Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00823

 

 

 

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03508 дугаар шийдвэртэй,

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 3,196,362 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 3,196,362 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13, *******нуудын оршин суугчдын байгуулсан ******* СӨХ-г 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ.

 

4. Хариуцагч ******* нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, *******л, *******,******* үйлчилгээний зориулалттай, ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээгээр тогтоогдсон. Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар өмчлөгч болсноос хойших зардлыг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаас өмнөх зардлыг хариуцахаар байна.

4.1. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч болох холбогдох зардлыг хариуцна гэх хариуцагч *******ын гаргасан тайлбарыг хүлээж авах боломжгүй. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч болох ******* нь уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллага болох СӨХ-ноос магадлах үүргээ биелүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******оос Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

5. Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас авах засвар үйлчилгээний хуримтлалын хураамжийн жишиг үнийн тарифыг хавсралтаар баталж, 2000 оноос өмнөх баригдсан орон сууцны хүнс, барааны дэлгүүрийн төлбөрийг 2,000 төгрөг гэж, уг хугацаанаас хойш баригдсан орон сууцны төлбөр болон хүнс, барааны дэлгүүрийн төлбөрийг 3,000 төгрөг байхаар тус тус тогтоожээ.

5.1. Дээрх тогтоолын дагуу ******* СӨХ-ноос сар болгон төлөх зардлын хэмжээг 2020 оны 1-5 сар хүртэлх хугацаанд 88,150 төгрөг, 6-7 сар хүртэлх хугацаанд 91,817 төгрөг, 2021 оны 1-3 сар хүртэлх хугацаанд 99,817 төгрөг, 4-12 сар хүртэлх хугацаанд 91,917 төгрөг, 2022 оны 1-10 сар хүртэлх хугацаанд 91,917 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

 

6. Нэхэмжлэгч ******* СӨХ-ноос дээр дурдсан зардлын хэмжээгээр 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж хариуцагч *******оос гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь:

6.1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020, 2021, 2022 онд хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардсан байх ба 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар хэтрүүлсэн гэж дүгнэнэ.

6.2. Иймд хариуцагч *******оос 2021 оны 12 дугаар сарын төлбөр 91,917 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас мөн оны 10 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 919,170 төгрөг, нийт 1,011,087 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож шийдвэрлэв.

7. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.2 дахь хэсэг болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бүтэц, аргачлалд заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх гэснийг зөрчиж, шийдвэрт тодорхойлох хэсэг-ийг нэмж бичсэн алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй. Энэ алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос 1,011,087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, нэхэмжлэлээс 2,118,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,019 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА