| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00386/И |
| Дугаар | 00405 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00405
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1966 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт оршин суух Төр овогт Лхамсүрэнгийн Ариунцэцэг /РД:ГГ66022003/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00386/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ариунцэцэг, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ариунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1982 оноос 1992 оны 06 дугаар хүртэл трактроын жолоочоор ажиллаж байсан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд дээрх онуудад трактроын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ариунцэцэг нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг дуустал трактроын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн даргын 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №17 1986 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн №40 дугаар тушаал, тухайн үед ажиллаж байсан хүмүүстэй авахуулсан зураг, Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлийн 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Баярын бичиг, тухайн үед Л.Ариунцэцэгтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Жамъян, Д.Эрдэнэчулуун, Д.Баярсайхан, П.Мөнхжаргал нарын мэдүүлэг. хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №40 тоот цалингийн лавлагаа, зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Төр овогт Лхамсүрэнгийн Ариунцэцэгийг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд тракторын жолоочоор 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баянбэрх ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт 10 /арав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ