| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07045/И |
| Дугаар | 5103 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 5103
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, бага тойруу-3/9-д оршин байх “Жи Мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн АГ83022604 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамж, 1312 тоот хаягт оршин суух, Хүрэлбаатарын Болормаад холбогдох,
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Болормаа нь 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 240.000 төгрөгийн үнэ бүхий ИР-10 төхөөрөмж худалдан аваад сар бүр 20.000 төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 100.000 төгрөг, алданги 50.000, нийт 150.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд 150.000 төгрөгийг Х.Болормаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х.Болормаа нь үндсэн төлбөр 100.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь алданги 50.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Х.Болормаагаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.Болормаа нь 100.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч нь алданги 50.000 төгрөгөөс татгалзсан байна.
Талуудын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Х.Болормаагаас 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги 50.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 100.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, Х.Болормаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.150 төгрөгийн тал хувь буюу 2575 өгрөгийг улсын төсвөөс, 2575 төгрөгийг хариуцагч Х.Болормаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ