| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06953/И |
| Дугаар | 5147 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 5147
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
: Монгол улсын хуулийн этгээд 2072572 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, самбуугийн гудамж 47-д байрлах, Мобиком Корпораци ХХК-ий нэхэмжлэлтэй,
ч: Монгол улсын иргэн, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц 3 гудамж, 42 тоотод оршин суух Дашдондогын Цэдэндашид холбогдох,
Гэрээний үүрэгт 979.419,87 төгрөг гаргуулах ад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэдэндаш нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөо мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22142169 дугаар гэрээ байгуулан 99142302 дугаарыг ашиглаж эхэлсэн. Хэрэглэгч нь энэхүү гэрээний 6.5-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2015 оны 8, 9 дүгээр сарын үйлчилгээний төлбөрийн төлөөгүй учир гэрээний 5.4-дэх заалтыг үндэслэн үйлчилгээг зогсоосон. Мөн Д.Цэдэндаш нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.757.000 төгрөгийн үнэтэй Iphone 5s гар утсыг урьдчилгаа 455.000 төгрөг төлж 24 сарын хугацаатай зээлээр авсан. Иймд Д.Цэдэндашаас 99142302 дугаарын төлбөрийн үлдэгдэл 40.419,87 төгрөг, гар утасны төлбөрийн үлдэгдэл 939.000 төгрөг, нийт 979.419,87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэдэндаш нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Мобиком Корпораци-д 979.419,87 төгрөгийг үлдэгдэл байгаагаас 500.000 төгрөгийг төлж, 479.419,87 төгрөг үлдсэнийг 2016 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хэргийг шүүхэд шийдвэрлэх явцад хариуцагч Д.Цэдэндаш нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 479.419 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь хариуцагч Д.Цэдэндашид холбогдуулан гэрээний үүрэгт 979.419,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Цэдэндаш нь нь нэхэмжлэлийн шаардлага болох 979.419,87 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 479.419,87 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 979.419,87 төгрөгөөс хариуцагч Д.Цэдэндаш нь 500.000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 479.419,87 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Д.Цэдэндашид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.056 төгрөгийн 50 хувь буюу 14.028 төгрөгийг улсын орлогоос, 14.028 төгрөгийг, хариуцагч Д.Цэдэндашаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ