| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00037/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Хохирогч Г.О, Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хатиган овогт Цэцэгбатын Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 1940000680038 дугаарт хэргийг 2019 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагнал
Шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1.070.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.П- н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн иргэн Ч.А эзэмшлийн “LG X cam” маркийн гар утас 1 ширхэг, иргэн П.З-гийн эзэмшлийн 120000 төгрөг /бэлнээр/, хув толгойтой, халтар манан хөөрөг 1 ширхэг, даалингийн хамт, иргэн Г,Э-гийн эзэмшлийн давхар утлагатай хиам 7 ширхэг, иргэн Г.О-гийн эзэмшлийн монетон бөгж 1 ширхгийг тус тус хулгайлж бусдад нийт 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Э 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай ээж нас барж хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос манай ах дүү нар ирсэн юм. Ингээд ээжийн ажил явдлыг . 2019 оны 04 дүгээр сарын 11-ний орой манай гэрт том өрөөнд өндөр настай хүмүүс унтаж амарч харин би А, Ц хоёртой ажил явдалд зориулж хоол ундны материалыг бэлтгэж байсан юм. Манайх байрныхаа гадаа илүү гэр барьж тэндээ хоол ундаа хийж байсан. Бид тухайн үед байр руу болон гэр хоёрын хоорнд бэлтгэсэн хоол ундныхаа материалыг нааш цааш нь зөөж хийж байсан юм. Тэгсэн тухайн үед бид гурвыг юмаа бэлдэж дуусаад унтаж амрахаар гэр рүүгээ орж явах үед орцонд манай гэрийн өөдөөс харсан хаалганд амьдардаг П гэх залуу нилээн халамцуу зөрөөд гарсан юм. Бид тухайн үед юм бодоогүй юм. Ингээд гэрт ороод А цэнэглээд орхисон LG маркийн хавтгай дэлгэцтэй хар шаргал өнгийн гар утас байхгүй байна гэхээр нь эхлээд нилээн хайж байгаад олдохгүй болохоор орцны үүдэнд сэжиг бүхий байдлаар зөрж өнгөрсөн П хардаж хойноос гарахад гадаа байхгүй байсан. Учир нь тухайн үед П нь нэг л сэжигтэй бидэнтэй зөрөхдөө эргэн эргэн хараад байсан. Ингээд бид П-г гадаа байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад очиж мэдэгдээд эргэж гэртээ ирэхэд манай бэр О-Гийн цүнхэндээ хийсэн байсан эмэгтэй хүний монетон бөгж нь мөн алдагдсан байна. О нь уг бөгжийг цүнхэндээ хийгээд үүдний өрөөнд байх ширээн дээр тавьчихсан байхад нь цүнхнийх нь цахилгааныг онгойлгоод авчихсан байсан. Ингээд мөн үүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдээд эргэж гэртээ ирсэн. Ингээд тэр өдрөө амраад маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө манай нагац ах болох З нь бурханы хажууд байсан хөөрөг яасан юм гээд хөөргөө хайж эхэлсэн. Энэ үетэй нь давхцаж хөргөгчинд байсан хиамаа алдсанаа мэдсэн. Ингээд л манай гэрээс З ахын хөөрөг даалинтайгаа мөн даалин дотор байсан 120 гаран мянган төгрөг, А LG маркийн хавтгай дэлгэцтэй хар шаргал өнгийн гар утас, бэр эгч О монетон бөгж, 7 ширхэг салями гэх нэртэй утлагатай хиам зэрэг алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
-Хохирогч Ч.А “2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Манай ээжийн төрсөн дүү А гэдэг хүн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдардаг байсан юм. Гэтэл манай ээжийн төрсөн дүү нь Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Тэгээд бид нар Улаанбаатар хотоос гараад 17 цагт Бор-Өндөр суманд очсон. Тухайн өдөр 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байсан юм. Би Бор-Өндөр суманд очоод ажил явдлын хоол унд хийж илүү гэрт юм хийж байгаад 23 цагийн үед настай хүмүүсээ амраасан. Тэгээд илүү гэрт юм хийж байгаад Э-г миний утсыг цэнэглэчих гээд утсаа өгөөд явуулсан. Тэгээд илүү гэрт салатны төмс чанаж дуусаад шөнө 2 цаг гэхэд гэрт орж унтах гээд явж байтал Нийтийн байрны коридорт архи үнэртүүлсэн нэг залуу зөрсөн. Тэгээд гэрт ороод утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь би ээжийгээ сэрээгээд утсаа асуусан чинь мэдэхгүй байсан. Тэгээд утас руугаа залгаж үзтэл миний утас холбогдохгүй байсан болохоор тэр дор нь дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
-Хохирогч П.З-гийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би Улаанбаатарт байдаг юм. Миний төрсөн дүү Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдардаг байгаад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Би дүүгээ нас барсан өдөр дүүгийнхээ ажил явдалд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирсэн. Бор-Өндөр суманд очоод Энхсүхийн гэрт байхдаа гаднаас орж ирсэн хүмүүстээ хөөргөлсөн. Тэгээд 01 цагийн үед унтахаар хэвтэхдээ Энхсүхийн том өрөөний ширээн дээр нь даалингийн хамт тавьсан. Тухайн өдөр манай дүү Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад нас бараад Бор-Өндөр суманд тээвэрлэж аваачсан болохоор замдаа их ядарсан байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө босоход миний хөөрөг байхгүй болсон байсан. Би хөөргөө хайгаад олоогүй. Тэгэхэд манай дүү Э, гэрт хулгай орсон байсан. Тийм болохоор цагдаад дуудлага өгсөн. Хөөрөг байсан даалин дотор бэлнээр 120000 төгрөг байсан нь хамт алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Хохирогч Г.О 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай хадам ээж маань өвчний улмаас нас барсан юм. Хадам ээжийн ажил явдлыг нөхрийн төрсөн дүү Э, гэр буюу Бор-Өндөр сумын Би хадам ээжийг нас барснаас хойш Э гэрт очин хоол цайг хийсэн. Би хоол цай бэлдэхдээ 2018 оны 08 дугаар сард худалдан авж байсан шигтгээтэй 3.6 грамм монетон бөгжөө тайлж өөрийн жижиг хар цүнхний ар талын жижиг халаасанд хийсэн юм. Тэгсэн 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Энхсүхийн гэрээс Улаанбаатар хотоос ирсэн байсан Ц.А гар утас нь алдагдсан юм. Ингээд бид эхлээд өөрсдөө утсаа хайсан боловч олоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд цагдаад хандчихаад буцаж ирээд юмнуудаа шалгаж тухайн үед хохирогч хөргөгчөө онгойлгож үзэхэд дотор нь байсан хиамнууд байхгүй байсан. Тэгэхээр нь гэрт яалт ч үгүй хулгай орсон байсан гэж бодоод өөрсдийнхөө эд зүйлийг шалгахад миний цүнхэндээ хийсэн байсан бөгж байхгүй байсан. Би яагаад бөгжөө шалгах болсон бэ гэхээр би анх бөгжөө цүнхэндээ хийгээд хөргөгчин дээр тавьсан байсан юм. Тэгсэн тэр өдөр цүнхний цахилгаан нь нээлттэй ширээний булан дээр тавьсан байсан юм. Ингээд бид дахин энэ талаар цагдаад мэдэгдчихээд буцаж Энхсүхийн гэрт ирж амарцгаасан. Тэгсэн өглөө Зургаадай ах “зурагтны урд талд тавьсан байсан хөөрөг байхгүй байна” гэж байсан. Бид тэр шөнө нь цай хоол бэлдэхдээ гадаа гэр бариад тэндээ хийж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Гэрч П.Ц 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Манай төрсөн эгч хууч өвчний улмаас нас барчихаад 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн талийгаачийн хүү Э гэрт байсан. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед талийгаачийн хамаатан садан Бор-Өндөр суманд ирсэн. Талийгаачийн хүү Э амьдардаг Нийтийн байрныхаа урд талд ажил явдлын хоол унд хийх илүү гэр барьчихсан байсан. Хоол ундны юм бэлдэж байгаад 23 цагийн үед хотоос ирсэн З,Б, Ү, А нарыг Э-ийн гэрт том өрөөнд нь ор засаж өгөөд ядарч байгаа байх эртхэн амарч бай гээд амраасан. Э, А бид 3 урд гэрт салатны төмс чанаад бас бус зүйл хийгээд байж байгаад 02 цагийн үед байх гэрт орж нүдний хор гаргах гээд гэр рүү орох гээд коридорт явж байхад архи үнэртүүлчихсэн гуйвсан алхаатай нэг залуу таарсан. Тухайн үед тэр залууг нээх анзаараагүй гэрт ороод үүдний өрөөнд хөлдөөгчний хажууд цэнэглэж байсан А-гийн LG X cam маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд А ээж Б-г сэрээгээд миний гар утсыг авсан уу гээд асуусан чинь аваагүй гэсэн тэгээд утас руугаа залгахад холбогдох боломжгүй байна гэсэн. Тэгээд саяны зөрдөг залуу аваад явчихсан юм биш үү гээд Э гараад харахад алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33/
Яллагдагч Ц.П 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би одоогоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 01 дүгээр баг Нийтийн байр хөлслөөд амьдарч байгаа юм. Би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт “Шүрээгийн ард тал” гэх газар руу ганцаараа чулуу түүхээр өглөөний 10 цагийн үед явсан. Ингээд би хөдөө хээр чулуу түүж байгаад түүж олсон хэдэн чулуугаа чулуу түүдэг газарт байсан ченж нарт худалдаж 30 мянган төгрөгтэй болж орой 17 цагийн орчимд Бор-Өндөр сумын төв рүү орж ирсэн. Ингээд гэртээ орж хувцсаа сольж Бор-Өндөр сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фрэйндс” гэх бааранд 22 цаг өнгөрч байхад ороод баарнаас 0.5 литрийн савлагаатай Сэрүүн гэх нэртэй пивонаас захиалж уусан. Би бааранд нийт 4-5 лаз пиво уусан. Ингээд баар хаах цаг болж хүмүүсээ гаргахад нь би баарнаас гарсан. Ингээд би баарнаас гараад Бор-Өндөр сумын 03 дугаар багийн нутаг Дэнж хороолол руу найз Болдоо гэгчтэй уулзахаар очсон боловч Болдоо гэртээ байхгүй гэр нь цоожтой байхаар нь хөлсөлж амьдарч байгаа байр буюу Нийтийн байр руугаа явсан. Ингээд Нийтийн байранд гэртээ орохоор явж байтал манай хажуу айл болох Э гэрийн хаалга онгорхой дэлгээтэй, гэрэл нь асаалттай байсан. Би тухайн үед юм бодоогүй гэртээ ороод унтахын өмнө ус уугаад унтах гэтэл манай гэрт ус байхгүй дуусчихсан байхаар нь Э унтаагүй байгаа юм чинь ус гуйгаад уучихаад унтъя гэж бодоод Э гэр болох 14 тоот руу ороход Э гэрийн том өрөө буюу цаад өрөөнд хүмүүс унтаж байсан. Тэр өрөөнд хүмүүс ямар нэгэн арга хэмжээ хийсэн бололтой ширээ засчихсан чихэр, ундаа тавьсан байсан. Ингээд би тэр хүмүүсийг сэрээхгүй гал тогоо буюу үүдний өрөөний ширээн дээр байсан аягатай усыг уугаад гарах гэтэл уг ширээн дээр байсан халуун савны дэргэд улаан цэнхэр даалин байхаар нь аваад үзэхэд дотор нь улаан толгойтой ногоон өнгийн хөөрөг болон 20 мянган төгрөгний дэвсгэрт 3 ширхэг, 1000 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг буюу нийт 62 мянган төгрөг байсан. Тэгэхээр нь хүмүүс унтаж байгаа юм чинь намайг гэж мэдэхгүй байх гэж бодоод уг хөөргийг даалин болон мөнгөтэй авсан юм. Ингээд уг хөөргийг авчихаад гарах гэтэл ширээний буланд хавтгай дэлгэцтэй гар утас байхаар нь мөн л авчихсан, ингээд би гарахынхаа өмнө нь Э хөргөгчинд ундаа байж магадгүй гэж бодоод онгойлгоход ундаа байхгүй хагас утлагатай хиам 7 ширхэг байхаар нь аваад гарсан. Ингээд би Э гэрээс дээрх эд зүйлийг авч гараад гэр рүү ороод гэрийнхээ зурагтны дэргэд байх хүрэн модон шүүгээнд хийсэн. Тэгээд би эргэж гарч ариун цэврийн өрөө орж бие засахаар гарахад орцондоо Энхсүхтэй тааралдсан. Ингээд би буцаад гэртээ орж унтаж амарсан тэгээд маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч дэлгүүр ороод ундаа авчихаад явж байтал цагдаа нар ирээд намайг барьж манай гэрийг нэгжээд миний Э гэрээс хулгайлсан эд зүйл болох хөөрөг, гар утас, хиам болон бэлэн 62 мянган төгрөгийг олоод авсан. Би Э гэрээс авсан эд зүйл мөнгө төгрөгнөөс нэг ч зүйлийг зарж борлуулаагүй харин хиамнаас нь нэг булангаас нь ганц хоёр хазаж идээд унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
-Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг
-Хохирогч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр орой би бөгжөө аваад цүнхэндээ хийгээд орхисон байсан. Өглөө нь миний бөгж алга болсон байсан. Миний бөгжийг Ц.П авсан. Би одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг
-Шүүгдэгч Ц.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хохирогч Г.Э,35000 төгрөгний хиам, хохирогч Ч.А 80000 төгрөгний гар утас, хохирогч П.З 535000 төгрөгний даалинтай хөөрөг болон бэлэн 120000 төгрөгийг Г.Э гэрт нь орж авсан. Хохирогч Г.О 300000 төгрөгний монетон бөгж аваагүй” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /03-16/
-Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-иас гаргасан үнэлгээ /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогч Г.Э, Ч.А, П.З, Г.О гэрч П.Ц, шүүгдэгч Ц.П нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХK-иас гаргасан үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Ц.П нь 2019 оны 04 сарын 11-нээс 2019 оны 04 сарын 12-ны шилжих шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 01-14 тоот орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Г,Э-Гийн 35000 төгрөгний хиам, хохирогч Ч.А-гийн 80000 төгрөгний гар утас, хохирогч П.З-гийн 535000 төгрөгний даалинтай хөөрөг болон бэлэн 120000 төгрөг, хохирогч Г.О-Гийн 300000 төгрөгний монетон бөгж хулгайлж, нийт 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.П-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ц.П-Г “Хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй, шууд санаатай, түүний хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж шүүх үзэв.
Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх өөр нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.П-гийн өмгөөлөгч П.А “шүүгдэгч Ц.П нь хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэрэг үйлдээгүй. Уг байрны хаалга нь цоожгүй, дотор нь хүмүүс унтаж байхад нь орж эд зүйл авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.П нь “хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.П-гийн “би Э, гэрт ороход цаад өрөөнд хүмүүс унтаж байсан. Хөөрөг, даалин, гар утас авсан” гэх мэдүүлэг, хохирогч Г.Э Ч.А, П.З Г.О, гэрч П.Ц нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Ц.П нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э 35000 төгрөгний хиам, хохирогч Ч.А 80000 төгрөгний гар утас, хохирогч П.З 535000 төгрөгний даалинтай хөөрөг болон бэлэн 120000 төгрөг, хохирогч Г.О 300000 төгрөгний монетон бөгж хулгайлж, нийт 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ц.П нь 1.070.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь хохирогч Г.Э Ч.А П.З нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Г.О шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.П нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.П нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1.070.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Ц.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.П-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэлгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.П-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүйг тайлбарлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2
дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хатиган овогт Ц, П-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1.070.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц, П-г 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвсүрэнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ