| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07216/И |
| Дугаар | 5206 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 5206
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2072572 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Самбуугийн гудамж 47-д байрлах “Мобиком Корпораци” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ТЗ67070762 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 416 дугаар байр, 58 тоотод оршин суух, Сумъяагийн Гэрэлмаад холбогдох,
Гэрээний үүрэгт 843.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Гэрэлмаа нь 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өөрийн 99236204 дугаар дээр “Мобиком Корпораци” ХХК-тай “Үүрэн холбооны дараа төлбөрт Iphone үйлчилгээний гэрээ” болон “iPhone rap утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 22221051 тоот гэрээ байгуулан 16 гига-байт багтаамжтай 5 Эс загварын Ай-фон (i-Phone, 5 S 16GB) маркийн гар утсыг худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны Iphone 22,000 багц үйлчилгээ авсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл “Үүрэн холбооны дараа төлбөрт Iphone үйлчилгээний гэрээ”-ний 6 зүйл болон “iPhone rap утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй , гар утасны төлбөрөө төлж барагдуулагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-р зүйлд заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 777.000 ярианы төлбөрийн үлдэгдэл 66.442 нийт 843.442 төгрөгийг С.Гэрэлмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Мобиком Корпораци” ХХК-иас iphone 5s гар утас зээлээр авсан үнэн бөгөөд үлдэгдэл 843.442 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь хариуцагч С.Гэрэлмаад холбогдуулан 843.442 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 843.442 төгрөгийг хариуцагч С.Гэрэлмаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, С.Гэрэлмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.793 төгрөгийн тал хувь болох 12,397 төгрөгийг улсын төсвөөс, 12,397 төгрөгийг хариуцагч С.Гэрэлмаагаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ