Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 217

           Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат                         

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт А.М холбогдох эрүүгийн 14300222 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хамт амьдрах, Дорнод олой” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, егистрийн дугаартай, Е вогт А.М.

            Шүүгдэгч А.М нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Очиртын Овоо” гэх газраас иргэн Л.Баярмөнхийн 1 тооны хээлтэй үнээг буюу малыг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Л.Баярмөнх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө манай мухар ухаа зүсмийн зүүн чих нь урдаасаа сарман” буруу талын чих араасаа ганзага имтэй үнээгээ алдсан. Тухайн үед тугаллах дөхсөн байсан юм. Улмаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах хугацаанд А.М манай үхрийг хулгайлан авсан нь тогтоогдсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Гэрч М.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...А.М морь унаад ганцаараа гэрээс урагшаа яваад ирэхдээ Оодой гэдэг айлын мухар улаан үнээг хөөж ирээд махлаад ганцаараа янзлаад Баясаагийн машинд махаа ачаад аймгийн төв рүү яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч А.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгөн мэдүүлэгтээ: “...Намайг унтах гэж байхад А.М гэнэт гараад яваад өгөхөөр нь юм бодолгүй унтаж амарсан. Унтаад шөнийн 02 цагийн үед сэрэхэд А.М ирээгүй юм шиг байхаар нь гараад харахад гадаа саравчны хажуу талд 1 тооны үхэр янзлаад ганцаараа сууж байсан. Тэр үед юм бодох сөхөөгүй гэртээ эргээд гэрт ороод хэвтэж байхад үүрийн  04 цагийн орчим А.М орж ирээд хоёулаа аймгийн төв орчихоод ирье гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд гараад харахад А.М тээврийн хэрэгсэлд янзалж байсан үхрээ ачсан байсан бөгөөд тэр үед А.М юм ярихгүй байсан. Аймгийн төвд ирээд намайг гэрт буулгаад А.М яваад өгсөн. ... сүүлд А.М сонсоход мухар үнээ байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7/

-Шүүгдэгч А.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч А.М нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Очиртын Овоо” гэх газраас хохирогч Л.Баярмөнхийн 1 тооны хээлтэй үнээг буюу малыг хулгайлж 1.400.000 /нэг сая дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Очиртын овооноос баруун урагш 1 км гаран явж байхад Баярмөнх гэх айлын орчимд олон тооны үхэр бэлчиж байхаар нь захад явж байсан мухар үнээг хөөж Болдоо ахын гэрийн гадаа авчирсан. Авчраад ганцаараа тухайн үнээг янзлаад худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ ачсан. Ачих үед шөнийн 02 цагийн орчим болж байсан бөгөөд 04 цагийн орчим болох үед Баясааг сэрээгээд хамт хойшоо аймаг ороод ирье гэж хэлээд хөдөлсөн. ...Махаа аваад Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах махны захад 420,000 орчим төгрөгөөр зарсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, түүнийг давхар нотолсон хохирогч Л.Баярмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө манай мухар ухаа зүсмийн зүүн чих нь урдаасаа сарман” буруу талын чих араасаа ганзага имтэй үнээгээ алдсан. Тухайн үед тугаллах дөхсөн байсан юм. Улмаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах хугацаанд Амарбаясгалангийн А.М манай үхрийг хулгайлан авсан нь тогтоогдсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, гэрч М.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.М морь унаад ганцаараа гэрээс урагшаа яваад ирэхдээ Оодой гэдэг айлын мухар улаан үнээг хөөж ирээд махлаад ганцаараа янзлаад Баясаагийн машинд махаа ачаад аймгийн төв рүү яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч А.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтах гэж байхад А.М гэнэт гараад яваад өгөхөөр нь юм бодолгүй унтаж амарсан. Унтаад шөнийн 02 цагийн үед сэрэхэд А.М ирээгүй юм шиг байхаар нь гараад харахад гадаа саравчны хажуу талд 1 тооны үхэр янзлаад ганцаараа сууж байсан. Тэр үед юм бодох сөхөөгүй гэртээ эргээд гэрт ороод хэвтэж байхад үүрийн  04 цагийн орчим А.М орж ирээд хоёулаа аймгийн төв орчихоод ирье гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд гараад харахад А.М тээврийн хэрэгсэлд янзалж байсан үхрээ ачсан байсан бөгөөд тэр үед А.М юм ярихгүй байсан. Аймгийн төвд ирээд намайг гэрт буулгаад А.М яваад өгсөн. ... сүүлд А.М-ээс сонсоход мухар үнээ байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, малын үнэлгээ /хх-ийн 7/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд  шинжлэн судлагдсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзвал зохино.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч А.М регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Е овогт А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.М нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.М-дмэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч А.М-ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР