал шилтэй архи талийгаачийн сууж явсан суудал дээр байхаар нь тагийг нь аваад амаар нь тонгойлгоод 3-4 балгасан. Тэгээд тэр архийг машин доогуур шидсэн юм. Тэгээд байж байхад түргэн тусламж ирсэн түргэн тусламж ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Араас нь цагдаа нар ирээд намайг драгер багажаар үлээлгэсэн. Тэгэхэд надаас 0,75% гарсан. Намайг архи уусан байна гэхээр нь би осол болсон дараа архи уусан гэдгээ хэлсэн чинь уусан архины шил хаана байна гэхээр нь би нөгөө архины шилээ зааж өгсөн. Тэгээд цагдаа нар үзлэгээ хийчихээд тэндээс наашаа явж ирсэн юм. /хх-йн 102-104-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 159-169-р хуудас, 228-235-р хуудас/ зэрэг
Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 07-08 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш Баяндалай сум явах хатуу хучилттай замын 35 дахь километр зам дээр 08-84 УБА улсын дугаартай Тоёото Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.б/.... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,... “гэсэн заалт, 29.3.а ...тээврийн хэрэгслийн тээврийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мөсөн дээр зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан иргэн М.О , Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 44 настай, эрэгтэй, Н.П ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э ыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 07-08 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш Баяндалай сум явах хатуу хучилттай замын 35 дахь километр зам дээр 08-84 УБА улсын дугаартай Тоёото Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.б/.... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,... “гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мөсөн дээр зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан иргэн М.О , Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 44 настай, эрэгтэй, Н.П ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Э т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд прокурорын хүсэлтээр шинжээч Т.Түмэнжаргалыг оролцуулсан ба шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж, үнэн зөв мэдүүлэх баталгаа гаргасны дараа гаргасан тайлбартаа ...тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас харахад зөвшөөрөгдсөн суудлын тоо 5 байна. Тиймээс илүү зорчигч тээвэрлэж явсан байна. Иймд жолооч замын хөдөлгөөний дүрмийн 29.3 А буюу тээврийн хэрэгслийн тээврийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтыг нэмж зөрчсөн байна гэж үзэхээр байна... гэх дүгнэлтийг гаргасан тул шүүх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.б/.... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,... “гэсэн заалт, 29.3.а ...тээврийн хэрэгслийн тээврийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мөсөн дээр зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан иргэн М.О , Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 44 настай, эрэгтэй, Н.П ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бий болов.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.П ын амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.П ын цогцост үзлэг шинжилгээгээр духны арьсны гүн язарч урагдсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, гавлын хүрхрээ болон суурь ясны олон шугамын үйрч бяцарсан хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдал, тархины эдийн бяцрал, цусан хураа, өвчүүний далд хугарал, сүвээ, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Н.П ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Н.П нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 67-68-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй ба талийгаачийн ажиллаж байсан “Сауд гоби коэл трансс” ХХК-аас оршуулгын зардалд түүний ар гэрт 17.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож тул шүүгдэгч Б.Э ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л т төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.С ын биед зүүн бугалга ясны дээд булууны их төвгөр дайрсан хугарал, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 5-р нугалмын хугарал, бүсэлхийн 2- 5-р нугалмын цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 78-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хохирогч Д.С т 9.000.000 төгрөг төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг болон хохирол төлбөр, гомдол саналгүй талаар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогч Д.С т төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч М.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.О ын биед хамрын таславчийн муруйлт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна /хх-ийн 80-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.М ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 82-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч М.О , Г.М нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Э ыг иргэний бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Г.Ууганбаярын эзэмшлийн ланд крузер-100 маркийн автомашинд нийт 5.229.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1208 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 5.229.000 төгрөг /хх-ийн 91-92-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд эзэмшигч Г.Ууганбаяр нь автомашин техникийн эвдрэлийн хохирол төлбөр шүүгдэгчээс нэхэмжлээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгээр /хх-ийн 63-64-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал буюу тухайлбал үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг сайн дураараа нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, жолоочийн жолооны үнэмлэх хэрэгт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-1 ширхэгийг хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА