| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0103/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 104
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэн овгийн Б.А т холбогдох 1928000830086 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цэн овгийн Б.А , регистрийн дугаар ........................
Шүүгдэгч Б овогтой Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Х тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.А ийн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би нөхөртэйгөө хамт сумын төв явсан. Намайг явахад О.А бид хоёрт нэг шил архи аваад ирээрэй гэж захисан байсан юм. Бид 2 нэг 0,75 граммын Ерөөл архи хөдөө авчирчихсан байсан. Тэгээд маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Өмнөговь аймгийн Номгон сумын 3-р багийн нутаг “Хотонт” гэдэг газар хөдөө гэртээ байж байхад О.А ирсэн. О.А би Б.М , Б.А хоёрыг дуудчихлаа гэж байсан. Б.А , Б.М хоёр удалгүй манайд хүрээд ирсэн. Тэгээд тэр нэг шил архийг О.А , Б.М , Б.А , Ш.М бид 5 хувааж уусан. Гэхдээ манай нөхөр Ш.М архи уудаггүй юм. Бид 4 хувааж уусан. Тэгсэн О.А сум явъя суманд тоглолт ирсэн гэсэн гээд сум руу Б.А , Б.М , Н , түүний хүү Н.Б , Ш.М бид нар явсан. Тэгээд сум явах замдаа Х гийнд очиж Х г аваад явсан. Тэгээд сум орж Н ченжид ноолуур зарсан. Колонк орж түлш авсан. Тэгээд Цэрэнхоролын дэлгүүрээр орж хүн болгон дор бүрнээ идэж уух зүйл авсан. Би 0,75 граммын Ерөөл архи 2 шилийг авсан. Ер нь хүн болгон архи авцгааж байсан, яг хэдэн шил архи хэн хэн авсныг нь сайн ажиглаагүй. Тэгээд сумаас хөдөө гэр лүүгээ явцгаасан. Замдаа Х нэг шил Ерөөл архи задалсан. Би тэр архинаас нь 2-3 удаа уусан. Тэгээд би багтах ч үгүй юм байна, би хойшоо орж унтлаа гээд Ланд 80 маркийн машины арын багаж руу ороод унтсан. Замаараа мөн А , Д нарынд очсон байсан. Би унтаж байсан чинь гэнэт Б.А миний үснээс зулгаагаад орилж хашхираад янхан банзал босооч сэрээч хачин юмтай юу хийгээд яваад байдаг юм салаач гээд байсан. Тэгээд үснээс зулгаагаад намайг доош дарж дугтраад машины багаажийн голд байсан запаас дугуй мөргүүлээд байсан. Миний хамраас цус гараад байж байхад Б.А ийн нөхөр Б.М машины багажийн арын хаалгаар хүрч ирж мөн миний үснээс зулгааж тэр 2 зэрэг дугтраад Б.М нь пизда минь гичий минь яагаад байгаа юм гээд толгойны ар хэсэг рүү 5-6 удаа гараараа цохиж, мөн Б.М ын хөл нь ороод ирчихсэн миний зүүн гуя шилбэ рүү 5-6 удаа өшиглөсөн. Б.А мөн намайг өшиглөөд байсан. Мөн Б.А намайг нүүр лүү 2-3 удаа алгадаж байсан. Тэгээд байж байхад манай нөхөр Ш.М хүрч ирж бид 3-ыг салгасан. Ш.М ыг ирэхэд тэр 2 намайг үсэдчихсэн хэвээрээ байж байсан. Тэгээд Ш.М намайг салгаж А ахын гэрийн хойд талд аваачсан. /хх-ийн 13-15-р хуудас/
Гэрч Б.Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би эхнэр Б.А ийн хамт 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад малаа эргүүлчихээд 16 цагийн орчимд Ш.М ын гэрт очсон. Тэнд очиход Ш.М , О.А , Т.Х 3 нэг ширхэг 0,5 литрийн Ерөөл архи уугаад дуусаж байсан. Тэгээд бид нар Ш.М ын гэрт байж байхад Т.Х бөөнөөрөө сум руу явъя, би бүх зардал мөнгийг нь даая гэхэд нь үгүй явахгүй гэсэн чинь явъя гэсээр байгаад явахаар болсон. Тэгээд О.А гэр лүүгээ мотоцикльтойгоо яваад ирэхдээ машинаа унаад ирсэн. Бид нар 17 цагийн үед Ш.М ын гэрээс сум руу хөдөлсөн байх. Машинд урд талын суудал дээр манай эхнэр Б.А суугаад О.А машин бариад, арын суудал дээр Ш.М , Т.Х , Б.М миний бие гурвуулаа суугаад, арын багаажид Н.Б , Н ханд нар суугаад явсан. Сум руу явж байх замдаа Ш.М ын гэрээс гараад 50-аад км явж байгаад заставын хүмүүстэй таарсан. Тэд нартай бууж уулзаад 0,5 литрийн архийг бид нар бүгдээрээ уусан. Тухайн үед машинд Н ханд, Б.А 2 үлдээд бусад нь буусан. Машинаас бууж байхад Ш.М , Т.Х ийг цохиж аваад байсан. Тэгэхэд Т.Х намайг Ш.М элэгдчихлээ гэж байсан. Тухайн үед машинд байсан хүмүүс бүгдээрээ сонсож байсан. Тэгээд тэр архийг уучихаад сум руу хөдөлсөн. Сум руу явж байхад замд Т.Х манай эхнэрийг улаач минь хөл бариатах гээд загнаад байсан. Тэгэхэд нь манай эхнэр юм дуугарахгүй байж байгаад сум руу орцгоосон. Суман дээр очоод ноолуур авдаг газарт ноолуураа тушаачихаад колонк орж бензин хийгээд дэлгүүр лүү явсан. Дэлгүүр орж ойр зуурын юм аваад 20 цагийн орчимд сумаас гарсан. Сумаас 10-аад км явж байгаад зогсоод нэг 0,5 литрийн архийг машиндаа уусан. Тэр архийг Ш.М , Б.А , Т.Х , Б.М , Ц нар уугаад би согтоод машины ар талын суудал дээр унтчихсан. Тэгээд замд юу болсныг мэдэхгүй байна. Би маргааш өглөө нь сэрэхэд гэртээ очсон байсан. Би маргалдсан эсэхээ мэдэхгүй байна. /хх-ийн 22-24-р хуудас/
Гэрч Ш.Ш.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн орчимд О.А манай гэрт ирсэн. О.А ыг ирэхээр нь манайд байсан 1 шилтэй архийг задлаад О.А , Т.Х хувааж ууж байгаад О.А , Б.А , Б.М 2-ыг дуудаад тэр 2 манай гэрт ирсэн. Тэгээд тэр 2 ирээд нөгөө ууж байсан архинаас уугаад бүгдээрээ сум явцгаахаар болсон. Манайхаас Т.Х , Б.А , Б.М , Н ханд, Н.Б бид нар О.А ын машинтай хөдлөөд сум явж байгаад Улаан-Ус гэх газарт очоод Ц той таараад Ц ийг аваад цаашаа сум руу явсан. Тэгээд явж байгаад заставын хүмүүстэй таараад бууж нэг шилтэй архи уусан. Тэндээсээ цаашаа яваад сум руу орж ноолуур тушаачихаад дэлгуүр орж ойр зуурын юм авчихаад тэгээд хөдөө гарсан. Хөдөө гарч явж байгаад сумаас 10-аад км явж байгаад зогсож нэг шилтэй архи задалж уучихаад хөдөлсөн. Цаашаа яваад Улаан-хад гэх газарт очиж Ц ийг буулгаж өгөөд Ц ийн гэр лүү Б.М , О.А бид 3 бууж гэр лүү орж 1 шилтэй архи уучихаад цаашаа яваад Ламын-Ус гэх газарт А ын гадаа очоод О.А бид 2 тэдний гэр лүү орсон. Тэгсэн чинь гэрийн гадаа хашхиралдаад байсан. Тэгэхээр нь гараад очсон чинь Т.Х ийг Мэндээ, Б.А 2 үсэдчихсэн машины ар талын багаажинд байсан запаас дугуйнд дарчихсан байж байсан. Тэгэхээр нь би Т.Х ийг салгаж аваад овооны ар луу авч яваад буцаж А ахын гэрт очиж тэдний мотоциклийг аваад Т.Х ийг сундлаад бид 2 гэр лүүгээ явсан. Би Т.Х ийг цохиж зодоогүй. Би эхнэрээ хардаагүй. /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч О.О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай ойролцоо байдаг айлын хүн болох Т.Х намайг машинаараа хамт сум руу яваад ирье суман дээр тоглолт болж байна үзчихээд ирье бензин хийж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд би машинаараа ойролцоох айлын хүмүүс болох Б.А , Б.М , Т.Х , Ш.М , Н , Н.Б бид нар явцгаасан. Тэгээд бид нар суман дээр оччихоод тоглолт үзэхээ болиод буцаж явахаар болоод 20 цагийн үед гэр лүүгээ явцгаасан. Замдаа зогсож 1 шил архи хувааж уусан. Тэр архинаас би уугаагүй бусад хүмүүс ууцгаасан, Н , Н.Б нар уугаагүй. Тэгээд бид нар яваад замд байдаг А ын гэх айлд орсон. Тэгэхэд 22 цаг болж байсан байх, тэр айл руу Ш.М бид хоёр орсон. Тэгж байсан чинь гадаа хүмүүс хашхиралдаад Т.Х нь аллаа гээд хашхирсан. Тэгэхэд Ш.М гараад явсан. Тэгээд гадаа чимээгүй болсон. Би гадагшаа гарсан чинь Ш.М , Т.Х нар мотоциклоор гэр лүүгээ явчихсан байсан. Тэгэхээр нь би Б.А , Б.М нарыг аваад гэрт хүргэж өгсөн. /хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2019 оны 04 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн орчимд би аймгаас ах Б-гийн хамт хөдөө гэртээ Тоорой гэдэг газар очсон юм. Тэгээд очиход Б.М , Ш.М , манай нөхөр О.А 3 гэрт шартсан байдалтай унтаж байсан. Б.М ын эхнэр Б.А малын хотонд хувцастайгаа чигээрээ унтаж байса.н Тэгээд би уурлаад Б.М , Б.А , Ш.М 3-ыг зайл гээд гэрээсээ хөөсөн. Тэгсэн Ш.М нь Б.М ын ява мотоциклийг унаад гэр лүүгээ ганцаараа явсан. Б.М , Б.А хоёр манайд хонохоор болсон. Тэгээд тэр 2 манайд хоночихоод өглөө нь О.А яваар гэр лүү нь хүргэж өгсөн. Намайг аймгаас ирдгийн маргааш өглөө нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 08 цагийн үед Т.Х аймагт ирчихсэн эмнэлэгт хэвтэж байна гээд над руу нөхөр Ш.М ыгаа сурч залгасан. Тэгэхлээр нь би манайд байхгүй намайг ирэхэд ийм нөхцөл байдалтай байна, танай нөхөр гэр лүүгээ явсан гэж хэлсэн. Мөн Т.Х , Б.А намайг зодсон гэж ярихаар нь би уурлаад хэн та нарыг нийлж архи уу гэсэн юм би ам руу чинь цутгасан уу гэсэн чинь харин тиймээ гэж байсан. Тэгээд би ууртай байсан болохоор утсаа салгасан. Б.А орой манайд унтахаар хувцсаа тайлахад нь харахад баруун гар нь бугалга шуу хэсгээр хөхөрсөн харагдаж байсан. Нүүр нь дух, нүүрийн баруун шанаа хэсэг гээд 3 газарт урагдсан харагдсан. Өөр зүйл ажиглагдаагүй. Тэгээд би хараагүй хүн болохоор нь хотонд явж байгаад хашаа даваад ойччихсон юм болов уу ? гэж тухайн үед бодож байсан юм. /хх-ийн 40-41-р хуудас/
Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой би гэртээ аав А ын хамт байж байхад шөнийн 01 цагийн орчимд манайд машин ирсэн. Тэгээд аав гэрэл асаахад гэрт О.А , Ш.М хоёр манайд орж ирсэн. О.А нь нэлээд халамцуу байсан. Ш.М нь эрүүл байсан. Тэгээд тэр хоёр аавтай юм яриад байж байхад удаагүй гэрийн гадаа Т.Х намайг цохчихлоо гээд хашхираад байсан. Тэгээд Ш.М гэрээс гараад явсан. Нөгөө эмэгтэй хүн хашхираад байсан дуу ч чимээгүй болсон. Ш.М 20 орчим минутын дараа эргэж гэрт ирээд яваа өгчих харилаа гэсэн. Тэгээд би гэрээс гарч Ш.М ад аавын ява мотоциклийг асааж өгсөн. Ш.М яваар Т.Х ийг сундлаад гэр лүүгээ явсан. Түүний дараа гэрт Б.М орж ирсэн, дараа нь Б.А ганцаараа орж ирсэн. Б.А , Б.М хоёр нэлээд согтуу байсан. Тэгээд манайд байж байгаад шөнө 03 цагийн орчимд би О.А ын машиныг унаад О.А ыг машинд урд талын суудал дээр суулгаад Б.М , Б.А хоёрыг арын суудал дээр суулгаад Б.М ын гэр лүү явсан. Тэгээд явж байхад замд Б.М шээе гэхээр нь зогсож бие засуулсан. Тэгэхэд Б.А нь Б.М ыг Т.Х тэй хардаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд яваад гэрт нь очиход Б.А машинаас буухгүй байсан чинь Б.М татаж буулгаад хоорондоо зууралдаад байсан. Тэгээд Б.М Б.А ийг үсдээд гэр лүүгээ чирэхээр нь би очиж Б.М ыг, Б.А аас салгасан. Тэгээд би та хоёрыг унтуулчихаад явъя гэхэд Б.М одоо гайгүй гайгүй яв гэсэн. Тэгээд би Хотонт дээр очиж яваа аваад гэр лүүгээ явсан. О.А машиндаа унтаад үлдсэн. Тэгээд би 04 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд шөнө болсон асуудлын талаар Т.Х эд маргааш нь хэлсэн. Би гэрээс гараагүй Б.М зодоон болох үед гэрт орж ирээгүй гэрийн гадаа байсан. Т.Х л Б.М Б.А хоёр намайг нийлээд зодчихлоо гээд хашхираад байсан. Б.М , Б.А хоёрыг манай гэрийн гадаа зодолдсон үгүйг мэдээгүй. Замдаа хоорондоо хэрэлдээд л байсан. Харин өөрийнхөө гэрийн гадаа очоод Б.М , Б.А ийг машинаас татаж буулгаад гэр лүүгээ үсдээд чирэхээр нь би очиж салгасан. Ш.М архинаас гарчихсан байгаа. Ш.М эхнэртээ гар хүрдэг үгүйг мэдэхгүй байна. Ер л зодож байгаа мэдэгдэдгүй юм. Харилцааны хувьд хаяа хэрэлдсэн гэж сонсогддог. Өмнө нь Ш.М авгайгаа зодож байгаагүй. /хх-ийн 42-43-р хуудас/
Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой би хүү А.Ц-ийн хамт гэртээ унтаж байтал шөнө 01 цагийн орчимд манай гэрийн гадаа машин ирж зогсоод гаднаас Ш.М , О.А хоёр гэрт орж ирсэн. Тэгээд би амар мэнд мэдээд хаагуур юу хийж явна гэхэд тэр 2 холдсонгүй гэж байсан. Тэгээд юм яриад сууж байхад гэрийн гадаа машин дотор хүүхнүүд хэрэлдээд байгаа сонсогдсон. Яг юу гээд байгаа нь сайн сонсогдоогүй, би ч гэрээс гараагүй. Тэгсэн Ш.М гэрээс гараад явсан. Нөгөө хэрэлдэж байсан дуу чимээ тасарсан. Тэгээд байж байтал удалгүй гэрт Т.Х , Ш.М 2 ороод ирсэн. Тэр 2 надаас яваа өгчих гэр лүүгээ харих гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би тэг тэг гээд яваа өгсөн. Тэгээд манай хүү А.Ц ява асааж өгсөн. Ш.М ява унаад эхнэрийгээ аваад гэр лүүгээ явсан. Би гэрээс нэг ч гараагүй. Тэгээд байж байтал гэрт гаднаас Б.М , Б.А хоёр орж ирсэн. Тэр 2 надад нэг шил 0,5 граммын Ерөөл архи гаргаж өгсөн. Түүнийг нь Б.М , О.А , Б.А бид 5 тойруулж уугаад дуусгасан. Тэгээд тэд нар явах болцгоосон. Тэгэхээр нь би манай хүү А.Ц ийг аваад яв Ш.М ынхаас ява авчрах ёстой гэсэн. Тэгээд А.Ц ийг машин уна гэж О.А хэлж байгаа сонсогдсон. Тэгээд тэд нар явцгаасан. А.Ц намайг өглөө босоход ирчихсэн байсан. Хэдэн цагт эргэж ирснийг нь мэдээгүй. /хх-ийн 46-17-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №247 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: 1.Т.Х ийн биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 69-р хуудас/
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Х намайг өөрөө түрүүлж үснээс зулгаасан тэгэхээр нь би өөрийгөө хамгаалахын тулд зөрүүлээд үснээс нь зулгаасан юм. Өөрөөр бол цохиж зодсон асуудал байхгүй. Би урьд мэдүүлэг өгөхдөө бүх болсон асуудлыг бүрэн тодорхой ярьсан учраас өөрт олгогдсон эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. /хх-ийн 85-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-р хуудас/
Эвлэрлийн гэрээ /хх-ийн 136-137-р хуудас/
Хохирогч Т.Х Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 137-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 91, 93, 95, 97, 100, 102, 107-110/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Х тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №247 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Т.Х ийн биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 69-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х ийн биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрлийн гэрээ /хх-ийн 136-р хуудас/ байгуулж, “сайн дураараа эвлэрч байгаа нь үнэн бөгөөд цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 137-р хуудас/ гэж хүсэлтээ өгсөн байх тул шүүгдэгч Б.А ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА