Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 5104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

     Хүсэлт гаргагч: Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,

1978 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн,  38 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, дүүргийн 9-414 тоотод оршин суух хаягтай, Ёндонгийн Эрхэмбаяр /РД:ХИ78102216/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Болор, гуравдагч этгээд Ё.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.                                             

                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ё.Эрхэмбаяр нь архинд донтох өвчтэй болох нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон тул уг хүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү.” гэжээ.

 

Гуравдагч этгээд Ё.Эрхэмбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй.” гэв.

 

Талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь тус шүүхэд Ё.Эрхэмбаярыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлтээр Ё.Эрхэмбаяр нь архины албадан эмчилгээнд тэнцэхгүй талаар                    баримт ирүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэсийн Ё.Эрхэмбаярыг архины албадан эмчилгээнд явуулах тухай ихүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дах хэсэгт заасныг баримтлан Ё.Эрхэмбаярыг архины албадан эмчилгээнд явуулах тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ