Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00655

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01101 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03-р сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01161 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК, *******, ******* нараас 824,445,232 төгрөгийг гаргуулж, ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж *******ийн өмчлөлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, зоорийн давхрын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 1 давхрын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 2 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 3 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 4 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай нэгж талбарын дугаартай, 217 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус битүүмжилж, хураасан.

1.2. Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдсэн бөгөөд дээрх эд хөрөнгүүдийг нийт 7,023,500,0000 төгрөгөөр үнэлж байгааг мэдэгдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр ХХК-ийг томилж, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний дүгнэлтээ ирүүлснийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр танилцсан ба манай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 1,702,310,000 төгрөгөөр үнэлсэн байна.

1.3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталсан, зах зээлийн дээр ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгө нь хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож, байгааг үндэслээгүй, Хөрөнгө үнэлгээний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг баримтлаагүй үндэслэлгүй үнэлгээ гаргасан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1161 дүгээр захирамжаар ХХК, *******, ******* нараас 826,585,320 төгрөгийг гаргуулж ХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

2.2. Төлбөр төлөгч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул ХХК, *******, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан бөгөөд төлбөр төлөгчөөс тухайн хөрөнгүүдийг нийт 654,662,060 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг томилсон.

2.3. Шинжээчийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******, 58/1 дүгээр барилгын зоорийн давхарын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 163,000,000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 58/1 дүгээр барилгын 1 дүгээр давхарын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 279,900,000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 58/1 дүгээр барилгын 2 дугаар давхарын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 405,270,000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 58/1 дүгээр барилгын 3 дугаар давхарын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 405,270,000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай 58/1 дүгээр барилгын 4 дүгээр давхарын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 405,270,000 төгрөгөөр, Нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай, 217 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрыг 43,600,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 1,702,310,000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосныг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр талуудад мэдэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, мэдэгдлийг гардуулж өгсөн.

Дээрх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/1 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч байгууллагаас томилсон шинжээч нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж ирүүлсэн ба уг тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д үнэлгээний олон улсын стандарт гэж Үнэлгээний олон улсын стандартын хорооноос баталсан стандарты, 3.1.9-т үнэлгээний тайлан гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалгчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээлллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг гэж тодорхойлсон байх ба хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 хараат бус байх, 4.1.3. шударга байх, 4.1.4. бодитой байх 4.1.5. хууль тогтоомж, стандартад нийцсэн байх, 4.4 хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно гэсэн шаардлагыг хангаагүй.

4.2. Үнэлгээний тайлангийн 13 дахь талд газар нь цаашид барилгажих, бие даан борлуулагдах боломж багатай гэж тооцоолон итгэлцүүрийг 20 хувь багасган газрын үнэлгээнд ашиглав, ...төв зам дагуу хүн амын төвлөрөл ихтэй хөрөнгийн хувьд үнэлгээний зүйлсээс давуу талтай тул 10 хувиар бууруулж тохируулсан гэж үзсэн байх ба маш сайн, давуу талтай гэж тодорхойлсон мөртлөө

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1. Шинжээч нь хөрөнгүүдэд гурван аргачлалаар үнэлгээг хийсэн. Зөвхөн үнэгүй.мн /unegui.mn/ сайтын үнэлгээтэй харьцуулж үнэлгээг гаргаагүй. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналтай төлбөр авагч харилцан тохиролцоогүй тул шинжээч томилох талаар мэдэгдсэн бөгөөд маргаагүй. Хөрөнгийн үнэлгээг талуудад гардуулсан бөгөөд үнэлгээний талаар нэхэмжлэгч тал маргаагүй байсан гэжээ.

 ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01161 дугаартай захирамжаар ХХК, *******, ******* нараас 824,445,232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, *******ийн өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 4. Уг шүүгчийн захирамжийг ХХК, *******, ******* нар сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2023/19212 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 01941 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүсгэжээ.

4.1. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *******ийн өмчлөлийн, ******* дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, зоорийн давхрын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 1 давхрын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 2 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 3 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 4 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай нэгж талбарын дугаартай, 217 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус битүүмжилж, дээрх хөрөнгүүдийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хураан авсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч талаас *******ийн өмчлөлийн, ******* дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, , зоорийн давхрын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, *******, 1 давхрын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус 705,500,000 төгрөгөөр, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, , 2 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, , 3 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *******,*******, , 4 давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус 1,147,500,000 төгрөгөөр, Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай нэгж талбарын дугаартай, 217 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 2,170,000,000 төгрөгөөр, нийт 7,023,500,000 төгрөгөөр тогтоолгохоор тус тус санал гаргасныг төлбөр авагч ХК зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/52 дугаар тогтоолоор үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

 5. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг хийхдээ ижил төрлийн үйлчилгээ, зочид буудал, оффисын зориулалттай харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Учир нь:

5.1. Шинжээчийн дүгнэлтийн 5.3 Зах зээлийн жишиг үнийн аргаар гэх хэсэгт ... Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД80-01-04-ийн 2.11, Барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД31-01-10-ийн 4.18, 5.26, 4 дүгээр хавсралтад заасан тухайн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл нь барилгын тууш талуудын хоорондох зай 15 метрээс доошгүй /2-3 давхар бол/, 20м-ээс багагүй /4давхар/ бол зайд байрлах шаардлагыг хангасан байна гэсэн заалт, мөн үерийн далантай тулж баригдсан нь Ус хангамж гадна сүлжээ ба байгууламж БНбД40-02-16, БНбД30-01-04 тус тус үндэслэн сул газар нь цаашид барилгажих бие даан борлуулагдах боломж багатай гэж тооцон хөрвөх чадвар зам талбайн итгэлцүүрийг 20 хувь багасган газрын үнэлгээнд ашиглав гэжээ. Дүгнэлтийн 12) Газар хэсгийн Тохируулга-д Зам талбай, хөрвөх чадвар И2 тооцоололд харьцуулсан 2 хөрөнгийн итгэлцүүрийг 20 хувиар буулган тооцож тус бүр 0,80 гэж тус тус тогтоожээ.

Харьцуулсан 1 дэх хөрөнгө болох 848 м.кв талбай бүхий газар эзэмших эрх худалдах зах зээлийн нийт үнэ 522,500,000 төгрөгөөс нэгж талбайн хэмжээг 616,155.66 гэж тооцож тохируулга хийснээр нэгж талбайн хэмжээг 492,924.53 төгрөг,

2 дахь хөрөнгө болох 600 м.кв талбай бүхий газар эзэмших эрх худалдах зах зээлийн нийт үнэ 560,500,000 төгрөгөөс нэгж талбайн хэмжээг 934,166.67 төгрөг гэж тооцож тохируулга хийснээр нэгж талбайн хэмжээг 747,333.33 төгрөг-ийн нийлбэр дүн 1,240,257.86 төгрөгийн 2-т хувааж 620,128.93 төгрөгөөр нэгж талбайн хэмжээг тогтоож нийт газар эзэмших эрхийг 43,600,000 төгрөгөөр тодорхойлжээ.

Итгэлцүүрийг 20 хувиар буулгаагүй бол 1,550,322.33 / 616,155.66+934,166.67/ төгрөг болох бөгөөд 2-т хуваабал 775,161.16 төгрөг буюу нийт талбайд үржүүлбэл 70,3 м.кв үржүүлбэл 54,492,829.09 төгрөг болж байна. Шинжээч итгэлцүүрээр үнийг 20 хувь буулгаж тогтоосон нь дээр дурдсан дүрэм, журамд нийцжээ. Нэхэмжлэгч нь тухайн газрын зах зээлийн үнийг тодорхойлсон баримт гаргаж өгөөгүй тул шинжээчийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

5.2. Шинжээчийн дүгнэлтийн 5.3 “Зах зээлийн жишиг үнийн аргаар” гэх хэсэгт “Жишиг хөрөнгүүд нь үнэлгээний зүйлтэй ойр нэг дүүрэг бүсчлэлтэй, ижил тоноглолтой, ижил зориулалт бүхий хөрөнгүүд болно. Үнэлгээг гүйцэтгэхдээ үнэлгээний зүйлтэй нийтлэг хэмжигдэхүүнүүдээр ижил аль болох тохируулга бага шаардах үл хөдлөх хөрөнгүүд сонгож авахыг чухалчлав. Жишиг болгож буй үл хөдлөх хөрөнгүүдийн хэлцлийн үнийг 5 хувиар хямдруулж тооцоонд ашиглалаа. Учир нь зах зээл дээр арилжаалагдаж буй хөрөнгүүд төлбөрийн нөхцөл, арилжааны хэлцлийн үр дүнд буурах, мөн зуучлалын компаниудад зуучлалын шимтгэл төлөх зэргээр хямдардаг. (тухайлбал remax, uaproperties, osmo, marco, mgl properties, бусад зэрэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн худалдан борлуулах, зуучлалын хөлс дунджаар 2-5%, төлбөрийн нөхцөлөөс шалтгаалан үнэ 3.5% буурдаг). Хэлцлийн үнээс үнийн бууралтын тохируулгыг хасаж бодит үнийг гаргасан ба дараах тооцооллын дагуу тохирох тохируулгыг хийсэн. ... Жишиг 4 хөрөнгийн хувьд үнэлгээний зүйлтэй ижил Баянгол дүүрэг, нийтийн орон сууцуудын голд байрлах, ижил бүсчлэлд байрлах хөрөнгүүд сонгон авсан. Зам талбайн хувьд туслах зам дагуу байрлах хөрөнгийн хувьд үнэлгээний зүйлтэй ижил гэж тооцон тохируулга хийгээгүй. Төв зам дагуу, хүн амын төвлөрөл ихтэй хөрөнгийн хувьд үнэлгээний зүйлээс давуу талтай тул 10%-иар бууруулж тохируулсан /байршил зэрэглэлээс хамаарсан зах зээлийн дундаж үнэд үндэслэв/ гэжээ.

Дүгнэлтийн “В.Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн талаарх үнэлгээ. 9) Зоорин давхар, 10) 1-р давхар”-т тус тус үнэлгээ хийхдээ 3 үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулах арга ашиглажээ. Байршлын тохируулгыг жишиг №1-д 1.00 гэж авснаар 10 хувиар бууруулсан тохируулга хэрэглээгүй, жишиг №2-т 1.00 гэж авсанаар 10 хувиар бууруулсан тохируулга хэрэглээгүй, жишиг №3-т 0.90 гэж авснаар 10 хувиар бууруулсан тохируулга хийгджээ. Иймд 3 хөрөнгөд 1.0, 1.0, 0.9 гэсэн тохируулгыг ашигласнаар дундаж тохируулга 0.96 гэсэн тохируулга хийсэн нь зоорийн үнэлгээ тогтооход илт зөрүү үүсгээгүй байна. /хх71-72 дахь тал/

11) 2,3,4-р давхар-т тус тус үнэлгээ хийхдээ мөн 3 үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулах арга ашиглажээ. Байршлын тохируулгыг жишиг №1-д 1.00, жишиг№2-т 1.00 жишиг №3-т 1.0 гэж авсан байх тул шинжээч энэ үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ 10 хувиар бууруулсан тохируулга хийгээгүй байна.

5.3. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийн буруутгах боломжгүй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА