Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 5148

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ТГ71013061 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7-7 тоотод оршин суух, Чонос овогт Норов-Ишийн Сарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЦИ70022607 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн 19-421 тоотод оршин суух Адууч овогт Нямаагийн Лхагвадуламд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Лхагвадуламд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр өдрийн 1 хувийн хүүтэй 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн хугацаа хэтэрсэн бол 5 хувийн алданги тооцно гэж гэрээ хийсэн одоо болтол төлөөгүй учир би 18.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрллийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага 18.500.000 төгрөгийн 14.500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 4.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь хариуцагч Н.Лхагвадуламд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага 18.500.000 төгрөгийн 14.500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 4.000.000  төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага 18.500.000 төгрөгийн 14.500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 4.000.000  төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Н.Лхагвадуламд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.450  төгрөгийн 50 хувь буюу 125.225 төгрөгийг улсын орлогоос, 125.225 төгрөгийг, хариуцагч Н.Лхагвадуламаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Сарантуяад олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ