Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 95

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Хохирогч М.Т ,

Шүүгдэгч Ө.Б ,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ямаат овгийн Ө.Б т холбогдох 1928000000088 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сургагч багш мэргэжилтэй, Өгөөмөр Хайрхан ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ам бүл 1, Өмнөговь аймаг ........................... оршин суух, ял шийтгэлгүй, Ямаат овгийн Ө.Б , регистрийн дугаар ....................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Өнөрсайхан овогтой Ө.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд Б.Б , М.Т  нартай маргалдан улмаар тэдний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ө.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хохирогч М.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Баруун шилбэний дотор талд хурц үзүүртэй зүйлээр нэг удаа дүрүүлсэн. Баруун хөмсөгний дээд талд талд бас нэг зүйлээр цохисон. Сорви тогтсон байгаа. Нэхэмжлэх зүйл гэвэл хэрэг гарснаас хойших 1 сарын цалинтай дүйцэх мөнгийг нэхэмжилж байгаа мөн би боловсролын салбарт ажиллагдаг залуу хүн хөмсөгний дээд талд нэлээдгүй сорви тогтсон байгаа. Энэ сорвио арилгуулах хүсэлтэй байгаа. Хөдөө яаралтай ажил гараад төлөөлөгчдөө хэлээд явсан. Өчигдөр л шүүхээс дуудсаныг мэдсэн. Тэгээд Ноён сумаас унаа олдохгүй унаа хөлслөөд ирсэн бензиний зардлаа нэхэмжилж байгаа гэв.

            Хохирогч М.Т ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний баруун хөлний шилбэний дотор талд хурц үзүүртэй зүйлээр нэг удаа дүрж гэмтээсэн баруун хөмсгөнд зүсэгдсэн өөр гэмтэл байхгүй... Хэрэг болсон өдрөөс эхлэн миний хувьд ажилтай байсан бөгөөд одоо ч ажилтай байгаа энэ хугацаанд ажилгүй байсан өдрийнхөө цалинг гаргуулж авмаар байна.Цаашид хөл гүйцэт эдэгтэл нэг сарын хугацаанд бүрэн эдгэгдэх магадлалтай гэж бодож байгаа бүрэн гүйцэт хөдөлмөрийн чадавхтай болох үгүй нь мэдэгдэхгүй байна.Энэ хугацаанд гарсан зардал банкны зээл зэргээ гаргуулж авмаар байна.” гэжээ /хх-10-11/,

            Хохирогч Б.Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 06 сарын 15-наас 16-нд шилжих шөнө би Ө.Б  гэх залууд зүүн хөлний шилбэний гадна талд хурц иртэй зүйлээр 3 удаа хатгуулсан ба толгой хэсэгт дорцовоор нэг удаа цохиулсан, мөн хамар муруйсан байсан.Одоогоор миний биеийн байдал гэвэл зүүн хөл боолттой газар гишгэж болохгүй байгаа хамар нүдний ухархай руу тонгойхоор чинэрч өвдөж байгаа.Өөр зовиур байхгүй байгаа Ханхонгор сумын эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн.Тухайн өдөр миний хувьд хэрэг гарах өдрийн өглөө 4 лааз пиво уусан босоод хоол идээд унтаж байгаад орой нь айлаас очиж машинаа авсан тухайн үед би өглөө уусан архи гарчихсан байсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зүйл байхгүй гэж бодож байна... Миний хувьд эрүүл саруул үедээ банкны лизингээ төлдөг байсан одоо хөл дээрээ явж чадахгүй байгаа мөн ажилгүй байсан үеийнхээ цалинг цаашид хөл зүгээр болтлоо хэвтрийн дэглэмд байх учир энэхүү хугацаанд гарах хохирол мөнгө төгрөгийн нэхэмжилж байна...” гэжээ /хх-12-13/,

            Хохирогч Б.Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Миний бие 03 цагийн машинаа айлын хашаанд тавиад машины ард явж байсан 4 лааз байхаар нь ганцаараа машиндаа уусан.Тэгээд хариж унтаж байгаад орой 20 цагийн үед машинаа Э.И тэй хамт очиж авсан.Тэгээд сумын дэлгүүр орж нэг ширхэг ундаа аваад буцаж ирээд саадны хажууд зогссон тухайн үед 21:00 цаг болж байсан байхаа бид хоёр хоорондоо юм яриад сууж байсан.Тэгтэл М.Т  Ө.Б  хоёр машинтай ирсэн тэр хоёр согтуу байх шиг байсан.Ер нь бол яг хэн ирсэнг бол сайн мэдээгүй миний хаалга онгойгоод шууд л хүн цохиод авсан миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон.Би ч мөн адил согтуу байсан учир хоорондоо тухайн үед юу ярьж байсныг сайн мэдэхгүй байна.Тэгээд миний хөл хэсэг рүү 3 удаа юмаар Ө.Б  хатгаад авах шиг болсон тэгээд нойт оргойд явчихсан би Ө.Б т хандаж чи болиоч гэхэд суудлын араас дорцов аваад миний толгой хэсэг рүү нэг удаа цохиод авсан.Тэгээд бид нар үйлдвэр орохоор болсон Ө.Б  үйлдвэр орж учраа олчий гэж байсан.Очоод би машинаас огт буугаагүй би буух гэсэн хөл хөдлөх араггүй байсан.Тэгээд толгойноос хамраас, хөлнөөс цус гараад байхаар нь би хурдан эмнэлгийн байгууллага орий гэж бодсон удалгүй М.Т , О.Н  хоёр машинд суугаад явахаар болсон.Эмнэлэгт очоод хөлийн шилбэндээ оёдол тавиулсан, толгойн дагз хэсэгт мөн оёдол тавиулсан.Ийм л зүйл болсон...” гэжээ /хх-14-15/,

            Гэрч О.Н гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний бие 00 цагийн үед ажил дээрээ байж байгаад гараад явж байтал хойд саадны урд 2 машин зогсож байсан фургон нь эхлээд цааш хөдлөөд явсан.Нөгөө машин нь эргэхэд нь машиныхан гэрэлд би гараад ирэхэд намайг Ө.Б  суучих явья гэсэн тэгээд би суусан ганцаараа явж байсан согтуу байсан.Ө.Б  шууд үйлдвэр лүү яваад очсон очиход Б.Б ийн фургон очоод зогсчихсон байсан.Тэгсэн машинаас М.Т  буугаад ирсэн намайг харахад баруун талын нүднээс нь цус гарчихсан хацрын дагаад цус нь урсаад хатчихсан байсан.Тэгээд би Ө.Б ээс  энэ яагаад ийм болчихсон юм бэ гэхэд мэдэхгүй Б.Б цохисон байх гэсэх тэгэхээр нь би Б.Б дээр очоод чи чинь яагаад нэг нэгэнтэйгээ зодолдоод архи дарс уугаад байгаа юм бэ гэхэд араас Ө.Б  татаж эргүүлж харуулаад нэг удаа элэг хэсэг рүү цохиод авахад би газар унаад өгсөн.Тэгтэл М.Т  та хоёр болиоч гээд салгах гээд цаашаа зууралдаад яваад өгсөн тэр хоёр нэлээн согтуу байсан цаанаас Сайхнаа гарч ирээд юу болоод байна гээд Ө.Б ийг аваад явахаар нь би ер нь зодоон болох юм шиг байна гээд явахаар болоод М.Т , Б.Б бид гурав эмнэлэг явахаар болсон.Эмнэлэг дээр очоод харахад Б.Б хөлийг бид хоёр харахад хөлийхөн шилбэ хэсэгт гурван нүх гарчихсан байсан.Мөн М.Т  хөлнөөс нь цус гараад байхад нь харахад нэг удаа мөн нэг зүйлээр хатгачихсан юм шиг зураас байсан.Тэгээд би гэр лүүгээ очоод явсан....” гэжээ. /хх-16-17/,

            Гэрч Э.И ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний бие 2019 оны 06 сарын 15 ны өдөр манай сумын О.Н  гэх ах 22 цагийн үед миний утас руу залгаад ахын дүү сааданд хүрээнд ир гэхэд би хүрээд очсон тухайн үед О.Н  ганцаараа пиво уучихсан сууж байсан ба надаа нэг ширхэг пиво өгөхөөр нь би уугаагүй.Тэгээд удалгүй Б.Б гэх залуу саадны хойгуур алхаад явж байх үед нь О.Н  дуудаад хөөе хүрээд ир гээд дуудсан ба ирээд намайг айл руу хамт ороод машинаа аваад ирье гэсэн тухайн үед Б.Б нь архи уучихсан байсан.Тэгээд айлын хашаанаас машиныг нь аваад буцаад саадны тэнд очиж зогсоод бид хоёр юм яриад сууж байх үед байрны багш М.Т  Ө.Б  гэх залуутай машинтайгаа ирсэн тухайн үед Ө.Б  гэх залуу нь согтуу машинаа бариад явж байсан.Ирээд >машинаасаа буугаад Б.Б Ө.Б  нар.хоорондоо чи ер нь яагаад байгаа юм бэ гээд Ө.Б  Б.Б машиндаа сууж байхад нь хаалгыг нь нээгээд шууд нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиод авсан тэгэхэд Б.Б ах толгойгоо хамгаалаад доошоо болоход нь би салгах гээд буусан тухайн үед ард сууж байсан М.Т  бас буугаад салгахаар очсон.Ө.Б  нь бас Төрбаганыг нэг удаа нүүр хэсэгт нь цохиод авсан тухайн үед Ө.Б  нь гартаа нэг юм барьцан юм шиг байсан.Б.Б ахыг намайг буугаад салгах хооронд Ө.Б  хөл рүү нь юмаар хатгацан юм шиг байна лээ яг юу байсныг нь бол би мэдээгүй.Тэгээд Ө.Б  нь Төрбагантай хамт хоорондоо юм яриад цааш яваад өгсөн.Би Б.Б ахыг машинаас нь буулгаад газар суулгахад ахынхан хөл сонин болчихлоо чи хөл хараадахдаа гэхэд хөлнөөс нь цус шүүрч байсан.Тэгээд би хажуу айл руугаа ороод Начинбөхийг дуудаад хамт эмнэлэг рүү хүн аваад явья гээд дагуулаад ирсэн. Ирэхэд Ө.Б  үйлдвэр лүү явья араас дагаад яв гэсэн тэгээд би Б.Б ахын машинд суусан М.Т , Ө.Б , Начинбөх нөгөө машинтай соёлын төвийн гадаа эргэлдээд байж байсан бид хоёр үйлдвэр дээр түрүүлээд очсон.Араас тэр хэд удалгүй ирсэн нөгөө машинаас О.Н  М.Т .Начинбөх, Ө.Б  нар нь бууж ирсэн.Миний найзыг хэн зодсон бэ гээд О.Н  хашигчаад байсан.Би цааш яваад цехийн үүдэнд очоод сууж байх үед О.Н  М.Т  хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан.Бас Ө.Б  М.Т  нар мөн хоорондоо маргалдаад байсан.Тэнд бол нээх удаагүй 10-15 минут л болсон байх удалгүй Бөх- эрдэнэ машинд М.Т  О.Н  тэр гурав суугаад явах гэтэл Ө.Б , Сайхнаа хоёр явуулахгүй гээд гараа өргөөд зогсоод тэд хэд хажуугаар нь машинтай гараад яваад өгсөн.Начинбөх бид хоёр Сайхнаа гэх залуугаар гэртээ хүргүүлээд буугаад үлдсэн...” гэжээ. /хх-18-19/,

            Хохирогч М.Т ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Миний бие 2019 оы 06 сарын 15-ны өдөр би найз Б.Б бид хоёр уулзаад нэг шил архи 0,5 литрийн Ерөөл архи аваад манайд хувааж уучихаад Б.Б гэрээс яваад өгсөн би гэртээ ганцаараа нэлээн байж байгаад хойшоо дэлгүүр лүү явсан харанхуй болж байсан.Дэлгүүр явах замт Ө.Б  гэх манай сумын залуутай таарсан машинтай согтуу явж байсан.Намайг суучих гээд би Б.Б тэр хоёр хаана байна гэхэд Э.И  тэр хоёр хамт тамгын газрыг хойно байж байна лээ гэхээр нь бид хоёр очсон.Очиж уулзахаар болоод Ө.Б  машинаас буугаад шууд Б.Б машиныг нь онгойлгоод 2-3 удаа нүүр толгой хэсэгт цохиод авах шиг болсон би тэгэхэд Б.Б машины хойно нь сууж байсан.Тэгээд би очоод салгахаар очиход Ө.Б  нь миний баруун хөмсөг хэсэг рүү нэг удаа цохиод авсан.Тэгээд би салгаад цааш нь аваад явсан.Тухайн үед миний хөл рүү дүрсэн байсныг нь бол анзаараагүй би бас халамцуу байсан.Би тухайн үед Ө.Б ийн цохиж зодсон үйлдэл гаргаагүй.Тэгээд Б.Б ийг Э.И  газар суулагчихсан харагдаж байсан мөн Начихбөх ирчихсэн байсан.Тэгээд үйлдвэр лүү явахаар болсон очоод Ө.Б  О.Н  хоёр маргалдаад Ө.Б  нь О.Н гийн гэдэс рүү нэг удаа цохиод авч байгаа харагдсан.Тэгээд шууд тэндээсээ эмнэлэг рүү явж оёдол тавиулаад би найзындаа очоод унтахаар болсон...”

            Шүүгдэгч Ө.Б ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Миний 2019 оны 06 сарын 16 ны өдөр 18 цагийн үед танил нэг шил 0,75 литрийн экс архи нэгийг хоёулаа хувааж уусан.Тэгээд аймаг явуулчихаад би ахиж дэлгүүр ороод 100 граммын жижиг архинаас 5 ширхэгийг аваад бүгдийн ганцаараа гэртээ харьж байгаад уусан.Шөнө 23-00 цагийн хооронд би сумын танил хүүхэнтэй уулзахаар гэрт нь очоод сууж байтал гаднаас М.Т  орж ирээд бид хоёр нэг шил 0,75 ерөөл архи хувааж уухаар болсон бид хоёр талын уучихаад тэднийхээс гараад саадны хажууд машины гэрэл асаалттай байхаар нь бид хоёр алхаад би ер нь машинаа аваад ирье гээд ганцаараа яваад машинаа аваад ирсэн.Тэгээд би шууд очоод Б.Б хаалгыг онгойлгоод машинд орж суусан урд талд жолоочийн суудал дээр Б.Б сууж байсан хажууд М.Т  байсан.Бид хоёр яг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Бид хоёр хэрэлдсэн голоор М.Т  орж ирээд гурвуулаа хоорондоо хэрэлдсэн би машин дотор М.Т  баруун хөмсөг хэсэгт нэг удаа гараараа цохисон машинаас буугаад жолоочийн хаалгыг онгойлгоод би Б.Б ийн толгой хэсэгт нь дугуйн төмөр дорцовоор нэг удаа, хонго хэсэг рүү нь 3 удаа дорцовоор цохиод цааш нь давуулаад шидчээд машинаас буугаад машины жолооч талын хаалганы хэсгээс төмөр авторик аваад Б.Б ийн зүүн шилбэ хэсэгт 3 удаа зоочихоод Б.Б ийн араар нь даваад М.Т ы баруун хөлний шилбэ хэсэгт нэг удаа зоосон.Тэгээд Б.Б бууж ирээд одоо боль эвлэрий гэж байсан тэрнээс хойш сайн санахгүй байна...” /хх-22-23/

            2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Б -н биед дагз, зүүн шилбэнд шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, дагзанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг, зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/,

            2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.2.3.4 О.О.Н гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэжээ /хх-28/,

            2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.2.3.4 Ө.Б ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэжээ /хх-30/,

            2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...М.Т ы биед баруун хөмсөг, баруун шилбэнд шарх, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шилбэний шарх гэмтэл ир ирмэг, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32/,

            Шүүгдэгч Ө.Б ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Миний 2019 оны 06 сарын 16 ны өдөр 18 цагийн үед танил нэг шил 0,75 литрийн экс архи нэгийг хоёулаа хувааж уусан.Тэгээд аймаг явуулчихаад би ахиж дэлгүүр ороод 100 граммын жижиг архинаас 5 ширхэгийг аваад бүгдийн ганцаараа гэртээ харьж байгаад уусан. Шөнө 23-00 цагийн хооронд би сумын танил хүүхэнтэй уулзахаар гэрт нь очоод сууж байтал гаднаас М.Т  орж ирээд бид хоёр нэг шил 0,75 ерөөл архи хувааж уухаар болсон бид хоёр талын уучихаад тэднийхээс гараад саадны хажууд машины гэрэл асаалттай байхаар нь бид хоёр алхаад би ер нь машинаа аваад ирье гээд ганцаараа яваад машинаа аваад ирсэн.Тэгээд би шууд очоод Б.Б хаалгыг онгойлгоод машинд орж суусан урд талд жолоочийн суудал дээр Б.Б сууж байсан хажууд М.Т  байсан.Бид хоёр яг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Бид хоёр хэрэлдсэн голоор М.Т  орж ирээд гурвуулаа хоорондоо хэрэлдсэн би машин дотор М.Т  баруун хөмсөг хэсэгт нэг удаа гараараа цохисон машинаас буугаад жолоочийн хаалгыг онгойлгоод би Б.Б ийн толгой хэсэгт нь дугуйн төмөр дорцовоор нэг удаа, хонго хэсэг рүү нь 3 удаа дорцовоор цохиод цааш нь давуулаад шидчээд машинаас буугаад машины жолооч талын хаалганы хэсгээс төмөр авторик аваад Б.Б ийн зүүн шилбэ хэсэгт 3 удаа зоочихоод Б.Б ийн араар нь даваад М.Т ы баруун хөлний шилбэ хэсэгт нэг удаа зоосон.Тэгээд Б.Б бууж ирээд одоо боль эвлэрий гэж байсан тэрнээс хойш сайн санахгүй байна...”

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-5/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-7/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8-9/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойолт /хх-41/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/,

Говийн Өгөөмөр Хайрхан ХХК-ийн тодорхойлолт /хх-43/

Хохирогч М.Т ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-48-49/,

Хохирогч Б.Б.Б ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-51-53/,

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-55/,

Хохирогч Б.Б.Б ийн шүүхэд ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой хүсэлт, Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн албан тоот, зээлийн дансны хуулга  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө.Б ийг 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд Б.Б , М.Т  нартай маргалдан улмаар тэдний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ө.Б т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ө.Б ийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Ө.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчимд  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Ө.Б.Б э, М.Т  нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Т ы “...Миний баруун хөлний шилбэний дотор талд хурц үзүүртэй зүйлээр нэг удаа дүрж гэмтээсэн баруун хөмсөгөнд зүсэгдсэн өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11/, хохирогч Б.Б.Б ийн “...2019 оны 06 сарын 15 наас 16-нд шилжих шөнө би Ө.Б  гэх залууд зүүн хөлний шилбэний гадна талд хурц иртэй зүйлээр 3 удаа хатгуулсан ба толгой хэсэгт дорцовоор нэг удаа цохиулсан, мөн хамар муруйсан байсан. Одоогоор миний биеийн байдал гэвэл зүүн хөл боолттой газар гишгэж болохгүй байгаа хамар нүдний ухархай руу тонгойхоор чинэрч өвдөж байгаа. Өөр зовиур байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/, гэрч О.О.Н гийн “...Эмнэлэг дээр очоод Б.Б ийн хөлийг бид хоёр харахад хөлийх нь шилбэ хэсэгт гурван нүх гарчихсан байсан. Мөн Төрбаганын хөлнөөс нь цус гараад байхаар нь харахад нэг удаа мөн нэг зүйлээр хатгачихсан юм шиг зураас байсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шүүгдэгч Ө.Б ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...би Б.Б ийн толгой хэсэгт нь дугуйн төмөр дорцовоор нэг удаа, хонго хэсэг рүү нь 3 удаа дорцовоор цохиод цааш нь давуулаад шидчээд машинаас буугаад машины жолооч талын хаалганы хэсгээс төмөр авторик аваад Б.Б ийн зүүн шилбэ хэсэгт 3 удаа зоочихоод Б.Б ийн араар нь даваад Төрбаганы баруун хөлний шилбэ хэсэгт нэг удаа зоосон. Тэгээд Б.Б бууж ирээд одоо боль эвлэрий гэж байсан тэрнээс хойш сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-37-38/, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн “...М.Т ы биед баруун хөмсөг, баруун шилбэнд шарх, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шилбэний шарх гэмтэл ир ирмэг, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэй байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-32/, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаартай шинжээчийн “...Б.Б.Б ийн биед дагз, зүүн шилбэнд шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, дагзанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг, зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-25/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

            Хохирогч Б.Б.Б ийн гэрчээр өгсөн “...Миний бие 03 цагийн машинаа айлын хашаанд тавиад машины ард явж байсан 4 лааз байхаар нь ганцаараа машиндаа уусан...” гэх мэдүүлэг /хх-14-15/, гэрч Э.И ийн “...Миний бие 2019 оны 06 сарын 15 ны өдөр манай сумын О.Н  гэх ах 22 цагийн үед миний утас руу залгаад ахын дүү сааданд хүрээнд ир гэхэд би хүрээд очсон тухайн үед О.Н  ганцаараа пиво уучихсан сууж байсан...М.Т  Ө.Б  гэх залуутай машинтайгаа ирсэн тухайн үед Ө.Б  гэх залуу нь согтуу машинаа бариад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, хохирогч М.Т ы гэрчээр өгсөн “...Миний бие 2019 оны 06 сарын 15-ны өдөр би найз Б.Б бид хоёр уулзаад нэг шил архи 0,5 литрийн Ерөөл архи аваад манайд хувааж уучихаад Б.Б гэрээс яваад өгсөн би гэртээ ганцаараа нэлээн байж байгаад хойшоо дэлгүүрлүү явсан харанхуй болж байсан. Дэлгүүр явах замт Ө.Б  гэх манай сумын залуутай таарсан машинтай согтуу явж байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/, шүүгдэгч Ө.Б ийн гэрчээр өгсөн “...2019 оны 06 сарын 16 ны өдөр 18 цагийн үед Б.Б этэй нэг шил 0,75 литрийн экс архи нэгийг хоёулаа хувааж уусан. Тэгээд аймаг явуулчихаад би ахиж дэлгүүр ороод 100 грийн жижиг архинаас 5 ширхэгийг аваад бүгдийн ганцаараа гэртээ харьж байгаад уусан. Шөнө 23-00 цагийн хооронд би сумын танил хүүхэнтэй уулзахаар гэрт нь очоод сууж байтал гаднаас М.Т  орж ирээд бид хоёр нэг шил 0,75 ерөөл архи хувааж уухаар болсон бид хоёр талыг нь уусан...” гэх мэдүүлэг /хх-22-23/-ээр шүүгдэгч Ө.Б , хохирогч М.Т , Б.Б  нар нь  гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж үзэхээр байна.

                        Шүүгдэгч Ө.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Ө.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд Ө.Б  нь 1993 оны 03 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн ажилтан, сургагч багш мэргэжилтэй, Говийн Өгөөмөр Хайрхан ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ам бүл 1, Өмнөговь аймаг Ханхонгор сум сум Өгөөмөр багт оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-41/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/, Говийн Өгөөмөр Хайрхан ХХК-ийн тодорхойлолт /хх-43/, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-55/-зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 

 Иймд шүүх шүүгдэгч Ө.Б ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Ө.Б т  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000  төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх уг саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Б  нь 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Б  нь хохирогч Б.Б , М.Т  нарын эмчилгээний зардалд нийт 303.100  төгрөг төлсөн болох нь Ханхонгор сумын эрүүл мэндийн төвөөс эм тариа авсан зарлагын, НӨАТ-ын баримтаар /хх-83-85/ тогтоогдож байна.

Хохирогч Б.Б , М.Т  нар нь ажилгүй байсан хугацааны цалин, Ноён сумаас аймгийн төвд ирсэн бензиний үнийг нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогч нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэх тусгуулах эрхтэй гэж хуульчилсан.

Хохирогч Б.Б , М.Т  нар нь тус гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлэг өгөхдөө эмчилгээтэй холбоотой зардал, мөн ажилгүй байсан хугацааны цалингаа шүүгдэгчээс нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт бэхжүүлээгүй байх тул шүүх бодит хохирлыг тооцох боломжгүй байна.

Тэрээр шүүх хуралдаанаас өмнө шүүхэд хохирогч Б.Б , М.Т  нар нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуульд ажиллаж цалин авдаг талаарх 2019.07.08-ны өдрийн 26, 27 дугаартай албан бичиг, зээлийн дансны хуулга, хүсэлтийг тус тус ирүүлсэн байх боловч тус баримтаар ажилгүй байсан хугацааны цалинг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

Учир нь: Хохирогч Б.Б , М.Т  нарт учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл ба хохирогч нар нь Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуульд ажиллаж байсан нь гэх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн тухайн гэмт хэргийн улмаас хэдий хугацаанд ажилгүй байсан, хэд хоног эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул зөвхөн ажилладаг нь үнэн болно гэх тодорхойлолт, хүсэлтийг нотлох баримтаар үнэлж хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүх хуралдаанд хохирогч М.Т  нь шүүгдэгчтэй эвлэрсэн, би сургуулийн хүүхдүүд амраад 2019 оны 06 дугаар сарын 11-нээс амарсан гэх мэдүүлэг, тайлбарыг гаргасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үед ажлаа хийж байсан эсэх нь эргэлзээтэй байна.

Хохирогч Б.Б  нь 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 09 сар хүртэл ажлаа хийх боломжгүй болсон тул энэ хугацааны цалинг нэхэмжилж байна гэх хүсэлтийг ирүүлсэн боловч энэ талаарх холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа болно.

Хохирогч Б.Б д учирсан хөнгөн хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу 28 хоногоос доош хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтийг гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.Б ийг хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр дорцов, отверкыг буцаан авах талаар оролцогчдоос санал хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ямаат овгийн Ө.Б ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ө.Б  нь 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б  нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.Б  нь хохирогч Б.Б , М.Т  нарын эмчилгээний зардалд 303.100 /гурван зуун гурван мянга нэг зуу/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч  Б.Б , М.Т  нарын ажилгүй байсан хугацааны цалин, бензиний үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр дорцов 1 ширхэг, отверка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ө.Б  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ө.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ