Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00708

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/01949 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00565 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/00990 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2023/00171 дугаар тогтоолоор хариуцагч ******* ХХК-аас 74,002,181,476 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* ХХК-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, *******, 37 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай, 4,380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.1. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч байгууллага нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2024/00584 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2024/00039 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүсгэжээ.

4.2. Шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, *******, 37 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай, 4,380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус хураан авсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцуулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад хэн аль нь санал ирүүлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/147 дугаар тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.

 

5.1. Шинжээч ******* ХХК нь барьцаа хөрөнгүүдийг 9,125,647,643 төгрөгөөр үнэлсэн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/55 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор дээр дурдсан хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 9,125,647,643 төгрөгийн 70 хувь буюу 6,387,953,350 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоон 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, тогтоолыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-156/

5.2. Дээрх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-157/21335 дугаар мэдэгдлээр ******* ХХК-ийн ажилтан д 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж, тэрээр мэдэгдлийг хүлээн авсан талаар гарын үсэг зурсан байна. /хх-158/

5.3. Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-157/25856 дугаар тогтоолоор барьцааны зүйлүүдийг шинжээчийн зах зээлийн үнэ болох 9,125,647,643 төгрөгийн 50 хувь болох 4,562,823,822 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоон 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-160/

5.4. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ...******* ХХК-ийн захирал гийн дугаарын утсанд залгаж тус газрын 402 тоот өрөөнд ирж 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг ирж авахыг удаа дараа сануулсан боловч ирээгүй тул баталгаат шуудангаар хүргүүлэв гэж тэмдэглэжээ. /хх-163/

5.5. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, , байрлах ******* ХХК-ийн хаягаар албадан дуудлага худалдааны мэдэгдлийг Монгол шуудангаар хүргүүлсэн байна. /хх-20/

5.6. Шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө Монголын мэдээ сонинд ******* ХХК-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, *******, 37 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай, 4,380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны талаарх мэдээллийг байршуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан журамд нийцжээ. Иймд нэхэмжлэгч талын албадан дуудлага худалдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

5.7. Түүнээс гадна нэхэмжлэгч талын гэх хүн манай компанийн ажилтан биш гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/01949 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2. дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА