| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2024/04823/И |
| Дугаар | 210/МА2025/00775 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00775
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02190 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, *******
Хариуцагч: *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/5 болон 9/6 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00073 дугаар шийдвэрээр *******-иас 2,080,134 ам.доллар гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар миний өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хороолол, байр, хаягт байршилтай, 41 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 157,755,000 төгрөгийн үнэлгээг тогтоосон.
1.2 Гэтэл ******* нь анхны албадан дуудлага явуулах тогтоолыг танилцуулаагүй ба шүүхийн шийдвэр гардан авснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг миний оршин суух хаягаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн байсан.
1.3 Дээрх орон сууцыг анхны дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудсанд байршуулж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах хуралдааны зарыг оруулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт заасныг зөрчиж албадан дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа эхлэхээс 8 хоногийн өмнө зөвхөн өөрсдийн сайт, фейсбүүк цахим орчинд байрлуулан, олон нийтэд хүртээмжтэй бус, яаруу сандруу анхны албадан дуудлага худалдаа явуулсан төдий харагдуулж, үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн үнэ ханш болон цаашид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх ханшийг тооцоолохгүйгээр дуудлага худалдаанд оруулж маш доогуур үнээр худалдаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гэж байгаад гомдолтой байна.
1.4 Дуудлага худалдааг явуулснаар өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг минь хязгаарлаад байгаа болно. ******* намайг дуудлага худалдаанд оролцох эрхээр хангахгүйгээр мөн хуульд заасан хугацаанд зохион байгуулаагүй нь миний өмчлөх эрхийг зөрчиж байна.
Иймд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/6 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
2.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00073 дугаар шийдвэрээр *******-иас 2,080,134 ам.доллар гаргуулж -д олгохоор шийдвэрлэсэн. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар миний өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, , дугаар байр, улсын бүртгэлийн дугаартай, тоот орон сууц, , тоот зогсоолыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 861,070,181 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.
Гэтэл ******* анхны албадан дуудлага явуулах тогтоолыг танилцуулаагүй ба шүүхийн шийдвэр гардан авснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрийн хаягаар хүргүүлсэн байсан.
2.2 Дээрх үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар зарж борлуулахаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудсанд байршуулж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах хуралдааны зарыг оруулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт заасныг зөрчиж албадан дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа эхлэхээс 8 хоног өмнө зөвхөн өөрсдийн сайт, фейсбүүк цахим орчинд байрлуулан, олон нийтэд хүртээмжтэй бус, яаруу сандруу анхны албадан дуудлага худалдаа явуулсан төдий харагдуулж үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн үнэ ханш болон цаашид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх ханшийг тооцоолохгүйгээр дуудлага худалдаанд оруулж маш доогуур үнээр худалдаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гэж байгаад гомдолтой байна.
Иймд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/5 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 сарын 03-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр *******-аас 2,080,134.02 ам долларыг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ******* нь 2020 оноос хойш дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг тус тус битүүмжлэн, хурааж, хуульд заасны дагуу шинжээч томилон үнэлгээ хийлгэх ажиллагааг явуулсан.
3.2 Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сард хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гарган Улсын дээд шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын-ний өдрийн Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай 421 дугаар тогтоол гарснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой анхны албадан дуудлага худалдааны 9/5, 9/6 дугаар тогтоол, 04-154/18593, 04-154/18589 дугаар мэдэгдлийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэхэд шуудан буцаж ирээгүй, мөн *******д 08 дугаар сарын 22-ны өдөр биечлэн гардуулж, *******-ийн захирал *******ийн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, хороолол, байр хаягт 08 дугаар сарын 26-ны өдөр очиход эзэнгүй байсан тул дуудлага худалдааны мэдэгдлийг нааж үлдээснийг гэрэл зургаар баталгаажуулсан. Албадан дуудлага худалдаа зохион байгуулах зарыг хуульд заасны дагуу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонинд нийтлүүлсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд нэмэлтээр байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 499 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 1 сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/01429 дугаар тогтоолоор -иас 2,080,134.02 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,623,050.15 төгрөгийг гаргуулахаар ******* болон -уудын хооронд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээний зүйлүүд болох эд хөрөнгүүдийг хариуцагч -иас гаргуулахаар шийдвэрлэсэн.
4.2 Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, хороолол, байр, хаягт байрлах 41 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, , //, тойруу байрны тоот хаягт байршилтай орон сууц, мөн хаягт байршилтай зоорийн давхрын , тоот авто зогсоол үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн, хурааж хуульд заасны дагуу шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн.
4.3 Дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг хуульд заасны дагуу анхны албадан дуудлага худалдааны 9/5, 9/6 дугаар тогтоол, 04-154/18589, 04-154/18593 дугаар мэдэгдлүүдийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Албадан дуудлага худалдаа зохион байгуулах зарыг хуульд заасны дагуу дуудлага худалдаа эхлэхээс өмнө 14 хоногийн өмнө байгууллагынхаа цахим хуудсанд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өдөр тутмын сонинд нийтлүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр албадан дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлсэн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.08.13-ны өдрийн 9/5 болон 9/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тус шүүх хуралдаанд ыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах тухай хэргийн оролцогчийн үндсэн эрхийг хязгаарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлын агуулга:
7.1 ******* миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Гадаад улсад эмчилгээ хийлгэж, 2025 оны 06 дугаар cap хүртэл хяналтад байгаа тухайгаа илэрхийлж, тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт, гадаад руу гарсан тасалбар холбогдох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн буюу хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэсэн байна.
7.2 Мөн шүүх хуралдааны товыг надад мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, хариу татгалзал, үндэслэлээ амаар тайлбарлах,нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан гэж үзэж байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
8.1 Албадан дуудлага худалдааны тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******д баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх үйл баримт өөрийнх нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ёстой боловч 8 хоногийн өмнө нэхэмжлэгч нарт мэдэгдэж, хохироосон гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс уг тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгсөн. мэдээ, сонинд албадан дуудлага худалдааг явуулахаас 15 хоногийн өмнө нийтэд зарласан үйл баримт тогтоогддог.
8.2 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Тухайн үед би шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж байгаад дараагийн шүүх хуралдааныг өмгөөлөгч авах үндэслэлээр хойшлуулав. Өмгөөлөгч авах бол эртхэн аваад, хэргийн материалтай танилцуулаарай гэж хэлээд анхааруулсан. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч тухайн өдөр ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан. Гэвч өмнө нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож, хурлыг үймүүлээд шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа дахин шүүх хуралдаанд биечлэн ирдэггүй.
8.3 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй гэх давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, нотлох баримтын хамт ирүүлсэн. Тухайн хүсэлтэд хавсаргасан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлсэн.
Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 9/5, 9/6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00073 дугаар шийдвэрээр хариуцагч -аас 2,080,134.02 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх 41-65/
3.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 499 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 66-89/
3.2 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2021 оны 1 сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/01429 дугаар тогтоолоор магадлалд -аас 2,080,134.02 ам.долларыг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хороолол, 29 байр, хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, , //, тойруу дугаар байрны тоот хаягт байршилтай, орон сууц мөн хаягт байрлах зоорийн давхрын , тоот авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. /хх 90-8/
3.3 *******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03783 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/МА2024/00292 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын-ний өдрийн 001/ШХТ2024/00421 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. /хх131-132/
3.4 *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00015 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2/МА2024/00517 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ/2024/00639 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. /хх133-134/
4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/5 дугаар тогтоолоор *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, , //, тойруу дугаар байр, тоот орон сууц, зоорийн давхрын , тоот авто зогсоолыг, мөн өдрийн 9/6 дугаар тогтоолоор *******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хороолол, байр, хаягт байрлах, 41 м.кв талбайтай орон сууцны анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн цаг 00 минутад зохион байгуулахаар тогтоожээ. /хх 135-136/
4.1 Улмаар дээрх тогтоолыг *******д 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04-154/18591 дугаар мэдэгдлээр, мөн оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Мөн *******д 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04/154-18589 дугаар мэдэгдлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрт нь гардуулан өгсөн болох нь Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 140, 147/
Түүнчлэн, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ...Төлбөр төлөгч -ийн захирал *******ийн СХД-ийн, , , хаягт очиход эзэнгүй байх тул 22420095/154 зарлан дуудах мэдэгдэл, хөрөнгийн дуудлага худалдааны талаар хүрэлцэн ирэхийг мэдэгдэв. Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болно гэжээ.
4.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу хариуцагч байгууллага дээрх мэдэгдлийг *******д баталгаат шуудангаар хүргүүлсэн байх тул уг мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх 9/5, 9/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02/154/18580, 02-154/18581 дугаар Дуудлага худалдааны тогтоол хүргүүлэх тухай албан бичгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Мөн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Монголын мэдээ сонины №67 /5985/ дугаарт, мөн өдрийн мэдээ сонины №157 /7401/ дугаарт тус тус нийтэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66, 70, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт тус тус нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд шүүх *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/098 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
6.1 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...өмгөөлөгчөөр ыг оролцуулах хүсэлтэй байгаа тул хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг мөн шүүгчийн 191/ШЗ2025/12360 дугаар захирамжаар ...******* нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгч авах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд өмгөөлөгч тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ. Иймд энэ талаарх нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6.2 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч *******д 2025 оны 03 дугаар сарын-ний өдөр шүүх мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгч ******* 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хонг Конг Улсад ирсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сар хүртэл эмнэлгийн хяналтанд байх тул энэхүү хуралд оролцох боломжгүй байгаа тул хурал хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг шүүгчийн 191/ШЗ2025/12359 дугаар захирамжаар ...гадаад улсад хяналтанд байгаа гэх байдлыг нотлох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Иймд нэхэмжлэгч *******ын ...хурал хойшлуулах хүсэлт хангаагүй, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч ******* надад мэдэгдэх хуудсаар хурлын товыг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02190 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******өөс төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч *******аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.4,9.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН