| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2024/02978/И |
| Дугаар | 210/МА2025/00688 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00688
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/01026 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32022/05960 дугаар захирамжаар *******, ******* нараас 793,711,240 төгрөг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш *******-д төлөх ёстой төлбөрөө бага багаар төлж байсан боловч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг -ээр үнэлүүлсэн.
1.2 нь 320 м.кв талбайтай дулаан зогсоолын талбайн хэмжээг 216 м.кв гэж дутуу тооцсон, үйлчилгээний талбайн үнэлгээг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн. Сүүлд нэмж барьсан узелийн 20 м.кв талбайг огт үнэлээгүй орхигдуулсан. Хүүхдийн тоглоомын талбайг үнэлээгүй. Үл хөдлөх хөрөнгө нь 2 айлын газар дээр баригдсан байхад энэ талаар үнэлгээндээ огт тусгаагүй тул хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцэж гарсан гэж үзэх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний компани нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.
Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32022/05960 дугаар захирамжаар *******, ******* *******-аас 793,711,240 төгрөг гаргуулж *******-д олгох, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* дүгээр хэсэг гудамж, *******од байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 1534.08 м.кв талбайтай дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Банкны төлбөр барагдуулах газар гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
2.2 Төлбөр төлөгч *******, *******, *******-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* дүгээр хэсэг гудамж, *******од байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 1534.08 м.кв талбайтай дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 23361261/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23361261/05 дугаар тогтоолоор хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулан, гэрчийн овог, нэр регистрийн дугаарыг тогтоол болон тэмдэглэлд тусгаж, 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсэгт заасны дагуу гарын үсэг зуруулан баталгаажуулсан.
2.3 Иргэний хуулийн 17 зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор ыг шинжээчээр томилсон. Шинжээч хувийн сууц, үйлчилгээний зориулалттай газрыг 4,087,066,920 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний шинжээч нь -ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн №111200205 дугаартай хугацаагүй эрхийн гэрчилгээтэй.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар *******т холбогдох Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ******* хороо ******* дүгээр гудамж *******од байрлах 1534.08 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын үнэлгээг хүчингүй болгуулах *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05-р сарын 24-ны өдрийн 10978 дугаартай захирамжаар авсан Хүсэлт шийдвэрлэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Үл хөдлөх хөрөнгө нь бүрэн гүйцэд ашиглалтанд орсон байхад 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө хэмээн үнэлгээний тайланд тусгасан. 320 м.кв талбайтай дулаан зогсоолын талбайн хэмжээг 216 м.кв гэж дутуу тооцсон. Үйлчилгээний талбайн үнэлгээг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн. Сүүлд нэмж барьсан узелийн 20 м.кв талбайг огт үнэлээгүй орхигдуулсан. Хүүхдийн тоглоомын талбайг үнэлээгүй. Үл хөдлөх хөрөнгө нь 2 айлын газар дээр баригдсан байхад энэ талаар үнэлгээндээ огт тусгаагүй тул зөвшөөрөх боломжгүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
4.2 Хөрөнгийн үнэлгээний компани нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн хөрөнгийг зөвхөн банкны зээлийн барьцаанд барьцаалсан үзүүлэлтээр үнэлсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг огт дүгнээгүй. Үнэлгээнд орж үнэлэгдээгүй, тухайн хөрөнгийн иж бүрдэл болсон хэсгүүд, дутуу тооцож гаргасан талбайн зөрүү зэргийг зайлшгүй үнэлүүлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******т холбогдуулан, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, // 9 дүгээр хэсэг гудамж, ******* хаягт байрлах, 1534.08 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг 4,087,066,920 төгрөгөөр үнэлсэн -ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2022/05960 дугаар захирамжаар *******, *******, ******* нар нь 793,711,240 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, эрхийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, , , хаягт байршилтай, 79,81 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, эрхийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* дүгээр хэсэг гудамж, ******* хаягт байршилтай, 1534.08 м.кв талбайтай, хувийн орон сууц, үйлчилгээний зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, хаягт байршилтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 47-51/
4. Шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ГХ2023/00752 дугаар гүйцэтгэх хуудсаар *******, *******, ******* нар нь 793,711,240 төгрөгийг гаргуулж -д олгох, ******* ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, эрхийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, , , хаягт байршилтай, 79,81 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, эрхийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* дүгээр хэсэг гудамж, ******* хаягт байршилтай, 1534.08 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, *******, *******, *******-аас 15,000 төгрөгийг гаргуулж -д олгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу дээрх шүүгчийн захирамжид гүйцэтгэх ажиллагаа явуулахыг *******т зөвшөөрсөн байна. /хх 77/
4.1 Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 23361261 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 53/, *******ын өмчлөлийн, дээрх орон сууц, үйлчилгээний зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23361261/02 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 79/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23361261/05 дугаар тогтоолоор хураан авсан /хх 83-84/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ. Энэ ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
4.2 Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй /хх 87-89/ тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/30 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр -ийн үнэлгээчин ыг томилсон нь Иргэний хуулийн 17 зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх 90/
5. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/30 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 4,087,066,920 төгрөгөөр үнэлсэн. /хх 7-32/
5.1 -ын үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний тайланг *******т 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүлээлгэн өгсөн. /хх 6/ Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээний тайлан болох 43 хуудас материалыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч нарт танилцуулсан тэмдэглэл үйлдсэн байна. /хх 140-141/
6. Шинжээч нь Хөрөнгүүдийн биет үзлэгийн огноо болон ач холбогдол бүхий бусад зүйл-д ...2020 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл 50 м.кв болон 28 м.кв агуулах нэмсэн гэж тэмдэглэсэн. /хх 7/ Мөн дүгнэлтийн 1.2-т Үнэлгээний зүйлд *******ын өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ******* хороо, // хэсэг гудамж ******* хаягт байрлалтай, ******* тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1534,8 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон тоот эзэмших эрхийн дугаартай, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээ, зуслангийн газар зориулалттай газрын хамт үнэлгээний зүйл болно гэжээ. Өөрөөр хэлбэл, шинжээч Шүүхийн гүйцэтгэх хуудаст заагдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байх тул зарим хөрөнгийг үнэлээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
6.1 Түүнчлэн, үнэлгээний тайланд үйлчилгээний талбай, орон сууцнуудыг үнэлэхдээ бие даасан шийдэлтэй 380-тай өөрийн эх үүсвэр узельтэй гэж, 108 м.кв бетондсон тоглоомын сад болон сагсны шийдтэй гэж тус тус тусгасан байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хөрөнгийн иж бүрдэл болсон хэсгүүд, дутуу тооцож гаргасан талбайн зөрүү зэргийг зайлшгүй үнэлүүлэх шаардлагатай гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журам, аргачлалын дагуу үнэлгээг хийж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байхаас гадна нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, дутуу үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/01026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН