Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 5175

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5036895 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауер, 8 давхарт байрлах, “Юнител” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЦЗ63123012 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, булгачин 15 гудамж, 212 тоотод оршин суух Содномын Цогтгэрэлд холбогдох,

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.031.777 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Цогтгэрэл нь 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88043389 дугаарт нь Galaxy note 4 маркын гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 2 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. С.Цогтгэрэлээс 88043389 дугаарын ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр нийт 1.354.518 төгрөг, алданги 677.259 төгрөг, нийт 2.031.777 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Юнител” ХХК-д 2.031.777 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй  байгаа нь үнэн. Уг төлбөрийг 5 хуваагаад 2016 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор дуусгахыг харилцан зөвшөөрч байна” гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч С.Цогтгэрэлд холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.031.777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Цогтгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.031.777  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 5 хуваан төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Хариуцагч С.Цогтгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.031.777  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 5 хуваан төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, С.Цогтгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.458  төгрөгийн 50 хувь буюу 23.729 төгрөгийг улсын орлогоос, 23.729 төгрөгийг, хариуцагч С.Цогтгэрэлээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ