| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06185/И |
| Дугаар | 5112 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 5112
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХИ64120904 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 20-28 тоотод оршин суух, Боржгон овогт Цэндийн Отгонбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Монгол улсын иргэн ЦА78121862 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-103 тоотод оршин суух, Самбаа овогт Зоригтын Гэрэлмаад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Гэрэлмаад 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би, хүү Шинэбаатарынхаа машины гаражыг зарсан. 12.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж, 2015 оны 6 сар хүртэл хүүг нь авсан боловч энэ хугацаанаас хойш хүүг нь өгөхөө больсон. З.Гэрэлмаагаас би хүүгийнхээ 12.000.000 төгрөгийг хүү нэхэхгүйгээр авъя гэтэл өнөө маргаашгүй өгчихнө гэсээр өдийг хүрлээ. Мөн 2 орон сууцны ордерийг Алаг уул ББСБ-д тавьж 31.000.000 төгрөг авч өгсөн. З.Гэрэлмаатай байр бүр дээр 2 гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлээ төлнө гэж хэлээд одоо болтол төлөөгүй байна. Иймд З.Гэрэлмаагаас 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 40.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 35.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр нь хариуцагч З.Гэрэлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40.000.0000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 40.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 35.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг тус тус төлж, барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 40.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 35.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг тус тус төлж, барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хариуцагч З.Гэрэлмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийн 50 хувь буюу 178.975 төгрөгийг улсын орлогоос, 178.975 төгрөгийг хариуцагч З.Гэрэлмаагаас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Отгонбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ